Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 434

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  овгийн гийн  // нь 1979 оны 9 сарын 1-нээс 1981 оны 8 сарын 4-нийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд тоо бүртгэгчээр, 1981 оны 12 сарын 30-наас 1982 оны 5 сарын 20-ныг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын дунд сургуульд галч, жижүүрээр, 1983 оны 6 сарын 1-нээс 1986 оны 12 сарын 30-ныг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд жолоочоор, 1986 оны 12 сарын 30-наас 1992 оны 1 сарын 2-ныг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт, 1992 оны 1 сарын 2-ноос 1995 оны 1 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Гэрэлт зам ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1982 оны 9 сарын 1-нээс 1983 оны 3 сарын 20-ныг хүртэл Өвөрхангай аймаг дахь авто жолооны сургуульд суралцсан, 1995 оны 1 сарын 1-нээс 1995 оны 12 сарын 31-нийг дуустал Гэрэлт зам ХК-д ажиллаж байсныг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ