Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 61

 

      2018 оны 01 сарын 31 өдөр

   

 

 

 

 

 

 

 

Дугаар 156/ШШ2018/00061

 

 

 

 

 

 

 

 

 Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                     156/2017/00215/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:

Хариуцагч: Х-Э” ХХК, (РД: .......................)

 

Хариуцагч: .............................. тоотод оршин суух, Б.Б, (РД: ....................) нарт холбогдох,

 Нэхэмжлэгч: “.К”  ХХК-ийн Хэнтий салбарын нэхэмжлэлтэй,

 

“зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн, нийт 27 844 28371 төгрөгийг гаргуулах” тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К” Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Х-ЭХХК-ийн захирал О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 К” Б-ХХК-ийн Хэнтий салбарын захирал М.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Х-Э-ХХК болон  нар нь К банктай 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ЗГ-2040001020 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэйгээр зээлдэж авсан. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

1.    Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Цолмон 10 дугаар

гудамжийн 25 тоот, 180 м2 талбайтай, 2 давхар хувийн сууц, (Ү-2203021700, ГД-000131233),

2.    Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Цолмон 10 дугаар

гудамжийн 25 тоот 700 м2 зуслангийн зориулалттай эзэмших эрхийн газар, (ГД-0134795),

3.    Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийтийн 06 дугаар гудамжийн

04 тоот, 120 м2 талбайтай хувийн сууц, (Ү-1817002622, ГД-000087696),

4.    Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийтийн 06 дугаар гудамжийн

04 тоот, 1134 м2 талбайтай өмчлөх эрхийн газар, (Г-1817000363, ГД-000094739),

Хариуцагч Х-Э-ХХК, хамтран хариуцагч Б.Б нар нь  өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 19 044 25316 төгрөг, зээлийн хүүнээс 15 020 62833 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59 00851 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нь банктай байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаа зөрчин, зээлээ 2016 оны 04 дүгээр сараас хойш төлөөгүйн улмаас зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:

Үндсэн зээл 20 955 74684 төгрөг,

Зээлийн хүү 6 248 60908 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 639 92779 төгрөг,

Нийт 27 844 28371 төгрөгийг хариуцагч Х-Э-ХХК, Б.Б нарын орлогоос гаргуулж банкийг хохиролгүй болгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)  

 

Нэхэмжлэгч К” Б-ХХК-ийн Хэнтий салбарын захирал М.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х-ЭХХК нь Хэнтий аймгийн К банкны салбараас 2014 оны 06 сарын 02-ны өдөр 40 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай зээлж авсан. Эхний жилд зээл хэвийн төлөгдөж байсан. 2015 оны 12 сараас зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрч төлөгдөх болсон. Сүүлдээ зээлийн эргэн төлөлт огт хийгдэхээ больсон. Х-Э-ХХК-ийн үйл ажиллагаа нь бүрэн зогсож компани нь дампуурсан гэсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул манай байгууллага Х-Э-ХХК, хамтран хариуцагч Б.Б-нараас 27 844 28371 төгрөгийг нэхэмжилж байгаа юм.

Х-Э-ХХК-ийг төлөөлж О.С, хамтран зээлдэгчээр Б нар нь гарын үсэг зурсан юм. Х-ЭХХК нь зээлийн барьцааны гэрээндээ Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Цолмон 10 дугаар гудамжийн 25 тоотод байрлах 2 давхар хувийн орон сууц, мөн 700м2 зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 6 дугаар гудамж байрлалтай хувийн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрын хамтаар тавьсан. Уг зээлийг зохигчид нь одоог болтол төлж барагдуулаагүй байгаа тул Х-ЭХХК, Б.Бнараас 27 844 28371 төгрөгийг яаралтай гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

 Хариуцагч О.С нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие К банкнаас тус шүүхэд гаргасан 27 844 28371 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн үүрэг хүлээн зөвшөөрч байна. Мөн уг зээлийг өөрийн биеэр төлж барагдуулна. Би энэ зээлийг өөрийн бизнесээ өргөжүүлэхийн тулд зээлдэж авсан. Банкны шаардлагын дагуу миний ахын эхнэр  Б.Бнь миний хүсэлтээр өөрийн нэр дээрх байшин, газрыг зээлийн барьцаанд тавьж, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан болно.

Б.Бнь зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөгийг захиран зарцуулаагүй. Мөн Х-Э-ХХК нь нэг гишүүнтэй. Тэр нь О.С миний бие болно. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн хөрөнгөөр барагдуулна гэжээ. (хх-ийн 37 тал)

 

Хариуцагч О-С-нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие уг зээл төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргаантай зүйл миний хувь байхгүй. Манайх гэр бүлээрээ хамтарч Х-ЭХХК-ийг байгуулан Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдийн үдийн хоолны тендерт оролцож, үдийн хоолоор хангах ажил эрхэлдэг байсан юм. Манай компани тендерт шалгарч чадахгүй, үйл ажиллагаа маань зогссон. Үйл ажиллагаа зогссон учраас “К” банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа юм. Түүнээс биш санаатай төлөхгүй гэсэн зүйл огт байхгүй. Уг зээлийг аль болох төлж барагдуулах гэж машин, эд зүйлсээ зараад явж байна. Манайх 2016 оны 04 сараас зээлээ огт хийгээгүй. Манай ах Солонгос улс руу явж ажил хийж зээлээ төлж барагдуулъя гэсэн. Манайх нэг тариалангийн талбайтай бөгөөд уг тариалангийн талбайг зарж зээлээ төлье гэсэн боловч их том хэмжээний газар учраас зарагдахгүй өдийг хүрлээ. Хүмүүс уг нь сонирхож үзээд байгаа. Их хэмжээний газрын үнэ яригдаж байгаа учраас авч чадахгүй байна. Миний бие уг зээлийг яаралтай төлж барагдуулна гэв.

 

Хариуцагч Б.Бнь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: К банк тус шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргаж хариуцагчаар иргэн Б.Бминий биеийг холбогдуулан 27 844 28371төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж хандсан байна. Миний бие К банктай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн БГ2040001020 тоот барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байгааг доорх нөхцөл байдлаар тодорхойлж байна.

1.    Миний бие К банктай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 18-ны

өдрийн БГ2040001020 тоот барьцааны гэрээг нэг талаас К банк, нөгөө талаас Х-ЭХХК нарын хооронд байгуулсан бөгөөд иргэн Б.Бминий биеийг гэрээний хамтран хариуцагчаар барьцааны гэрээний 1.2-т тусгаж оролцуулаагүй.

2.    Б.Бминий бие О.Сэд 39 дугаартай нотариатчийн гэрчилсэн

2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 36 сарын хугацаатай итгэмжлэл олгосон болохоос Х-ЭХХК-д ямар ч итгэмжлэл олгоогүй. Энэ нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 хэсэгт төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3.    Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт бичгээр олгосон итгэмжлэлд

тавигдах шаардлагыг хуульчилсан байдаг. Х-ЭХХК-д олгосон итгэмжлэл байхгүй байхад барьцааны гэрээ байгуулж нотариатч гэрчилсэн.

4.    Миний бие К банктай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 18-ны

өдрийн БГ2040001020 тоот барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй бөгөөд дээрх цаг хугацаанд Улаанбаатар хотод ажлаар явж байсан.

5.    Би “Би-Гарм” ХХК-д нягтлан бодогчоор 2006 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд Х-ЭХХК-д огт ажиллаж, үйл ажиллагаанд оролцож байгаагүй.

Тус шүүхэд гаргасан О.С-ийн тайлбарт 27 844 28371 төгрөгийг өөрөө төлж барагдуулах тухай хүсэлтдээ иргэн Б.Бнь Х-ЭХХК-ийн банкнаас зээлсэн мөнгийг анхнаасаа 1 төгрөгийг ч захиран зарцуулаагүй, хамааралгүй талаар тодорхойлсон. Миний бие нь хэдэн сая төгрөгийн үнийн дүнд миний өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө маань барьцаанд тавьж байгааг мэдээгүй, анхнаасаа банкинд зээл авах тухай хүсэлтийг өөрөө гаргаагүй, зээлийн судалгаанд оролцоогүй, банкнаас зээлж авсан мөнгөнөөс нэг ч төгрөг захиран зарцуулаагүй, зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, ирээдүйд ийм үр дагавар үүсэх байсныг мэдээгүй, эрхзүйн мэдлэггүйгээс болж өөрөө ийм байдалд орсныг банк шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн.

Иймд “К” банкны нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хариуцагч болон миний өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг дээрхи барьцаанаас хэсэгчлэн чөлөөлж өгнө үү гэжээ. (хх-ийн 39 тал)

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч  К” Б-ХХК-ийн Хэнтий салбар нь хариуцагч Х-Э-ХХК, хамтран хариуцагч Б.Б-нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн, нийт 27 844 28371 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Х-ЭХХК-ийн захирал О.С нь нэхэмжлэгч К” Б-ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн, нийт  27 844 28371 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Харин хамтран хариуцагч Б.Б-нь “К” банктай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Зээлдэгч Х-Э-ХХК-ийн захирал О-С-нь 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр К банкны Хэнтий салбарын захирал Х.Эрдэнэбаттай зээлийн гэрээг байгуулж, 40 сая төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлж дуусгахаар, гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөөгүй нөхцөлд үндсэн хүүгийн 20 хувиар  нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож:

- Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийтийн 06 дугаар гудамжийн 04 тоотод байрлах, 120 м2талбайтай хувийн сууц (Ү-1817002622, ГД-000087696)

- Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийтийн 06 дугаар гудамжийн 04 тоотын 1134 м2талбайтай өмчлөх эрхтэй газар (Г-1817000363, ГД-000094739)

- Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо, Цолмон-10 дугаар гудамжийн 25 тоотод байрлах, 180 м2 талбайтай 2 давхар хувийн сууц (Ү-2203021700, ГД-000131233)

- Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо, Цолмон-10 дугаар гудамжийн 25 тоотын 700 м2зуслангийн зориулалттай эзэмших газар (ГД-0134795)....барьцаалсан байна.

Хамтран хариуцагч Б.Бнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдүүлэгч К банк ХХК-ийн Хэнтий салбар, зээлдэгч Х-ЭХХК-ийн захирал О.С нарын 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.

Шүүх хүсэлтийг хүлээн авч шүүгчийн захирамж гаргаж Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албыг шинжээчээр томилсон байна. (хх-ийн 40-41 тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 06 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:....шинжилгээнд ирүүлсэн зээлийн гэрээний ард хавсаргасан 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн БГ2040001020 тоот барьцааны гэрээнүүдийн 06 дугаартай нүүрний баруун доод хэсэгт хамтран барьцаалуулагч гэсний дор зурагдсан гарын үсэг Б.Б-гийн харьцуулах загвараар ирүүлсэн гарын үсгийн хэвтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна гэжээ. (57-63 тал)

Мөн Б.Бнь Солонгос улс руу 02 сар явах болсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байна.  

Шүүх 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 223 дугаартай шүүгчийн захирамж гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан үндэслэл хүсэлтэд дурьдаагүй тул хангахаас татгалзжээ. (хх-ийн 77-78 тал)

Хамтран хариуцагч Б.Б-д шүүх хуралдааны товыг удаа дарааллан мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. (хх-ийн 85, 87 тал)

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар... түүний эзгүйд хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэсэн болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэг хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.2-т... зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлж төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заасны дагуу хариуцагч Х-ЭХХК, хамтран хариуцагч Б.Бнар нь 27 844 28371 төгрөгийг К Банк ХХК-ийн Хэнтий салбарт буцаан төлөх үүрэгтэй болно.

Хариуцагч Х-Э-ХХК, (захирал О.С) хамтран хариуцагч Б.Б-нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1.    Зээлдэгч Х-Э-ХХК-ийн захирал О.С, зээлдүүлэгч К банкны

Хэнтий салбарын захирал Х.Э-нарын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар, (хх-ийн 2-4 тал)

2.    Банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарийн хуулбар (хх-ийн 5 тал)

3.    Барьцааны гэрээний хуулбар, (хх-ийн 5-13 тал)

4.    Хариуцагч Х-ЭХХК-ийн захирал О.С, хамтран хариуцагч Б.Бнарын иргэний үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 16 тал)

5.    Хас-Эрхэс” ХХК-ийн захирал О.Сийн К банкны Хэнтий салбарт

гаргасан хүсэлт, (хх-ийн 18 тал)

6.    Хамтран зээлдэгч Б.Б-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар

(дугаар 0134795), үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, (дугаар-000131233),... (хх-ийн 22-23 тал)

7.    К банкны итгэмжлэл, (хх-ийн 27 тал)

8.    Хариуцагч Х-ЭХХК-ийн захирал О.Сийн шүүхэд гаргасан тайлбар (хх-ийн 37 тал)... зэрэг болно.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д: Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

Нэхэмжлэгч К банк ХХК-ийн Хэнтий салбар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар... зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэлийн нийт шаардлага болох 27 844 28371 төгрөгийг хангаж шийдвэрлэв.

Хавтаст хэргийн материалаас шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн.  Үүнд:

1.    Зээлдэгч Х-ЭХХК-ийн захирал О.С, зээлдүүлэгч К банкны

Хэнтий салбарын захирал Х.Э-нарын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар, (хх-ийн 2-4 тал)

2.    Банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарийн хуулбар (хх-ийн 5 тал)

3.    Барьцааны гэрээний хуулбар, (хх-ийн 5-13 тал)

4.    Хариуцагч Х-ЭХХК-ийн захирал О.С, хамтран хариуцагч Б.Бнарын иргэний үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 16 тал)

5.    Х-ЭХХК-ийн захирал О.Сийн К банкны Хэнтий салбарт

гаргасан хүсэлт, (хх-ийн 18 тал)

6.    Хамтран зээлдэгч Б.Б-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар

(дугаар 0134795), үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, (дугаар-000131233),... (хх-ийн 22-23 тал)

7.    К банкны итгэмжлэл, (хх-ийн 27 тал)

8.    Шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж, (хх-ийн 40-41 тал)

9.    Б.Б-гийн гарын үсгийн хэв, (хх-ийн 47-49 тал)

10.   Гэрэл зургийн үзүүлэлт, (хх-ийн 57-60 тал)

11.  Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 06 дугаартай шинжээчийн

дүгнэлт (хх-ийн 61-63 тал)

12.  Б.Б-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтууд (хх-ийн 85, 87 тал)  ......зэргийг хуулийн шаардлага хангасан, хэрэг хянан шийдвэрлэхэд болон шийдвэр гаргахад ач холбогдолтой, хамаарал бүхий үнэн зөв нотлох баримт гэж үнэлэв.

   Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч банкны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 297 171 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг мөнгийг хариуцагч Х-Э-ХХК, хамтран хариуцагч Б.Бнараас гаргуулж нэхэмжлэгч К банк ХХК-ийн Хэнтий салбарт олгохоор шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Х-Э-ХХК (захирал О.С) Б:Б нараас барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлт 27 844 28371  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К банк ХХК-ийн Хэнтий салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч Х-Э-ХХК, хамтран хариуцагч нар нь 27 844 28371  төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийтийн 06 дугаар гудамжийн 04 тоотод байрлах, 120 м2 талбайтай хувийн сууц, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийтийн 06 дугаар гудамжийн 04 тоотын 1134 м2 талбайтай өмчлөх эрхтэй газар, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо, Цолмон-10 дугаар гудамжийн 25 тоотод байрлах, 180 м2 талбайтай 2 давхар хувийн сууц, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо, Цолмон-10 дугаар гудамжийн 25 тоотод байрлах 700 м2 зуслангийн зориулалттай эзэмших газруудын үнээс нэхэмжлэгч банкны шаардлагыг хангасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч банкны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 297 17100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х-Э-ХХК, Б.Бнараас 297 17100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К банк ХХК-ийн Хэнтий салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарлаад.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ЦЭРЭНДУЛАМ