Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/302

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням, улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч А.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үлээвэр хөгжимчин мэргэжилтэй, хувиараа автомашин засварын газар ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух,

2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 104 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ... /РД:Ц38210.../

ТОДОРХОЙЛОХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас А.О-д холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн.

А.О-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн.

 

>•                                                                                                                                           000655

 

 

 

2

 

Шүүгдэгч А.О-; 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрүүл мэндийн төв”-ийн Мэдрэлийн тасгийн 1 дүгээр өрөөнд иргэн В.Э- нь эмчлүүлж байгаад эмнэлгээс гарахдаа өөрийн эзэмшлийн 450,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А5” маркийн гар утас гээгдүүлснийг шунахайн сэдэлтээр авч, өөрийн бусдаас авсан зээлийн төлбөрт өгч гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшиж 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь;

Шүүгдэгч А.О-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:                                  “...Манай аав Аюурзана тархиндаа цус харваад

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвий мэдрэлийн тасгийн 1 номерийн өрөөнд хэвтсэн. Би аавыгаа сахиж байсан, тухайн өрөөнд Эрдэнээ, Энхболд, Баярмагнай, Сугараа гэх олон хүн хэвтэж байсан. 2017 оны 05 дугаар сарын 26-ны өглөө Энхболд гэх ах эмнэлгээс гарахаар болоод өөрөө хувцасаа бэлдээд байсан, Баярмагнай гэх хүн Энхболд ахын хувцас эд зүйлсийг нь аваад гарах үед нь хамт гараад саравчинд тавиад буцаад өрөөнд ороход аав Аюурзана, Эрдэнээ, Сугараа, Энхболд нар байсан. Би Энхболдыг дагуулаад машинд суулгах гээд гартал миний гар утас байхгүй байна гээд хажууд зогсож байсан Баярмагнай ахыг ороод үзээд ир гэхэд Баярмагнай өрөө рүү ороод буцаж гарч ирээд гар утас чинь байхгүй байна гэсэн. Энхболд цагдаа дуудна шалгуулна гэж байсан. Энхболд, Баярмагнай хоёрыг гэр гэрт нь хүргэж өгөөд буцаж ирээд өрөөндөө гар утсыг нь хайтал манай аавын орны хажуу талын төмөр шүүгээний доор унасан байхаар нь аваад аавын хувцастай цүнхэнд хийсэн. Энхболдод нэг өгье гэж бодсоноо болиод мөнгө зээлсэн хүндээ өрөндөө өгөе гэж аваад маргааш өглөө нь эмнэлгээс гараад мөнгө зээлсэн байсан Б.Б- гэх хүнтэй утсаар яриад уулзаад 300,000 төгрөгийн өрөндөө өгсөн. Би Энхболдыг гар утсаа алга болгосон талаар мэдэж байсан. ...Би Энхболдын гар утсыг буцааж өгсөн, Б.Б-аас авсан 300,000 төгрөгөө өгсөн, би хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо барагдуулсан, цаашид хохирлын талаар маргаан байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41, 43 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч В.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 26-ны 10 цагт Сонгинохайхан дүүргийн эрүүл мэндийн төвийн мэдрэлийн 1 дүгээр тасагт Аюурзана нарын 4 хүн хэвтэж байсан. Намайг гарахад нөгөө 3 хүн дусал залгуулаад хэвтэж байсан, надад Баярмагнай, Отгоо нар тусалж гаргасан, би бүх юмаа хумиад үүдний орон дээр тавьсан. Эхлээд би өөрөө гарчихаад Отгоогоор юмаа авхуулсан. Гадаа гараад юмаа бүртгэхэд гар утас байхгүй болохоор нь Отгоог аваад ир гэж явуулсан. Би тэр үед хаана тавьсан юм бол гэж будилсан. ... Самсунг А5 маркийн гар утсыг манай охин Солонгосоос 2016 онд явуулсан, монгол мөнгөөр 1,100,000 төгрөгөөр үнэлнэ. Гар утсаа авбал гомдолгүй, шүүх хуралд биечлэн оролцож чадахгүй.

...Тухайн үед миний гар утсыг хүн хулгайлах боломж байгаагүй, би өөрийн гар утсаа буцаан авсан, надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжпэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16, 54 х/

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Отгонжаргал манай ажил дээр ирээд манай аав харваад эмнэлэгт байгаа эмчилгээ хийлгэхэд мөнгө хэрэгтэй байна надад 300,000 төгрөг зээлээч гэхээр нь 300,000 төгрөг бэлнээр нь өгсөн. 2017 оны 05 дугаар сарын сүүлээр над руу утсаар залгаад би чиний мөнгийг өгч чадахгүй байна “Самсунг А5” маркийн гар утас байгаа үүнийг өрөндөө авчих гэхээр нь би өрөндөө авсан. Хэд хоногийн дараа залгаад наад гар утас чинь

 

3

 

 

 

хулгайн юм байна байлгаж байгаарай гэж хэлээд хэсэг алга болсон. Би шаргал өнгийн “Самсунг А5” маркийн гар утсыг А.О-д буцааж өгөөд өөрийнхөө 300,000 төгрөгийг авсан, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 х/,

А.О-ын гаргасан хүсэлт "... би аавыгаа сахиж эмнэлэгт байхдаа хамт хэвтэж байсан В.Э гэх хүний гар утас шүүгээн доогуур унасан байхаар нь аваад өрөндөө өгсөн нь үнэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирлыг бүрэн барагдуулсан ...” /хх-ийн 66 х/ зэрэг улсын яллагчийн яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан, уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судлагдсан болно.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байгаа тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

Шүүгдэтид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

А.О- гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч В.Э- “... А.О-с өөрийн “Самсунг А5” гар утсаа бүрэн бүтэн авсан, хохирлын талаар маргаан байхгүй ...” гэсэн өргөдлийг /хх-ийн 67 х/ мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгснөөс үзэхэд А.О- нь хохирогчтой эвлэрсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо буцаан өгсөн болох нь тогтоогдож байгаа.

Шүүгдэгч А.О- нь бусдын гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судлагдсан Шүүгдэгч А.О-ын: “...Би Энхболдын гар утсыг буцааж өгсөн, Б.Б-аас авсан 300,000 төгрөгөө өгсөн, би хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо барагдуулсан, цаашид хохирлын талаар маргаан байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна. ...” /хх-ийн 40-41, 43 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч В.Э-ын: “...Тухайн үед миний гар утсыг хүн хулгайлах боломж байгаагүй, би өөрийн гар утсаа буцаан авсан, надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжпэх зүйл байхгүй. ...” /хх-ийн 16, 54 х/,

Гэрч Б.Б-ын: “...А.О ... 2017 оны 05 дугаар сарын сүүлээр над руу утсаар залгаад би чиний мөнгийг өгч чадахгүй байна “Самсунг А5” маркийн гар утас байгаа үүнийг өрөндөө авчих гэхээр нь би өрөндөө авсан. Хэд хоногийн дараа залгаад наад гар утас чинь хулгайн юм байна байлгаж байгаарай гэж хэлээд хэсэг алга болсон. ...” /хх-ийн 50-51 х/,

А.О-ын гаргасан хүсэлт “... би аавыгаа сахиж эмнэлэгт байхдаа хамт хэвтэж байсан В.Э гэх хүний гар утас шүүгээн доогуур унасан байхаар нь аваад өрөндөө өгсөн нь үнэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна,

 

4

 

хохирлыг бүрэн барагдуулсан ...” /хх-ийн 66 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шүүх шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 ....ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.О-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  1. А.О-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
  2. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

б.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.