| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0334/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/758 |
| Огноо | 2018-09-04 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/758
2018 09 04 758
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Л.Баатар, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Г.Лхагвасүрэн,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгч Я.Баатар (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0764) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд, хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Рааш овогт Н.........агийн Н.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 1708 0152 80111 дугаартай 2 хавтаст хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Р овогт Н-ийн Н.Ш, Монгол Улсын иргэн, . аймгийн . суманд . оны . дугаар сарын .-ны өдөр төрсөн, эрэгтэй, . настай, бүрэн дунд боловсролтой, хэвлэгч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл ., хүү, ач нарын хамт . дүүргийн . дугаар хороо, . хотхоны . дүгээр байр . тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .,
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга
Н.Ш нь 2017 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7 дугаар гудамжны 170 тоотод бага насны хүүхэд болох 12 нас 9 сар 25 хоногтой Э.Нийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж буюу хөх, хөл, гэдсийг илж, өмдийг нь шувтлан дээр нь гарч хөдлөн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн үйлдэлд холбогджээ.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Н.Ш мэдүүлэхдээ: “...Энэ хэрэгт гүтгэлгийн зүйл их байна. Надад хохирогчийг хүчиндсэн зүйл байхгүй. Энэ охин манай төрсөн дүүгийн хүүхэд тул манай гэрээр орж гардаг, би ч гэсэн очдог байсан. Эдний гэр манай эцэг, эхийн анхны гэр тул би очихдоо баяртай байдаг. Би архи дарс уудаггүй хүн, тухайн өдөр сэтгэл хөдлөөд архи уусан байсан. Хавтаст хэрэгт хохирогч охины амыг нь тагласан, хутга барьсан гэсэн байна. Тийм зүйл огт болоогүй, би хутга бариагүй, ийм зүйл болсон юм уу гээд сандраад тогооных нь тэнд очоод юм авах гэхэд нөхөр нь ирээд хаалгыг нь хаасан. Би өөрийнхөө амыг егүүтгэлээ гээд үр хүүхдүүд минь хэрэгт орно гээд сэтгэлээрээ бодож байсан зүйлийг ярьж байгаа нь хэцүү байна. Мөнгөний төлөө байсан байна гэж би бодож байгаа. Эхлээд 8,000,000 төгрөг, дараа нь 10,000,000 төгрөг нэхэмжилсэн. Мөнгө өгөхөөр намайг зүгээр явуулна гэж бодож байсан. Эх нь хамаа байхгүй ганцхан тэр охин бид хоёрын асуудлаар шүүх хуралдаан болно гэж сүүлд нь ойлгосон...” гэв.
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Бага насны хохирогч Э.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 23-ны орой 18 цагийн орчимд манай хамаатны өвөө Н.Ш...согтуу манай гэрт ирсэн. Тэгээд намайг дагуулж гараад дэлгүүр ороод өвөө нь ээж, аав хоёрт нь пиво авч өгнө гээд том “Сэнгүр” пиво... аваад...ээж, аав хоёртой...хувааж уусан. Тэгээд 22 цагийн орчимд унтахаар болоод би дүү Н.........нэ, Н.Ш нарын хамт орон дээр унтахаар болсон юм. ...би ээжид “Н.Ш өвөөтэй унтмааргүй байна, газар унтая” гэтэл ээж “газар багтахгүй, дүүгээ аваад орон дээр унтчих” гэсэн. Тэгээд гэрийн зүүн талын орон дээр Н.Ш өвөө хамгийн урдуур нь би голд нь манай дүү орны хойд хэсгээр хэвтсэн юм. ...хэвтэж байхад Н.Ш өвөө миний хөл, гэдэс, хөхийг илээд байсан. Тэгээд дуугарах гэхээр аман дээр гараараа дараад байсан. Би зүүрмэглээд унтах гэж байтал миний өмдийг Н.Ш өвөө шууд шувтлахаар нь хөдлөх гэтэл миний дээр гараад хэвтсэн. Ээжийгээ дуудах гэтэл аман дээр гараараа дараад дуугарахгүй байсан. Тэгээд Н.Ш өвөө өөрийн урт гонзгой зөөлөвтөр боовоо миний боов руу хийгээд 5 удаа хөдөлсөн. Тэгтэл Н.Ш өвөөгийн боовноос нь сонин зунгааралдсан шингэн юм гойжсон. Тэгтэл ээж сэрээд өвөөг “та яаж байгаа юм бэ, та буяндаа бузар хийж байна” гэтэл Н.Ш өвөө “бузар хийсэн, би өөрийгөө мэдэж байна,...хурдан цагдаагаа дууд” гэж хэлсэн. ...Н.Ш өвөө миний амыг гараараа дарж байгаад миний өмдийг шувталаад миний боов руу өөрийнхөө боовыг хийгээд 5 удаа хөдөлсөн, тэгээд боовноос нь сонин шингэн зүйл гарсан, Н.Ш өвөө урьд өмнө нь 2017 оны 2 дугаар сард цагаан сараар Яармагт өөрийнхөө гэртээ байхдаа намайг үнсэж, байгаад уруул дээр үнэсэх гээд байхаар нь би үнэсүүлээгүй, тэр орой л тийм зүйл болсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42),
2. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 151 дүгээр дүгнэлт
“...Болсон хэргийн талаар /Өөрийн үгээр/ 2017 оны 09 сарын дундуур байсан байх сайн санахгүй байна. Гэрт орой, харанхуй болсон байхад гэрийнхэн унтах гэж байсан юм. Тэр үед гэрт ээж, 3 дүү, хойд аав, хамаатны өвөө нар байсан. Бид нар унтацгаасан байсан. Би хамаатны өвөө 7 настай дүүгийн хамт унтаж байсан. Намайг унтаж байхад хоолойн дээр гар байх шиг мэдрэгдээд сэрсэн чинь өвөө миний дээр хэвтэж байсан. Тэгээд хөдлөөд бэлэг эрхтнээ минийх рүү оруулах гээд байсан. Тэгээд оруулаад 2-3 хөдлөөд байсан. Би орилох гэсэн чинь дуу гарахгүй байсан. Тэр үед ээж гэрэл асаагаад тэр өвөөг татаж босгоод цагдаа дуудсан. Миний бэлэг эрхтнээс цус гараагүй жаахан хорсож өвдсөн. ...Тэр өвөө ээжийн талын хамаатан, 60-70 орчим насны Н.Ш гэдэг нэртэй хүн. Өмнө нь манайхаар хааяа орж гардаг байсан. Хамт хонодог байсан, өмнө нь оролдож байгаагүй, хамт хонож байхад ч оролдож байгаагүй. Тэр өдөр баяр тэмдэглэсэн гэсэн бас гэрт аавтай пиво уусан. Хэмжээг нь сайн мэдэхгүй байна. Одоо тэр өвөө баригдсан байгаа. Өөр нэмж хэлэх зүйл үгүй гэнэ...ДҮГНЭЛТ
1. Э.Н нь F 43.1 Гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй байна.
2. Э.Ний дээрхи эмгэг нь олдмол болно.
3. Э.Ний уг эмгэг нь 2017 оны 9 сард бэлгийн хүчирхийлэлд өртсөний дараа үүссэн байна. Одоо сэтгэл түгшилт, айдсын хариу урвал тод илэрч байна..
4. Э.Н нь 2017 оны 9 сард бэлгийн хүчирхийлэлд өртсөний улмаас дээрхи эмгэгээр өвчилсөн байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 183-185),
- Бага насны хохирогчийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 93),
- Нас тоолсон тухай тэмдэглэлд “...2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн... Э.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр /12 нас 9 сар 25 хоногтой/...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 92),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12146 дугаар дүгнэлт
“...Эмэгтэйчүүдийн үзлэг:...гадна бэлэг эрхтэний хөгжил зөв, бэлгийн их уруул бага уруулаа хучсан, охин хальс хагас дугараг, агшилт ихтэй, шинээр илэрсэн гэмтэлгүй...ДҮГНЭЛТ
1.2.8.9. Э.Н-н биед гэмтэл тогтоогдсонгүй.
3.6. Э.Н-н охин халь болон шулуун гэдэсний амсар хэсэг гэмтэлгүй байна.
4.5 Э.Н нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
7.Э.Н-ийн гэх цус нь АВО системээр В lll бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58),
4. Гэрч Д.Эрдэнэчимэгийн (насанд хүрээгүй хохирогчийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 23-ны орой 18 цагийн орчим би гэртээ 4 хүүхэд нөхрийн хамт байхад авга ах Н.Ш нь төмөр замын ахмадуудын баяр болоод ахмадуудаа уриад гээд манай гэрт согтуу орж ирээд манай гэрт хонохоор болсон...манай том охин Э.Нийг дагуулж гараад дэлгүүрээс том “Сэнгүр” пиво, ууттай боов аваад ирсэн. Тэгээд нөхөр бид гурав авч ирсэн пивыг хувааж уусан. Тэгээд 22 цагийн үед унтахаар болоод хоёр бага хүүхэд, нөхрийн хамтаар газар ор засаад хэвтсэн. Харин манай том охин Э.Н, Э.Н.........нэ хоёр Н.Ш-тай хамт орон дээр унтахаар хэвтсэн, тэгээд хүүхдээ хөхүүлээд хэвтэж байгаад дуг хийгээд сэртэл ор хөдлөөд мод дуугараад байсан. Тэгэхээр нь би босоод гэрэл асаагаад хартал Н.Ш манай охин Э.Ний дээр гараад хөдлөж байсан. Тэгэхээр нь би очоод уур хүрээд “буяндаа бузар хийсэн өвгөн бэ” гээд татаж босгож ирээд цохиж авсан. Тэгтэл Н.Ш нь...”би угаасаа үхсэнээс ялгаагүй, яасан ч яахав үхэхээсээ өмнө нэг үзчихээд үхье гэж бодсон юм, миний буруу цагдаа дууд, би буяндаа бузар хийсэн хүн” гээд шүүгээнээс хутга аваад өөрийгөө алах гэж оролдсон...Тухайн үед манай нөхөр 4 хүүхэд, Н.Ш нар л байсан өөр хүн байгаагүй...Манай охин Э.Н урьд өмнө бэлгийн харьцаанд орж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21, 22),
-“...Намайг гэрэл асаахад орон дээр Н.Ш Э.Ний дээр гарчихсан хоолойг нь тохойлдож дарчихсан, манай охины өмдийг дотуур хувцастай нь өвдөг хүртэл нь шувталж нүцгэлсэн, Н.Ш дотуур өмднийхөө завсраар бэлэг эрхтнээ гарчихсан байдалтай дээр нь хэвтээд хөдлөөд хүзүүг үнсэж байгааг нь харсан. Би өөрөө Н.Ш-ыг охиныхоо дээрээс татаж босгох гэтэл босохгүй хэвтээд байсан. Тэр үед ор хөдлөх чимээнээр л би сонссон. Н.Ш миний буруу, намайг уучлаарай гээд байсан. Тэгээд Н.Ш “би үхэхээсээ өмнө хүссэнээ гүйцээчихээд үхмээр байна” гээд байсан. ...Э.Н унтахгүй, газар унтая гэж хэлж байсан. Газар хөнжил гудасны хүрэлцээ муу байсан учир дааруулахгүй гэж охиноо орон дээр унтуулсан юм. ...Э.Н надад “ээжээ өвөө бодогдоод байна, Н.Ш өвөө суллагдчихаад дахиж ирж өөрийг нь хүчиндэх гээд байна” гэж зүүдэлсэн талаараа яриад байгаа юм. Зан аашийн хувьд тогтворгүй, бухимдалтай болчихоод байгаа. Багш нь хүртэл бодлогошироод ...гөлийгөөд юм бодоод, хичээлийн идвэхгүй болчихоод байна. бид нар аль болох тайтгаруулж харьцахаар өөдөөс улам уурлаж бухимддаг болсон гэсэн. ...Н.Шын охин Ш.Оюунчимэг 4.000.000 төгрөг өгсөн. Би охиныхоо сэтгэл санааны хохирол гэж 10.000.000 төгрөг нэхэмжилмээр байна. Охиноо Сэтгэцийн эмнэлэгт үзүүлэхэд 30.000 төгрөгөөр үзүүлсэн. Э.Нийг шүүх эмнэлэгт 10.000 төгрөгөөр үзүүлсэн...хохирлын мөнгө гэж 4.000.000 төгрөг өгсөн. Тэгээд Н.Шын охин Ш.Оюунчимэг нь өгсөн учир тийм бичиг хийж өг гэж манайхаар олон удаа ирж очиж намайг шахалтад оруулж байгаад бичүүлж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 179-180),
5. Гэрч Ч.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр би 18 цагийн үед ажлаа тараад гэртээ ирээд...цайгаа уугаад сууж байтал...Н.Ш...орж ирсэн. Тэрээр төмөр замын ахмадуудын баярт оролцоод ирлээ гээд баярлаж хөөрсөн байдалтай, нилээд халамцуу манай гэрт ирсэн. ...Тэгээд Н.Ш нь 1.5 литрийн “Сэнгүр” пиво 2 ширхэгийг хувааж уусан. Тэгээд би өдөр ажиллаад ядарсан учир унтчихсан байсан. Намайг унтаж байхад манай эхнэр орилж хашгичих чимээнээр нь би сэрсэн. Тэгээд Эрдэнэчимэг надад “Баяраа энийг хардаа, энэ шар өвгөн арай ч дээ, Э.Ний өмдийг өвдөг хүртэл нь шувтлаад дээр нь гараад хэвтэж байна” гээд хашгичаад байсан. Намайг харахад Н.Ш нь босоод суучихсан. Манай охин Э.Н босоод зогсчихсон байдалтай байсан. ...Тэгтэл Н.Ш нь “би хөгшин хонины насгүй болсон, өөрийнхөө амыг хорлосон ч чадна” гэж хэлээд хоолны шүүгээний шургуулганаас хутга аваад өөрийгөө хутгалах гэхээр нь би гарнаас нь хутгыг нь булааж аваад болиулсан...Н.Ш нь орон дээр суучихсан уучлаарай гээд хэлээд байсан. Э.Н гэрийн хойморт босоод зогсчихсон, Н.Ш өвгөнөөс зай авчихсан сандарсан, цочирдсон байдалтай байгаа нь ажиглагдсан...” гэх мэдүүлэг (43-44)
6. Гэрч Б.Батцэрэнгийн (дуудлагаар очсон цагдаа) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө 8 цагаас 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө 8 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 9, 10, 25 дугаар хороодын нутаг дэвсгэрт “Ачит 118” чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Тухайн үед нилээн орой болсон байхад цагийг нь тодорхой сайн санахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 7 дугаар гудамжны 170 тоотоос манай охин хүчиндүүлсэн байна гэсэн утгатай дуудлага ирсэн юм. Дуудлагаар очиход жижиг Монгол гэрт 13 настай Э.Н гэдэг охиныг Н.Ш гэх өвгөн хүчиндсэн гэх асуудал болсон байсан. Н.Ш гэх өвгөн нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Н.Ш гэх хүн “би нүгэлтэй юм хийчихлээ, ийм юм болчих гэж” гээд харамссан байдалтай орон дээр сууж байсан. Хүчиндүүлсэн гэх охин нь айж сандарсан юм шиг анзаарагдсан. Хүчиндүүлсэн гэх охины ээж нь гэх эмэгтэй Н.Ш гэдэг өвгөнийг хутгаар амиа хорлох гэсэн түүнийг нь болиулсан гэх утгатай зүйл ярьж байсан. Н.Ш гэдэг өвгөнийг авч эрүүлжүүлэх байр руу хүргэсэн. Н.Ш гэх өвгөнийг эрүүлжүүлэх байранд авч очиход даралт өндөр гэх шалтгаанаар хүлээн аваагүй. Тэгээд болсон хэргийг материалжуулан шалгах мөрдөгч Б.Цэндээхүүд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118-119),
7. Шүүгдэгч Н.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр миний ажиллаж байсан...Төмөр замаас ахмадын баяр гэж Төмөр замын ахмадын хорооны урд талын ресторанд цайллага хийсэн юм. Цайллагаа орой тараад шууд Зүүнсалаа руу автобусаар явсан. Зүүнсалаанд хамаатны дүү Д.Эрдэнэчимэгийнх байдаг болохоор тэдний гэр рүү очсон. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна харанхуй болж байсан. Намайг очиход тэдний гэрт Д.Эрдэнэчимэг, түүний нөхөр Мөнхбаяр нар 4 хүүхдийнхээ хамт байсан. Д.Эрдэнэчимэг надад хоол ундны будаа, гурил хэрэгтэй байна гэсэн учир би түүний охин Э.Нийг дагуулж дэлгүүр рүү явсан юм. Дэлгүүрээс 2 савтай пиво, ууттай элсэн чихэр, будаа зэргийг аваад гэрт нь орсон. Би пиво уугаагүй Д.Эрдэнэчимэг, түүний нөхөр нарт өгсөн юм. Тэгээд бид гурав ярилцаж сууж байгаад...унтах үед тэдний гэрийн баруун талын хана дагуу байдаг орон дээр...надад ор засаж өгсөн. Тэр орон дээр Э.Н болон өөр тэдний нэг хүүхэдтэй хамт унтуулсан. Д.Эрдэнэчимэг өөрөө нөхөр 2 хүүхэдтэйгээ газар ор засаж унтсан. Шөнө унтаж байхад Э.Н миний зүүн гаран дээр гараа тавиад байсан. Тэгэхээр нь би түүнийг өөр рүүгээ татаад хажуудаа хэвтүүлсэн. Тэгээд би Э.Нийг илж таалаад өмдийг нь шувтлаад гуя хэвлий хэсгээр нь гараараа оролдож илж таалснаа санаж байна. Тэр үед Д.Эрдэнэчимэг босоод хөнжил хуу татаад намайг хөөсөн. Тэгээд над руу гар утас, гутал зэрэг баахан юм шидээд байсан. Д.Эрдэнэчимэгийн нөхөр нь босч ирээд та буруу л юм хийж дээ гэж хэлсэн...Э.Нийг илж таалаад өмдийг нь шувтлаад гуя хэвлий хэсгээр нь гараараа оролдож илсэн. Их согтуу байсан учир юу болсныг сайн санахгүй байгаа юм. ...Би 4 жилийн өмнө цус харвасан учир юмыг мартаад байдаг болчихсон юм...би тогооных нь авдарнаас хутга авах санаа төрөөд авах гэтэл Эрдэнэчимэгийн нөхөр хутга авахуулаагүй. Тухайн хутгаар өөрийнхөө хоолойг огтолчихмоор санагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29)
“...би их согтуу байсан. Орон дээр миний хажууд хэвтэж байсан охиныг тэвэрч үнсээд биеийг нь илсэн. Түүнээс биш амыг нь дарж боосон асуудал байхгүй...Эрдэнэчимэг босч ирээд гэрэл асаагаад шууд миний гар утсыг аваад цагдаа дуудсан. ...Би ийм хачин хэрэг хийчихсэн юм байхдаа ингэж байхаар өөрийгөө алчихая гэж бодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 229-230),
8. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 918 дугаар дүгнэлт
“...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ахмад настныг манай төмөр замын ахмадын хороо хүлээж авсан. Тэр өдөр архийг нилээн уусан. Тэгээд төрсөн дүүгийн хүүхдийнд очсон. ...Ээж нь том охиноо Нандиагаа миний ардуур унт гээд унтуулсан. ...Тэр охиныг таны урдуур унтахаар яасан бэ? би охиныг гар дээрээ тавиад унтсан. Тэгэхэд таньд ямар мэдрэмж төрсөн бэ? эгдүү хүрээд дур тавьчихмаар ч юм шиг санагдсан. Тэгээд ээж нь босч ирээд гутлаа шидээд зайл гээд байсан. Манай эхнэр хоёр жилийн өмнө нас барсан.... эхнэртэйгээ бэлгийн харьцаанд орж байсан. Энэ жил түрүү булчирхай өвдөж гуурсаар шээж байсан... ДҮГНЭЛТ
1. Н.Ш нь танин мэдэхүйн хөнгөн эмгэг. Сэтгэц органик хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна.
2. Н.Шын дээрхи эмгэг нь сэтгэцийн олдмол эмгэг болно.
3. Н.Шын дээрхи эмгэгийг хэзээнээс өвчилсөн болохыг одоогоор нарийвчлан тогтоох боломжгүй байна. .
4. Н.Ш нь 2017-09-23-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэх үед болон гэмт хэрэг үйлдсэнээс хойш “Танин мэдэхүйн хөнгөн эмгэг. Сэтгэц органик хам шинж” сэтгэцийн эмгэгтэй байсан байна.
5. Н.Ш нь хэргийн талаар үнэн бодитой мэдүүлэг өгөх чадвартай байна.
6.Н.Ш нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 69-70),
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12155 дугаар дүгнэлт
“...Үзлэгт: Бэлэг эрхтэн 5см урттай, бэлэг эрхтнээс гарсан зүйлгүй, бэлэг эрхтэнг өөрөөр нь хөвчрүүлэхэд 2см хөвчирч уртсаж байв.
Шүүх бактериологийн шинжилгээний акт №9114-д: Н.Ш нь бэлгийн замын заг хүйтэн болон өвөрмөц бус бэлгийн замын трихомонад өвчтэй байна. Уг өвчнүүд нь архаг үе шатандаа байна. ...ДҮГНЭЛТ
1. Н.Ш нь бэлгийн замын заг хүйтэн болон өвөрмөц бус бэлгийн замын трихомонад өвчтэй байна. Уг өвчнүүд нь архаг үе шатандаа байна.
2. Н.Шын бэлэг эрхтэн 5см урттай, бэлэг эрхтнээс гарсан зүйлгүй, бэлэг эрхтэнг өөрөөр нь хөвчрүүлэхэд 2см орчим хөвчирч уртассан тул бэлгийн харьцаанд орох боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63),
- Шинжээч эмч Г.Таняагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бүх бэлгийн замын халдварт өвчнийг 2 бүлэгт хуваадаг.
Нэгдүгээрт: Заг хүйтэн, тэмбүү, ДОХ, зөөлөн шанкер гэсэн 4 өвчин ордог,
Хоёрдугаарт: бэлгийн замын халдвар өвөрмөц бус өвчнүүд ордог. Үүнд 20-иод төрлийн үүсгэгчээр үүсгэгддэг үрэвслүүд орох бөгөөд трихомонад өвчин 2 бүлэгт багтдаг. Ийм учраас өвчнийг бэлгийн замаар халдварладаг өвөрмөц бус үрэвсэлт өвчин юм. Трихомонад нь нэгдүгээр бүлэгт хамаардаггүй юм...Шинжилгээний дүгнэлтүүдээс харахад Э.Ний мозокны шинжилгээнд Трихомонад илэрсэн байгаа нь уг өвчнөөр өвчилсний илэрхийлж байна, гэвч наалдсанд цагаан бөөм буюу ликоцид илрээгүй байгаа нь цаг хугацааны хувьд хэдийд яаж халдвар авсныг тогтоох боломжгүй, уг өвчин нь архаг явцтай байна гэж үзэж байна. Учир нь цагаан бөөм илэрсэн тохиолдолд халдвар аваад хурц үедээ байна гэж үзнэ. Н.Шын шинжилгээгээр трихомонад болон заг хүйтэн өвчин илэрсэн байна. Хэрэв хурьцал үйлдсэн гэж үзэж байгаа бол Э.Нд хугацааны хувьд заг хүйтэн өвчин үүсгэгч нь илрэх болоогүй буюу нууц үедээ байсан байх боломжтой...Бэлгийн замын халдварт заг хүйтэн өвчин болн бэлгийн замын халдварт өвөрмөц бус үрэвсэлт трихомонад өвчин нь бэлгийн болон ахуйн замаар халдварлана. Өрөөр хэлбэл бэлгийн харьцаанд орсон тохиолдолд, мөн ахуйн замаар гэдэг нь ариун цэврийн нийт хэрэглээнээс /алчуур, саван, ор дэрний даавуу, хамт усанд орох, гараар бэлэг эрхтнийг оролдох бэлэг эрхтнээр шүргэлцэх гэх мэтээр халдварлана...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53),
10. Гэрч Ш.Оюунчимэг (шүүгдэгчийн охин) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө манай дүү Болдбаатар намайг гараад ир гээд цагдаагийн газар авч ирсэн. Тэгээд манай аавыг хамаатны дүү Э.Нийг хүчиндсэн хэргээр холбогдуулан шалгаж байна гэж хэлсэн. Аавтайгаа уулзаж амжаагүй. Ээж маань нас барахаасаа 2-3 жилийн өмнө бие нь тааруу өвчтэй байсан. Тэгээд ээж маань бэлгийн харьцаанд орохгүй байгаа учир бодисын солилцоо алдагдаж, даралт нь ихсэж бие нь тааруу болсон гэж хэлж байсан. Аав маань 40 наснаасаа бэлгийн чадваргүй болоод ээжтэй маань бэлгийн харьцаанд ороогүй гэсэн талаар надад ярьж байсан юм. Тэгээд би ээжийнхээ ярьсан зүйлийг эргэн санаад аавынхаа холбогдсон хэргийн талаар итгэж өгөхгүй байгаа юм. 2007 онд аав маань дагзаараа савж унаад гэмтсэн учир сэтгэцэд нь өөрчлөлт ороод стресстсэн, мөн ээж маань нас барснаас болоод ганцаардсан, хэрэг болох үед согтуу байсан. Тэгээд тийм хэрэг болчихсон байж магадгүй гэж бодоод байна. Гэмтэл авах үедээ 3 хоног ухаангүй байсан. Гэмтлээс хойш аавыг маань сонин болчихсон гэж хүмүүс ярьж байсан. 2017 оны 8 дугаар сард хөдөө Архангай аймаг явахад аав маань би сүнсгүй хий хүн явж байгаа юм, та нар мэдэж байна уу гэх зэрэг эрүүл бус этгээд зүйл яриад байсан. Сэтгэцийн хувьд эрүүл биш байна гэж хүмүүс хэлээд байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46),
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжилгээний 11175 дугаар дүгнэлт “...Цэцэгтэй бор эрээн өнгийн орны бүтээлэг дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ тогтоц нь №9114 Н.Ш гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 84, 85),
12. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-06), эд мөрийн баримтаар тооцох тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15, 17-18, 20),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 97, 94), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 95), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 104-110, 139-143), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт (хавтаст хэргийн 133), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 35, 38, 127, 153, 159-163, 167, 176, 244, 248) нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Тав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Шт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Н.Ш нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7 дугаар гудамжны 170 тоотод, 2017 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцлийн улмаас, 12 нас 9 сар 25 хоногтой бага насны хүүхэд Э.Нийн амыг гараараа дарж, түүний хөл, гэдэс, хөхийг илэх, хүзүүг үнсэж, дээр нь гарч хөдлөх зэрэг үйлдэл хийсэн болох нь:
- Бага насны хохирогч Э.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрийн зүүн талын орон дээр Н.Ш өвөө хамгийн урдуур нь би голд нь манай дүү орны хойд хэсгээр хэвтсэн юм. ...хэвтэж байхад Н.Ш өвөө миний хөл, гэдэс, хөхийг илээд байсан. Тэгээд дуугарах гэхээр аман дээр гараараа дараад байсан. ...миний өмдийг Н.Ш өвөө шууд шувтлахаар нь хөдлөх гэтэл миний дээр гараад...5 удаа хөдөлсөн. ...ээж сэрээд өвөөг “та яаж байгаа юм бэ, та буяндаа бузар хийж байна” гэтэл Н.Ш өвөө “бузар хийсэн, би өөрийгөө мэдэж байна,...хурдан цагдаагаа дууд” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42),
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 151 дүгээр дүгнэлт
“...Болсон хэргийн талаар /Өөрийн үгээр/ ...Намайг унтаж байхад хоолойн дээр гар байх шиг мэдрэгдээд сэрсэн чинь өвөө миний дээр хэвтэж байсан. Тэгээд хөдлөөд бэлэг эрхтнээ минийх рүү оруулах гээд байсан. ...Тэр үед ээж гэрэл асаагаад тэр өвөөг татаж босгоод цагдаа дуудсан....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 183-185),
- Нас тоолсон тухай тэмдэглэлд “...2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн... Э.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр /12 нас 9 сар 25 хоногтой/...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 92),
- Гэрч Д.Эрдэнэчимэгийн (насанд хүрээгүй хохирогчийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 23-ны орой 18 цагийн орчим би гэртээ 4 хүүхэд нөхрийн хамт байхад авга ах Н.Шдорж нь төмөр замын ахмадуудын баяр болоод ахмадуудаа уриад гээд манай гэрт согтуу орж ирээд манай гэрт хонохоор болсон... манай том охин Э.Н, Н.........нэ хоёр Н.Штай хамт орон дээр унтахаар хэвтсэн, тэгээд хүүхдээ хөхүүлээд хэвтэж байгаад дуг хийгээд сэртэл ор хөдлөөд мод дуугараад байсан. Тэгэхээр нь би босоод гэрэл асаагаад хартал Н.Ш манай охин Э.Ний дээр гараад хөдлөж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21, 22),
-“...Намайг гэрэл асаахад орон дээр Н.Ш Э.Ний дээр гарчихсан хоолойг нь тохойлдож дарчихсан, манай охины өмдийг дотуур хувцастай нь өвдөг хүртэл нь шувталж нүцгэлсэн, Н.Ш дотуур өмднийхөө завсраар бэлэг эрхтнээ гарчихсан байдалтай дээр нь хэвтээд хөдлөөд хүзүүг үнсэж байгааг нь харсан. ...Тэр үед ор хөдлөх чимээнээр л би сонссон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 179-180),
- Гэрч Ч.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг унтаж байхад манай эхнэр орилж хашгичих чимээнээр нь би сэрсэн. Тэгээд Эрдэнэчимэг надад “Баяраа энийг хардаа, энэ шар өвгөн арай ч дээ, Э.Ний өмдийг өвдөг хүртэл нь шувтлаад дээр нь гараад хэвтэж байна” гээд хашгичаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44)
- Гэрч Б.Батцэрэнгийн (дуудлагаар очсон цагдаа) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Ш гэх өвгөн нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118-119),
- Шүүгдэгч Н.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орон дээр Э.Н болон өөр тэдний нэг хүүхэдтэй хамт унтуулсан. ...Шөнө унтаж байхад Э.Н миний зүүн гаран дээр гараа тавиад байсан. Тэгэхээр нь би түүнийг өөр рүүгээ татаад хажуудаа хэвтүүлсэн. Тэгээд би Э.Нийг илж таалаад өмдийг нь шувтлаад гуя хэвлий хэсгээр нь гараараа оролдож илж таалснаа санаж байна. Тэр үед Д.Эрдэнэчимэг босоод хөнжил хуу татаад намайг хөөсөн. ...Э.Нийг илж таалаад өмдийг нь шувтлаад гуя хэвлий хэсгээр нь гараараа оролдож илсэн. Их согтуу байсан учир юу болсныг сайн санахгүй байгаа юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29)
“...би их согтуу байсан. Орон дээр миний хажууд хэвтэж байсан охиныг тэвэрч үнсээд биеийг нь илсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 229-230),
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 918 дугаар дүгнэлт
“...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: ...Тэр өдөр архийг нилээн уусан. Тэгээд төрсөн дүүгийн хүүхдийнд очсон. ...Тэр охиныг таны урдуур унтахаар яасан бэ? би охиныг гар дээрээ тавиад унтсан. Тэгэхэд таньд ямар мэдрэмж төрсөн бэ? эгдүү хүрээд дур тавьчихмаар ч юм шиг санагдсан. ...Манай эхнэр хоёр жилийн өмнө нас барсан.... эхнэртэйгээ бэлгийн харьцаанд орж байсан...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 69-70),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12155 дугаар дүгнэлт...2. Н.Шын бэлэг эрхтэн 5см урттай, бэлэг эрхтнээс гарсан зүйлгүй, бэлэг эрхтэнг өөрөөр нь хөвчрүүлэхэд 2см орчим хөвчирч уртассан тул бэлгийн харьцаанд орох боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл, Н.Ш нь хууль зүйн хувьд бага насны буюу 12 нас 9 сар 25 хоногтой Э.Нийн эрх чөлөөнд халдаж өөрийн бэлгийн дур хүслийг хангах зорилгоор, шууд санаатай үйлдлээр, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Харин улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ “хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж ... бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж...” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүч хэрэглэж... бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж” гэх шинжийг агуулсан байхыг шаардахгүй. Өөрөөр хэлбэл бага насны буюу 14-өөс доош насны хүүхдийн хувьд бэлгийн харьцаанд орохын учир холбогдлыг ойлгодоггүй тул түүний хувьд хүч хэрэглэж, ... бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл... нөхцөл байдлыг тогтоох шаардлагагүй ба хохирогч нь зөвхөн бага насны хүүхэд буюу 14-өөс доош насны хүүхэд байхаар хуульчилсан тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан “гэмт хэргийн шинжийг тодорхойлсон” дүгнэлтийг зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч Н.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баатараас “...шүүгдэгч Н.Шыг Э.Нийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэж улсын яллагчаас гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн “Хүчиндэх” гэмт хэргийн тайлбарт “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно.” гэж хуульчилан заасан.
Тэгтэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс харахад хохирогч Э.Н “...Н.Ш өвөө өөрийн урт гонзгой зөөлөвтөр боовоо миний боов руу хийгээд 5 удаа хөдөлсөн. Н.Ш өвөөгийн боовноос нь сонин зунгааралдсан шингэн юм гойжсон...” гэж, гэрч Д.Эрдэнэчимэг “....Намайг гэрэл асаахад орон дээр Н.Ш Э.Ний дээр гарчихсан хоолойг нь тохойлдож дарчихсан, манай охины өмдийг дотуур, хувцастай нь өвдөг хүртэл нь шувталж нүцгэлсэн, Н.Ш дотуур өмднийхөө завсраар бэлэг эрхтнээ гарчихсан байдалтай дээр нь хэвтээд хөдлөөд байсан...” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл хохирогч Э.Н “...ээж гэрэл асаахад Н.Ш өвөө өмдөө татсан, би бас өмдөө татсан...” гэж мэдүүлгээс үзвэл гэрч Д.Эрдэнэчимэгийн дээрх мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Түүнчлэн миний үйлчлүүлэгч өмдөө шувталсан, охины өмдийн шувталсан, дээр нь гараад хөдөлсөн талаар ямар ч мэдүүлэг байхгүй харин ч түүний мэдүүлэгт мөрийг нь илсэн, тэвэрсэн, үнсэж таалсан гэж мэдүүлэг байгаа.
Мөн хохирогч “...Н.Ш өвөөгийн боовноос нь сонин зунгааралдсан шингэн юм гойжсон...” гэдэг боловч шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд охины болон шүүгдэгчийн дотоож нь дээрээс эр бэлгийн эс илрээгүй, Э.Нийн биед ямар нэг гэмтэл гараагүй, түүний биеэс эр бэлгийн эс илрээгүй талаар шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг гаргасан байдаг. Харин ч охины мэдүүлэг эргэлзээтэй бөгөөд эр, эмийн харилцааны талаар мэдлэггүй хүүхэд ийм байдлаар мэдүүлэг гаргаж байгаа нь түүний ээж Д.Эрдэнэчимэгтэй шууд холбоотой гэж үзэж байна. Иймд Н.Шыг яллаж байгаа хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан тул Н.Шт холбогдох хэрэг үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн хуулийн тайлбарт “...хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан...” гэж тайлбарласан байхад Н.Шын зүгээс ийм үйлдэл гаргаагүй, “...мөрийг нь илсэн, тэвэрсэн, үнсэж таалсан...” гэж байгаа нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа буюу хуулийн дээрх тайлбарт Н.Шын үйлдэл хамаарахгүй. Н.Шын үйлдэл нь өөрөө Эрүүгийн хуулийн тайлбарт заасан нөхцөл байдал байхгүй байгаа тул түүний үйлдэлЭрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тайлбартай нийцэхгүй байна. Хуулийн энэ заалтаар хүч хэрэглэж хүчирхийлсэн байх ёстой, үйлдэл бэлгийн хүчирхийлэлийн шинжтэй хүчирхийлэл үйлдсэн байх гэсэн 2 тусдаа үйлдлийг агуулсан. Н.Шын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үйлдэл байхгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн шүүх урьд дүгнэлт гаргахдаа Сэтгэцийн эрүүл мэндийн шинжээчийн дүгнэлтийг яллах баримт болгосон байдаг. Гэтэл энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн буюу өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх ёстой байхад хуулийн шаардлага зөрчсөн нь өөрөө хууль зөрчсөн тул нотлох баримт болж чадахгүй гэж мэтгэлцэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болох нь насанд хүрээгүй хохирогч Э.Нийн “...Н.Ш өвөө миний хөл, гэдэс, хөхийг илээд байсан. Тэгээд дуугарах гэхээр аман дээр гараараа дараад байсан. ...миний дээр гараад... хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг болон гэрч Д.Эрдэнэчимэгийн “...дуг хийгээд сэртэл ор хөдлөөд мод дуугараад байсан. Тэгэхээр нь би босоод гэрэл асаагаад хартал Н.Ш манай охин Э.Ний дээр гараад ...хоолойг нь тохойлдож дарчихсан...байдалтай дээр нь хэвтээд байсан...” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэхийн зэрэгцээ тухайн мэдүүлгийг дамжмал байдлаар нотолсон Ч.Мөнхбаярын мэдүүлгээр тогтоогдсон. Мөн шүүгдэгч Н.Шын “...Э.Нийг илж таалаад өмдийг нь шувтлаад гуя хэвлий хэсгээр нь гараараа оролдож илж таалснаа санаж...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар гаргасан шинжээч эмчийн асуусан асуултад тэрээр доорхи байдлаар хариулсан
асуулт: Тэр охиныг таны урдуур унтахаар яасан бэ?
хариулт: Би охиныг гар дээрээ тавиад унтсан.
асуулт: Тэгэхэд таньд ямар мэдрэмж төрсөн бэ?
хариулт: Эгдүү хүрээд дур тавьчихмаар ч юм шиг санагдсан гэж хариулсан зэргээс үзэхэд шүүгдэгч Н.Ш нь бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг гэх үйл баримт хангалттай тогтоогдсон. Нөгөөтэйгүүр хохирогч “...миний боов руу өөрийнхөө боовыг хийгээд 5 удаа хөдөлсөн... боовноос нь сонин шингэн зүйл гарсан...” гэж, гэрч нь “...манай охины өмдийг дотуур хувцастай нь өвдөг хүртэл нь шувталж нүцгэлсэн, ...дотуур өмднийхөө завсраар бэлэг эрхтэн нь гарчихсан байдалтай... байсан...” гэж мэдүүлэх боловч энэхүү нөхцөл байдал нь шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байгаа хэдий ч энэ нь шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд дээрх үйл баримтаар шүүгдэгчийг буруутгаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан ба Хүүхэд хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.8 дахь заалтад “хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж санаатай эсхүл санамсаргүйгээр хүүхдийн...эрүүл мэнд...бие махбод, сэтгэл санаанд хор хохирол учруулах үл хайхрах байдал, бэлгийн зүй бус үйлдэл...” ойлгохоор хуульчилсны сацуу хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл гэдэг нь “хэн нэгэн хүүхдийг дургуй байхад нь бэлгийн сонирхлоор илж таалах, үнэсэх зэрэг үйлдлийг бэлгийн хүчирхийлэл гэнэ.” гэх тодорхойлолт нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гаргаагүй гэснийг давхар үгүйсгэн няцааж байна. Өөрөөр хэлбэл бага насны хүүхдийн бие махбодид нь халдсан аливаа хэлбэрийн бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн нь хүчиндэх гэмт хэргийн шинж байхаар хуульчлан тогтоосоны сацуу Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх...ээс хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.” гэж заасан байх тул шүүгдэгч Н.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Нийн төрсөн эх гэрч Д.Эрдэнэчимэгийн зүгээс сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн байх боловч энэ талаарх баримт хэрэгт цуглараагүй, баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна. Мөн шүүгдэгч Н.Ш нь сайн дураараа хохиролд 4.000.000 төгрөг төлсөн болох нь (хавтаст хэргийн 133) баримтаар тогтоогдсон байна. Тиймээс шүүгдэгч Н.Шыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хэрэгт цугларсан баримтаас үзвэл насанд хүрээгүй хохирогч Э.Н нь энэ гэмт хэргийн улмаас “F 43.1” гэх гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй” болсон нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн (хавтаст хэргийн 183-185) дүгнэлтээр тогтоогдсон байх тул насанд хүрээгүй хохирогч Э.Н болон түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах сэтгэл заслын эмчилгээ авахтай холбоотой зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь ач холбогдолтой гэж шүүх үзэв.
III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх авах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхээс Н.Шыг бага насны хүүхдийн эсрэг бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн гэж яллаж байгаа нь нотлох баримтууд нь няцаагдаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлгүй учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс Н.Шыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Шт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.
Иймд улсын яллагчаас Н.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу өндөр настай, урьд ял шийтгэгдэж байгаагүйг харгалзан түүнд оногдуулахаар дүгнэлт гаргасан хорих ялыг 12 жилийн хорих ял болгож өөрчилж, мөн дээрх үндэслэлээр түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
IV. Бусад асуудлаар
Шүүгдэгч Н.Ш нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс (хавтаст хэргийн 35) 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 342 (гурван зуун дөчин хоёр хоног) цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна..
Эрүүгийн 1708 0152 50111 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хэргийн газрын үзлэгээр хураан авсан цэцгэн хээтэй бор өнгийн орны бүтээлэг, хохирогчийн өмсөж байсан ягаан өнгийн дотоож, шүүгдэгчийн өмсөж байсан эрэгтэй хүний хар хөх дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р овогт Н-гийн Н.Ш-ыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Ш-ыг 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Ш-т оногдуулсан 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 342 (гурван зуун дөчин хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар
- хэргийн газрын үзлэгээр хураан авсан цэцгэн хээтэй бор өнгийн орны бүтээлэг, эмэгтэй хүний ягаан өнгийн дотоож, эрэгтэй хүний хар хөх өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус комисст шилжүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн талаарх цаашид гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Н.Ш-ын эдлэх ялыг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Г.ГАНБААТАР
Л.БААТАР