Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/775

 

 

 



 

         2018        09             06                                        775

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гансугар,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Т-ийн М-ийгг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0309 10893 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Т-ийн М,, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1987 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал мэргэжилтэй “Н” аялал жуулчлалын компанид менежер ажилтай, ам бүл ., эхнэр, . хүүхдийн хамт . дүүргийн . дугаар хороо, . . дугаар гудамжны . тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн . дугаар хороо, Хангайн . дугаар гудамжны 4 тоот хашааны гадна иргэн Д.Л.................нтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гараараа хамар руу  нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Д.Л.................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 20-ны өглөө би ажилдаа явсан ба намайг ажил дээрээ байхад манай эхнэр 10 цагийн үед залгаад гэрийн хашааг ****    *** улсын дугаартай приус-10 маркийн машинтай жолооч мөргөөд эвдэлчихлээ гэж утсаар ярьсан...тэгээд би нөгөө залуутай утсаар яриад хашаагаа янзлаад өгчих гэхэд одоо янзлаад өгнө гэж хэлсэн...тэгээд өдөр 12 цагийн үед би...гэртээ ирээд нөгөө...залуу руу хашаа янзлах яасан бэ гэтэл “юу солиороод байгаа юм” гээд хэл амаар доромжилж байгаад утсаа тасалчихсан...би дахин залгаад уулзъя гэхэд “Оргиогийн” дэлгүүр дээр хүрээд ир гэхээр нь эхнэртэйгээ цуг Оргиогийн дэлгүүр дээр явж очиход машины жолооч гэх залуу өөрөөсөө арай насаар бага залуугийн хамт ирж байсан ба жолооч гэх залуу пиво уучихсан явж байсан. Тэгээд уулзахад утсаар ярихдаа өөр хүнтэй андуураад ярьчихлаа гэж хэлсэн, би машинаасаа буугаагүй, тэр залууд чи хашаа өнөөдөр янзлаарай, маргааш гэхэд янзлахгүй бол хэлдэг газар нь хэлнэ гэчихээд явах гэсэн чинь нөгөө залуу машины хаалга онгойлгочихоод явуулахгүй зуураад би өнөөдөр энэ хавийн хүмүүсээр янзуулчихна гэхээр нь чи өөрөө эвдсэн чи өөрөө янзалж өг хариуцлагаа хүлээ өөр хүмүүсээр янзлуулахгүй гэтэл хэдэн төгрөг авах юм гэхээр нь би мөнгө авахгүй гэтэл гэнэт цонхоор гараа оруулаад 2 нүдний голд 1 удаа цохисон, тэр үед би нарын шилтэй байсан болохоор шилэн дээр оносон...машины хаалганы цонх онгорхой байсан болохоор цонхны арамнаас зуурчихаад явуулахгүй, болно ш дээ гэх зэргээр согтуурхаж байснаа гэнэт л гараараа миний нүүрэн тус газар 1 удаа цохисон...Би “ЭМЖЖ” эмнэлэгт хамрынхаа зургийг авахуулж, бичиж өгсөн эмийг нь авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

“...Тухайн өдрийнхөө орой намайг цохисон залуугийн дүү нь нэг залуугийн хамт манай хашааг янзалж битүүлсэн. Надад гомдол санал байхгүй, миний гарсан эмчилгээний зардлыг барагдуулахаар миний дансны дугаарыг авсан, эмчилгээний зардалд гарсан мөнгийг шилжүүлнэ гэж хэлсэн, өөр нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18)

2. гэрч Н.Э................дын (хохирогчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 20-ны өглөө...манай хашаа дугарах чимээ гарахаар нь би гарч хартал манай хашааны ертөнцийн зүгээр зүүн талыг ****    *** улсын дугаартай приус-10 маркийн машин мөргөөд шон тахийчихсан 5-6 банз хугарч унасан байсан...намайг очиход нөгөө машины жолооч бууж ирээд би нохой хөөж байгаад манай хашааг маргөчихлөө ...хашааг чинь янзлаад өгье гэж хэлсэн...Манай нөхөр тэр залуутай ярихад өөдөөс нь янз янзын юм ярьсан байсан...тэгээд манай нөхөр нөгөө залуутай уулзахад нөгөө залуу пиво барьчихсан байсан ба очиж уулзаад...хашаа янзлаад өгчих гэж хэлтэл ахаа уучлаарай гэж хэлж байснаа...яасан сүртэй лалар бэ банди минь юм нэгээр дуусдаггүй шүү, олон таарнаа гэж заналхийлж би хашааг чинь янзалж чадахгүй Оргиогийн залуусаар янзлуулчихъя хэдэн төгрөг юм мөнгийг чинь өгчихье гэхээр нь тэгвэл шийддэг газраар нь шийдүүлье гээд хөдлөх гэтэл машины цонхны арамнаас барьчихаад явах гэсэн чинь явуулахгүй гуйж байснаа гэнэт л манай  нөхрийг нөгөө залуу цохичихсон юугаар цохисоныг нь харж чадаагүй, манай нөхрийн нүүрнээс цус гараад доошоо тонгойхоор нь би машинаас бууж очоод нөгөө залуутай барьцалдаад зууралдаж байх хооронд манай нөхөр цагдаа дуудсан...Жолооч нь ганцаараа явж байсан, махлаг биетэй намхан нуруутай биер хүү бор цараатай залуу байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

3. Гэрч М.А................гүйгийн (шүүгдэгчийн дүү) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мах...хүнтэй утсаар ярьсанаа гарч хүнтэй уулзчихаад ирье намайг цуг гаръя гэсэн...тэгээд бид хоёрыг гудамжинд алхаж явтал өөдөөс хар жийп хүрч ирээд жолооч нь машиныхаа цонхоор ахтай уулзаад байсан...Машин доторх байсан хүн чанга чанга дугараад чи хашаа янзлаарай гээд орилоод байсан. Тэгээд ярилцаж байгаад Мах нөгөө машины жолоочийн нүүр рүү гараараа 1 удаа түлхчихсэн тэгсэн чинь жолоочийнх нь хамарны дээд талд жаахан шалбарчихсан цус гарсан чинь хажууд нь сууж байсан эхнэр нь бууж ирээд Махыг барьж аваад цохиод байсан...Зодоон болоогүй Мах жолоочийг 1 удаа гараараа түлхсэн өөр зүйл болоогүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7860 дугаар шинжээчийн дүгнэлтэнд

“...Хэсэг газрын үзлэгт: Хамрын угт 1.5х0.1см улаан өнгийн шархтай, хамрын нуруу хавдсан, дарахад эмзэглэлтэй , бүдэг хөх өнгийн цус хуралттай.

КТГ-н шинжилгээнд: хамрын хөндийн самалдаг 2 талд хөөнгөтсөн, хамрын таславч баруун тийш муруй, хамар яс 2 талдаа зөрсөн хугаралтай, хэлбэр алдагдсан.

ЧХХ-н үзлэгт: Гадна хамар бэлбэр алдагдсан, хамрын хянга хэсэгт эмзэглэлтэй, Хамар яс хуучин хугаралтай, Онош: хамрын ясны хугарал, таславчийн мурийлт,

КТГ-г дахин уншуулахад: хамар ясны хуучин хугаралтай, хэлбэр алдагдсан, хамрын таславч муруй жин зүүн талдаа нарийссан, хамрын зүүн дооод самалдагын салст зузаарсан, баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндийн рүү бага зэрэг цүлхийсэн /хуучин/...гэжээ... ДҮГНЭЛТ:

1. Д.Л.................нгийн биед хамарт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25),

5. Шүүгдэгч Т.М-ийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 20-ны өглөө би өөрийнхөө лизингээр авсан ****    *** улсын дугаартай Тоуота приус-10 маркийн машинтайгаа гэрээсээ гараад явж байтал урд нохой гараад ирсэн. Тэгэхээр нь уг нохойг айлгах санаатай дартал айлын хашааг мөргөчихсөн. Уг нохой манай хойд айлын ба манай дүүгийн тохойг урдаа, өглөө нь ээж рүү дайрсан байсан болохоор айлгах санаатай дартал хашаа мөргөчихсөн...Удалгүй нөгөө айлын ах хар жийптэй хүрч ирээд хэл амаар доромжлоод байсан, би жийптэй ирчихээд хэл амаар доромжлоод байхаар нь жаахан уур хүрээд гараараа нүүр рүү мангасдах маягтай түлхсэн, тэгтэл шилтэй байж таараад нүдний шилийг нь оноод хамарных нь дээхнэ хэсэгт шалбарчихсан...би архи уугаагүй, халтуур хийх гээд гэрээсээ гараад явж байсан, өдөр айлын эзэн ирж уулзах үед нь пиво уучихсан байсан...жийп машинтай хүрч ирчихээд машиныхаа цонхыг онгойлгоод машинаасаа бууж ирэлгүй, унасан машин нь приус, барьсан утас нь нокиа гар утас барьсан, чи чадваргүй бацаан байна гээд хэл амаар доромжлоод гарч ирэлгүй цонхоороо толгойгоо гаргачихсан байхаар нь би уур хүрээд толгойг нь гарынхаа алгаар цааш нь түлхчихсэн тэгтэл зүүж байсан нүдний шилтэйн цугт нь дарж таараад хамарных нь дээд хэсэгт шалбарчихсан, тэгтэл эхнэр нь машинаасаа бууж ирээд намайг барьж аваад энд тэндгүй цохисон...Намайг тэр залууг түлхэх үед уг гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 39, 40), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 85), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 43-84), ажлын тодорхойлолт (хавтаст хэргийн 41-42) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.М,д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Т.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч нь мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Т.М нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 33 дугаар гудамжны 4 тоот хашааны гадна, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, иргэн Д.Л.................нтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, шууд санаатай үйлдлээр, гараараа хамар руу  нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Д.Л.................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай эхнэр ...хашааг ****    *** улсын дугаартай приус-10 маркийн машинтай жолооч мөргөөд эвдэлчихлээ гэж утсаар ярьсан...би...тэр залууд чи хашаа өнөөдөр янзлаарай, маргааш гэхэд янзлахгүй бол хэлдэг газар нь хэлнэ гэчихээд явах гэсэн чинь нөгөө залуу машины хаалга онгойлгочихоод явуулахгүй зуураад би өнөөдөр энэ хавийн хүмүүсээр янзуулчихна гэхээр нь чи өөрөө эвдсэн чи өөрөө янзалж өг хариуцлагаа хүлээ өөр хүмүүсээр янзлуулахгүй гэтэл хэдэн төгрөг авах юм гэхээр нь би мөнгө авахгүй гэтэл гэнэт цонхоор гараа оруулаад 2 нүдний голд 1 удаа цохисон, тэр үед би нарын шилтэй байсан болохоор шилэн дээр оносон...машины хаалганы цонх онгорхой байсан болохоор цонхны арамнаас зуурчихаад явуулахгүй, болно ш дээ гэх зэргээр согтуурхаж байснаа гэнэт л гараараа миний нүүрэн тус газар 1 удаа цохисон...Би “ЭМЖЖ” эмнэлэгт хамрынхаа зургийг авахуулж, бичиж өгсөн эмийг нь авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

“...Тухайн өдрийнхөө орой намайг цохисон залуугийн дүү нь нэг залуугийн хамт манай хашааг янзалж битүүлсэн. Надад гомдол санал...өөр нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18)

- гэрч Н.Э................дын (хохирогчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 20-ны өглөө...манай хашаа...****    *** улсын дугаартай приус-10 маркийн машин хашаа мөргөөд шон тахийчихсан 5-6 банз хугарч унасан байсан...тэгээд манай нөхөр нөгөө залуутай уулзахад нөгөө залуу пиво барьчихсан байсан ба очиж уулзаад...хашаа янзлаад өгчих гэж хэлтэл ахаа уучлаарай гэж хэлж байснаа...яасан сүртэй лалар бэ банди минь юм нэгээр дуусдаггүй шүү, олон таарнаа гэж заналхийлж би хашааг чинь янзалж чадахгүй Оргиогийн залуусаар янзлуулчихъя хэдэн төгрөг юм мөнгийг чинь өгчихье гэхээр нь тэгвэл шийддэг газраар нь шийдүүлье гээд хөдлөх гэтэл машины цонхны арамнаас барьчихаад явах гэсэн чинь явуулахгүй гуйж байснаа гэнэт л манай  нөхрийг нөгөө залуу цохичихсон юугаар цохисоныг нь харж чадаагүй, манай нөхрийн нүүрнээс цус гараад доошоо тонгойхоор нь би машинаас бууж очоод нөгөө залуутай барьцалдаад зууралдаж байх хооронд манай нөхөр цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

-Гэрч М.А................гүйгийн (шүүгдэгчийн дүү) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мах нөгөө машины жолоочийн нүүр рүү гараараа 1 удаа түлхчихсэн тэгсэн чинь жолоочийнх нь хамарны дээд талд жаахан шалбарчихсан цус гарсан...Мах жолоочийг 1 удаа гараараа түлхсэн өөр зүйл болоогүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7860 дугаар шинжээчийн дүгнэлтэнд... ДҮГНЭЛТ...1. Д.Л.................нгийн биед хамарт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25),

-Шүүгдэгч Т.М-ийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 20-ны өглөө ...****    *** улсын дугаартай Тоуота приус-10 маркийн машинтайгаа гэрээсээ гараад явж байтал урд нохой гараад ирсэн... уг нохойг айлгах санаатай дартал айлын хашааг мөргөчихсөн. Гэтэл уг айлын ах...жийп машинтай хүрч ирчихээд машиныхаа цонхыг онгойлгоод машинаасаа бууж ирэлгүй, унасан машин нь приус, барьсан утас нь нокиа гар утас барьсан, чи чадваргүй бацаан байна гээд хэл амаар доромжлоод ...байхаар нь би уур хүрээд толгойг нь гарынхаа алгаар цааш нь түлхчихсэн тэгтэл зүүж байсан нүдний шилтэйн цугт нь дарж таараад хамарных нь дээд хэсэгт шалбарчихсан...Намайг тэр залууг түлхэх үед уг гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.М нь хохирогч Д.Л.................нг зодсон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Д.Л.................нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Т.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг,

-шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Мэрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.М нь “Н” ХХК-нд ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Нөгөө талаар шүүгдэгч нь гэм буруу эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг хүлээн авах боломжгүй. Өөрөө хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 1 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзэв. Түүнчлэн шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0309 10893 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Т-ийн М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.М-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга.) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ