| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00398/И |
| Дугаар | 494 |
| Огноо | 2017-12-21 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ............ даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ...... аймгийн ...........сумын .......-р баг, ............... тоотод оршин суух ....... овогт ............. /РД:......../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .........аймгийн ........ сумын ........-р баг, одоо ... аймгийн ..... сумын .-р баг, ........ гэх газар нутаглах, .....овгийн ....... /РД:........./,
Хариуцагч: ........ аймгийн ..... сумын .-р баг, .............. тоотод оршин суух, ........ овгийн ......... /РД:........./ нарт холбогдох
Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 сарын 23-ны өдөр 139/2017/00398/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ..... аймгийн .......... сумын ................-р баг, ................. тоотод оршин суух ..... овогт .... ....... /РД: .........../
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ............., хариуцагч .........., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч.............. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие аймгийн сумын -р баг, тоотод байрлах газрыг Монгол Улсад газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Дундговь аймгийн Засаг даргын 2006 оны 01 сарын 20-ны өдрийн 10 тоот захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд Б.М, С.М, А.Ц, Л.С нар хамтран өмчлөгчөөр анх бүртгүүлэн өмчлөн авсан. Улмаар Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 09 сарын 01-ний өдрийн А/349 тоот захирамжаар уг хашааны 900 мкв газар нь ганц миний өмчлөл болж шилжсэн бөгөөд хуулийн дагуу миний өмчлөлөөр бүртгэгдэн гэрчилгээ олгогдсон. Гэтэл манай хашааны хоёр талд байрлах Д.Э болон Ч.Н нарынх ямар нэг зөвшөөрөлгүйгээр хашаагаа дур мэдэн сунган миний өмчлөлийн газарт халдан иргэн намайг хохироогоод байна. Энэ асуудлаар мэргэжлийн хяналтын газар хандан дүгнэлт гаргуулахад 2015 оны 11 сарын 23-ны өдрийн 13-04-010/112 тогтоолоор Мандалын 17-2а тоотод оршин суух Ч.Нэргүй нь манай газраас 15.07:36.72 метр сунган дур мэдэн эзэмшсэн, Мандалын 17-1б тоотод оршин суух Д.Э нь 9.96:36.72 метр сунган дур мэдэн эзэмшсэн газрыг чөлөөлүүлэхээр дүгнэлт гарч уг дүгнэлтийг тус газрын маргаантай байгаа хоёр айлд шаардлага тавьж газрын албанд хүргүүлсэн. Тус маргааныг өнөөдрийг хүртэл шийдэж чадахгүй маргалдаж байгаа болохоор хуулийн дагуу шийдүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Ч.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 онд 9-р багийн иргэн Д.Гаас хашаа, газрыг худалдан авч 2010 оны 11 сарын 02-нд аймгийн газрын албанаас 000079309 тоот гэрчилгээг манай өрхөд олгосон юм. Гэрчилгээгээр 111100299 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэглээний зориулалттай 1295 м2 га газарт хууль ёсны өмчлөгч болсон. Энэ газраас иргэн Л.С нь гэр барихдаа оруулж барьснаас манайх хашааныхаа баруун талыг битүүлэх боломжгүй болгон гацаасан. 2017 оны 09 сарын сүүлчээр аймгийн газрын албанаас мэргэжилтэнүүд ирж хашааны эргэн тойронд хэмжилт хийж өгсөн бөгөөд тэр үед Л.С, А.Ц нар нь ямар нэг газрын маргаан гаргаагүй. Тухайн үед Л.С гэр манай газар руу түрж баригдсаныг мэдэж гэрээ нүүлгэж зөөхөөр бид нар тохиролцсон байсан. Гэтэл тохиролцсондоо хүрэхгүй гэр орноо одоо хүртэл хашааруугаа нүүлгэж зөөгөөгүй. Иймд хууль бусаар газар эзэмших гэсэн Л.Саас газрыг чөлөөлүүлж өмчилж авсан газраа чөлөөтэй эзэмших боломж нөхцөлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1998 онд Л.Сын эзэмшлийн газарт газрыг тэгшилж, хог шороог нь ачуулж, 2003 оныг хүртэл амьдарсан. 2003 оноос баруун талын хашаа Мын газар дээр бууж 2005 онд газрын гэрчилгээг өөрийн эзэмшлийн нэр дээр болгож авсан. Одоо Л.Сын газрыг Нэргүй гэгчийнх өөрийн эзэмшлийн болгож хашаагаа барьчихсан. Нэргүй гэгч нь илүү авсан газраа өгөхгүй манай газраас 9 м газрыг Сд өгүүлэх гээд байна. Манайх хүний газраас аваагүй болохоор хашаагаа татаж авах ямар ч боломжгүй. Нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг зүйл огт байхгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хашааныхаа урд талын доголыг нь тэгшлэх гээд жоохон урагш нь сунгасан. Энэ нь газрын хэмжээ авснаас хойш хийсэн. Урагшаа сунгасан болохоос биш хажуу тийш нь сунгаагүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа газрыг шийдээд өгчихсөн гэж бодож байгаа. 2017 оны 09 сарын 26-ны өдөр газрын албанд манайх хүсэлт гаргаад 17-2а-д очиж газрыг хэмжиж, хил заагийг нь тогтоож өгсөн. Энэ үед нэхэмжлэгч бид гурав гурвуулаа байсан. Тэгээд бид гурав ярилцаж тохиролцоод нэхэмжлэгч баярласан талархсанаа хэлсэн. Гэтэл одоо болохоор шүүхэд нэхэмжлэл гаргаад газар нэхэмжлээд байгааг нь би ойлгохгүй байна. Манайх нэхэмжлэгчид илүү гэсэн газраа хэмжээд өгчихсөн гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.С нь Ч.Н, Д.Э нарт холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч Ч.Н, Д.Э нар нь газар чөлөөлүүлэх тухай шаардлагыг үндэслэлгүй гэж маргажээ.
Л.С нь аймгийн сумын -р баг -р гудамжны 02 тоот хаягт байрлах 900 м.кв газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх-6/
Хариуцагч Ч.Н нь аймгийн сумын -р баг тоот хаягт байрлах 1295 м.кв газрын хамтран өмчлөгч /хх-25/, хариуцагч Д.Э нь аймгийн сумын -р баг тоот хаягт 963 м.кв газрын хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь тогтоогдож байна. /хх-59/
Дундговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн хэргийн 61-р талд авагдсан кадастрын зураг нь хэзээ үйлдэгдсэн болох нь тодорхойгүй боловч нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бодит байдалтай тохирч байгаа, хамгийн сүүлийн зураг гэж нотолсон тул нотлох баримтаар үнэллээ.
Дундговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн нэхэмжлэгч Л.С, хариуцагч Ч.Н, Д.Э нарын өмчлөлийн газрын кадастрын зурагт хариуцагч Ч.Н нь нэхэмжлэгчийн 389 м.кв газрыг, хариуцагч Д.Энь нэхэмжлэгчийн 349 м.кв газрыг тус тус хууль бусаар эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байна. /ХХ-61/
Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч Ч.Н хууль бус эзэмшлээс 15.07:36.72 буюу 553,3 м.кв газрыг, хариуцагч Д.Эгийн хууль бус эзэмшлээс 9.96:36.72 буюу 365.7 м.кв газрын чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч хэрэгт авагдсан баримтаар дээрхи шаардлагууд нотлогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн УТХ-д төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ч.Нээс 17550 төгрөг, хариуцагч Д.Эаас 17550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Сд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Л.Эгийн хууль бусаар эзэмшиж буй 349м2 газар, хариуцагч Ч.Нгийн хууль бусаар эзэмшиж буй 389 м2 газрыг тус тус чөлөөлж нэхэмжлэгч Л.Сд олгож нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Сын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Нгээс 17550 /арван долоон мянга нэг зуун тавь/ төгрөг, хариуцагч Д.Эгаас 17550 /арван долоон мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Сд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ