Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч О.У-, Б.У- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..., ... нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүугдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, одоо ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, ... /РД:УШ9109.../

Монгол Улсын иргэн, ... төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, одоо ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, ... /РД:ИБ9005.../

«

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.У-, Б.У- нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан - дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 384 дүгээр гарам гэх газарт байрлах зуслангийн байшинд Б.О-г хувийн маргаан, таарамжгүй харилцааны улмаас бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар. Үүнд:

Шүүгдэгч Б.У-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр найз Б.О-ттэй утсаар ярьж уулзаад ...манай нөхөр Ууганбаярыг аваад Б.О-т өнөөдөртөө манайд хоночих гэхээр нь зөвшөөрөөд замаараа дэлгүүр орж идэж уух зүйл, том савтай 2 ширхэг пиво аваад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруун туруун гэх газарт Б.О-тийн гэрт ирээд хоол цай хийж идчихээд гадаа хашаан дотор нь ярьж суунгаа 2 ширхэг пиво ууж дуусгаад ...бүгдээрээ гараад дэлгүүрээс 2 ширхэг том савтай пиво аваад буцаж гэрт нь ирсэн. Би хэсэг хугацаанд сууж байгаад том өрөөнд орж хүүхдээ унтуулах гээд хэвтэж байгаад мэдэхэд өөрөө унтсан байсан. Тэгээд 02 цагийн орчим сэрэхэд Ууганбаяр, Б.О-т хоёр унтаагүй бололтой дуу гараад байхаар нь ...босож очоод хаалганы хажууд очоод сонстол хоорондоо юм яриад байгаа бололтой сонсогдохоор нь хаалгаа онгойлгоод ортол өрөөнийх нь гэрэл унтраастай Ууганбаяр Б.О-т хоёр юу хийж байсан нь мэдэгдэхгүй буйдан дээр өөд өөдөөсөө хараад сууж байсан. Би гэрэл асаагаад нөхөр Ууганбаярыг чи шөнө орой болчихоод байхад чинь юу хийгээд байгаа юм гээд алгадтал Ууганбаяр өөдөөс чи яагаад байгаа юм зүгээр сууж байхад гээд уурлахаар нь одоо унт гэж хэлээд хамт том өрөө рүү ороод хэвтүүлээд би хажуугаар нь ороод унтсан. Б.О-т хажуу талд өөрийнхөө унтах орны булан дээр ирж суучихаад Ууганбаярын хөлөөр оролдоод байхаар нь би босож ирээд чи яагаад байгаа юм бид нар явлаа гээд хүүхдээ тэврээд хувцасаа өмсөх гэхэд Б.О-т босож ирээд намайг түлхээд дайраад орилоод байхаар нь би Ууганбаярт хүүхэд ав гээд хүүхдээ өгөөд Б.О-т над руу ирээд миний үснээс татахаар нь би зөрүүлж үснээс нь зулгаагаад хоёулаа ноцолдоод Ууганбаяр салгаж болиулаад намайг жижиг өрөө рүү оруулаад хаалга хаасан. Том өрөөнд юу болсныг мэдэхгүй Б.О-т ноцолдоод байгаа бололтой байсанаа болиод чимээгүй болоход Ууганбаяр Б.О-тийг тайвшираад унтчихлаа гэж хэлээд жижиг өрөөнд орж ирсэн. Тэгээд шил хагарах чимээ гарахаар нь ороод хартал Б.О-т цонхоо цохичихсон бололтой цонхны шил нь хагарчихсан байсан. ...Б.О-т унтах гэснээ унтаж өгөхгүй элдэв янзын ойлгогдохгүй юм яриад байхаар нь чамайг ингээд байх юм бол бид нар явлаа гээд гарахад араас гарч ирээд явуулахгүй зууралдаад байхаар нь гарыг нь татаж тавиулаад гарч яваад замаасаа такси бариад гэрлүүгээ явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч О.У-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр намайг гэртээ хүүхдээ хараад байж байхад эхнэр У- найз Б.О-ттэйгээ гадуур явж байгаад ирээд намайг хүүхдээ аваад гараад ир гэхээр нь гарч очиход Б.О-тийн машинтай хоёулаа явж байсан. Машинд суугаад ...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруун туруун гэх газарт Б.О-тийн гэрт очоод хоол цай хийж идчихээд тэднийд ирэх замдаа дэлгүүрээс авсан байсан том савтай 2 ширхэг пиво хувааж ууж дуусгаад дахин дэлгүүр ороод 2 ширхэг пиво аваад хувааж уусан. Орой болоод эхнэр У- хүүхдээ унтуулах гээд том өрөөнд ороод унтчихсан бололтой хэсэг хугацаанд буцаж орж ирээгүй болохоор Б.О-т бид хоёр суугаад үлдсэн пиво хувааж уунгаа юм ярьж сууж байгаад одоо унтацгаая гээд би босоод гэрлээ унтраагаад том өрөө рүү орох гэхэд Б.О-т энэ пиво уугаад дуусгачихъя наашаа суучих гээд гарнаас татахаар нь буцаж суугаад байж байтал эхнэр У- том өрөөнөөс гарч ирээд та хоёр гэрлээ унтраачихаад юу хийгээд байгаа юм гээд намайг алгадахаар нь чи яаж байгаа юм бид хоёр яагаа ч үгүй, чи буруугаар ойлгоод байгаа юм биш үү гэхэд одоо унтацгаа гэхээр нь би том

 

 

 

3

 

өрөө рүү ороод газарт зассан байсан орон дээр унтахаар хэвтэж байтал Б.О-т орныхоо булан дээр ирж суучихаад сонин сонин дуугараад орилоод байхаар нь У- босоод чи одоо яагаад байгаа юм бэ чамайг ингээд байвал бид гурав явлаа гээд хүүхдээ аваад босоход нь Б.О-т хана руу түлхээд та нар манайхаас одоо зайл гэхэд манай хүүхэд айгаад уйлахад нь би хүүхдээ авахад Б.О-т У-а хоёр үсдэлцээд зууралдаад эхэлсэн. Би хүүхдээ орон дээр тавиад тэр хоёрыг салгаад У-ад хүүхдээ өгч нөгөө өрөө рүү нь оруулчихаад Б.О-тийг тайвшруулах гээд барьж аваад орон дээр нь дарж хэвтүүлэхэд өөдөөс ноцолдоод байхаар нь нэг хоёр удаа нүүр лүү нь алгадахад тайвшираад унтах шиг болохоор нь босоод жижиг өрөө рүү нь ороод У-тай ярилцаад байж байтал Б.О-т дахин босч ирээд цонх шилээ цохиод хагалахаар нь би барьж аваад дахин нүүр лүү нь нэгээс хоёр удаа алгадаад орон дээр нь дарж хэвтүүлэхэд та гурав одоо манайхаас зайл гэж хөөгөөд болохгүй болохоор нь би эхнэр хүүхдээ аваад тэднийхээс гараад явсан. Б.О-тийн биед учирсан хамар, 2 нүдний зовхи дух, мөр, эрүүнд цус хуралт, шалбаралт, хаван бүхий гэмтлүүд нь миний түүний нүүр лүү алгадсанаас болж учирсан гэмтэл. Б.О-т, У- хоёр бие биенийхээ үснээс зулгааж таталцаад байсан болохоор тархи нь доргисон байх гэж бодож байна. ...Б.О-тийг хүлсэн асуудал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 33-34 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Б.Б.О-тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр У-а над руу залгаад хотын төвөөр бага зэрэг ажил амжуулаад өгөөч гэхээр нь би тэгье гээд Баянзүрхийн товчоо руу яваад каргоны зүйлээ өгөөд эргээд У-агийн хадмын гэрт очиж нөхрийг нь авсан. ...Тэр хоёр машинд явж байсанаа гэнэт маргалдаад байсан. Би тэр хоёрыг манайд хоночихоод маргааш өглөө явахгүй юу даа гэхэд зөвшөөрөөд манай гэр лүү явж байх замдаа тэр хоёр дэлгүүр орж пиво, ундаа идэж уух зүйл авсан байсан. Манай гэрт очоод хоол хийж идчихээд гадаа гарч авсан пиво ууцгаасан. Нөгөө хоёр дахин хэрэлдээд У- нөхрөө надтай хардаад бөөн хэрүүл болсон, би уурлаад хэсэг байж байгаад хүүгээ унтуулах гээд орон дээр хэвтсэн тэр хоёр гараад явсан. Хэсэг хугацааны дараа У- уйлчихсан орж ирсэн, би газар зассан байсан орон дээр хэвтүүлээд байж байтал Ууганаа дахин пиво авъя гээд бид гурав гарсан. Пиво авчихаад эргээд манай гэрт ирээд байж байтал У- том өрөөнд орсон энэ хооронд би Ууганаатай хамт юм яриад сууж байтал У- цаад өрөөнөөс гарч ирээд шууд Ууганааг алгадаад авсан, гэнэт намайг үсдэж аваад та хоёр сая үнсэлцсэн, та хоёрыг явалддагийг би мэднэ гэх зэргээр хэрүүл хийсэн. Ууганаа бид хоёрыг салгах гэтэл У- нөхрөө надтай хардаад маргалдаад байсан. Би тэр хоёрыг гэрээсээ хөөсөн, тэгэхэд бас л хөөлөө гээд маргалдаад байсан. Тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад манай гэрийн цонхыг хагалчихсан. У-а бид хоёр луу дайраад байсан чинь Ууганаа гэнэт намайг түлхэж унагаагаад миний нүүр лүү 2 удаа өшиглөсөн. Би явуулахгүй гэтэл У- миний араас хазаад маажаад байсан. У- наадах чинь явуулахгүй юм байна хүлчих гээд миний өмсөж байсан халаадны бүсээр гар хүлээд гараад явчихсан. Маажсан, хазсан сорвинуудыг У-а учруулсан, нүүрэнд учирсан гэмтлүүдийг Ууганаа учруулсан. Надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй, надаас уучлалт гуйсан.

...Би Ууганбаяр, У- хоёрыг явах гэхээр нь явуулахгүй цагдаад өгнө гээд зууралдаад байсан болохоор эхнэр У- нь биднийг явуулахгүй зууралдаад байх юм байна гарыг нь хүлчих гэхэд Ууганбаяр миний гэрийн халаатны бүсээр миний хоёр гарыг ард маань хүлчихээд гараад явчихсан. Би Ууганбаяр, У- хоёрыг гараад явахаар нь өөрөө оролдож байгаад тайлаад өөрийн дүү Түвшинжаргалын 88085528 дугаарын утас руу залгаж дуудаж ирүүлээд хамт цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл өгсөн. У- нь Ууганбаярыгаа надтай хардаж хоорондоо маргалдаж зууралдаж байхдаа цонхыг налаад хуучин цуурсан байсан хэсгээр нь хагалаад

 

унагачихсан. Би цонхоо өөрөө шиллэсэн. Хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг хэн нэг хүн гомдол, нэхэмжпэх зүйлгүй гэх талаар шахаж шаардсан, дарамталсан, сүрдүүлсэн зүйл байхгүй. Надаас өөрсдөө буруугаа хүлээж уучлалт гуйсан болохоор гомдол санал, нэхэмжпэх зүйлгүй гэж байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 х, 36-37 х/

Шинжээчийн 8531 тоотдүгнэлт:

  1. Б.Б.О-тийн биед хамар, 2 нүдний зовхи, дух, мөр, эрүүнд цус хуралт, шалбаралт, хаван, тархи, доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. ШЭГЗТЖ-ЫН 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
  3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Одончимэг /хх-ийн 10 х/

Шинжээч С.Одончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.О-тийн биед үзлэгээр тогтоогдсон хамар, 2 нүдний зовхи, дух, мөр, эрүүнд цус хуралт, шалбаралт хаван, тархины доргилт бүхий гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд үс гэзэгнээс зулгааж татах үед тархины доргилт гэмтэл нь учирч болно. Тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамрагдана. Мөн 2 нүдний зовхи, дух, мөр, эрүүнд цус хуралт, шалбаралт, тархи доргилт бүхий гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Хүвийн байдлын талаар:

Гэрч С.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ууганбаяр миний ууган хүү. Нийслэлийн ... төгсөж Улаанбаатар дээд сургуульд элсэн орж суралцаж байгаад 3 дугаар курсээс цэргийн албанд өөрийн саналаар явж 1 жил цэргийн алба хааж 2015 онд хугацаагаа дуусгаж халагдаж ирсэн. 2015-2016 онд Туркийн Станбул хотод ажиллаж байгаад Монголд ирсэн. Одоо тодорхой ажил эрхлээгүй, япон хэлний 6 сарын курст суралцаж байгаа. 2013 онд эхнэр У-тайгаа гэр бүл болсон одоо 2 хүүхэдтэйгээ байр түрээсэлж амьдарч байгаа. Зан байдлын хувьд төлөв даруу хүний өмнөөс үг дугараад байдаггүй, бүрэг ноомой, гэр бүл, найз нөхдийн дунд нэр хүндтэй, хөдөлмөрч. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 40-41 х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51, 52 х/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нар урьд өмнө шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болно.

О.У-, Б.У- нарт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон.

Хохирлын талаар:

Хохирогч Б.Б.О-тийн “... хэн нэгнээс нэхэмжпэх зүйл байхгүй. Намайг хэн нэг хүн гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх талаар шахаж шаардсан, дарамталсан, сүрдүүлсэн зүйл байхгүй. Надаас өөрсдөө буруугаа хүлээж уучлалт гуйсан болохоор гомдол санал, нэхэмжпэх зүйлгүй гэж байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 7-8 х, 36-37 х/-р шүүгдэгч нар хохирогчтой эвлэрсэн, хэрэгт иргэний журмаар хэлэлцэх хохирол, төлбөргүй болох нь тогтоогдож байгаа.

 

Ял шийтгэлийн талаар:

О.У-, Б.У- нарт оногдуулах ялын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу прокурор гаргасан ялын саналаа яллагдагч нарт танилцуулж ирүүлсэн бөгөөд мөн зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүхээс прокурорын гаргасан саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана гэсний дагуу шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээгээр ял оногдуулахаар санал болгосон тул тус бүрт нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн.

О.У-, Б.У- нар тогтмол цалин орлоготой ажил эрхэлдэггүй бөгөөд тэдгээрийн хөрөнгө орлогын байдлыг харгалзан торгуулийн ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгсөн.

Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжпэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. ..., ... нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.У-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр, Б.У-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгуулийн ялыг О.У-, Б.У- нарт 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.У-, О.У- нарт танилцуулсугай.
  5. О.У-, Б.У- нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
 

6

 
  1. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.У-, Б.У- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан V' сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.