Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 123/ШШ2020/0025

 



 

 

 

 

 

 

 

Эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням, нэхэмжлэгч Ж.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжийн Ж.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ч, хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжтай иргэн Ж.Чад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 30 га газрыг 20 га газар болгон өөрчилж байгаа. Газрын зориулалтыг жимс жимсгэний зориулалттай гэснийг төмс хүнсний ногоо, малын тэжээлийн зориулалттай болгон өөрчилж 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөөр тохиролцов... гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ч-аас Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжийн Ж.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Хэргийн оролцогч нар нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрэх хүсэлтийг гаргажээ. Тухайн эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Ж.Ч-ын эзэмшлийн газрын хэмжээг 20 га болгон багасгаж, газрын зориулалтыг жимс жимсгэний гэснийг төмс хүнсний ногоо, малын тэжээлийн зориулалттай болгож газар эзэмшүүлэх захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор шинээр гаргахаар, нэхэмжлэгч Ж.Ч шүүхэд гаргасан Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжийн Ж.Чад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзахаар харилцан тохиролцсон байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар тайлбарлахад талууд хүлээн зөвшөөрсөн байна.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Төв аймгийн Б сумын Засаг даргаас эвлэрэх эрхийг итгэмжлэлээрээ олгожээ.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт  Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.4 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж Ж.Чын нэхэмжлэлтэй Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Ч-ын нэхэмжлэлтэй Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдох Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/258 дугаар захирамжийн Ж.Ч-ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч Ж.Ч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг дарга иргэн Ж.Ч-ад төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн зориулалтаар 20 га газар эзэмшүүлсэн захирамжийг 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, Ж.Ч-ын нэхэмжлэлтэй Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ  Л.ӨЛЗИЙЖАРГАЛ