| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00374/И |
| Дугаар | 495 |
| Огноо | 2017-12-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 495
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ...... даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: аймгийн сумын р багт байрлах, нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймгийн сумын -р багт байрлах -нд холбогдох
зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 67172958.63 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 сарын 02-ны өдөр 139/2017/00374/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , гэрч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХК” нь 2011 оны 11 сарын 10-ны өдөр 1190003257 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 80 сая төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай авсан. Мөн 2013 оны 09 сарын 09-ний өдөр 1190005645 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 35 сая төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь 1190003257 дугаар зээлийн үндсэн зээлд 55527065,75 төгрөг, зээлийн хүүд 52868552,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7209,46 төгрөгийг төлсөн. 1190005645 дугаар зээлийн үндсэн зээлд 10937982,62 төгрөг, зээлийн хүүд 5276196,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12820,87 төгрөгийг тус тус төлсөн.
Зээлдэгч нь банктай байгуулсан 1190003257 дугаартай зээлийн гэрээний төлбөрийг 2015 оны 09 сарын 22-ны өдрөөс эхлэн төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 724 хоног хугацаа хэтрүүлсэн, 1190005645 дугаар зээлийн гэрээний төлбөрийг 2016 оны 01 сарын 04-ний өдрөөс эхлэн төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 620 хоног хугацаа хэтрүүлсэн.
1190003257, 1190005645 дугаартай барьцаат зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн гэрээ тус бүрт дараах хөрөнгүүдийг барьцаалсан. ХХК-ий өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0814001273 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгийн 000088914 дугаар гэрчилгээтэй аймгийн сумын -р баг, аймгийн төвд байршилтай үйлчилгээний барилга, ХХК-ий эзэмшлийн Г-0814003658 дугаартай, 0208493 дугаар гэрчилгээтэй, аймгийн сумын -р баг, ХХК-ий урд байршилтай 6147 кв.м газар болно.
Иймд 1190003257 дугаартай гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 24472934,25 төгрөг, хүү 13705929 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1792973 төгрөг, нийт 39971836,25 төгрөг, мөн 1190005645 дугаартай гэрээний төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 24062017,38 төгрөг, 2017 оны 09 сарын 21-ний өдрийн байдлаар хүү 2947597 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 191508 төгрөг, нийт 27201122,38 төгрөг, ингээд 2 гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл нийт 67172958,63 төгрөгийг “” ХХК-аас гаргуулах, зээлдэгч нь зээлээ сайн дураараа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурьдсан барьцааны эд хөрөнгүүдээр болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө орлогоор гаргуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө орлогоор төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк хүү бодчихоод дээрээс нь нэмэгдүүлсэн хүү авна гээд байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас 2 гэрээний нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусдыг нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь ХХК-нд холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 67172958 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагчийн төлөөлөгч нь нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч ХХК нь 1190003257 дугаартай зээлийн гэрээгээр 80000000 төгрөг, 1190005645 дугаартай зээлийн гэрээгээр 35000000 төгрөг зээлсэн болох нь нотлогдож байна. /ХХ-8-12, 16-20/
Хариуцагч ХХК нь 1190003257 дугаартай зээлийн гэрээний зээлийн үлдэгдэл 24472934,25 төгрөг, хүү 13705929 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1792973 төгрөг, нийт 39971836,25 төгрөг, 1190005645 дугаартай зээлийн гэрээний зээлийн үлдэгдэл 24062017,38 төгрөг, хүү 2947597 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 191508 төгрөг, нийт 27201122,38 төгрөг, 2 гэрээний төлөгдөөгүй нийт үлдэгдэл 67172958,63 төгрөгийн төлбөртэй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна. /хх-69-84/
11900003257 дугаартай, 11900005645 дугаартай зээлийн гэрээнд хариуцагч ХХК нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0814001273 дугаартай гэрчилгээ бүхий аймгийн сумын -р багт байрлах үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт орших 111600221 нэгж талбарын дугаартай ХХК-ий эзэмшлийн 6147 м2 газрыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна. /хх-13-15, 21-26, хурлын тэмдэглэл/
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 564015 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас 564015 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл 48534951,63 /дөчин найман сая таван зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавин нэгэн төгрөг, жаран гурван мөнгө/ төгрөг, зээлийн хүү 16653526 /арван зургаан сая зургаан зуун тавин гурван мянга таван зуун хорин зургаа/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1984481 /нэг сая есөн зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөг, нийт 67172958,63 /жаран долоон сая нэг зуун далан хоёр мянга есөн зуун тавин найман төгрөг, жаран гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.
2.Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХК нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр сайн дураар барагдуулахгүй тохиолдолд зээлийн төлбөрийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт орших 111600221 нэгж талбарын дугаартай ХХК-ий эзэмшлийн 6147 м2 газар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд байрлах ХХК-ий өмчлөлийн үйлчилгээний зориулалт бүхий Ү-0814001273 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дундговь аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 564015 /таван зуун жаран дөрвөн мянга арван тав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас 564015 /таван зуун жаран дөрвөн мянга арван тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ