Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/168

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000146 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын ******* баг, 30-11 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Монгол овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр сумын 3 дугаар багийн нутаг “Азарга уул” гэх газарт иргэн ******* жолоодон явж байсан “” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж яваад уг авто машины жолоочийн эсрэг талын цонх буюу баруун гар талын хаалганы цонхыг тохойгоороо санаатайгаар цохиж хагалан хууль бусаар эвдэж гэмтээсний улмаас 7,200,000 (долоон сая хоёр зуун мянга) төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би машины цонхыг хагалсан нь үнэн. Үүнд маргах зүйлгүй. Би хагалсан учраас нэхэмжилж буй мөнгийг төлнө. Надад жоохон л хугацаа өгвөл бүгдийг төлнө...” гэв. 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн суманд малаа хараад амьдардаг юм. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр сумын 3 дугаар баг, Баянгол гэх газар хамаатны ах гэх хүний эзэмшлийн ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлтэй малчин *******, найз , нарын хамт явж байсан юм. Тухайн үед малчин *******, найз хоёр нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай агсам согтуу тавиад яваад байсан. Малчин ******* нь машины жолоочийн эсрэг, урд талын хаалганы шилийг гараараа цохиход шил нь тэр чигээрээ цуурсан. ...Би хаалганы шилийг 8,000,000 төгрөгөөр үнэлнэ. Ажлын хөлс болох 800,000 төгрөгийг нэхэмжилнэ. Би хохирлоо төлүүлмээр байна...” гэжээ. /хх-ийн 10-11/

Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн сумын 3 дугаар баг, Баянгол гэх газар 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр найз , түүний малчин *******, мөн нарын хамт хамаатны ахынх нь ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм. Тухайн үед *******, нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, агсам согтуу тавиад яваад байсан. Харин машинаа жолоодоод явж байсан бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэгсэн гэнэт ******* нь хажуу талын суудалд суугаад явж байснаа гараараа урд талын хаалганы шилийг 1, 2 удаа цохисон. Тэгэхэд шил нь тэр чигээрээ цуурсан. ...******* малыг хардаг байсан. бид хоёр руу агсраад, уурлаад яваад байсан. Тэгж байгаад л машины цонхыг цохиод хагалсан...” гэжээ. /хх-ийн 14-15/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би д намрын бүх ажилд тус болж байсан бөгөөд намрын ажил дуусаад 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр сумын 3 дугаар баг, “Баянгол” гэх газраас унаж явсан “” гэх машинаар сум руу хүргүүлж явсан юм. Тухайн үед машин дотор , , бид 4 явж байсан бөгөөд би архи уучихсан согтуу байсан. Би машины урд талд жолоочийн хажуу талд сууж явсан. Тохойгоороо хаалганы шилийг нэг удаа цохиход шил нь тэр чигээрээ цуурчихсан. ...би машины хаалганы шилийг хагалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Би хохирлыг барагдуулна...” гэжээ. /хх-ийн 27-28/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/

Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 21, 37-39/

*******гийн иргэний үнэмлэх болон лавлагааны хуулбар /хх-ийн 29-30/

Дорнод аймгийн сумын Ташгай багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31/

*******гийн Төрийн банкны харилцах дансны хуулга /хх-ийн 32/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/

******* улсын дугаартай Ford F-150 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 35/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Монгол овогт ******* ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн сумын 3 дугаар багаас сумын төв орохоор ******* жолоодож явсан ******* улсын дугаартай Ford F-150 маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явахдаа уг тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг, урд талын хаалганы шилийг санаатайгаар цохиж хагалан хууль бусаар гэмтээсний улмаас 7,200,000 (долоон сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би машины урд жолоочийн хажуу талд сууж явахдаа тохойгоороо хаалганы шилийг нэг удаа цохиход шил нь тэр чигээрээ цуурчихсан. Би машины хаалганы шилийг хагалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч ******* “...малчин *******, найз хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, агсам согтуу тавиад явж байсан. Малчин ******* нь машины жолоочийн эсрэг, урд талын хаалганы шилийг гараараа цохиход шил нь тэр чигээрээ цуурчихсан...” гэх, гэрч Х.ын “...тухайн үед *******, нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, агсам согтуу тавиад, харин машинаа жолоодоод явж байсан. Тэгсэн гэнэт ******* нь хажуу талын суудалд суугаад явж байснаа гараараа урд талын хаалганы шилийг 1, 2 удаа цохитол шил нь тэр чигээрээ цуурчихсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тайлан, ******* улсын дугаартай Ford F-150 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч ******* ******* холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 7,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч ******* ******* улсын дугаартай Ford F-150 маркийн тээврийн хэрэгслийн хаалганы шил хагарч 7,200,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Вендо” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тайлан /хх-ийн 19-20/-гаар тогтоогдож байна. Иргэний нэхэмжлэгчээс тухайн тээврийн хэрэгслийн хаалганы шилийг солиулахад 8,900,000 төгрөгийн зардал гарсан талаарх холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч *******гээс гэм хорын хохиролд 8,900,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч д олгохоор тогтоов.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 7,200,000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гээс гэм хорын хохиролд 8,900,000 /найман сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт оршин суух, Шарав овогт /РД: ............./-д олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА