Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Х.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 äóãààð ç¿éëèéí 1 äэх õýñýãò çààñíààð яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х îâîãòîé Х-гийн М-д холбогдох 1835003400215 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл-3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 2-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, РД:ОЗ91101513, Х óðãèéí îâîãòîé Хгийн М.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.М нь 2018 оны 9 дүгээр сарын 09-нөөс 2018 оны 9 дүгээр сарын 10-нд шилжих шөнө тус аймгийн Наранбулаг сумын нутаг Сэжүүр гэх газраас хохирогч Х.Сгийн 5 тооны ямаа хулгайлж 256.000 төгрөгний, хохирогч Я.Зын 9 тооны ямаа хулгайлж 438.000 төгрөгний хохирол, нийт 694.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Х.М-ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Х.М нь 2018 оны 9 дүгээр сарын 09-нөөс 2018 оны 9 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын Сэжүүр гэх газар нутагт нутаглаж байсан хохирогч Х.С-гийн 5 тооны ямаа, хохирогч Я.З-ын 9 тооны ямааг хулгайлан авч, бусдад нийт 694.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогч Х.С-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн:...Манайхаас хулгайд алдсан гэх 14 тооны ямаанаас манай өөрийн 5 тооны ямаа, Зын 9 тооны ямаа хулгайлагдсан юм. Манай өөрийн 5 тооны ямааны 3 ямаа нь 5 настай эх ямаа бөгөөд үлдсэн 2 ямаа нь 5 настай эр ямаа байсан юм. Манайх эх ямаа саадаггүй байсан. Харин Зын 9 тооны эх ямаануудыг бүгдийг нь саадаг байсан юм. Зынх манайтай ойролцоо байдаг байсан учраас Зынх манай малд саадаг малаа тавьдаг байсан бөгөөд өглөөд манай ямаатай хамт ямаагаа саадаг юм. Манайх Зынхтой хамт хамгийн сүүлд 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө ямаануудаа саасан. Тухайн үед ямаанууд бүрэн байсан. Тэгээд малаа бэлчээрт явуулсан. Тэгээд орой нь бэлчээрээс ирэхэд малаа тоолж бүртгээгүй бөгөөд маргааш өглөө нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө /малаа/ ямаагаа саах гээд ямаагаа цуглуулахад Зын саадаг 9 тооны ямаа дутсан юм. Манайх малаа байнга хариулагатай байлгадаг юм. Манайх нийтдээ 500 гаруй мал хариулж байсан бөгөөд манай хүү Д, хүргэн Б болон миний малууд юм. Уг 500 гаруй бог мал нь 3 айлын нийлсэн мал бөгөөд им тамгууд нь өөр өөр юм. Зүүн чих нь цөгөрөг сод имтэй, мөн баруун чих он, зүүн чих өмнөөсөө сод имтэй, мөн баруун чих өмнөөсөө сод, араасаа цөгөрөг имтэй малууд байсан юм. Манай малууд ямар нэгэн айлын малтай нийлээгүй бөгөөд хамгийн сүүлд буюу 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө малаа сааж бүртгэхэд манай малууд бүгдээрээ бүрэн гүйцэт байсан юм. ...2018 оны 9 дүгээр сарын 09-ний шөнө манай нутгаар бага зэрэг шивэрээ бороо орж хоносон бөгөөд манайхан тэр өдөр 23.00 цаг өнгөрөөд унтацгаасан. Тухайн шөнө буюу шөнө дунд 02.00 цагийн үед байх цагийн сайн санахгүй байна манай гэрийн гадна талд манай нохой хэсэг хуцаад байсан бөгөөд би тэр шөнө бороо орж байсан учраас нохойгоо хуцаад байгаа юм байх гэж бодоод гэрээсээ гаралгүй унтаад өгсөн юм. Тэрнээс өөр ямар нэгэн дуу чимээ гараагүй юм. Би одоо бодохоор тэр шөнө манай малаас хулгай хийж байх үед манай нохой хэсэг хуцаад байсан байх гэж бодож байна. Яалт ч үгүй тэр шөнө манай мал хулгайлагдсан” /хх-ийн 03-10, 113 тал/ гэх мэдүүлэг,

хохирогч Ч.З-ын хэрэг бүртгэлтэд өгсөн:...Би нийт 9 ямаа хулгайд алдсан ба таван настай хар зүсмийн эх ямаа 4, дөрвөн настай улаан галзан зүсмийн эх ямаа 1, зургаан настай хүрэн улаан эх ямаа 1, гурван настай эх ямаа 1, дөрвөн настай эх ямаа 1, таван настай эх ямаа 1 тус тус хулгайд алдсан. ...Манайх саалийн ямаануудаа хажуу айлын Сгийн малд тавьсан байсан. Тэгээд өглөө С-гийн ямаануудтай хамт ямаагаа саадаг байсан юм. Манайх хамгийн сүүлд 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө ямаагаа саахад манай ямаанууд бүрэн байсан. Мөн Сгийн малууд бүрэн байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө манайх /малаа/ ямаагаа саах гэтэл манай ямаанаас 9 ямаа дутсан. С бид хоёр малаа тоолоход Сгийн 5 ямаа, манай 9 ямаа алга байсан. Тэгээд бид нар 3 хоног малаа хайсан бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө С-гийн хүү Ш манайхны малуудаас Мах маркет ХХК-д ачигдаж ирсэн талаар хэлж мэдэгдсэн. Тэгээд С, манай эхнэр О нар Улаангом сум руу явж Мах маркет ХХК-д очиход манай 6 ямаа, С-гийн 1 ямаа байсан ба уг малуудыг Б буюу М-ын малуудаас авч ирсэн гэж хэлсэн юм. Тэгээд ямар учиртайг Б гэгчээс асуухад мах маркетын хүмүүс 36 мал манайд түр тавьсан. Уг малуудыг ачуулахдаа манай малаас ачуулсан  байсан юм. Тэгээд уг 6 ямааг манай эхнэр мах маркет-д өгч Бгаас 300.000 төгрөг авсан байсан. Үлдсэн 3 ямаа нь С гэх айлд байсныг очиж авсан. Манай мал болон Сгийн малууд байнгын хариуцлагатай байдаг юм. Манай малууд өөр айлын малтай нийлээгүй. Сгийн мал өөр айлын малтай нийлээгүй, бүрэн байсан. Манай хулгайд алдсан малууд болон манайхны малууд баруун эвэртээ улаан шар будагтай байсан. Манайх тухайн үед Сэжүүр гэх нэртэй газарт байсан бөгөөд манайх саалын 80 гаруй ямаагаа Сгийн ямаанд нийлүүлсэн байсан. Тухайн үед Сгийнх манайхтай саахалт, хоорондоо 5 орчим км зайтай байсан тул 2018 оны 9 дүгээр сарын 10-нд шилжих шөнө мал хулгайлсан гэх ямар нэгэн дуу чимээ сонсох боломжгүй байсан. Тухайн шөнө харин манайхны тэр хавд бороо орж хоносон. Ямартай ч тэр шөнө Сгийн хоттой малд хулгай орж манай ямаанууд хулгайлагдсан байсан. Надад учирсан хохирол төлөгдсөн нэхэмжлэх зүйл, гомдол тэмцэл байхгүй” /хх-ийн 12-16, 114 тал/ гэх мэдүүлэг,

гэрч З.Ш-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Миний аав Ч.З нь ...2018 оны 8 дугаар сарын сүүлээр Наранбулаг сумын нутаг Сэжүүр /нуурын хөвөө/ гэх газарт үхэр, тэмээ, адуу, хонь, ямаа зэрэг малуудтайгаа байсан ба саалийн 81 тооны ямааг манай аавын хажууд гэр зА шахуу намаржиж байсан Наранбулаг сумын иргэн С гэх айлын хонь, ямаа нь дотор хонуулдаг байсан ба маргааш өглөө нь ээж О, дүү Саран нар бүгдийн саадаг байсан юм. 2018 оны 9 дүгээр сарын 10-ний өглөө дүү 3.Саран Х.С ахын хонь, ямаанаас саалийн ямаануудаа ялгаад ирэхэд 9 ямаа дутахаар нь аав, ээж хоёр С ахын малыг очиж дахин шүүж үзээд олоогүй тул аав З тэр өдрөөс хойш 3-4 хоног нуурын хөвөө орчим айлуудын мал шүүж хайсан ба Баян-Өлгий аймаг руу тууж байсан хонь, ямааг бас шүүж үзсэн гэсэн. Би тухайн үед хадлан авахаар Хартолгойд байсан ба аавтай хамт алдагдсан ямааг хайж чадаагүй. Би хадлангаас буугаад аймагт орж ирээд аймгийн зах дээгүүр зарагдаж байгаа ямааг харж хэсэг явсан. 2018 оны 9 дүгээр сарын 13-ний өглөө 07 цагийн үед ээж О над руу зАд захын урд талын Увс махмаркетинг дээр хүрээд ир, алдсан ямаанаас 6 ямаа байна гэхээр нь би яваад очсон чинь ээж О болон С ах хоёр 7 ямаа ялгаад торонд тусад нь хийсэн байсан. Аав Зын саалийн 6 ямаа байсан ба 1 ямаа нь С ахын ямаа байсан. Тухайн 7 ямааг хаанаас хэн өгсөн талаар тодруулахад Наранбулаг сумын М /Б/ гэх залуу Сэжүүрт өөрийнхөө хонь, ямаа дотроос өгсөн байсан. 2018 оны 9 дүгээр сарын 13-ний орой Сэжүүрт аавын гэрт хонох гээд очсон байхад Б хадам аав А гэх хүний хамт аав Зтой ирж уулзсан ба 3 ямаагийн чинь олж өгнө хулгай хийсэн, энэ Б--гийн буруу гэж хадам аав А нь хэлээд байсан. Маргааш өглөө нь манай сумын С гэх залуу аавтай ирж уулзсан ба танай ямаанаас 2 ямаа манай малд байна гэж хэлчихээд явсан гэхээр нь би тэр өдрөө С-гийн малнаас очиж 2 ямааг авах гэсэн чинь 3 ямаа байхаар нь ялгаж аваад явсан. Алдагдсан 9 ямаа бүгд саалийн эх ямаа байсан ба мах маркетинг дээр байсан 6 ямаан дотор 5 настай хар зүсмийн 4 эх ямаа, 4 настай улаан галзан зүмсийн эх ямаа, 6 настай хүрэн улаан зүсмийн эх ямаанууд байсан тэд бүгд баруун чих урдаасаа цөгрөг, зүүн чих имгүй, баруун эврийн гадна, дотно талыг нэлэнхүйд нь шар өнгийн будгаар будсан ямаанууд байсан. Манай сумын Бургастай багийн малчин Пийн Сгийн мал дотроос авсан 3 ямаа нь шовгор эвэртэй улаан хоо зүсмийн 3 настай эх ямаа, хоёр тал эвэртэй улаан зүсмийн 4 настай эх ямаа, хоо улаан зүсмийн гэдэргээ эвэртэй 5 настай эх ямаанууд байсан ба одоо миний аав Зын мал дотор байгаа ба им, будаг бүгд адилхан. С ахын мал дотор болон ижил сүрэг дотроо байхдаа урьд нь салж байсан удаа байхгүй. Тэр ямааг тууж салгаж авсан байх гэж бодож байна” /хх-ийн 17-18 тал/ гэх мэдүүлэг,

гэрч П.С-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байх манай хүргэн Б буюу М бид хоёрын хонь Сэжүүр гэх газарт хонины бэлчээрт нийлсэн юм. Би өөрийн малыг зүс, им тамгаар нь бүгдийг нь ялгаж авсан. Харин Мын хадам аав А буюу С нь М-ын малыг сайн танихгүй учраас бүдүүн тоймоор салгаж авсан. Манай малд им тамга нь мэдэгдэхгүй будагтай будаггүй 20 орчим ямаа үлдсэн... Би З-т “манайд 2 шар будагтай ямааа байна, тэр таны ямаа байх, тэр хоёр ямаагаа очиж ав” гэж хэлчихээд явсан. 2 хоногийн дараа З-ын хүү Ш манай малнаас ирж 3 ямаа ялгаж авсан, уг ямаанууд нь улаан зүсмийн 3 тооны ямаа байсан юм” /хх-ийн 19-23 тал/ гэх мэдүүлэг,

гэрч С.О-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө малаа саахаар очтол манай 9 тооны ямаа дутсан. Харин С-гийн 5 ямаа, нийт 14 тооны ямаа дутсан. Тэгээд бид нар малаа хулгайд алдсан байна гээд 2-3 хоног хайсан. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө С над руу зАд надад манайхны ямаанууд Мах маркет-д ХХК-д ирсэн байна үзье гэж хэлсэн. Тэгээд өглөө 07 цагийн үед Сгийн хамт Улаангом сум руу орж Мах маркет дээр байсан малуудыг үзэхэд манай 6 тооны ямаа, мөн Сгийн 1 ямаа байсан. Тухайн малыг Сгийн хүү Ш харж бид нарт хэл хүргэсэн ба Ш Мах маркет-д ажилладаг юм. Тэгээд С бид хоёр манай малуудыг хаанаас авч ирснийг асуухад Наранбулаг сумын М гэх хүний малаас авч ирсэн гэж хэлсэн... Тэр хүмүүс Бгийн малаас тавьсан 19 ямаа, 17 хонийг ялгаж авсан бөгөөд уг малыг ялгаж авч байхад манай малуудыг Б малаасаа барьж өгч явуулсан байсан. Би 6 тооны ямаагаа тэнд өгөөд ямааны мөнгө болох 300.000 төгрөгийг Б төлж өгсөн. С мөн 1 тооны ямааны үнийг нь Бгаас аваад мах маркетэд өгсөн юм. Манай үлдсэн 3 ямаа С гэх айлын малд байсан ба уг малыг бид нар очиж Сгийн малаас ялгаж авсан. Сгийн мал Бгийн малтай нийлж байсан гэх бөгөөд 3 ямаа нь ялгагдахад дутуу ялгаад Сгийн малд үлдсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Д.Т-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “...Би Ш, Ц нарын хамт 2018 оны 9 дүгээр сарын 07-ны үеэр байх /өдрийн сайн санахгүй байна/ хөх үхэртийн гэс, Сэжүүр гэх газруудаар 2 хоног орчим айлуудаас мах маркетинг ХХК-ний мөнгөөр 100 гаруй тооны бог малуудыг худалдаж авсан юм. Тэгээд бид гурав малуудаа Улаангом сум руу хөлсний машинд ачиж явуулсан. Тэгээд 36 тооны бог мал багтахгүй болохоор тэнд байсан М буюу Б гэх залуугийн малд үлдээхээр болж, 36 тооны бог мал буюу 19 тооны хонь, 17 тооны ямаануудыг М-ын мал руу нийлүүлж хадгалуулсан юм. Тэгэхдээ бид нар 17 тооны ямааны эвэрийг ногоон өнгийн будагаар будсан, харин 19 тооны хонины сүүл хэсэгт нь ногоон будгаар будаж тавьсан юм. Тэгээд бид нар 7 хоноод малаа ирж авна гэж Мд хэлчихээд Улаангом руу явсан. Тэгээд аймагт ирэхэд 3 хоног тог тасарсан тул малуудыг нядАнд оруулах боломжгүй болсон. Тэгээд би Ш, Ц нарын хамт 2018 оны 9 дүгээр сарын 12-ны орой Мын гэрт ирж хадгалуулсан 36 тооны малуудаа авах гэтэл М хадам аав С, хүргэн гэх 2 залуугийн хамт Мын малыг ээрээд хүлээж байтал М бид нартай хамт өөрийн малаасаа манай хадгалуулсан 36 тооны бог малуудыг ялгацгаасан юм. Тэгээд мал ялгаж дуусахад 36 тооны бог малаас 7 тооны ямаа дутсан. Үлдсэн малууд нь бүгд тэмдэглэж будсан будагтай байсан. Тэгээд М бид нарт өөрийнхөө малаас 7 тооны ямаа өөрөө барьж өгсөн. Тухайн үед харанхуй байсан учир бид нар уг 7 ямааны им тамгыг нь анзаарч хараагүй юм. Тэгээд Ш, Ц хоёр малаа туугаад Улаангом руу явсан. Би тэр хоёрын араас өөрийнхөө 38-75 УВА дугаарын микро маркийн машинаар гэрэл тусгаж явсан. Тэгээд М-ын гэрээс гараад 18 орчим километр яваад Ш надад “энэ 36 малуудад манай 1 тооны ямаа мөн байна, им тамга нь таарч байна, манай алга болсон ямаа байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар уг малуудыг туугаад 2018 оны 9 дүгээр сарын 12-ны шөнө Улаангом суманд ирж мах маркетэд ирсэн. Тэгээд малуудаа хашаалсан юм. Маргааш өглөө нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө Ш өөрийн аав С, хажуу айлынх нь нэг эмэгтэй хамт дуудсан. Тэгээд С хажуу айлын эмэгтэй болон тэдний хүү гэх залуугийн хамт гурвуулаа ирж малаа үзэхэд М-ын өгч явуулсан 7 тооны ямааны 1 ямаа нь С гэх айлынх, нөгөө зургаан ямаа нь З гэх айлын малууд байсан. Тэгээд М-ыг дуудаж хэлсэн. Тэгээд М гэрээсээ манай мах маркетаас дутсан байгаа 7 ямааны оронд 7 ямаа ачиж ирсэн юм. М ачиж ирсэн 7 ямаанд манай тэмдэг тавьсан ногоон будагтай эвэртэй 4 ямаа байсан. Харин үлдсэн 3 ямаа нь будаггүй байсан. М тухайн үед С болон З гэх хүний эхнэртэй ярилцаад ямар нэгэн гомдолгүй гэж хоорондоо зохицоод оронд нь авч ирсэн 7 ямааны өртөгийг М-аас авсан. Тухайн үед С, З-ын эхнэр нар нь ямар нэгэн гомдолгүй гэж хэлээд явцгаасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 37-40 тал/ гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч З.С-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Манай хулгайлагдсан 9 тооны ямааг би 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө саахад байсан бөгөөд С-гийн болон манай малууд бүгд бүрэн байсан. Манай малууд байнга хариулагатай байдаг бөгөөд би байнга малаа хариулж байдаг. Манай малууд М, С нарын малтай нийлээгүй бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө ямаагаа саахад 9 ямаа дутсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/ гэх мэдүүлэг,

гэрч С.Ш-ын хэрэг бүртгэлтэд өгсөн: “...Бид нар уг 36 тооны бог малуудын 17 ямааг зүүн эврийг нь ногоон будгаар будсан, 19 хонины сүүлийг ногоон будгаар будаж М-ын малд тавьсан юм... Би Ц, Т нарын хамт Тгийн микро машинаар 2018 оны 9 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн үед Сэжүүр гэх газарт Мын гэрт очиж... тавьсан 36 тооны бог малыг ялгаж авцгаасан. Тэгээд бид нар малаа тоолоход 17 тооны ямаанаас 7 тооны ямаа дутсан. Тэгтэл М бид нарт “би дутсан 7 ямааны оронд өөрийнхөө ямаанаас өгье, тэгээд танай 7 ямаа олдвол би оруулж өгье” гэж хэлсэн. Тэгээд М өөрийн малаас 7 ямааг өөрөө ялгаж өгсөн юм. Тэгээд Ц, Т бид гурав малуудаа тууж яваад харахад манай аав Сгийн 1 тооны баруун чих гөлөм имтэй, буурал чихтэй, хар 4 настай ямаа байсан. Би тухайн үед сүлжээгүй газар явсан учраас гэрийнхэндээ мэдэгдэж амжаагүй ба маргааш өглөө нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө өөрийн аав С рүү зАд манай имтэй ямаа мах маркет-д миний тууж ирсэн малд ирсэн. Та ирж хар, уг малыг М-ын малаас авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42-45 тал/ гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч А.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Т, Ш бид гурав 2018 оны 9 дүгээр сарын 12-ны орой М-ын малд хадгалуулсан 36 тооны бог малаа авахаар очтол М байгаагүй. Тэгээд бид нар М-ын хадам аав С, хүргэн ах нь гэх 2 залуугийн хамт М-ын бог малуудыг ээрч байтал бүрий орж байтал М үхрээ хайгаад хайсан үхрээ олоод гэртээ ирсэн. Тэгээд М, Т, Ш бид нар бүгдээрээ ногоон өнгийн будагтай М-ын малд нийлүүлсэн малуудаа ялгахад бид нарын үлдээсэн малаас 7 тооны ямаа дутаад байсан. Тэгээд М дутсан 7 ямааны оронд нь би өөрийнхөө 7 тооны ямааг өгье гэж хэлээд өөрийнхөө баг малуудаас өөрөө 7 тооны ямааг ялгаж бид нарт барьж өгсөн юм. Би Мын малаасаа барьж өгсөн 7 тооны ямааны имийг харж амжаагүй. Тэгээд маргааш өглөө нь Мах маркетын хашаанд очтол М-ын ялгаж өгч явуулсан 7 тооны ямаанууд нь хулгайн ямаанууд болж таарсан бөгөөд эздүүд нь ирж үзээд өөрсдийн малыг зүс имээр нь таниад байсан. Тэгээд тэр өдөр М хөдөөнөөс мах маркетын дутсан гэх 7 ямаанаас Т, Ш бид гуравын будсан будагтай 4 тооны ямаа, мөн өөрийн малаас 3 ямаа нийт 7 тооны ямааг Улаангом суманд Мах маркет дээр авч ирж өгсөн юм” /хх-ийн 46-47 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:Би 2018 оны 9 дүгээр сард Тариалан сумын 1-р багт эхнэр Н, хүү Б /2 настай/ нарын хамт өөрийн 500 тооны бог мал, 10 тооны адуу, 6 тооны үхэр зэрэг малуудыг маллаж амьдардаг юм. Би 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 19:00 цагийн үед гэртээ эхнэр хүүхдийнхээ хамтаар байж байтал манайд Мах маркет ХХК-ны мал худалдаж авч явж байсан Т, Ш, Ц гэх гурван залуу микро маркын машинтай ирээд надад "бид нарын машинд, худалдаж авсан малууд багтахгүй байна. Танай малд 19 тооны ямаа, 17 тооны хонь нийт 36 тооны бог малуудыг 1 хоног хонуулаад авна" гэж хэлээд манай малд им тамга нь тодорхойгүй 36 тооны бог мал үлдээсэн. Уг малуудыг би өөрийн малдаа нийлүүлж авч үлдсэн юм. Уг 36 тооны малуудаас ямааных нь эврийг ногоон өнгийн будгаар будсан, хонины сүүлийг ногоон өнгийн будгаар будаж тавьсан юм. Тэгээд маргааш өглөө нь би Т лүү гар утсаар зАд "ирж малаа ав" гэж хэлсэн. Тэгтэл Т "аймагт 3 хоног тог тасарсан байна, 3 хоногийн дараа очиж авна" гэж хэлсэн. Тэгээд Мах маркетын мал манай малд 5 хоносон юм. Би 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Наранбулаг сумын Сүүж гэх газар луу өөрийн улаан галзан зүсмийн 1 тооны үхэрийг хайгаад явсан байсан. Харин манай гэрт манай эхнэр Н хүүхдийнхээ хамтаар үлдсэн юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 12-ны орой 18:00 цагийн үед нар жаргах үеэр өөрийн 1 тооны үхэрээ олоод гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд манайд Мах маркетын Т, Ш, Ц нар ирсэн манайд тавиулсан малаа авах гээд манай хадам ах С, А, хадам аав С нарын хамт манай малыг ээрчихсэн байсан юм. Тэгээд би Мах маркетын хүмүүстэй хамт өөрийн малаас 19 тооны ямаа, 17 тооны хонь нийт 36 тооны бог малыг ялгаж Мах маркетын хүмүүст өгч явуулсан юм. Мал ялгаж явуулж байхад харанхуй болж байсан юм. Маргааш өглөө нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө эрт 08:00 цагийн үед над руу Мах маркетын Т утсаар зАд "өчигдөр ачиж явуулсан 36 тооны малд айлын 7 тооны ямаа ирсэн байна, манай 7 ямаа дутаж байна, чи манайхаас дутаж байгаа 7 ямааг аваад ир" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сын малыг очиж шүүхэд мах маркетын тавьсан гэх ногоон будагтай 4 тооны ямаа байсныг ялгаж авсан, үлдсэн 3 ямаа нь олдохгүй байхаар өөрийнхөө малаас 3 тооны ямааг авсан юм. Тэгээд би тэр өдөр 7 ямаагаа аваад хадам ах Мэндбаярын портер маркын машинаар Улаангом сум руу авч орж Мах маркет ХХК-нд аваачиж өгсөн. Намайг Мах маркет ХХК-нд очиход Зын эхнэр О, хүү нь болох Ш, мөн манай сумын С нар ирсэн байсан ба манай малаас ачуулсан малнаас 7 тооны ямааг тусад нь ялгаж хашсан байсан юм. Тэгээд С, О нар нь надад "энэ 7 ямааны 6 ямаа нь З-ынх, 1 ямаа нь С-гийн ямаа байна" гэж хэлсэн. Тэгээд надаас "чи энэ ямаануудыг хаанаас авч ирж өгсөн юм бэ" гэж асуусан. Тэгэхээр нь би тэр хүмүүст "энэ ямаануудыг би танихгүй, энэ ямаануудыг би мах маркетын ямаанууд гэж бодоод барьж явуулсан, уг малуудыг би мах маркетын Т, Ш, Ц нарын хамт малаасаа ялгаж ачуулж явуулсан юм" гэж хэлсэн. Тэгээд С ах манай малаас 5 ямаа дутсан олж өг эсвэл төлж өг гэсэн. Тэгээд С ах 1 ямаагаа мах маркетэд өгсөн бөгөөд би үлдсэн 4 ямааны мөнгөтэй нийлүүлээд нийт 350.000 төгрөг өгсөн. Харин З ахын эхнэр О надад манайхаас 9 ямаа хулгайд алдсан энд 6 байна гэж хэлээд 6 ямаагаа мах маркетэд өгсөн бөгөөд би 6 ямааных нь мөнгө болох 300.000 төгрөгийг О эгчид өгсөн юм. Тухайн үед С ах, О эгч нар ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй гэж надад хэлж байсан юм. Тэгчихээд би гэрлүүгээ харьсан юм. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа З-ын хүү Ш нь манай хадам ах Сын малаас 3 тооны ямаагаа олж авсан юм. Тэгээд С-ын малд З-ын гурван ямаа ямар учраас байсныг асуухад С надад "2018 оны 09 сарын 12-ны өдөр манай мал танай малтай бэлчээрт нийлсэн байсан, тэгээд С ах бид хоёр малаа ялгаж авсан, танай мал тэр өдөр хариулагагүй бэлчээрт гарсан байсныг С ах олж ирсэн, тэгээд би өөрийнхөө 600 гаруй тооны бог малуудыг танай малаас ялгаж авсан, тэгж байхад л танай малаас Зын 3 тооны ямаа орсон байх, би сайн мэдээгүй " гэж хэлж байсан юм. Х.С, Ч.З нарын мал нь яагаад манай малд байсныг би мэдэхгүй байна, би өөрйин малаа гэртээ хариулагагүй орхиод үхэр хайгаад явсан юм. Намайг үхэрээ хайсан 2 өдрийн дотор л тухайн малууд манай малтай нийлсэн байх. Х.С, З нарын гэр манайхаас 5-10 орчим километрын зайнд байдаг ба бэлчээрт малууд нийлсэн байх. Би уг малуудыг хулгайлаагүй юм. Тухайн үед Мах маркетын малуудаас дутаагүй бөгөөд тэр хүмүүс ирж малаа авахад би өөрийн малд байсан мах маркетын 36 тооны бог малыг ялгаж өгч ачуулсан бөгөөд тухайн үед мах маркетын 36 тооны малуудаас дутаагүй би бүх малуудыг ачуулж явуулсан юм. Манай малд мах маркетын малууд үлдээгүй юм” /хх-ийн 71-73 тал/ гэх мэдүүлэг,

Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн УВ/01/531 тоот “Бог малын зах зээлийн үнийн тодорхойлолт”, хохирол төлөгдсөн талаарх хохирлын тооцооны баримт /хх-ийн 52-53, 56, 60-61 тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.М 2018 оны 9 дүгээр сарын 09-нээс 10-нд шилжих шөнө хохирогч Х.С-гийн 5 тооны ямаа, хохирогч Ч.З-ын 9 тооны ямааг тус тус хулгайлсан үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.М нь мөрдөн байцаалтын шатанд “...Би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, Х.С, З нарын гэр манайхаас 5-10 орчим километрын зайнд байдаг ба бэлчээрт малууд нийлсэн байх. Мах маркетын малуудаас дутаагүй бөгөөд тэр хүмүүс ирж малаа авахад би өөрийн малд байсан мах маркетын 36 тооны бог малыг ялгаж өгч ачуулж явуулсан...” гэж мэдүүлдэг боловч энэ нь хохирогч Х.С, Ч.З, насанд хүрээгүй гэрч З.С нарын “...2018 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө саахад бүгд бүрэн байсан. Харин 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө саахад нийт 14 тооны ямаа дутсан юм... Манай мал М, С нарын малтай нийлээгүй, байнгын хариулгатай байдаг...” гэх, гэрч Д.Т, С.Ш, насанд хүрээгүй гэрч А.Ц нарын “...бид ногоон өнгийн будагтай М-ын малд нийлүүлсэн малуудаа ялгахад бид нарын үлдээсэн малаас 7 тооны ямаа дутаад байсан. Тэгээд М дутсан 7 ямааны оронд нь би өөрийнхөө 7 тооны ямааг өгье гэж хэлээд өөрийнхөө баг малуудаас өөрөө 7 тооны ямааг ялгаж бид нарт барьж өгсөн” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд бусдын малыг хулгайлсан бол “Мал хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд тус зүйлийн тайлбар хэсэгт: “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж заасан тул хохирогч Х.С-гийн 5 тооны ямаа, хохирогч Ч.З-ын 9 тооны ямааг тус тус өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр нууцаар авсан шүүгдэгч Х.М-ын үйлдэл “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч Х.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн УВ/01/531 тоот “Бог малын зах зээлийн үнэлгээний тодорхойлолт” / хх-ийн 56-р тал/-ыг үндэслэн тооцоход энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Сд 5 тооны бог мал буюу 256.000 төгрөгийн, хохирогч Ч.Зт 9 тооны бог мал буюу 438.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Шүүгдэгч Х.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэж мэдүүлж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

2. Шүүгдэгч Х.М эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Х.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж зааснаар тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Х.М хохирогч Х.С, Ч.З нарын хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь нотлогдсон шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч Х.М нь Наранбулаг сумын Алдар багт эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, хувьдаа 66-12 УВЗ улсын дугаартай Мустанг-150 загварын тээврийн хэрэгсэлтэй бөгөөд 500 бог, 15 адуу, 10 үхэр, 10 тэмээ, нийт 535 тооны малтай, өмчлөлдөө үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний хувийн байдлыг талаар мэдүүлсэн гэрч З.У, Х.О, Х.Л нарын мэдүүлэг, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, улсын бүртгэлийн газрын болон автотээврийн үндэсний төвийн лавлагаа, мал тооллогын баримт, Наранбулаг сумын Алдар багийн Засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас гэсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 48-49, 50, 51, 78, 79, 84, 85, 88-93 тал/

Шүүгдэгч Х.М-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Иймд шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл, хохирол нөхөн төлсөн байдал болон түүний хувийн зан байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан гэмт зан үйлийг ухамсарлуулж ойлгуулах зорилгоор 300 цаг нийтэд ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Х.М шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүгдэгч Х.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тул шүүгдэгчид өмнө авсан хувийн батА гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х îâîãòîé Хгийн М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч Х.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М өмнө авсан хувийн батА гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА