Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/310

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Г.З-, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж /ҮД:0-032/ нарыг
оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр
зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн
145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...т холбогдох ... дугаартай
эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,
эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт ... оршин суух хаягтай, Улаанбаатар
хотод ... тоотод түр оршин суух,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1212 дугаартай шийтгэх тогтоолоор
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 11,520,000
төгрөгөөр торгох ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих
ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д
зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж биечлэн эдлэх ялыг 1 жил хорих ялаар
тогтоож, уг ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэсэн, ... /РД:РЙ9110.../

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг
шинжпэн судлав. Үүнд: Яллах талын нотлох баримтууд.

- Г.З-ын мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны
өдөр сэжигтнээр өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед
Хархорины ойролцоо Б- гэх хуучин ганц худагт хамт сууж байсан ахтайгаа
тааралдаад хамт нэг шил архи Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32-ын
ойролцоо хувааж уусан. Тэгээд Б- ах дүүдээ архи авч өгнө гэж хэлээд дахиж нэг
- шил архи аваад бид хоёр 32-ийн дунд сандал дээр сууж байгаад архи уусан. Тэгээд
бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Хархорины ойролцоо хоолны
газарт очоод Б- ах эхнэрээсээ 5000 мянган төгрөг аваад Хархорины цаана

төмөр зам дээр суугаад архи уугаад байж байхад, улаан цамцтай, 40

тарган эмэгтэй болон цагаан куртиктэй 40 орчим насны эмэгтэй хоёр, хар куртиктэй өндөр залуутай хамт ирсэн. Тэгээд тэр үед Б- ах тэр хэдийг таниад бид хэд хамт архи уусан. Тэгээд архиа хамт хувааж уучихаад Б- ах яваад өгсөн. Тэр үед би нилээн согтуу байсан. Тэгээд тэр хоёр эмэгтэй болон эрэгтэйг дагаад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны аркны ойролцоо очиход үл таних 3 залуу дуудаад таньдаг бололтой тэр гурав юм яриад намайг дуудаад бид хэд хамт ахиж аркны ойролцоо суугаад 1 шил архи хувааж уусан. Тэр үед хамт архи уусан залуучууд ахын дүү тэр хавьд байгаа Приус машины толийг хугалчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би хугалчихвал сүүлд нь янз бүрийн асуудал гарвал бид хэд арыг нь даана гэж хэлсэн. Тэгэхээр нь би саяхан хулгайн хэргээр шүүхээс тэнсэн харгалзах ял авсан, би болохгүй гэж хэлэхэд зүгээр гэж хэлэхээр нь би 32 дугаар байрны 4 дүгээр орцны харалдаа байсан цагаан өнгийн Приус 20 автомашины толийг очоод гараараа цохисон. Тэгэхэд уг машины толь чанга дуугарахаар нь би шууд цаашаагаа яваад өгсөн. Тэгээд буцаад архи уусан газраа ирэхэд нөгөө 2 хүүхэн, 3 залуу хамт байсан. Тэгэхээр нь очоод чанга дуугарлаа больё гэж хэлэхэд ахын дүү зүгээр зүгээр бид хэд хүнд харагдалгүй авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хэдэд та нар толио заруул надад таксины мөнгө өгчих гэж хэлэхэд, тэр хэд зүгээр зүгээр чамд бид нар мөнгө өгнө гэж хэлсэн. Тэгээд бид хэд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Хархорины хойд талын байрны ойролцоо очоод дахиж 1 шил архи хамт очоод уусан. Тэгээд архиа хамт хувааж уучихаад би явлаа гэхэд, тэр хэд за чи дахиж нэг машины толь цохичих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хархорины хойд талын өндөр улаан өнгөтэй байрны ойролцоо байсан цагаан өнгийн Приус-20 машины 1 ширхэг толийг гараараа цохиод толийг нь унжуулсан. Тэгээд би Хархорин тал руугаа алхаад явж байхад араас нөгөө хэд хүрч ирээд ахын дүү одоо болсон. Дахиж 1 шил архи уучих гэж хэлсэн. Тэгэхээр нь 27 дугаар байрны голын сааданд дахиж архи уугаад явах гэтэл нөгөө хэдэн хүмүүс ахын дүү дахиж нэг машины толь гэж хэлэхээр нь 27 дугаар байрны хойд талын Приус 20 машины толийг цохисон. Тэгээд эргээд хартал надтай хамт явж байсан хүмүүс байхгүй байсан. Тэгэхээр нь тэнд байж байхад үл таних эрэгтэй хүн чи наад машиныхаа толийг цохисон байна гэж хэлээд цагдаа нар ирсэн. ...” гэсэн мэдүүлэг/1 хх-ийн 106-107 х/

- Г.З-ын мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сэжигтнээр дахин өгсөн: “...Би 2015 оны 10 дугаар сарын 30-нд 12 цагийн үед төрсөн эгч У-нд ... тоотод ганцаараа 1 шил 0,5 литрийн Улаанбаатар архи уугаад 17 цагийн үед гараад 32-р байрны автобусны буудал ороод тэндээсээ алхаад 10 дугаар хорооллын ертөнцийн зүгээр замынхаа урд талд байрладаг нэрийг нь мэдэхгүй паабад ороод 2 шил Боргио аваад ганцаараа авч ууж дуусаад 19 цагийн үед тэндээс гараад явган алхаад эгч Уянгынд очиход эгч намайг загнаад байхаар нь би эгчтэй маргалдаад буцаж гараад хажуу талын дэлгүүрээс 1 лаазтай Боргио пиво авч уусан. Би ганцаараа согтууруулах ундаа хэрэглэсэн. Эгчтэйгээ маргалдсан уурандаа 32 дугаар байрны аркны хойд талын зогсоол дээр байсан Приус-20 машины жолооч талын толийг хөлөөрөө өшиглөөд хугалсан. Бас хажуу талд нь зогсож байсан Приус-20 машины 2 ширхэг толийг нь өшиглөж хугалаад цаашаагаа явсан. Тэгээд цаашаа 27 дугаар байрны гадаа зогсоол дээр зогсож байсан Приус-20 машины жолооч талын толийг нь өшиглөж хугалаад цааш эргээд явтал нэг үл таних 30 орчим насны эрэгтэй хүн намайг барьж аваад яагаад толь хугалж байгаа юм гэхээр нь би эзнийг нь дуудчих, санаандгүй хугалчихлаа гэсэн чинь эзэн нь гарч ирээд шууд цагдаа дуудаад намайг цагдаагийн газар авчирсан. Газар өшиглөж унагаасан толио би аваагүй унасан газар нь хаяад явсан. ...” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 147-148 х/,

амьдарч байгаад 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сум руу гэртээ очсон. Би мөнгө олох гээд самарт яваад зориуд зугтаасан. Тухайн үед намайг прокурор дээр ир гэж өмгөөлөгч хэд хэдэн удаа хэлж байсан. 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Угсармалын 12 дугаар байрны урд талын автомашины зогсоолд байсан ... маркийн Тоёота Приус-20 маркийн суудлын автомашины гадна хоёр толийг хулгайлсан гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн. Тухайн үед Ганхөлөг таараад толио бариулсан байхад цагдаа ирээд баригдсан. ...” гэсэн мэдүүлэг/2хх-ийн 241 х/

 
  • Г.З-ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 05 дугаар сарын 29- ний өдөр яллагдапнаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Урьд өгсөн байцаалтандаа үйлдэл бүрээ тодорхой ярьсан. Би учруулсан хохирлоо төлөх гэж Эмээлтэд арьс шир ачиж өгдөг ажил хийж байгаад 2016 оны 08 дугаар сарын эхээр Архангай аймгийн Цэнхэр сум руу самарт яваад 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ирээд Орхон аймаг руу явж тэнд хийсэн зүйлгүй нийтийн байр хөлсөлж байгаад 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сум руу гэртээ харьсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, би оргон зугтсан үедээ архи уугаагүй, хохирлын мөнгөө олохын тулд ажил хийсэн, дахин гэмт хэрэг үйлдээгүй. ...” гэсэн мэдүүлэг /Зхх-ийн 45 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
  • Г.З-ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 07 дугаар сарын 27- ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Надад танилцуулсан эрх үүргээ ойлгож мэдлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсан гэх зүйл ангиудыг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан ба баримтыгхэргийн материалд хавсаргасан байгаа. ...” гэсэн мэдүүлэг/Зхх-ийн 102-103 х/
 
  • Хохирогч Т_Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн үед би өөрийн ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машинаа байрныхаа гадаа буюу ... орцны харалдаах зогсоолд байрлуулж тавьчихаад гэртээ орсон. Орой 18 цагийн үед байх над руу эгч З- утасдаж машинаа шалга даа толийг чинь хулгайлж байна гэж хүн залгаад байна гэсэн. Тэгээд би гараад машин дээрээ очтол танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүн чиний машины толийг энэ залуу хулгайлах гэж байсныг барьчихлаа, цагдаа дуудсан гээд нэг залууг барьчихсан нөгөө залуу нь согтуу байсан. Миний машины баруун талын толийг угаар нь хугалсан байсан. Тэгээд цагдаа ирээд тэр толь хулгайлах гэж байсан залуун авч явсан. ...” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 55-56 х/
  • Хохирогч Ж.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 30-ны орой Сонгинохайрхан дүүргийн ... орцны харалдаа өдөр 13 цагийн орчимд өөрийн ... улсын дугаартай Приус-20 машинаа байрлуулаад гэртээ орсон. Тэгээд 14 цагийн орчимд гэрээсээ гараад машин дээрээ очиход миний машины баруун талын 1 ширхэг толийг хулгайлсан байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.
 

3

 
  • Г.З-ын мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 12 дугаар сарын 02- ны өдөр сэжигтнээр өгсөн: “...Би 2015 оны 10-р сарын 30-ны өдөр 12 цагийн үед ... тоот амьдарч байгаа эгчийнхээ гэрт ганцаараа 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи уусан. Тэгээд дэлгүүрээс 2.5 литрийн савтай боргио пиво аван нэмж уугаад дуусах гэж байхад гэрийн эзэн эгч Уянга 17 цагийн үед орж ирээд намайг уулаа, урьдах хэргээ цэгцэлж амжаагүй байж архи уулаа гэж загнаж бид хоёр маргалдаад 18 цагийн үед би гэрээс нь гараад Сонгинохайрхан дүүргийн 32-ын автобусны буудлын хойно байдаг Хаан банкны хажуугийн дэлгүүрээс 0.33 литрийн шилтэй архи авч ганцаараа Хар хорины 27-р байрны урд очиж уусан. Тэгээд яг юу болсныг мэдэхгүй. Тэнд байсан Приус машины толийг санамсаргүй хугалсан юм шиг байгаа юм. Эхлээд нэг цэнхэр өнгийн куртиктэй ах ирээд намайг барьж аван чи машины толь хугаллаа гэсэн. Би тэр ахаас уучлал гуйж эзэн нь гарч ирэхээр хохирол мөнгийг барагдуулъя гэхэд тэр ах цагдаа дуудаад, мөн машины эзэн залууг тэр ах утсаар дуудахад ирсэн. Тэгээд намайг цагдаа нар авч явж саатуулсан. Би юу болсоныг тодорхой сайн санахгүй байна. Ер нь бол миний буруу байсан. Тэр үед надтай хамт явсан хүн байгаагүй. Урд өдөр нь Буяа ахтай хамт явж архи уусан. ...” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 68 х/
  • Г.З-ын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 01 дүгээр сарын 04- ний өдөр сэжигтнээр өгсөн: “...Энэ хэргийг үйлдсэн болох нь үнэн. Дээрх хаяг нь миний найз болох Г-н гэр бөгөөд би Г-н байшингийн арын жижиг цонхыг хагалж ороод Ганхөлөгийн гэрээс 32 инч хэмжээтэй ТСЛ маркийн хавтгай дэлгэцтэй зурагтыг хулгайлан аваад явж байгаад хүргэн ах Х-тай таарч, уг зурагтыг Х-н гэрт оруулж тавьсан. Ганхөлөг миний биед байсан 100.000 төгрөгийг аваад явсан. ...Уг зурагтыг хулгайлсан нь үнэн боловч зарах санаа байгаагүй. Г-тэй уулзахаараа миний мөнгийг өгөөд зурагтаа аваарай гэж хэлэх гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 178 х/
  • Г.З-ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 02 дугаар сарын 10- ны өдөр сэжигтнээр өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын дундуур Ганхөлөг гэдэг залуутай хамт Хархорин зах дээр 2 шил архи уугаад тэгээд архиа дуусангуут бид 2 Драгоны зүг рүү алхаад ярилцаад явж байтал Ганхөлөг хоёулаа мөнгөгүй болчихлоо, машины толь хулгайлчихъя гэсэн. Тэгээд Ганхөлөг эхлээд манай найз байдаг гээд лабораторийн нэг байр луу орсон. Тэгснээ удаагүй гарч ирээд байхгүй байна гэсэн. Тэгээд бид 2 байр тойроод гараад иртэл байрны дугаарыг мэдэхгүй байна, нэг байрны хажууд Приус-20 маркийн машин байхаар нь Ганхөлөг бид 2 шууд очоод 2 толийг нь нэг нэгээр нь хугалаад хайрцганд хийгээд аваад явсан. Тэгээд 5 шарын автобусны буудал дээр алхаад явж байгаад эргүүлийн цагдаад баригдсан. Тэгээд тухайн үед согтуу байсан учраас эрүүлжүүлэхэд хоносон. Тэгээд маргааш нь эрүүлжүүлэхээс гараад байж байтал нэг эмэгтэй цагдаа надаар шаар үлээлгэсэн. Тэгээд хүн амьтан анзаарахгүй болохоор нь би зугтаагаад явчихсан. Тэгээд би 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймагт эгч дээрээ очсон. Тэгтэл 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр манай охины бие муудлаа гээд Хөвсгөл аймаг яваад тэндээ байж байсан. ...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 229-230 х/
  • Г.З-ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 02 дугаар сарын 21- ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би мөрдөн байцаалтанд байхдаа Эмээлтэд хувиараа арьс шир зөөж контейнер хийдэг халтуурны ажил хийж байсан. Намайг ажил хийж байхад хэрэг прокурорт шилжсэн. Тэгээд би 2016 оны 8 дугаар сарын эхээр Архангай аймгийн Цэнхэр сум руу самарт яваад 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ирээд шууд Эрдэнэт хот руу явсан. Тэнд хувиараа нийтийн байр хөлслөөд ганцаараа
 

5

 

X

 

...Хулгайд машины толио алдсаны дараагаар би байрныхаа 3 дугаар орцны камерын бичлэгийг шүүж үзэхэд хар өнгийн куртиктэй эрэгтэй миний машин дээр ирээд машины баруун талын толийг хоёр гараараа дээрээс нь доош дарж хугалчихаад явчихсан. Тэгээд 5-10 минутын дараа хүрч ирээд хугарсан толийг татаж угзарсаар байгаад утсыг тасалж авч явсан. Тэр залуу ганцаараа миний машины толийг хугалж авсан. Цайвар өнгийн хувцастай куртик өмссөн махлаг эрэгтэй хүн хажуугаар нь өнгөрч явсан ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 92 х/

  • Хохирогч Г.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 30-ны орой Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 41 дүгээр байрны зүүн урд талын зогсоол дээр өөрийн ... улсын дугаартай машинаа зогсоол дээр байрлуулаад гэртээ орсон. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн орчим цонхоороо машинаа хартал миний машины 2 ширхэг толь байхгүй байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 120 х/
  • Хохирогч М.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 18 цаг 15 минутын орчимд ажпаа тараад харих гээд явж байх замдаа хамтран амьдрагч Г.Г-тэй таарсан. Ингээд хамт гэртээ очсон. Гэрийнхээ хашааны хаалгаар ормогц Г.Г-ийн найз гэх залуу зогсож байсан. Ингээд Г.Г- тэр найзынхаа хамт хашааны гадаа гарч юм яриад байсан. Ингээд гэртээ ороод байж байтал араас нь Г.Г- орж ирсэн. Намайг гэртээ орж ирэхэд цахилгаан тасарсан байсан учир гал түлчихээд гал дээр ус буцалгахаар саванд ус хийж гал дээр тавьсан. Гэртээ орох үед үүдний амбаарын хоёр цонхыг тагласан байдаг хавтан цөмөрсөн байсан. Ингээд энэ тухай Г.Г-өөс асуухад би юу гэж энийг цохих юм бэ, чамайг хүлээгээд л байж байсан гэсэн ба удалгүй цахилгаан ирж гэрэл асахад том өрөөнд бор өнгийн тавцан цагаан өнгийн шургуулгуудтай зурагтын тавиур дээр байсан 32 инч хэмжээтэй хавтгай дэлгэцтэй ТСЛ маркийн зурагт алга болсон байсан. Ингээд цагдаад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 170 х/
  • Хохирогч Ж.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн орчим өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Приус-20 маркийн машинаа Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 12 дугаар байрны урд талын зогсоол дээр байрлуулаад гэртээ орсон. 19 цаг 40 минутын орчим цонхоороо машинаа хартал миний машины зүүн урд талын толийг хар цамцтай залуу мушгиж байгаад мулталж авахаар нь би цонхоороо хараад хашгирсан боловч тэр залуу зугтаагаад алга болсон. Тэгээд би гэрээсээ гараад машин дээрээ очтол машины урд талын 2 толийг сууриар нь хугалаад авчихсан байсан тул цагдаад дуудлага өгсөн.

...Тухайн үед ахмад М- надад 2 ширхэг толь өгсөн. Нэг нь миний машины толь мөн байсан. Харин нөгөө нь өөр машины толь байсан. Тэгээд би өөрийнхөө машины толийг хүлээж аваад машиндаа эргүүлж угсрах гэсэн боловч доод талын суурийг нь хугалаад авчихсан болохоор дахин ашиглах боломжгүй болсон байсан. Тэгээд тэр толио хаяад 2 ширхэг шинэ толь машиндаа худалдаж авсан. Тийм учраас одоо 2 толины үнэ нэхэмжилж байна. Би тухайн үед өөрийнхөө толийг аваад нөгөө толь нь биш болохоор ахмад О.М-д үлдээсэн. ...” гэсэн мэдүүлэг /2хх-

ийн 171, 208-209х/

- Гэрч С.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 30-ны орой 18-19 цагийн үед байх тодорхой сайн санахгүй байна би байрныхаа гадаа буюу ... байрны гадна машины зогсоол дээр хоёр залуу бие биенээсээ зууралдсан байдалтай зогсож

 

 

 

6

 

байхаар нь хажуугаар нь өнгөрөхдөө харсан чинь тэр хоёрын нэг залуу нь “энэ хүн энэ машины толийг хугалчихлаа цагдаа дуудаач, туслаач” гэсэн. Тэгсэн миний хажууд зогсож байсан цагаан Приус-20 маркийн машины жолоочийн тал буюу баруун талын толь хугарсан байсан. Тэгээд би тэр машин дотор байсан дугаараар машины эзнийг дуудаж, мөн цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй 2-3 минут болсон байх цагдаа ирээд явсан. Би тэр 2 залууг урьд нь харж байгаагүй, танихгүй хүмүүс байсан. Тухайн үед толь хугалсан залууг барьсан залуу ах нь жаахан уусан байна гэхдээ энэ залуу миний нүдэн дээр машины толь хугапсан гэж байсан ба тэр 2 залуу хоёулаа согтууруулах ундаа хэрэглэсэн шинжтэй байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32 х/

  • Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Буяа ахтай явж байсан залуу нь туранхай бор царайтай, 175 см орчим өндөртэй, 25-30 насны залуу байсан. 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр ирээд байцаагч болон бусад хүмүүс тэр залууг З- гэж дуудаж байхыг нь сонсож нэрийг нь мэдэж авсан. Надад толийг хаанаас авсан талаар яриагүй. Толь цэцэрлэгийн хашааны өвсөн дунд нуусан байгаа гэж Шинэжаргалд хэлсэн байсан.

...Намайг Отгоо гэж дууддаг. Тухайн үед Л-н архинаас би уугаад зогсож байсан. Тэр залуу над дээр ирээд хугалчихлаа гэж хэлээгүй. Би тэр залууг танихгүй. Буяа ахтай хамт явж байсан. Камерын бичлэгийг би үзсэн. Би хамт яваагүй. Буяа ахын овог нэрийг мэдэхгүй. Буяа ах Хархорин, 32 дугаар байраар архи ууж явдаг. Би уулзаагүй 8 гаруй хонож байна.

...З-ын ярьсан худлаа. Бид нартай ямар ч өндөр залуу яваагүй. Би толь аваагүй. З-ыг толь хугалаад аваад ир гэж хэлээгүй. Бид нар З-ыг танихгүй. ...” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 144 х, 2хх-ийн 90 х, 105 х/

  • Гэрч Д.Ш-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Буяа ахтай явж байсан залуу нь туранхай бор царайтай, 175 см орчим өндөртэй, 25-30 насны, нүд хөмсөг сайтай монхордуу хамартай, давхраатай, халимаг үстэй залуу байсан. Онцгой болон содон шинж тэмдэг анзаараагүй. Урт хар өнгийн куртиктэй байсныг санаж байна. З- саяхан шоронгоос гарсан гэж ярьж байсан.

...З-н ярьсан зүйл огт болоогүй. Бид нар тааралдаад хамт архи уугаад л салсан. З- гэх залууг бид нар танихгүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх- ийн 143 х, 2хх-ийн 106 х/

  • Гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б- бид хоёр хамтдаа гэр рүүгээ яваад хашаа руу дөнгөж ормогц Г.З-тай тааралдсан. Би юу хийж яваа юм бэ гэж асуухад З-н чамайг ирсэн юм болов уу гэж үзчихээд явж байна гэж хэлсэн. Манай хашаанаас холгүй цагаан өнгийн Тоёота Приус-11 маркийн автомашин зогсож байсан ба Г.З- уг машинаар ганцаараа явж байгаа гэж хэлээд сууя гэхэд татгалзаад намайг түлхчихээд машиндаа суучихаад яваад өгсөн. Би гэртээ ороход цахилгаан тасарсан байсан ба гал түлээд, гал дээр ус тавьчихаад байж байтал Буянаа надад хандаж чи яагаад үүдний амбаарын цонх цохьчихсон юм бэ гэж асуухад нь би юу гэж цохих вэ, угаасаа надад түлхүүр байддаггүй юм чинь гэж хэлсэн. Ингэж ярилцаад удаагүй байж байтал цахилгаан ирж гэрэл ассан. Гэрэл асахаар харахад том өрөөнд бор тавцантай, цагаан өнгийн шургуулгатай зурагтын тавиур дээр байсан 32 инч хэмжээтэй, ТСЛ маркийн хавтгай дэлгэцтэй зурагт алга болсон байсан. ...З-ыг би зүс танина. Би ганцаараа байхаараа хоол идэж чаддагүй учир хань татаж гэрт очиж хоол хийж идье гэдэг санааг гаргаж Буянаагийн гэрт хамт очиж хоол хийж идэж байсан.
 

З- нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст эрүүгийн хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа хүн. Мөн би уг хэрэг үйлдэгддэг өдөр 12 цагийн үед З-, Адьяа нарын хамт таксигаар явж байхдаа Ерөөл нэртэй 750 мл хэмжээтэй архийг хувааж уусан.

...Тухайн өдрийн өглөө би цагдаагийн хэлтэс дээр ирчихээд байж байхад Ганцолмон мөрдөн байцаагч намайг шүүх эмнэлэгт очоод бичиг өгөөдөх гэхээр нь за гээд явахаар болсон. Тэгэхэд З- ирсэн. Мөн Шрек ирчихсэн байсан. Намайг явахад Шрек, З- нар надтай хамт явъя гээд бид 3 такси бариад явсан. Замд явж байхад Шрек машины хаалга онгойлгоод машинд жоохон шүргүүлчихсэн. Тэгэхэд Шрек, З- хоёр зугтаад явчихсан. Таксины жолоочтой би замын цагдаа ороод 2 цаг гаран болоод жолоочтой зохицоод салсан. Би тэндээс шууд цагдаагийн хэлтэс дээр ирээд Ганцолмон байцаагчид хэлэхэд намайг хэлтэс дээр сууж бай гээд би орой 18 цаг 30 минут хүртэл суугаад гэртээ харьсан. .. З- худлаа ярьсан байна. З-ын ярьсан шиг зүйл болоогүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 171-172 х, 2хх-ийн 104 х/

  • Гэрч Д.Ж-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дээрх камерын бичлэг дээр эхлээд машины урдуур 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн явж байсан. Дараа нь 1 эрэгтэй хүн машины толийг хугалчихаад яваад буцаж ирэн толь авч байсан. Тэрнээс бол 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн машины толийг хугалж авч яваагүй. ...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 12 х/
  • Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл:

“...Юонгинохайрхан дүүргийн 17-р хороо 32 дугаар байрны 03-04-р орцны

харалдаа машины замын хойд талын боржуур давуулж цемент руу заагаад би энд байсан цагаан өнгийн Приус 20 маркийн автомашины толий хулгайлсан гэж мэдүүллээ.

  1. Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 16 давхар 41 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн урд талын машины зогсоол руу заагаад, би энд байсан цагаан өнгийн приус-20 маркийн автомашины 1 ширхэг толийг хугалсан гэж мэдүүллээ.
  2. Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 27 дугаар байрны 8 дугаар орцны ертөнцийн зүгээр баруун талын зогсоол руу заагаад би энд байсан цагаан өнгийн Приус 20 маркийн автомашины 1 ширхэг толийг хугалсан гэж мэдүүллээ. ...”/1хх-ийн 90 х/
  • Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 167 х/
  • Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 168 х/

-Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /Зхх-ийн 4 х/ зэрэг

болно.

 

Шүүгдэгч Г.З- нь:

  1. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 4 дүгээр орцны урд талын автомашины зогсоол дээр байсан иргэн Ж.Б-н эзэмшлийн ... УНЧ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн суудлын автомашины гадна 1 ширхэг толийг хулгайлж 250,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,
  2. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41В байрны зүүн урд талын автомашины зогсоол дээр байсан иргэн Г.М-н эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн суудлын автомашины гадна 2 ширхэг толийг хулгайлж 500,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,
 
  1. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны гадна байрлах автомашины зогсоол дээр байсан иргэн Т.Б-ын эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины 1 ширхэг толийг хулгайлж 250,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,
  2. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2-223 тоотод оршин суух иргэн М.Б-ийн эзэмшлийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч 32 инчийн “ТС1_” маркийн зурагт хулгайлж бусдад 200,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол,
  3. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 19 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Угсармалын 12 дугаар байрны зогсоол дээрээс иргэн Ж.Б-н эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн ... улсын дугаартай автомашины 2 ширхэг толийг хулгайлж 500,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргүүдийг давтан, бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Г.З-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Б /1хх-ийн 55-56 х/, Ж.Б /1хх-ийн 92 х/, Г.М-/1хх-ийн 120 х/, М.Б /1хх-ийн 170 х/, Ж.Б /2хх-ийн 171, 208-209 х/, Гэрч С.Т /1хх- ийн 32 х/, Д.Б /1хх-ийн 144 х, 2хх-ийн 90 х, 105 х/, Д.Ш /1хх-ийн 143 х, 2хх-ийн 106 х/, Г.Г- /1хх-ийн 171-172 х, 2хх-ийн 104 х/, Д.Ж /2хх- ийн 12 х/ нарын мэдүүлгүүд болон мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /1хх-ийн 90 х/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 167 х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 168 х/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /Зхх-ийн 4 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Г.З-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан журмын дагуу авагдсан, хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурьдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байгаа тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

Г.З-т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байгаа тул Прокуророос зүйлчилж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулиар түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан, бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн" гэж зүйлчилж ирүүлсэн нь түүний үйлдэлд тохирсон болно.

Харин прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульд нийцэхгүй. Дээрх хуулийн заалт нь “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон,

 

оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх” тухай зохицуулалт бөгөөд Г.З-т холбогдох хэрэг нь 2015, 2016 онуудад үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга үйлчилж эхлэхээс өмнөх хэрэг бөгөөд уг хэрэгт тухайн үед мөрдөгдөж байсан эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулахад хууль буцаан хэрэглэх тухай ойлголтонд хамаарахгүй тул дээрх заалтыг журамлаж ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

Шуугдэгч Г.З-ын хувийн байдлын талаар:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1212 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 229-234 х/

Ял шийтгэлийн тэмдэглэл /2хх-ийн 242 х/

Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар /Зхх-ийн 121-123 х/ зэрэг нотлох баримтууд болон Прокуророос шүүгдэгч Г.З- нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилээр тэнссэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан “ялтай байхдаа” гэж хэргийн товч агуулгыг бичихдээ дүгнэлт хийж ирүүлсэн талаар дараах хууль зүйн дүгнэлтийг хийх нь зүйтэй байна.

Г.З- 2015 онд шүүхээр хулгайн гэмт хэрэгт торгуулийн ялаар, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж тухайн үед үйлчилж байсан эрүүгийн хуулийн дагуу торгуулийн ялыг хорих ялд нь багтааж, түүнийг 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан бөгөөд дээрх хугацаанд дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж тус шүүхээр шийтгүүлж байгаа.

Г.З-ын 2015 онд шүүхээр шийтгүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон, мөн 2015 онд шийтгүүлсэн хулгайн гэмт хэрэг нь 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдахаар байгаа тул түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулж тэнссэн хорих ялаас нэмж нэгтгэх боломжгүй, мөн 2015 оны Эрүүгийн хуулиас “ялтай байдал" гэдэг ойлголт хасагдсан болно.

Хохирлын талаар:

Эд зүйлийн үнэлгээ: Хохирогч Т.Б /1хх-ийн 64 х/

Эд зүйлийн үнэлгээ: Хохирогч Ж.Б /1хх-ийн 100 х/

Эд зүйлийн үнэлгээ: Хохирогч Г.М /1хх-ийн 129 х/

Эд зүйлийн үнэлгээ: Хохирогч Ж.Б /2хх-ийн 167 х/

Хохирогчийн гаргасан хүсэлт: “...Хохирогч Т.Б- нь АНУ руу удаан хугацаагаар явсан, энэ автомашин Ч-н З- минийх, хохирлын мөнгөө хүлээн авлаа. ...” /Зхх-ийн 84, 108 х/

Хохирогч Ж.Б-н гаргасан хүсэлт: “...Хохирогч Ж.Б миний бие шүүгдэгч Г.З-аас хохирлын мөнгөө хүлээн авлаа, гомдол саналгүй. ...” /Зхх-ийн 85, 111 х/

Хохирогч Ж.Б-н гаргасан хүсэлт: “...Хохирогч Ж.Бн миний бие шүүгдэгч Г.З-аас хохирлын мөнгөө бүрэн хүлээн авлаа, гомдол санал байхгүй. ...”/Зхх-ийн 86, 109 х/

 

10

 

Хохирогч Г.М-н гаргасан хүсэлт: “...Хохирогч Г.М- миний бие шүүгдэгч Г.З-аас хохирлын мөнгөө бүрэн хүлээж авлаа, гомдол саналгүй. ...” /Зхх-ийн 87, 110 х/

Хохирлын тооцоо /Зхх-ийн 107 х/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /Зхх-ийн 108-113 х/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд Г.З- нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо өөрийн сайн дураар бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх хохирол, төлбөргүй тул шүүх иргэний журмаар хэлэлцэх хохирол төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурьдахын зэрэгцээ ял оногдуулахдаа харгалзан үзсэн болно.

Ял шийтгэлийн талаар:

Г.З- нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо өөрийн сайн дураар төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар яял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

Г.З- нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, өөрийн сайн дураар хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэмт буруугаа ойлгож гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, оногдуулсан хорих ялтай нь тэнцүү хянан харгалзах хугацаа тогтоож өгөх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

Бусад асуудлын талаар:

Г.З-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, нийт 298 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн приус 20 маркийн автомашины ашиглалтын шаардлага хангахгүй болсон толь 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуваарилагдах зардал байхгүй болохыг шийтгэх тогтоолд тус тус зааж өгөх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. .... Г.З-ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан, бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Г.З-ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 02 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
 
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.З-т оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  2. Г.З-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуваарилагдах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Г.З-ын цагдан хоригдсон 298 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Г.З-т оногдуулсан 2 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Приус-20 маркийн автомашины ашиглах боломжгүй болсон 1 ширхэг толийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.