| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/0377/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/304 |
| Огноо | 2017-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/304
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс |
| Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням, улсын яллагч Б.Энхбат, шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэпг зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ...д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ..., /РД:ПГ9602.../ ТОДОРХОЙЛОХ нь: Ц.Б-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, Прокуророос Ц.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын саналаа яллах дүгнэлтэндээ бичсэн, яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. |
| Шүүгдэгч Ц.Б- нь 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 38 дугаар байранд байрлах “Лорд” гэх интернэт тоглоомын газарт тоглож байхад өөдөөс нь хараад сууж байсан залуу /хохирогч О.Н-/-гийн хөл түүний хөлөн дээр гишгэсний улмаас “хөлөө аваач” гэж хэлж улмаар маргалдаж түүний толгой руу цохиод эргээд харахад нүд рүү нь цохих, өшиглөх зэргээр зодож түүний биед тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зулгаралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь |
| Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар. Үүнд: Шүүгдэгч Ц.Б--н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 38 дугаар байранд байрлах Лорд нэртэй компьютер тоглоомын газар интернэт орох гэж ороод 10 гаруй минут болоод байж байтал миний урд талын зэргэлдээ ширээний залуу миний хөлийг ширээн доогуур хөлөөрөө гишгэсэн. Би юм хэлээгүй сууж байсан чинь дахин миний хөлийг гишгэсэн би дахин дуугүй сууж байсан чинь 3 дахь удаагаа хөл дээр гишгэхээр нь би босоод нөгөө залуу руу хараад хөл дээр гишгэхээ боль гэж хэлсэн чинь нөгөө залуу намайг сүртэй пизда вэ гэж хэлэхээр нь би бас нөгөө залууд хариу болгож хэл амаар доромжилсон чинь нөгөө залуу миний хажууд сууж байсан найзруугаа наад хошногоо чимээгүй суулгаадхаа гэж хэлэхээр нь миний уур хүрээд чимээгүй ширээ тойрч очоод нөгөө бандийн нүүр лүү гараараа 2 удаа алгадсан чинь нөгөө банди нүүрээ дараад тонгойхоор нь би хөлөөрөө гуя руу нь 1 удаа өшиглөөд байж байсан чинь миний араас нэг залуу хүзүүгээр бариад хойшоо татсан чинь нөгөө банди босож ирээд миний толгой руу гараараа 2 удаа цохисон. Би тухайн гэмтлийг хүлээн зөвшөөрч байна, би учруулсан. Гомдол саналыг барагдуулж 200,000 төгрөгийг О.Н-д өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35- 36х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ Хохирогч О.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1-р хороолол 14,15 дугаар байрны голд байдаг интернэт тоглоомын газарт ороод тоглож байхад орой 18 цагийн үед өөдөөс хараад сууж байсан залуугийн хөл миний хөлөнд тээглэхэд тэр залуу хөлөө аваач пизда минь гэж хэлж уурласан. Би тэр залууд хандаж зүгээр хэлээч гэхэд намайг ална шүү пизда минь гэхээр нь хариуд нь чи алаач гэж хэлчихээд тоглоод сууж байтал тэр залуу гэнэт араас толгой руу цохиод эргээд харахад нүд рүү нэг удаа цохьсон. Нүдээ дарахад нүүр лүү 2 удаа өшиглөж гараараа 2-3 удаа цохиод тэнд байсан хүмүүс ирээд салгасан. Хамрын нуруу, баруун хөмсөгний доор нүдний зовхи шалбарч, зүүн шанаа хавдаж зулгарсан. Тэр залуугаас архи үнэртэж байсан бага зэргийн халамцуу байсан. Надад одоо гомдол санал байхгүй, намайг зодсон залуу болох Бат-Эрдэнэ надад учирсан хохирол болох 200,000 төгрөгийг өгч намайг хохиролгүй болгосон. Би гомдолгүй, бид хоёр эвлэрсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 х/ Шинжээчийн №7853 тоот дүгнэлт
б.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Т.Номинцэцэг /хх-ийн 22 х/ Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13 х/ “Натур эмнэлэг”-ийн толгойн компьютер томографийн шинжилгээний бичиг /хх-ийн 23 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан, уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судлагдсан болно. |
| 3 |
| Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан хохирогчийн мэдүүлэг, шүүх ^ эмнэлгийн дүгнэлт, хэргийн газрын камерийн бичлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байгаа тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн. Эрүүгийн хариуцлагын талаар: Хохирол, төлбөрийн баримт /хх-ийн 23-26 х/-аар О.Н- нь компьютер томографийн оношилгоо, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үзлэгийн төлбөрт нийт 123,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан дээрх мөнгөний орлогын баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгчийн зүгээс хохиролд 200,000 төгрөг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 45 х/, хохирогч О.Н-ын Намайг зодсон залуу болох Бат-Эрдэнэ надад учирсан хохирол болох 200,000 төгрөгийг өгсөн, гомдолгүй, бид хоёр эвлэрсэн ...” /хх-ийн 18 х/ гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй. Ц.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ц.Б- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Б--н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, хохирогч О.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18 х/, шинжээчийн 7853 тоот дүгнэлт /хх-ийн 22 х/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13 х/ зэрэг яллах дүгнэлтэнд тусгагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул Ц.Бат-Эрдэнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан Ц.Б-д 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг шийтгэх тогтоолд зааж, хэрэгт камерийн бичлэг 1 ширхэг хураагдан ирснийг уг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
|
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. |