| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2017/02810/И |
| Дугаар | 101/ШШ2018/00683 |
| Огноо | 2018-02-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2018/00683
2018 оны 02 сарын 26 өдөр Дугаар 101/ШШ2018/00683 Улаанбаатар хот
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.1, 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан Дугар овогт Бын Б, Гэндэн овогт Батбаярын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Бийн А, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Бийн Х нарыг эх Б.Бгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Бийн А, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Бийн Х нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Бөөр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгчийн ***** *** дугаартай тоёота приус маркийн /TOYOTA, PRIUS11/ автомашиныг өөрийн болон хүүхдүүдийн өмчлөлд шилжүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Бөөс 149 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН