| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0803/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/854 |
| Огноо | 2018-10-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/854
2018 10 04 854
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
шүүгдэгч С.А............д,
өсвөр насны шүүгдэгч Б..........т түүний хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ;
өсвөр насны шүүгдэгч А.Д...............н, түүний хууль ёсны төлөөлөгч Ю.Алтантуяа;
өсвөр насны шүүгдэгч Н.Э...............гт, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Н............аа;
тэдгээрийн өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185),
өсвөр насны шүүгдэгч Э.Ө..............р, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Э..............а, тэдгээрийн өмгөөлөгч Н.Жавзандолгор (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0205)
өсвөр насны шүүгдэгч Б.М................н, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Наранжаргал, тэдгээрийн өмгөөлөгч Х.Даваасүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1066) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Аргалсайхан овогт С............нгийн А............д, өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт С...............нгийн Б.............т, Боржигон овогт Э..............агийн Ө..............р, Ганган овогт Б..............дын М................н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан,
- өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Алтантуяагийн Д...............н, Тэнгэр овогт Н............аагийн Э...............гт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0070 30130 дугаартай, 2 хавтаст хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Аргалсайхан овогт С............нгийн А............д, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэлжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт, .................... байнга оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УП98081738,
2. Боржигин овогт С...............нгийн Б.............т, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэлжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ..............................йн бус байгууллагын хамгаалах байранд түр оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НЬ02251719,
3. Ургийн овог тодорхойгүй Э..............агийн Ө..............р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, Нийслэлийн ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн 8 дугаар ангид суралцдаг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт .....................,
4. Ганган овогт Б..............дын М................н, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тэлмэн суманд 2001 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэлжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ............................, регистрийн дугаар ИН01220617, урьд
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 96 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
5. Боржигон овогт Алтантуяагийн Д...............н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэлжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эх, дүү нарын хамт, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо .........................,
6. Тэнгэр овогт Н............аагийн Э...............гт, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Бигэр суманд 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 14 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Хан-Уул ......................... ял шийтгэлгүй, регистрийн дугаар ДМ03310810.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч С.А............д, өсвөр насны шүүгдэгч Б..........т, Э.Ө..............р Б.М................н нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголон захын албан конторын цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар цонхоор нэвтрэн орж, учрах саадыг арилгах зорилгоор түгжээтэй сэйфийг сүхээр эвдлэн бэлэн, сейфэн дотор байсан гахайнаас бэлэн 500.000 төгрөг, сэйфнээс 455.127 төгрөгийг хулгайлан авч 955.127 төгрөгийн шууд хохирол, 267.500 төгрөгийн шууд бус, нийт 1.222.627 төгрөгийн хохирлыг иргэн Ө.Н............гт учруулсан,
- Мөн өсвөр насны шүүгдэгч Б..........т, Э.Ө..............р, А.Д...............н, Н.Э...............гт нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 24-нөөс 2018 оны 02 дугаар сарын 25-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний задгай тоотод оршин суух иргэн Б.Л.............нгийн байнга амьдрах орон байранд нэвтэрч 120.000 төгрөгийн үнэлгээтэй манан хөөрөг 1 ширхэг, 30.000 төгрөгийн үнэлгээтэй 2 симтэй гар утас, 1 симтэй дэлгэгддэг ягаан өнгийн утас 2 ширхэг гар утас, 60.000 төгрөгийн үнэлгээтэй 0,5 литрийн 4 шил архи, 0,75 литрийн шил архи нийт 5 шил архи, бэлэн 30.000 төгрөг, 15.000 төгрөгийн үнэлгээтэй хонины махан бууз, зэрэг нийт 263.500 төгрөгийн эд зүйлсийг хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:
Шүүгдэгч А.Д...............н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Шүүгдэгч Н.Э...............гт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Шүүгдэгч Б..........т мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Шүүгдэгч Э.Ө..............р мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Шүүгдэгч Б.М................н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Шүүгдэгч С.А............д мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.1. Хохирогч Ө.Н............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 06 цагийн үед манай манаач Мөнхбат над руу утсаар яриад манай оффист хулгай орсон талаар мэдэгдсэн. Тэгээд би 8 цагийн үед ажил дээрээ ирэхэд манай оффис дотор байсан сейфийг эвдлээд хаалгыг нь нээгээд орхичихсон, дотор нь байсан 455.740 төгрөг алга болсон байсан. Мөн сейфин дотор байсан мөнгөний гахайг хагалаад тавьчихсан байсан, би уг гахайнд өөрийнхөө мөнгийг цуглуулдаг байсан... ...манай захад аавтайгаа хамт ажилладаг байсан Б..........т гэх хүүхдийг сэжиглэж байна. ...байгууллагын 455.740 төгрөг сейфний 180.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 59-60),
“...миний өөрийн баримжаагаар 3.500.000 төгрөг байсан гэж бодож байна...авсан мөнгөө надад эргүүлээд төлчих юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 61-63),
1.2. Гэрч Б.Мөнхбатын (захын харуул) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ээлжийн ажилтай байсан. ...Өглөө 05 цаг 30 минутын үед оффесийн урд байрлах цайны газрыг галлаад...оффесийн баруун талд явж байхад манай оффесийн баруун талын жижиг вакум цонх онгорхой байсан. Би цонхыг онгорхой байхыг хараад сандраад оффес руу ороход няравын өрөөнд байрлах сейфийг эвдээд доторх эд зүйлийг ухаж гаргасан байхаар нь хулгай орсон болохыг мэдээд би нярав Ө.Н............г рүү залгаж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 66-67)
1.3 Гэрч Б.Э..............агийн мөрдөн шалгах өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр...ажлаас гарч гэртээ хариад амарч байтал өглөө 06 цаг 35 минутад манай нярав Н............г над руу залгаад ажлын байранд хулгай орсон талаар хэлсэн. Тэгээд би 102-т залгаж цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд шууд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах ажлын байрандаа ирсэн. Намайг ажил дээрээ ирэхэд манай байгууллагын өрөөнд байрлах сейфийг эвдээд дотор нь байсан мөнгө алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 64-65),
1.4 Гэрч Д.Эрдэнээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 03-нд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголон модны захын хашаанд байрлах оффист хулгай орж сэйф хөшисөн талаар анх нярав Н............г хэлсэн. Н............г нь анх надад хэлэхдээ бэлнээр 1.500.000 орчим төгрөг байсан гэх ба би сүүлд өөрийн ня-бо До................мийг дуудаж бүх кассийг шалгуулахад 455.000 орчим төгрөг байсныг нотолсон...вакум цонхны түгжээ мулт цохисон. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй. Жижиг өрөөнд байсан сэйфний хаалгыг хөшиж эвдэж онгойлгосон. Уг сэйфийг 2012 онд 180.000 төгрөгөөр авсан. Одоо дээрх үнээр үнэлж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 71-73),
1.5 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 48-54),
1.5 Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 83),
2.1 Хохирогч Б.Л.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний задгай тоотод байрлах Монгол гэрт хулгайч ороод хөөрөг, хөлдөөсөн бууз, гар утас, бэлэн мөнгө зэрэг зүйлс хулгайлаад явсан байсан...2015 оны үед 50.000 гаран мянган төгрөгөөр худалдаж авч байсан хуурамч манан хөөрөгийг одоо 120.000 төгрөгөөр, марк загварыг нь мэдэхгүй хятад улсад үйлдвэрлэсэн 2 ширхэг гар утсыг тус бүрийг нь 150.000 төгрөгөөр, бэлнээр 30.000 төгрөг, хараа нэртэй 5 шил архи тус бүрийг нь 12.000 төгрөгөөр 4 килограмм хөлдөөсөн бууз 15.000 төгрөгөөр, 1 шуудай нүүрсээ 3500 төгрөгөөр тус тус үнэлж байна. Надад нийт 200.000 гаран мянган төгрөгийн хохирол учирсан. Э.Ө..............рын ээж нь өнөөдөр надтай уулзаад 50.000 төгрөгийн хохирол барагдуулж өгсөн болохоор би Э.Ө..............рт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргээс 187-188),
2.2 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 178-179),
2.3 Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 214-215),
3. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон тэдний хувийн байдлын талаар өгсөн хууль ёсны төлөөлөгч, гэрч, иргэний хариуцагч нарын мэдүүлэг.
3.1. Шүүгдэгч С.А............дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн орчимд бусадтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголон захын албан конторын цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...би өмнө мэдүүлэг өгсөн учир одоо мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 22-26),
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 555 дугаар дүгнэлт
“...1. С.А............д нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Түүний дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно.
2. С.А............д нь өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна.
3. С.А............д нь хэрэг хариуцах чадвартай байна....” гэх дүгнэлт (2 хавтаст хэргийн 56-58)
- Гэрч С.С............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ганц хүүтэй. Миний хүүг С.А............д гэдэг. ...Хүү маань бага байхаасаа буюу 5-6 настай байхдаа гадуур тэнэж эхэлсэн. Тэнэх болсон шалтгаан нь надаас ээжийгээ нэхэж хайх болсон. Тэгээд ээжийгээ хайж байна гээд гадуур гараад тэнээд явчихдаг...гудамжинд хоног төөрүүлдэг болчихсон. ...Хүүгээ би сургуульд сургаж чадаагүй, сургах гэхээр сургуульдаа явдаггүй хүүхэд байсан юм. ...С.А............д 5 шарын булан дээр гуйлга гуйгаад олсон мөнгөөрөө компьютер тоглоом тоглоод л байж байдаг юм. Өөр хаагуур юу хийдэг талаар сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1хавтаст хэргийн 80-81),
3.2. Өсвөр насны шүүгдэгч Б..........тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр М................н, С.А............д Э.Ө..............р нарын хамт Сонсголон захын хашаанд байсан хүрэн бор өнгийн торхон юм шиг гадаргуутай албан байрны баруун талын цонхоор хөлөөрөө өшиглөж онгойлгоод эхэлж би ороод, миний араас М................н, С.А............д нар орсон. Харин Э.Ө..............р хүн хараад гадаа үлдсэн. ...Тэгээд С.А............д жижиг өрөөнд сейф байна гэж хэлэхээр нь очтол тухайн сейф их хүнд жинтэй бид гурав өргөж явж даахааргүй байсан. М................н тугтай өрөөнөөс нэг зүйл олж ирээд сейфийг хөшиж үзэхэд тухайн овтерик нь дийлэхгүй далийгаад байсан. Тэгээд гаднаас тухайн сейфийг эвдэх зүйл олохоор бид гурав... гарсан. Тэгээд байшингийн зүүн урд зүгт байсан хар өнгийн амбаараас төмөр иштэй сүх олоод буцаад гурвуулаа...орж сейфний хаалгыг эвдэж онгойлгосон. Сейф нь дотор мөнгөний гахай харагдахаар нь би тэр мөнгөний гахайг авч хажуудаа тавиад дахиад сайн үзтэл гялгар ууттай мөнгө гарч ирсэн. Сейфнээс гарч ирсэн гахайг сейф байсан өрөөнд хагалж дотроос нь гарсан мөнгийг аваад шууд байшингаас гарсан. Тэндээсээ зүүн тийшээгээ яваад төмөр замын орчимд тоолж үзэхэд гахайн дотроос 500.000 төгрөг, гялгар уутан дотроос 450.000 төгрөг гарч ирсэн...М................н Э.Ө..............р, С.А............д нарын хамт хулгай хийсэн. Би тухайн өдөр Э.Ө..............рт хандаж “...миний хуучин ажиллаж байсан газар мөнгө байж магадгүй...” гэж Сонсголон захын тухай хэлсэн. Тэгээд М................н, Э.Ө..............р, С.А............д нар миний гаргасан санааг дэмжээд хамт хулгай хийхээр болоод Сонсголон зах руу явсан....Сонсголон захын албан конторт байсан төмөр сейфнээс гарч ирсэн мөнгө хадгалдаг гахайн дотроос 25 ширхэг 20.000 мянган төгрөгийг дэвсгэрт буюу 500.000 төгрөг байсныг авсан. Өөр ямар нэгэн зүйл аваагүй. Тухайн үед би хулгайлж авсан мөнгийг би тоолсон болохоор сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 42-46),
“...мөн 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр...Э.Ө..............р, А.Д...............н, Н.Э...............гт нарын хамт...нэг айлын хашааны гадна очоод хартал гэрийнх нь гэрэл унтраастай, хашааны хаалга нь онгорхой хашаа байсан...би тэр үед газраас нэг нарийн урт төмөр олоод тэр төмрөөрөө хулгай хийсэн айлын гэрийн хаалганд байсан төмөр цоожийг хөшиж онгойлгоод дотогш орсон...Тэгээд би тэр айлаас хулгай хийгээд авчихаар зүйл хайж олсон зүйлээ шуудайнд хийж авч гарахад бэлдсэн...би тэр хоёрт бэлдсэн зүйлээ өгч гаргаад өөрөө араас нь гарсан. Тэгээд гудамжинд Н.Э...............гт танихгүй хүнд баригдчихсан зогсож байхаар нь бид гурав зугтсан...би тэр айлаас хөлдөөсөн бууз, мах, 5 шил архи, ягаан өнгийн гар утас, түрийвчтэй 30.000 төгрөг зэрэг зүйл авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 173-176)
- Гэрч А.С...............н (Өсвөр насны шүүгдэгч Б..........тын эцэг)-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие ам бүл 2 хүү Б..........тын хамтаар...амьдардаг. ...Хүү бид хоёр ахуй амьдралын хувьд тааруухан амьдралтай. ...Сүүлийн үед хүү Б..........т ...гадуур тэнэх болсон. Тэнээд явахаараа заримдаа нэг сар хүртэл хугацаагаар алга болчихдог. Хаагуур юу хийж явдаг талаар нь миний хувьд мэдэх зүйл байхгүй. Хүү маань тэнэж тэнэж ирчихээд гэрээсээ нэг хэсэгтээ гарахгүй, тэгэж байгаад л эдгээр гараад тэнэчихдэг юм. 2017 оныг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуульд явуулж байсан боловч сургууль дээрээ тамхи татаад хөөгдчихсөн юм. ...Миний хүүгийн хувьд зөрүүд, хэнэггүй зантай, миний үгийг сонсдоггүй, хүнээс үг авдаггүй...амархан уурладаг зантай...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 74-75)
3.3. Өсвөр насны шүүгдэгч Э.Ө..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн орчимд бусадтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголон захын албан конторын цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...би өмнө мэдүүлэг өгсөн учир одоо мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 16-18)
“...2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Билгүүн ахын гэрт Б..........т, Н.Э...............гт, А.Д...............н бид хэд байж байгаад орой хамт гарсан. Билгүүн ахын гэрээс гараад ойролцоо байдаг айлын хашаа руу ороод Б..........т хаанаас олсныг нь мэдэхгүй нэг урт төмрөөр тухайн хашаанд байсан Монгол гэрийн хаалганы цоожийг эвдээд Б..........т, Н.Э...............гт, А.Д...............н бид дөрөв хамт дотогшоо орсон. Гэрт ороод удалгүй А.Д...............н бид хоёр гадаа хүн харахаар болоод гэрээс гарсан. Гэрт Б..........т Н.Э...............гт хоёр үлдсэн. А.Д...............н бид хоёрыг гадаа гараад 30 орчим минут болсны дараа гэрээс Н.Э...............гт гарч ирээд “би нүүрс аваад явлаа” гэж хэлээд тэр айлын үүдний амбаар дотроос нэг уут нүүрс аваад явсан. Тэгээд А.Д...............н бид хоёр нөгөө айл руу ортол Б..........т ууттай юм бэлдээд тавьсан байсан ба бид хоёрт хандаж “та хоёр энэ ууттай юмыг аваад яв” гэж хэлэхээр нь А.Д...............н бид хоёр тухайн ууттай зүйлийг аваад гэрээс гарсан. Бид хоёрын араас Б..........т нэг тортой юм гартаа бариад цүнх үүрчихсэн гарч ирсэн. Тэгээд Билгүүн ахынх руу явж байтал Н.Э...............гт гудамжинд нэг ахад баригдчихсан байхаар нь бид гурав буцаж гудамжаар тойрч зугтаагаад Билгүүн ахын гэрт очиж айлаас хулгайлсан зүйлээ үлдээгээд Б..........т А.Д...............н бид гурав шууд 21 дүгээр хороолол орж орцонд хоносон...Б..........т, Н.Э...............гт, А.Д...............н нарын хамт хулгай хийсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 148-150),
- Иргэний хариуцагч Г.Э..............а (Өсвөр насны шүүгдэгч Э.Ө..............рын эх)-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүүхэд Э.Ө..............р их хөА.Д...............нтэй сахилгагүй хүүхэд. Компьютер тоглоом тоглож эхэлснээс хойш зан ааш нь эвдрээд гадуур тэнэх нь ихэссэн...Ирээдүй цогцолбор сургуульд суралцаж байгаад энэ жил сургуульдаа яваагүй. Ирэх жилийн хичээлийн жилд сургуульд нь буцааж оруулах гээд хөөцөлдөж байгаа...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 206-207),
- Гэрч Х.Бат-Холбоо (Өсвөр насны шүүгдэгч Э.Ө..............рын нагац эгч)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Э.Ө..............рын ээж Э..............агийн дүү. ...Э.Ө..............р...Ирээдүй цогцолбор сургуульд суралцдаг байсан. ...Гарах болсон шалтгаан нь тэнэдэг, гэрээсээ явдаг болоод гарчихсан. ...Э.Ө..............р сүүлийн үед компьютер тоглоом тоглох нь ихэссээр байгаал сүүлдээ хонуудаар явдаг болоод тэр нь даамжраад 2-3 хоногоор явдаг болчихсон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 76-77),
- Гэрч Э.Хүрэлсүх (Өсвөр насны шүүгдэгч Э.Ө..............рын хойд эцэг)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Ө..............р сүүлийн үед компьютер тоглоомын газраар л цаг өнгөрөөдөг болсон байсан. Уул нь сургуульд явж байгаад сургуулиасаа гарчихсан. Э.Ө..............р өмнө нь гэрээсээ олон хоногоор зөндөө явж байсан. Тэгээд дандаа компьютер тоглоомын газраас олдог байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 78-79),
3.4. Өсвөр насны шүүгдэгч Б.М................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б..........т, С.А............д, Э.Ө..............р нарын хамт Сонсголон захын хашаанд байсан хүрэн бор өнгийн байшингийн баруун талын цонхоор орж хулгай хийсэн. Тухайн хулгай хийсэн байшингийн вакун цонхыг Б..........т хөлөөрөө жийж онгойлгоод эхлээд орсон. Б..........тын араас С.А............д бид хоёр ороод Э.Ө..............р хүн хараад гадаа үлдсэн. Б..........т С.А............д бид гурав байшингийн дотогш орж сейфний түлхүүр хайтал олдоогүй. Тэгээд би нөгөө өрөөнөөс нэг отверки олж ирээд хөшиж үзэхэд тухайн отверки дийлэхгүй тахийгаад байсан. Бид гурав орж ирсэн цонхоороо буцаад гарсан. Гадаа гараад байшингийн зүүн урд зүгт байсан хар өнгийн амбаар доогуур Б..........т орж төмөр иштэй сүх олоод буцаад гурвуулаа нөгөө онгойлгосон цонхоороо орж сейфний хаалгыг сүхээр эвдэж онгойлгосон. Сейф нь дотроос нэг мөнгөний гахай гарч ирсэн. Би тэр гахайг хагалтал дотроос нь 500.000 орчим мянган төгрөг, сейфнээс мөн 500.000 орчим мянган төгрөг гялгар уутанд боолттой мөнгө гарч ирсэн. Тэндээсээ зүүн тийшээгээ яваад төмөр замын орчимд тоолж үзэхэд гахайн дотроос 500.000 төгрөг гялгар уутан дотроос 450.000 төгрөг гарч ирсэн. ...Сонсголон захын албан конторт байсан төмөр сейфнээс гарч ирсэн мөнгө хадгалдаг гахайн дотроос 25 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт буюу нийт 500.000 төгрөг байсныг авсан. Өөр ямар нэгэн эд зүйл аваагүй. Тухайн үед хулгайлж авсан мөнгийг Б..........т тоолсон болохоор сайн мэдэж байгаа. Мөн тухайн сейфэн дотор байсан гялгар ууттай 500.000 орчим мянган төгрөгийг хулгайлж авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 32-36)
- Иргэний хариуцагч Д.Наранжаргал (Өсвөр насны шүүгдэгч Б.М................нгийн эх)-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.М................н 2001 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 16 настай. Манай гэр бүл одоогийн байдлаар нөхөр бид хоёр тусдаа амьдарч байгаа. Манай гэрт тогтмол орлоготой хүн байхгүй. Би хувиараа оёдол хийж олсон мөнгөөрөө амьдралаа залгуулдаг...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 202-203),
3.5. Өсвөр насны шүүгдэгч А.Д...............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Билгүүн ахын гэрт Б..........т Н.Э...............гт, А.Д...............н бид хэд байж байгаад орой 24 цагийн орчимд хамт гарсан. Билгүүн ахын гэрээс гараад чигээрээ явж байгаад ойролцоо дээд талд нь байдаг айлын хашаа руу ороод Б..........т хаанаас олсныг нь мэдэхгүй нэг урт төмөр шиг зүйлээр тухайн хашаанд байсан Монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгоод Б..........т Н.Э...............гт, Э.Ө..............р бид дөрөв хамт дотогшоо орсон. Гэрт ороод удалгүй Э.Ө..............р бид хоёр гадаа хүн харахаар гэрээс гарсан. Дараа нь ойролцоогоор 30 орчим минут болсны дараа Н.Э...............гт гарч ирээд “би нүүрс аваад явлаа” гэж хэлээд тэр айлын үүдний амбаар дотроос нэг уут нүүр аваад явсан. Тэгтэл гэр дотроос Б..........т Э.Ө..............р бид хоёрыг дуудахаар нь нөгөө айл руу ортол Б..........т ууттай юм бэлдээд тавьсан байсан ба бид хоёрт хандаж “та хоёр энэ ууттай юмыг аваад гараарай” гэж хэлэхээр нь Э.Ө..............р бид хоёр тухайн ууттай зүйлийг аваад гэрээс гарсан. Бид хоёрын араас Б..........т нэг тортой зүйл гартаа бариад, цүнх үүрчихсэн гарч ирсэн. Тэгээд Билгүүн ахынх руу явж байтал Н.Э...............гт гудамжинд нэг ахад баригдчихсан байхаар нь бид гурав буцаж гудамжаар тойрч зугтаагаад Билгүүн ахын гэрт орж айлаас хулгайлсан зүйлээ үлдээгээд Б..........т, Э.Ө..............р бид гурав шууд 21 дүгээр хороолол орж орцонд хоносон...тухайн үед айлын гэрээс юу юу авсан талаар Б..........т мэдэж байгаа миний санаж байгаагаар архи л лав байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 156-160),
- Иргэний хариуцагч Ю.Алтантуяа (Өсвөр насны шүүгдэгч А.Д...............ний эх)-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...А.Д...............н нь 2003 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай. Манай гэрийн амьдралын нөхцөл тааруу, гэрт ажил хийдэг тогтмол орлоготой хүн байхгүй. А.Д...............н нь ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангид суралцаж байгаад компьютер тоглоомноос болж энэ жил сургуульд яваагүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 194-195),
3.6. Өсвөр насны шүүгдэгч Н.Э...............гтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Билгүүн ахын гэрт Б..........т Э.Ө..............р, А.Д...............н бид хэд байж байгаад орой 24 цагийн орчимд хамт гарсан. Билгүүн ахын гэрээс гараад чигээрээ явж байгаад ойролцоо дээд талд нь байдаг айлын хашаа руу ороод Б..........т хаанаас олсныг нь мэдэхгүй нэг урт төмөр шиг зүйлээр тухайн хашаанд байсан Монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгоод Б..........т А.Д...............н, Э.Ө..............р бид дөрөв хамт дотогшоо орсон. Гэрт ороод удалгүй Э.Ө..............р А.Д...............н хоёр гадаа хүн харахаар гэрээс гарсан. Тэр хоёрыг гарсны дараа 30 орчим минут болсны дараа би гэрээс гарч ирэхэд А.Д...............н, Э.Ө..............р хоёр гадаа зогсож байсан. Би тэр хоёрт “нүүрс аваад явлаа” гэж хэлээд тэр айлын үүдний амбаар дотроос нэг уут нүүр аваад явсан. Гэр дотор Б..........т тэр айлын хамаг юмыг онгичоод ямар зүйлийг нь мэдэхгүй юм аваад уутанд хийгээд байсан. Б..........тын уутанд хийсэн зүйлс гэвэл мах, архи, ус гэх мэд зүйлүүд байсан. Би хулгай хийсэн айлын хашаанаас гараад гудамжинд явж байтал миний хойноос танихгүй эрэгтэй хүн дуудаад над руу ирснээ “...юу аваад явж байгаан гэж” асуугаад цагдаад дуудаж хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 167-168)
- Иргэний хариуцагч Н.Н............аа (Өсвөр насны шүүгдэгч Н.Э...............гтийн эх)-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Э...............гт нь 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 14 настай. Манайх ам бүл 4 лээ...Би хувийн өдөр өнжүүлэх төвд ажилладаг. Манай ам бүлээс өөр ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй. ...Манай хүүхэд өнгөрсөн зунаас компьютер тоглоом тоглох болсон. Тэгж явж байгаад энэ хүүхдүүд хоорондоо танилцаад хэрэг төвөгт холбогдсон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 198-199),
4. Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 134), шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол (1 хавтаст хэргийн 20-21, 38-39, 12-13, 28-29, 152-153, 162-163 ), өсвөр насны шүүгдэгч нарт хуул ёсны төлөөлөгч томилсон тогтоол (1 хавтаст хэргийн 41, 15, 31, 155, 164), Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоол (2 хавтаст хэргийн 68-79),
5. Хохирогч Ө.Н............гт хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан тэмдэглэл (2 хавтаст хэргийн 127, 132), Хохирогч Ө.Н............гийн шүүгдэгч С.А............д, өсвөр насны шүүгдэгч Б..........т нарт холбогдуулан шүүхэд гаргасан хүсэлт (2 хавтаст хэргийн 130-131), Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн албан бичиг (2 хавтаст хэргийн 128-129), шүүгдэгч нарын хохирол төлсөн баримт (2 хавтаст хэргийн 135, 141, 142, 143)
6. Шүүгдэгч С.А............дын иргэний үнэмлэхийн лавлагаа (2 хавтаст хэргийн 124), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 240), Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 3/235 дугаар Сэтгэл зүйн оношлогоо (1 хавтаст хэргийн 95),
Өсвөр насны шүүгдэгч;
- Б..........тын нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 245-246), төрсний бүртгэлийн лавлагаа (2 хавтаст хэргийн 122), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 241),
- Э.Ө..............рын төрсний гэрчилгээний хуулбар (2 хавтаст хэргийн 08), нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 244), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 243), хувийн байдлын талаархи баримтууд (2 хавтаст хэргийн 7-11), сургуулийн тодорхойлолт (2 хавтаст хэргийн 134)
- Б.М................нгийн нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 247), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 хавтаст хэргийн 121), оршин суух хорооны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 17), хувийн байдлын талаарх баримт болох “Шинэ-Үе” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв сургуулийн тодорхойлолт (2 хавтаст хэргийн 16), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 242), шийтгэх тогтоолын хуулбар (2 хавтаст хэргийн 117-1178),
- А.Д...............ний нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл (2 хавтаст хэргийн 01), төрсний бүртгэлийн лавлагаа (2 хавтаст хэргийн 123), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 126),
- Н.Э...............гтийн төрсний гэрчилгээний хуулбар (2 хавтаст хэргийн 05), нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл (2 хавтаст хэргийн 02), хувийн байдлын талаарх баримт болох эрүүл мэндийн дүгнэлт (2 хавтаст хэргийн 18-19), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 125) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгч нараас яллагдагчаар, гэрч, хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.А............д, өсвөр насны шүүгдэгч Н.Э...............гт, Э.Ө..............р, М................н, А.Д...............н, Б..........т нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч С.А............д, Б..........т, Э.Ө..............р, Б.М................н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, өсвөр насны шүүгдэгч А.Д...............н, Н.Э...............гт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нарын өмгөөлөгч нар улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
1. Шүүгдэгч С.А............д, өсвөр насны шүүгдэгч Б.М................н, Б..........т, Э.Ө..............р нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонсголон зах” ХХК-ийн захиргааны үйл ажиллагаа явуулдаг ажлын байрны цонхоор, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн орчим, нууцаар, өөрсдийн амьдралын хэрэгцээг хангах, компьютер тоглоом тоглох мөнгө олох зорилгоор, эцэг, эхийн анхаарал халамж дутсан, гэр бүлийн таарамжгүй харьцаа буюу гэрээсээ дайжиж байнга компьютер тоглоом тоглох болсон зэрэг шалтгаан нөхцөлөөр, шууд санаатай үйлдлээр хууль бусаар нэвтэрсэн. Улмаар тус байгууллагын албан тасалгаанд байсан мөнгө хадгалах зориулалт бүхий төмөр шүүгээг сүхээр эвдэлж, түүн дотроос гарсан бэлэн 955.127 төгрөгийг авсан. Мөн тухайн байгууллага руу нэвтрэхдээ цонхны түгжээ, мөнгө хадгалах зориулалт бүхий төмөр шүүгээ, гахай зэргийг эвдлэн сүйтгэж нийт 267.500 төгрөгийн хохирол учруулжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь “Сонсголон Зах” ХХК-д 955.127 төгрөгийг хохирол, 267.500 төгрөгийн хор уршиг буюу нийт 1.222.627 төгрөгийн хохирол учруулсан болох нь;
- Хохирогч Ө.Н............гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 06 цагийн үед манай манаач Мөнхбат над руу утсаар яриад манай оффист хулгай орсон талаар мэдэгдсэн. Тэгээд би 8 цагийн үед ажил дээрээ ирэхэд манай оффис дотор байсан сейфийг эвдлээд хаалгыг нь нээгээд орхичихсон, дотор нь байсан 455.740 төгрөг алга болсон байсан. Мөн сейфин дотор байсан мөнгөний гахайг хагалаад тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 59-60),
- Гэрч Б.Мөнхбатын (захын харуул) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ээлжийн ажилтай байсан. ...Өглөө 05 цаг 30 минутын үед оффесийн урд байрлах цайны газрыг галлаад...оффесийн баруун талд явж байхад манай оффесийн баруун талын жижиг вакум цонх онгорхой байсан. Би цонхыг онгорхой байхыг хараад сандраад оффес руу ороход няравын өрөөнд байрлах сейфийг эвдээд доторх эд зүйлийг ухаж гаргасан...байсан.” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 66-67)
- Гэрч Б.Э..............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр...ажлаас гарч гэртээ хариад амарч байтал өглөө 06 цаг 35 минутад манай нярав Н............г над руу залгаад ажлын байранд хулгай орсон талаар хэлсэн. ...Намайг ажил дээрээ ирэхэд манай байгууллагын өрөөнд байрлах сейфийг эвдээд дотор нь байсан мөнгө алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 64-65),
- Гэрч Д.Эрдэнээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 03-нд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголон модны захын хашаанд байрлах оффист хулгай орж сэйф хөшисөн талаар анх нярав Н............г хэлсэн. ...вакум цонхны түгжээ мулт цохисон. ...Жижиг өрөөнд байсан сэйфний хаалгыг хөшиж эвдэж онгойлгосон....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 71-73), -
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 48-54),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг (1 хавтаст хэргийн 83) зэрэг бичгийн нотлох баримт буюу хохирогч, гэрч нар нь гэмт хэрэг үйлдэгдсэн байсан талаарх хэлж, хулгайд алдагдсан болон эвдэрсэн эд зүйлийг нэрлэн зааж улмаар цагдаагийн байгууллагаас тухайн орчинд болсон асуудлын талаар гэрэл зургаар бэхжүүлсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоосон байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэв.
2. Өсвөр насны шүүгдэгч Б..........т, Э.Ө..............р, А.Д...............н, Н.Э...............гт нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний задгай тоотод байрлах иргэн Б.Л.............нгийн монгол гэрт, 2018 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө, нууцаар, өөрсдийн амьдралын хэрэгцээг хангаж, мөнгө олох зорилгоор, эцэг, эхийн анхаарал халамж дутсан, гэр бүлийн таарамжгүй харьцаа буюу гэрээсээ дайжсан зэрэг шалтгаан нөхцөлөөр, шууд санаатай үйлдлээр хууль бусаар нэвтэрсэн. Улмаар иргэн Б.Л.............нгийн гэрээс бэлэн 30.000 төгрөг, 233.500 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс авч бусдад нийт 263.500 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь
- Хохирогч Б.Л.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний задгай тоотод байрлах Монгол гэрт хулгайч ороод хөөрөг, хөлдөөсөн бууз, гар утас, бэлэн мөнгө зэрэг зүйлс хулгайлаад явсан байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргээс 187-188),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 178-179),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 214-215) зэрэг бичгийн нотлох баримт.
Түүнчлэн шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч өгсөн доорхи мэдүүлэг болох,
- Шүүгдэгч С.А............дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн орчимд бусадтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголон захын албан конторын цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 22-26),
- Өсвөр насны шүүгдэгч Б..........тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр М................н, С.А............д Э.Ө..............р нарын хамт Сонсголон захын хашаанд байсан хүрэн бор өнгийн торхон юм шиг гадаргуутай албан байрны баруун талын цонхоор хөлөөрөө өшиглөж онгойлгоод эхэлж би ороод, миний араас М................н, С.А............д нар орсон. Харин Э.Ө..............р хүн хараад гадаа үлдсэн. ...Тэгээд С.А............д жижиг өрөөнд сейф байна гэж хэлэхээр нь очтол тухайн сейф их хүнд жинтэй бид гурав өргөж явж даахааргүй байсан. ...Тэгээд гаднаас тухайн сейфийг эвдэх зүйл олохоор...гараад...байшингийн зүүн урд зүгт байсан хар өнгийн амбаараас төмөр иштэй сүх олоод буцаад гурвуулаа...орж сейфний хаалгыг эвдэж онгойлгосон. Сейф нь дотор...гялгар ууттай мөнгө гарч ирсэн. Мөн сейфнээс гарч ирсэн гахайг сейф байсан өрөөнд хагалж дотроос нь гарсан мөнгийг аваад шууд байшингаас гарсан. ...Би тухайн өдөр Э.Ө..............рт хандаж “...миний хуучин ажиллаж байсан газар мөнгө байж магадгүй...” гэж Сонсголон захын тухай хэсэн. Тэгээд М................н, Э.Ө..............р, С.А............д нар миний гаргасан санааг дэмжээд хамт хулгай хийхээр болоод Сонсголон зах руу явсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 42-46),
“...мөн 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр...Э.Ө..............р, А.Д...............н, Н.Э...............гт нарын хамт...нэг айлын хашааны гадна очоод хартал гэрийнх нь гэрэл унтраастай, хашааны хаалга нь онгорхой хашаа байсан...би тэр үед газраас нэг нарийн урт төмөр олоод тэр төмрөөрөө хулгай хийсэн айлын гэрийн хаалганд байсан төмөр цоожийг хөшиж онгойлгоод дотогш орсон...Тэгээд би тэр айлаас хулгай хийгээд авчихаар зүйл хайж олсон зүйлээ шуудайнд хийж авч гарахад бэлдсэн...би тэр хоёрт бэлдсэн зүйлээ өгч гаргаад өөрөө араас нь гарсан. Тэгээд гудамжинд Н.Э...............гт танихгүй хүнд баригдчихсан зогсож байхаар нь бид гурав зугтсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 173-176)
- Өсвөр насны шүүгдэгч Э.Ө..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн орчимд бусадтай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголон захын албан конторын цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 16-18)
“...2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Билгүүн ахын гэрт Б..........т, Н.Э...............гт, А.Д...............н бид хэд байж байгаад орой хамт гарсан. Билгүүн ахын гэрээс гараад ойролцоо байдаг айлын хашаа руу ороод Б..........т хаанаас олсныг нь мэдэхгүй нэг урт төмрөөр тухайн хашаанд байсан Монгол гэрийн хаалганы цоожийг эвдээд Б..........т, Н.Э...............гт, А.Д...............н бид дөрөв хамт дотогшоо орсон. Гэрт ороод удалгүй А.Д...............н бид хоёр гадаа хүн харахаар болоод гэрээс гарсан. Гэрт Б..........т Н.Э...............гт хоёр үлдсэн. Бид хоёрыг гадаа гараад 30 орчим минут болсны дараа гэрээс Н.Э...............гт гарч ирээд “би нүүрс аваад явлаа” гэж хэлээд тэр айлын үүдний амбаар дотроос нэг уут нүүрс аваад явсан. Тэгээд А.Д...............н бид хоёр нөгөө айл руу ортол Б..........т ууттай юм бэлдээд тавьсан байсан ба бид хоёрт хандаж “та хоёр энэ ууттай юмыг аваад яв” гэж хэлэхээр нь А.Д...............н бид хоёр тухайн ууттай зүйлийг аваад гэрээс гарсан. Бид хоёрын араас Б..........т нэг тортой юм гартаа бариад цүнх үүрчихсэн гарч ирсэн. Тэгээд Билгүүн ахынх руу явж байтал Н.Э...............гт гудамжинд нэг ахад баригдчихсан байхаар нь бид гурав буцаж гудамжаар тойрч зугтаасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 148-150),
- Өсвөр насны шүүгдэгч Б.М................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б..........т, С.А............д, Э.Ө..............р нарын хамт Сонсголон захын хашаанд байсан хүрэн бор өнгийн байшингийн баруун талын цонхоор орж хулгай хийсэн. Тухайн хулгай хийсэн байшингийн вакун цонхыг Б..........т хөлөөрөө жийж онгойлгоод эхлээд орсон. Б..........тын араас С.А............д бид хоёр ороод Э.Ө..............р хүн хараад гадаа үлдсэн. Б..........т С.А............д бид гурав байшингийн дотогш орж сейфний түлхүүр хайтал олдоогүй. ...Бид гурав орж ирсэн цонхоороо буцаж...гараад байшингийн зүүн урд зүгт байсан хар өнгийн амбаар доогуур Б..........т орж төмөр иштэй сүх олоод буцаад гурвуулаа нөгөө онгойлгосон цонхоороо орж сейфний хаалгыг сүхээр эвдэж онгойлгосон. Сейф нь дотроос нэг мөнгөний гахай ирэхээр нь хагалтал дотроос нь 500.000 орчим мянган төгрөг, сейфнээс мөн 500.000 орчим мянган төгрөг гялгар уутанд боолттой мөнгө гарч ирсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 32-36)
- Өсвөр насны шүүгдэгч А.Д...............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Билгүүн ахын гэрт Б..........т Н.Э...............гт, А.Д...............н бид хэд байж байгаад орой 24 цагийн орчимд хамт гарсан. Билгүүн ахын гэрээс гараад чигээрээ явж байгаад ойролцоо дээд талд нь байдаг айлын хашаа руу ороод Б..........т хаанаас олсныг нь мэдэхгүй нэг урт төмөр шиг зүйлээр тухайн хашаанд байсан Монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгоод Б..........т Н.Э...............гт, Э.Ө..............р бид дөрөв хамт дотогшоо орсон. Гэрт ороод удалгүй Э.Ө..............р бид хоёр гадаа хүн харахаар гэрээс гарсан. ...Ойролцоогоор 30 орчим минут болсны дараа Н.Э...............гт гарч ирээд “би нүүрс аваад явлаа” гэж хэлээд тэр айлын үүдний амбаар дотроос нэг уут нүүр аваад явсан. Тэгтэл гэр дотроос Б..........т Э.Ө..............р бид хоёрыг дуудахаар нь нөгөө айл руу ортол Б..........т ууттай юм бэлдээд тавьсан байсан ба бид хоёрт хандаж “та хоёр энэ ууттай юмыг аваад гараарай” гэж хэлэхээр нь Э.Ө..............р бид хоёр тухайн ууттай зүйлийг аваад гэрээс гарсан. Бид хоёрын араас Б..........т нэг тортой зүйл гартаа бариад, цүнх үүрчихсэн гарч ирсэн. Тэгээд Билгүүн ахынх руу явж байтал Н.Э...............гт гудамжинд нэг ахад баригдчихсан байхаар нь бид гурав буцаж гудамжаар тойрч зугтаасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 156-160),
- Өсвөр насны шүүгдэгч Н.Э...............гтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Билгүүн ахын гэрт Б..........т Э.Ө..............р, А.Д...............н бид хэд байж байгаад орой 24 цагийн орчимд хамт гарсан. Билгүүн ахын гэрээс гараад чигээрээ явж байгаад ойролцоо дээд талд нь байдаг айлын хашаа руу ороод Б..........т хаанаас олсныг нь мэдэхгүй нэг урт төмөр шиг зүйлээр тухайн хашаанд байсан Монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгоод Б..........т А.Д...............н, Э.Ө..............р бид дөрөв хамт дотогшоо орсон. Гэрт ороод удалгүй Э.Ө..............р А.Д...............н хоёр гадаа хүн харахаар гэрээс гарсан. Тэр хоёрыг гарсны дараа 30 орчим минут болсны дараа би гэрээс гарч ирэхэд А.Д...............н, Э.Ө..............р хоёр гадаа зогсож байсан. Би тэр хоёрт “нүүрс аваад явлаа” гэж хэлээд тэр айлын үүдний амбаар дотроос нэг уут нүүр аваад явсан. Гэр дотор Б..........т тэр айлын хамаг юмыг онгичоод ямар зүйлийг нь мэдэхгүй юм аваад уутанд хийгээд байсан. Б..........тын уутанд хийсэн зүйлс гэвэл мах, архи, ус гэх мэд зүйлүүд байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 167-168) зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь
- Гэрч С.С............н (шүүгдэгч С.А............дын эцэг)-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ганц хүүтэй. Миний хүүг С.А............д гэдэг. ...Хүү маань бага байхаасаа буюу 5-6 настай байхдаа гадуур тэнэж эхэлсэн. Тэнэх болсон шалтгаан нь надаас ээжийгээ нэхэж хайх болсон. Тэгээд ээжийгээ хайж байна гээд гадуур гараад тэнээд явчихдаг...гудамжинд хоног төөрүүлдэг болчихсон. ...С.А............д 5 шарын булан дээр гуйлга гуйгаад олсон мөнгөөрөө компьютер тоглоом тоглоод л байж...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 80-81),
- Гэрч А.С...............н (Өсвөр насны шүүгдэгч Б..........тын эцэг)-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие ам бүл 2 хүү Б..........тын хамтаар...амьдардаг. ...Хүү бид хоёр ахуй амьдралын хувьд тааруухан амьдралтай. ...Сүүлийн үед хүү Б..........т ...гадуур тэнэх болсон. Тэнээд явахаараа заримдаа нэг сар хүртэл хугацаагаар алга болчихдог. Хаагуур юу хийж явдаг талаар нь миний хувьд мэдэх зүйл байхгүй. ...Миний хүүгийн хувьд зөрүүд, хэнэггүй зантай, миний үгийг сонсдоггүй, хүнээс үг авдаггүй...амархан уурладаг зантай...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 74-75)
- Иргэний хариуцагч Г.Э..............а (Өсвөр насны шүүгдэгч Э.Ө..............рын эх)-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүүхэд Э.Ө..............р их хөА.Д...............нтэй сахилгагүй хүүхэд. Компьютер тоглоом тоглож эхэлснээс хойш зан ааш нь эвдрээд гадуур тэнэх нь ихэссэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 206-207),
- Гэрч Х.Бат-Холбоо (Өсвөр насны шүүгдэгч Э.Ө..............рын нагац эгч)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Ө..............р...Ирээдүй цогцолбор сургуулиас...гарах болсон шалтгаан нь тэнэдэг, гэрээсээ явдаг болоод гарчихсан. ...Э.Ө..............р сүүлийн үед компьютер тоглоом тоглох нь ихэссээр байгаад сүүлдээ хонуудаар явдаг болоод тэр нь даамжраад 2-3 хоногоор явдаг болчихсон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 76-77),
- Гэрч Э.Хүрэлсүх (Өсвөр насны шүүгдэгч Э.Ө..............рын хойд эцэг)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Ө..............р сүүлийн үед компьютер тоглоомын газраар л цаг өнгөрөөдөг болсон байсан. ...Э.Ө..............р өмнө нь гэрээсээ олон хоногоор зөндөө явж байсан. Тэгээд дандаа компьютер тоглоомын газраас олдог байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 78-79),
- Иргэний хариуцагч Д.Наранжаргал (Өсвөр насны шүүгдэгч Б.М................нгийн эх)-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр бүл одоогийн байдлаар нөхөр бид хоёр тусдаа амьдарч байгаа. Манай гэрт тогтмол орлоготой хүн байхгүй. Би хувиараа оёдол хийж олсон мөнгөөрөө амьдралаа залгуулдаг...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 202-203),
- Иргэний хариуцагч Ю.Алтантуяа (Өсвөр насны шүүгдэгч А.Д...............ний эх)-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Манай гэрийн амьдралын нөхцөл тааруу, гэрт ажил хийдэг тогтмол орлоготой хүн байхгүй. А.Д...............н нь ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангид суралцаж байгаад компьютер тоглоомноос болж энэ жил сургуульд яваагүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 194-195),
- Иргэний хариуцагч Н.Н............аа (Өсвөр насны шүүгдэгч Н.Э...............гтийн эх)-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хувийн өдөр өнжүүлэх төвд ажилладаг. Манай ам бүлээс өөр ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй. ...Манай хүүхэд өнгөрсөн зунаас компьютер тоглоом тоглох болсон....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 198-199) зэрэг бичгийн нотлох баримтаар мөн тогтоогдсон гэж үзэв.
Тиймээс шүүгдэгч С.А............д, Б..........т, Э.Ө..............р, Б.М................н нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх”-ыг хангасан байхын сацуу тэдний албан байгууллагад хууль бусаар, нууцаар нэвтэрч, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” гэсэн, мөн хэсгийн 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор...зэвсгийн чанартай зүйл хэрэглэж...үйлдсэн” гэсэн хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Мөн Б..........т, Э.Ө..............р, А.Д...............н, Н.Э...............гт нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” ыг хангасан байхын сацуу тэдний айлд хууль бусаар, нууцаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах...орон байранд...нэвтэрч” гэсэн хулгайлах гэмт хэргийн шинжийг мөн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Тиймээс шүүгдэгч С.А............д, өсвөр насны шүүгдэгч Б..........т, Э.Ө..............р, Б.М................н А.Д...............н, Н.Э...............гт нарыг гэм буруутайд тооцуулах талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд тэднийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин прокуророос С.А............д, Б..........т, Э.Ө..............р, Б.М................н нарт ял сонсгох, яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул шүүхээс зөвтгөн тодорхойлсныг тэмдэглэхийн сацуу ийнхүү зөвтгөхөд хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй байгааг дурдах нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
-Улсын яллагчаас С.А............дын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял,
Б..........тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял,
Э.Ө..............рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял,
Б.М................нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял,
А.Д...............нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял,
Н.Э...............гтийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М................нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр дүгнэлт гаргасан 2 жил 8 сарын хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 96 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 8 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч С.А............дын элдэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
- Өсвөр насны шүүгдэгч Б.М................нгийн өмгөөлөгч: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн хэрэглэх заалт байгаа учраас хууль буцаан хэрэглэх асуудлыг хэрэглэж өгнө үү. Мөн дараах хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Үүнд шүүгдэгч М................н нь хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, өөрийнхөө үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар улсын яллагчаас оногдуулсан хорих ялыг хойшлуулж өгнө үү гэх дүгнэлтийг,
- Шүүгдэгч С.А............д, өсвөр насны шүүгдэгч Б..........т, А.Д...............н, Н.Э...............гт нарын өмгөөлөгч: Манай үйлчлүүлэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14-15 настай байсан. Иймд манай үйлчлүүлэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар хойшлуулж өгнө. Мөн шүүгдэгч С.А............дын хувьд Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу түүний оюуны хөнгөн зэргийн хомсдолтой гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн мөн хуульд заасны дагуу шийтгэх тогтоолыг хойшлуулж өгнө үү гэх дүгнэлтийг
- Өсвөр насны шүүгдэгч Э.Ө..............рын өмгөөлөгч: Манай үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд түүнд оногдуулсан хорих ялыг хойшлуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ө..............р, Б.М................н А.Д...............н нар нь “гэмт хэрэг үйлдсэний дараа...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгч С.А............д, Б..........т, Н.Э...............гт нарт дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн өсвөр насны шүүгдэгч Б..........т, Э.Ө..............р нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайлах гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр...удаа үйлдсэн...”-аар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. Бусад шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан “...хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4.1.2 дэх заалтад “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах;” гэж тус тус заажээ.
Иймд өсвөр насны шүүгдэгч А.Д...............н, Н.Э...............гт нарт эрүүгийн хариуцлагыг оногдуулахаар дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хөнгөрүүлж, гэм буруутайд тооцсон зүйл, хэсэг, заалтад зааснаар тэднийг 2 жилийн хугацаагаар хорих ял,
- өсвөр насны шүүгдэгч Б..........т, Э.Ө..............р нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайлах гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулахаар дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хөнгөрүүлж, бусад шүүгдэгч нараас ялыг ялгамжтай оногдуулж, гэм буруутайд тооцсон зүйл, хэсэгт, зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
- шүүгдэгч С.А............дын оюуны хөнгөн зэргийн хомсдолтой, бусдад төлөх төлбөргүй, гэх хувийн байдлыг, өсвөр насны шүүгдэгч Б.М................н нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг болон С.А............д, Б.М................н нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийн хөнгөрүүлж, гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар ял оногдуулахаар тус тус шийдвэрлэв. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлд зааснаар С.А............д, Б.М................н нар нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн”, мөн зүйлийн 1.3 дахь заалтад заасан “...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...” гэх тус хуулийн шаардлагыг хангаж байх тул шүүгдэгч С.А............д, өсвөр насны шүүгдэгч Б.М................н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хөнгөрүүлж тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх зүйл хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалтад зааснаар тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч Б.М................н нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 96 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байгаа нь 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байна. Иймд түүний Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 96 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэсэн хууль тогтоогчийн шүүхэд үүрэг болгосон заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж өсвөр насны шүүгдэгч Б..........т, Э.Ө..............р нарт оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар, А.Д...............н, Н.Э...............гт нарт оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоов.
Харин өсвөр насны шүүгдэгч Б.М................нд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх 3 жилийн хорих ялыг дээрх Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан зүйл, хэсэг заалтад нийцүүлж түүний биечлэн эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хоёр дахин багасгаж 1 жил 6 сарын хугацаагаар тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Иймд өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч С.А............дод оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Нөгөөтэйгүүр өсвөр насны шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх шийдвэр гарсан хэдий ч өсвөр насны шүүгдэгч Б..........т, Э.Ө..............р, А.Д...............н, Н.Э...............гт нарын нас бие, сэтгэцийн онцлог, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдэнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус тус хойшлуулж, мөн зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх нь тэдэнд тохирно гэж үзэв. Өөрөөр хэлбэл өсвөр насны шүүгдэгч Б..........т, Э.Ө..............р, А.Д...............н, Н.Э...............гт нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
III. Хохирол, хор уршгийн талаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Н............гт 1.222.627 төгрөгний хохирол, хохирогч Б.Л.............нд 263.500 төгрөгний хохирол тус тус учирсан байна.
Хохирогч Ө.Н............гт учирсан хохирлоос өсвөр насны шүүгдэгч Э.Ө..............р, Б.М................н нар нь хохирлыг төлсөн, шүүгдэгч С.А............доос хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэх тул дээрх шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. Харин өсвөр насны шүүгдэгч Б..........т нь хохирогчтой хохирлыг төлөх хугацаа тогтоож хэлцэл байгуулсан байгуулах тул түүнээс 305.656 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Мөн хохирогч Б.Л.............нд учруулсан хохирлоос өсвөр насны шүүгдэгч Э.Ө..............р, А.Д...............н нар нь хохирлыг нөхөн төлсөн, өсвөр насны шүүгдэгч Н.Э...............гт нь төлөх төлбөрөөс 32.000 төгрөгийг, Б..........т нь 65.875 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Э.Ө..............р, А.Д...............н нарыг бусдад төлөх төлбөргүй, Н.Э...............гт, Б..........т нараас дээрх төлбөр болох нийт 97.875 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Тодруулбал өсвөр насны шүүгдэгч Б..........таас нийт 371.531 төгрөг, Н.Э...............гтээс 32.000 төгрөгийг тус тус гаргуулж дээр дурдсаны дагуу хохирогч нарт олгох нь зүйтэй.
IV. Бусад асуудлаар
Шүүгдэгч С.А............д нь 2018 оны 2 дугаар сарын 05-наас (1 хавтаст хэргийн 116) 08-ны өдрийг (1 хавтаст хэргийн 121) хүртэл 2 хоног, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс (2 хавтаст хэргийн 98) мөн оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 29 хоног буюу нийт 31 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ,
Өсвөр насны шүүгдэгч;
- Б..........т нь 2018 оны 2 дугаар сарын 05-наас (1 хавтаст хэргийн 106) 08-ны өдрийг (1 хавтаст хэргийн 112) хүртэл 2 хоног, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс (2 хавтаст хэргийн 136-138) мөн оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 7 хоног буюу нийт 9 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ,
- Э.Ө..............р нь 2018 оны 2 дугаар сарын 05-наас (1 хавтаст хэргийн 124) 08-ны өдрийг (1 хавтаст хэргийн 130) хүртэл 2 хоног, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 234) мөн оны 5 дугаар сарын 01-ний өдрийг (1 хавтаст хэргийн 236) хүртэл 30 хоног, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс (2 хавтаст хэргийн 136-138) мөн оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 7 хоног буюу нийт 37 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ,
- Б.М................н 2018 оны 2 дугаар сарын 05-наас (1 хавтаст хэргийн 97) 08-ны өдрийг (1 хавтаст хэргийн 103) хүртэл 2 хоног, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс (2 хавтаст хэргийн 98) мөн оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 29 хоног буюу нийт 31 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ,
- А.Д...............н нь 2018 оны 4 дүгээр сарын 01-наас (1 хавтаст хэргийн 221) 03-ны өдрийг (1 хавтаст хэргийн 225) хүртэл 2 хоног, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс (2 хавтаст хэргийн 98) мөн оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 29 хоног буюу нийт 31 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ,
- Н.Э...............гт нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс (2 хавтаст хэргийн 136-138) мөн оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 7 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагдсан байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б..........тын цагдан хоригдсон 9 хоног, Э.Ө..............рын цагдан хоригдсон 37 хоног, А.Д...............ний цагдан хоригдсон 31 хоног, Н.Э...............гтийн цагдан хоригдсон 7 хоног болохыг тус тус дурдаж. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А............дын цагдан хоригдсон 31 хоног, өсвөр насны шүүгдэгч Б.М................нгийн цагдан хоригдсон 31 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 1808 007030130 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.А............д, өсвөр насны шүүгдэгч Б.М................н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, өсвөр насны шүүгдэгч Б..........т, Э.Ө..............р, А.Д...............н, Н.Э...............гт нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аргалхайрхан овогт С............нгийн А............д, Боржигон овогт С...............нгийн Б.............т, ургийн овог тодорхойгүй Э..............агийн Ө..............р, Ганган овогт Б..............дын М................н нарыг бүлэглэн
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрсэн, мөн хэсгийн 2.4 дэх заалтад заасан учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
- Боржигон овогт Алтантуяагийн Д...............н, Тэнгэр овогт Н............аагийн Э...............гт нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б..........т, Э.Ө..............р нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус бүрийг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.А............дыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.М................нг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, өсвөр насны шүүгдэгч А.Д...............н, Н.Э...............гт нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүрийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
- Өсвөр насны шүүгдэгч Б..........т, Э.Ө..............р нарт мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 (гурав) жилийн ялыг хоёр дахин багасгаж тэдний эдлэх ялыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар,
- Өсвөр насны шүүгдэгч А.Д...............н, Н.Э...............гт нарт мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн ялыг хоёр дахин багасгаж тэдний эдлэх ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М................нд энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 96 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М................нгийн эдлэх 3 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А............д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б..........т, Э.Ө..............р, Б.М................н, А.Д...............н, Н.Э...............гт нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А............дын цагдан хоригдсон 31 (гучин нэг) хоногийг, өсвөр насны шүүгдэгч Б.М................нгийн цагдан хоригдсон 31 (гучин нэг) хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, нийт эдлэх ялаас хассугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б..........т, Э.Ө..............р тус бүр оногдуулсан хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар,
- Өсвөр насны шүүгдэгч А.Д...............н, Н.Э...............гт тус бүрт оногдуулсан хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар тус тус хойшлуулсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б..........т, Э.Ө..............р, А.Д...............н, Н.Э...............гт нарт мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б..........т, Э.Ө..............р, А.Д...............н, Н.Э...............гт нар нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл тэдэнд мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулж болохыг анхааруулсугай.
11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б..........таас 371.531 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Н............г 305.656 төгрөг, хохирогч Б.Л.............нд 65,875 төгрөг,
-өсвөр насны шүүгдэгч Н.Э...............гтээс 32.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Л.............нд тус тус олгосугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
13. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ө.Н............г нь шүүгдэгч С.А............дод гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Э.Ө..............р 37 хоног, А.Д...............н 31 хоног, Н.Э...............гт 7 хоног, Б..........т 9 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, дээрх өсвөр насны шүүгдэгч А.Д...............н, Э.Ө..............р, Б.М................н, шүүгдэгч С.А............д нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, өсвөр насны шүүгдэгч Б..........т, Э.Ө..............р, А.Д...............н, Н.Э...............гт нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүгдэгч С.А............д, өсвөр насны шүүгдэгч Б.М................н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, С.А............д, Б.М................н нарын эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
15. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
16. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ