Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/315

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Х.Дашням, иргэдийн төлөөлөгч О.И-, улсын яллагч Ц.Гансүлд, шинжээч О.С.Б-оо, хохирогч А.Ц-,

шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...т холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ... тоотод оршин суух,

  1. 1998 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 123 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тус хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 468 дугаартай шүүгчийн захирамжаар ялаас хугацааны өмнө

~ суллагдсан,

  1. 2001 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 42 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тус хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримт04йВ&94

    тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 468 дугаар магадлалаар тэнсэж суллагдсан 11 сар 19 хоногийн зарим болох 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр суллагдсан, ... /РД:УД6907.../

     

    ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр буюу шинийн нэгний өдөр 12 цагийн үед Ц- бид хоёр босоод пирошки халааж идээд хэсэг байж байгаад 14 цагийн үед би аав, ээж дээрээ золгох гээд гараад явсан. Орой 20-21 цагийн үед Д-тай байрны урд таараад 1 шил 0.5 литрийн Бурхан халдун архи авч ороод тэрийгээ тэр өдрөө уугаад бүгдээрээ унтсан байсан. 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ...орой 20 цагийн үед Д- бид хоёр 1 шил 0.5 литрийн Арвай нэртэй архи аваад Б- /Ц-ыг дууддаг хоч гэх/ дээр орох гэтэл хаалгаа огт тайлахгүй байсан. Ойролцоогоор 10 гаруй минут нүдээд онгойлгохгүй болохоор нь буцаж гараад гал тогооны цонхоор Д-ыг өргөж оруулсан. Д- өөрөө орчихоод хаалгаа онгойлгохгүй байхаар нь жижиг өрөөний цонх руу нь чулуу шидчихсэн чинь цонх нь дээд хэсэгт нүх гараад цуураад хагарчихсан. Хаалган дээр Д- Б- хоёр хаалгаа онгойлгочихсон хоорондоо хутга шөвөг яриад хэрэлдээд байсан. ...Би Д-ыг том өрөө рүү, Ц-ыг жижиг өрөө рүү салгаж оруулаад шилтэй архиа гаргаад жижиг өрөөнд ороод Зоригтболдыг босгоод бид дөрөв нийлээд архиа хувааж уусан. Бүгд согтоцгоогоод Д-, Ц- хоёр хоорондоо хэрэлдэж байгаад Д- сууж байсан сандлаа аваад толгойн тус газар нь хоёр удаа Ц-ыг цохисон. Би Д-ыг барьж салгаад том өрөө руу оруулж хэвтүүлсэн ба Д- дахиж орж ирээгүй. Ц- бид хоёр хэсэг сууж юм ярьж байгаад уух уу гэтэл уухгүй, хоёр нүдээр хатгуулаад байна, нүд ухаад хаячихлаа гээд байсан ба хэсэг хэвтээд өгсөн. ...Ц- орон дээрээ өндийгөөд суучихсан айлын цонх хагалчихлаа пизда, одоо яах вэ гээд бид хоёр зөндөө би чи дээрээ тулж маргалдсан. Би тэсэлгүй модон 4 хөлтэй дугуй тавцантай сандлаар 1 удаа уурандаа толгой хэсэг рүү нь цохисон. Тэгсэн ёо ёо гээд сууж байсан орон дээрээ хэвтээд тэр чигээрээ унтаад өгсөн байсан. Би ямар нэгэн өс санаж цохиогүй. Шөнө нь Ц- унтаж байгаад гэнэт босож ирээд газар шургаад унахдаа духаа зулгалаад унасан. Би орон дээрээ хэвт гээд өргөж тавиад хэвтүүлээд унтацгаасан. ...Би олон өдөр уусан байсан учраас согтуу л байсан. Гэхдээ өөрийн хийсэн үйлдлээ мэдэж байна, ярьсан зүйлүүдээ санаж байна. Би хийсэн хэргээ мэдэж байгаа учраас хүлээн зөвшөөрч байна, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-105, 107-108 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

    Хохирогч А.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр найз Г-

     

    чи гэр хараад манай гэрт байж бай гэхээр нь би зөвшөөрсөн. 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 19-20 цагийн үед ганцаараа 1 шил 0.75 литрийн архи авсан орж ирээд бид хоёр уугаад орой 23 цаг өнгөрөөгөөд унтсан. Шиний хоёрны өдрийн орой 19-20 цагийн үед С.Б-, Ж- /Д-/ цонхоор дамжаад гал тогооны өрөөний тагттай цонхоор орж ирэхээсээ өмнө жижиг өрөөний цонх хагалсан байсан. Тэгээд 0.5 литрийн 1 шил архитай ирсэн ба дөрвүүлээ хувааж уугаад би Болдоо, Ж- хоёрт та хоёр эзэнгүй айлын цонхоор орж ирлээ гэж хэлээд уурласан чинь Д- уучлаарай хөгшөөн би өглөө эрт явчихъя гэж хэлээд том өрөө рүү ороод унтаад өгсөн. С.Б- жижиг өрөөнд Болдоо бид хоёрыг агсам тавиад хаалгаа тайлсангүй гээд уурлаад байсан ба Болдоог 2-3 удаа цохиод байсан. Чи одоо боль дандаа агсам тавиад байх юм гэж хэлсэн чинь хаалгаа тайлаагүй муу пизда гээд 4 хөлтэй сандлаар миний толгойн баруун хэсэг рүү 1 удаа цохисон. Би шургаж унасан чинь С.Б-оо жижиг орон дээр хэвтүүлээд тэр чигээрээ унтсан байсан. ...Д- надад гар хүрч зодож цохисон зүйл байхгүй. ...Намайг цохисон сандал тэр гэрт нь байгаа. Г- хөдөө явсан байгаа. Би толгойдоо урьд нь гэмтэл авч байгаагүй. 2014 онд автобусанд мөргүүлээд бас гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 х/

     

    Хохирогя А.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “...Миний толгойноос бусад гэмтлүүд эдгэрсэн, хөхөрч няцарсан гэмтлүүд эдгэрсэн байна. Ерөнхий бие улам муудаад баруун зовхи доошоо унжаад бүрэлзээд байна. Би сүрьеэ өвчтэй болоод 1 жил гаруй болж байна. Надад эмчилгээний зардал мөнгө хэрэгтэй байна, би үнэндээ юу ч хэрэглэхгүй бие улам муудаад байна, эмнэлэгт хэвтмээр байна, өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 26-27 х/

    Хохирогч А.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...С.Б- гаднаас нэг шил архитай орж ирсэн. Тухайн архийг дөрвүүлээ хувааж уусан. Би С.Б-т яагаад цонх хагалж орж ирсэн юм бэ гэж хэлсэн. Д- намайг сандлаар 2 удаа цохисон. Тэгээд би унаад өгсөн. Босоод ирэхэд С.Б- намайг сандлаар нэг удаа цохисон. Би дахин унаад өгсөн. С.Б- бол миний багын найз ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй аль болох хөнгөн ял оноож өгнө үү. ...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

    Гэрч Д.Зоригтболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...Ц- хаалга нүдэх юм бол хэнд ч битгий тайлж өгөөрэй гэж хэлээд унтах гээд хэвтэж байтал 23 цагаас шөнийн 00 цагийн хооронд гэнэт жижиг өрөөний цонх нь таг гээд хагарчихсан. Хажуу талын гал тогооны онгорхой цонхоор С.Б-, Д- хоёр халамцуу байдалтай дамжаад орж ирцгээсэн. Би босоогүй куртикээ дээгүүрээ нөмрөөд сонсоод хэвтэж байсан чинь гэнэт түчигнэлдээд Ц- айлын цонхоор орж ирлээ та нар гээд хэсэг түчигнээд пизда гэх зэргээр хэрэлдэж байсанаа хэсэг чимээгүй болоод унтацгаасан. Тэгэхэд л С.Б-, Д- хоёр нийлээд Ц-ыг зодоод байгаа бололтой түс тас гээд хоорондоо ноцолдоод байсан. Би дээгүүрээ куртикээ нөмөрсөн байсан болохоор яг яагаад байгааг нь харж чадаагүй. ...Би тэр өдрийнхөө үдээс хойш босоод гарч яваад С.Б-оог халуун усны булан дээр

     

    байхаар нь олж аваад дагуулж гэрт ороод С.Б- буцаад гарч явахдаа ногоон Ж- чамайг сандлаар 4 удаа цохисон шүү гэж хэлсэн. 2017 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 09 цаг өнгөрч байхад Ц- орон дээр хэвтэж байсанаа гэнэт татаад газар унаад гар хөл нь татаад байсан. ...Намайг харахад Ц-ын зүүн нүд нь хөхрөөд хавдчихсан, эрүү аман дээр нь халцарчихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 х/

    Гэрч Г.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ц-, С.Б-, Д- нарыг таньж мэднэ. Манай байрны доод талын подвалд амьдардаг байсан үе үе нийлж архи уудаг, танидаг болоод 2 жил гаран болж байна. ...Би битүүний өдөр аав дээрээ очиж шинэлэх болоод явахдаа Ц-т манай гэрийг хараад байж байгаарай, битгий илүү дутуу хүн оруулаарай гэж хэлээд явчихаад 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээрээ орчихоод Өлзийт хороолол руу ажил явдалд явсан. 2017 оны 02 дугаар сарын 28-ний өдөр өглөө 08 цаг өнгөрч байхад гэртээ ороход Ц-, Болдоо /Зоригтболд/ хоёр Болдоо газар хэвтчихсэн, Ц- миний орон дээр хэвтэж байсан, ямар нэгэн зодоон болсон гэх шинж байгаагүй, Ц-ын нүүр ам нь бага зэрэг хөхөрсөн байхаар нь чи яасан юм бэ гэж хэлтэл ус авч байгаад уначихсан юм гэж хэлсэн. ...Хөшиг, хөнжил, орны мод зэрэг дээр цус болчихсон байсан. Би бүгдийг нь угаагаад цэвэрлэчихсэн. Манай гэрийн гал тогооны өрөөний цонх нүхэлчихсэн юм шиг нүх гараад хагарчихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 37-38 х/

    Гэрч Б.Лонжидын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц-, С.Б-, Д- нарыг танина, найз нөхдийн холбоотой. 2017 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 09-10 цагийн үед Ц-ын байсан Г-гийн гэрт нь Н-, эмэгтэй С.Б-оотой бид гурав орсон. Ц- бие нь тааруухан байна гээд жижиг өрөөнийх нь орон дээр хэвтэж байсан, Зоригтболд хажуу талд нь газраар ор засчихсан хэвтэж байсан. ...Гэр орон нь бохирлогдсон байдалтай, архи шил, хог хөглөрсөн байхаар нь эмэгтэй С.Б-оог гэрийг нь жаахан цэвэрлэчих гэж хэлээд байж байтал гэнэт Ц- татаад гар хөл нь эрвэгнээд амнаас нь хөөс сахраад байхаар нь би уруулынх нь дээд талын цэг дээр дарж татахыг нь болиулсан. Удалгүй дахиад татаад байхаар нь за болохгүй юм байна түргэн дуудъя гээд Зоригтболд бид хоёр ...түргэн дуудсан. Ц-ын хэвтэж байсан өрөөний цонх хагарсан байсан яасан юм бэ гэж асуухад С.Б- чулуу шидээд хагалчихсан юмаа гэж Ц- надад хэлсэн. ...Би яг юу болсон талаар нь мэдэхгүй байна, сүүлд сураг сонсоход С.Б- толгойг нь хага цохисон гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 39-40 х/

    Шинжээчийн 3168 тоот дүгнэлт

    1 .А.Ц-ын биед тархины хүнд зэргийн няцрал, гэмтлийн гаралтай зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, суурийн урд хэсгийн эд дэх цусан хураа, тархины эдийн няцрал, тархи дарагдал, комын байдал, баруун хөмсөгний дээд хэсэг уруулын дээд хэсэг ба оочны зулгаралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус

     

    5

     

    хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун талын 6,7,8-р хавирганы хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

    2.3.Дээрх гэмтлүүд нь шинэ болон шинэвтэр гэмтлүүд байна.

    4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ^ боломжтой.

    б.Дээрх тархины хүнд зэргийн няцрал, гэмтлийн гаралтай зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, суурийн урд хэсгийн эд дэх цусан хураа, тархины эдийн няцрал, тархи дарагдал гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

    1. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээ хамаарна.
    2. Дээрх гэмтэл нь цохих, цохигдох, унах үед аль алинд нь үүсэх боломжтой. Шинжээч эмч Б.Ундармаа гэжээ. /хх-ийн 44-45 х/

    Шинжээч эмч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.Ц-ын биед учирсан тархины зөөлөн бүрхүүл доорх тархины цус харвалт, уруулын дээд хэсэг, оочны зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал зулгаралт нь шинэ гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь шинэвтэр гэмтлүүд байна. Шинэ гэмтэл нь үзлэг хийснээс 1-2 хоногийн өмнө үүссэн гэмтэл, шинэвтэр гэмтэл нь үзлэг хийснээс 3-4 хоногийн өмнө авсан гэмтэл гэж үзэж байна. А.Ц- нь шинэвтэр гэмтлүүдийг авсан байж, шинэ гэмтлийг 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр аваагүй байна. Миний бодлоор 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ухаангүй болж унах үед шинэ гэмтлүүдийг авсан байх боломжтой гэж үзэж байна. ...6,7,8-р дугаар хавирга шинэ хугарал, гэхдээ хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. Рентген эмч шинэ хугарал гэж дүгнэсэн байсан. Сандлаар 1 удаа цохиход дээрх хүнд гэмтэл үүсэх боломжтой. ...Ц-ын биед ил харагдах хэсэгт үүссэн гэмтлийг шинэ гэмтэл гэж үзсэн. Гэмтлийг харахад зулгаралт, зөөлөн эдийн няцралыг харахад шинэ байсан. Харин гавал тархины гэмтлийг шинэвтэр гэж үзсэн. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 51-54 х/

    Шинжээчийн 604 тоот дүгнэлт:

    1.2017.03.06-ны өдрийн гаргасан 3168 дугаартай дүгнэлт үндэслэлтэй

    байна.

    1. А.Ц-ын биед тархины баруун чамархайн урд доод хэсэгт, баруун духны урд доод хэсэгт эдийн няцрал, гэмтлийн гаралтай аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, тархи дарагдал, комын байдал, баруун хөмсөгний дээд хэсэг, уруулын дээд хэсэг ба оочны зулгаралт, баруун, дүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун талын 4,8-р хавирганы хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.
    2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
    3. Дээрх гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй.
     

     

     

    6

     

    б.А.Ц-т учирсан дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

    1. Тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, тархины хатуу хальсан доорхи болон дээрхи цусан хураа, тархины дух, суурийн урд хэсгийн эд дэх цусан хураа, тархи дарагдал нь цохилтоос үүсэх боломжтой.
    2. Дээрх гавал тархины гэмтлүүдийг хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой.
    3. Дээрхи гэмтлийг авсанаас хойш хатуу хальсан дээрхи цус хуралт нэмэгдэх тархи хавагнах хүртлэх хугацаанд идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой байдаг.

    Э.Сандлаар толгойн тус газар нэг удаа цохих үед дээрхи тархины гэмтлүүд үүсэх боломжтой. Шинжээч эмч Ц.Ганболд, О.С.Б-оо, М.Энхтайван /хх-ийн 48-50

    X/

     

    Шинжээч эмч О.С.Б-оогийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч Ц-ын цээжний гэрэл, рентген зургийг дахин уншуулахад 4-өөс 8-р хавирга буюу 4,5,6,7,8-р хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдсон. Эдгээр гэмтлүүд нь бүгд урд шугамаар зөрүүтэй шинэ хугарал гэмтлүүд байна. Нэг шугамыг дагуу олон хавирга хугарахад өөрийн биеийн хүчээр үүсгэгдэх боломж багатай. Ц-т учирсан дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи тархины гэмтлүүд нь 02 дугаар сарын 27-нд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл нь гэмтлийн элемент, эдгэрэлтийн хувьд харилцан адилгүй байдаг учраас цаг хугацаа нь өөр өөр байдаг. Ц-ын биед учирсан гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 х/

    Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-109-112 х/

    Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү С.Б- бага насаа эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. Төв аймагт мал дээр байж байгаад Налайхын 10-н жилийн сургуульд 7 дугаар анги хүртлээ сураад МСҮТ-ийн мужааны ангид суралцаж төгссөн. Тусгай дунд боловсролтой. Сургуулиа төгсөөд Налайхын 238 дугаар цэргийн ангид 2 жилийн алба хаагаад халагдаж ирсэн. 2004 онд эхнэр Мөнхзаяатай нийлж хамтран амьдарч байгаад 2 хүүхэд гаргасан, 2009 онд эхнэр нь Герман явж ажил хийнэ гээд ирээгүй. 2014 онд 2 хүүхэд нь явчихсан. Энэ хугацаанд С.Б- л хүүхдээ хараад өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд тэрнээс хойш архи уудаг болсон. Эрүүл үедээ элдэв зан ааш гаргаад байдаггүй, өөрийгөө биеэ даагаад явж байдаг байсан, ажил хөдөлмөрт сайн, архи уусан үедээ их догшин зантай, хүнтэй амархан муудах гээд байдаг, агсам согтуу тавиад байдаг болчихсон юм. 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ирэхдээ найзуудтайгаа байраараа байж байгаад ирлээ гэж хэлсэн, гарахдаа байр орж хөгшинтэй золгоно гээд гарсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 х/

    Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 113 х/

    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118 х/

     

    7

     

    1998 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 123 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 122-123 х/

    2001 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 42 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 124-125 х/

    Өвчний түүхийн хуулбар /хх-ийн 139-150 х/

    Захигааны зөрчлийн баримтууд /хх-ийн 158-159 х/

    Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /хх-ийн 211- 212 х/ гэх зэрэг нотлох баримтууд болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

    Гэм бүрүүгийн талаар:

    Шүүгдэгч С.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 айлын орон сууцны 13 тоотод иргэн А.Ц-ыг “хаалгаа тайлсангүй” гэх шалтгаанаар маргалдан, 4 хөлтэй модон сандлаар толгойд нь цохиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

    Шүүгдэгч С.Б-ын “ ...Ц- орон дээрээ өндийгөөд суучихсан айлын цонх хагалчихлаа пизда, одоо яах вэ гээд бид хоёр зөндөө би чи дээрээ тулж маргалдсан. Би тэсэлгүй модон 4 хөлтэй дугуй тавцантай сандлаар 1 удаа уурандаа толгой хэсэг рүү нь цохисон. Тэгсэн ёо ёо гээд сууж байсан орон дээрээ хэвтээд тэр чигээрээ унтаад өгсөн байсан. Би ямар нэгэн өш санаж цохиогүй. Шөнө нь Ц- унтаж байгаад гэнэт босож ирээд газар шургаад унахдаа духаа зулгалаад унасан. Би орон дээрээ хэвт гээд өргөж тавиад хэвтүүлээд унтацгаасан. ..." гэсэн мэдүүлэг/хх-ийн 104-105, 107-108 х/

    Хохирогч А.Ц-ын “... та хоёр эзэнгүй айлын цонхоор орж ирлээ гэж хэлээд уурласан чинь Д- уучлаарай хөгшөөн би өглөө эрт явчихъя гэж хэлээд том өрөө рүү ороод унтаад өгсөн. С.Б- жижиг өрөөнд Болдоо бид хоёрыг агсам тавиад хаалгаа тайлсангүй гээд уурлаад байсан ба Болдоог 2-3 удаа цохиод байсан. Чи одоо боль дандаа агсам тавиад байх юм гэж хэлсэн чинь хаалгаа тайлаагүй муу пизда гээд 4 хөлтэй сандлаар миний толгойн баруун хэсэг рүү 1 удаа цохисон. Би шургаж унасан чинь С.Б-оо жижиг орон дээр хэвтүүлээд тэр чигээрээ унтсан байсан. ...Д- надад гар хүрч зодож цохьсон зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 23-25, 26-27 х/

    Гэрч Д.З-н “... гэнэт түчигнэлдээд Ц- айлын цонхоор орж ирлээ та нар гээд хэсэг түчигнээд пизда гэх зэргээр хэрэлдэж байсанаа хэсэг чимээгүй болоод унтацгаасан. Тэгэхэд л С.Б-, Д- хоёр нийлээд Ц-ыг зодоод байгаа бололтой түс тас гээд хоорондоо ноцолдоод байсан.

     

    Би дээгүүрээ куртикээ нөмөрсөн байсан болохоор яг яагаад байгааг нь харж чадаагүй. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 31-32 х/

    Гэрч Б.Л-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би яг юу болсон талаар нь мэдэхгүй байна, сүүлд сураг сонсоход С.Б- толгойг нь хага цохисон гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 х/

    Шинжээчийн 604 тоот дүгнэлт

    1.2017.03.06-ны өдрийн гаргасан 3168 дугаартай дүгнэлт үндэслэлтэй

    байна.

    1. А.Ц-ын биед тархины баруун чамархайн урд доод хэсэгт, баруун духны урд доод хэсэгт эдийн няцрал, гэмтлийн гаралтай аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, тархи дарагдал, комын байдал, баруун хөмсөгний дээд хэсэг, уруулын дээд хэсэг ба оочны зулгаралт, баруун, дүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун талын 4,8-р хавирганы хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.
    2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
    3. Дээрх гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй.

    б.А.Ц-т учирсан дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

    1. Тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, тархины хатуу хальсан доорхи болон дээрхи цусан хураа, тархины дух, суурийн урд хэсгийн эд дэх цусан хураа, тархи дарагдал нь цохилтоос үүсэх боломжтой.
    2. Дээрх гавал тархины гэмтлүүдийг хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой.
    3. Дээрхи гэмтлийг авсанаас хойш хатуу хальсан дээрхи цус хуралт нэмэгдэх тархи хавагнах хүртлэх хугацаанд идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой байдаг.

    Э.Сандлаар толгойн тус газар нэг удаа цохих үед дээрхи тархины гэмтлүүд үүсэх боломжтой. Шинжээч эмч Ц.Ганболд, О.С.Б-оо, М.Энхтайван /хх-ийн 48-50

    х/

     

    Шинжээч эмч О.С.Б-оогийн: “...Хохирогч Ц-ын цээжний гэрэл, рентген зургийг дахин уншуулахад 4-өөс 8-р хавирга буюу 4,5,6,7,8-р хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдсон. Эдгээр гэмтлүүд нь бүгд урд шугамаар зөрүүтэй шинэ хугарал гэмтлүүд байна. Нэг шугамын дагуу олон хавирга хугарахад өөрийн биеийн хүчээр үүсгэгдэх боломж багатай. Ц-т учирсан дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи тархины гэмтлүүд нь 02 дугаар сарын 27-нд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл нь гэмтлийн элемент, эдгэрэлтийн хувьд харилцан адилгүй байдаг учраас цаг хугацаа нь өөр өөр байдаг. Ц-ын биед учирсан гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. ...гэмтэл үүссэн шинж байдлыг харахад нэг цохилтоор үүссэн гэж үзсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 х, шүүх хуралдаан тэмдэглэлээс/

     

    Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-109-112 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

    Хохирогч А.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн талаар:

    Хохирогч А.Ц- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Д- намайг сандлаар 2 удаа цохисон. Тэгээд би унаад өгсөн. Босоод ирэхэд С.Б- намайг сандлаар нэг удаа цохисон. Би дахин унаад өгсөн....” гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд А.Ц- мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор 2 удаа байцаалт өгөхдөө “... эзэнгүй айлын цонхоор орж ирлээ гэж хэлээд уурласан чинь Д- уучлаарай хөгшөөн би өглөө эрт явчихъя гэж хэлээд том өрөө рүү ороод унтаад өгсөн. ...Д- надад гар хүрч зодож цохьсон зүйл байхгүй....”/хх-ийн 23- 25, 26-27 х/ гэсэн мэдүүлэг,

    Шүүгдэгч С.Б-ын “...Д- сууж байсан сандлаа аваад толгойн тус газар нь хоёр удаа Ц-ыг цохисон. ...Ц- орон дээрээ өндийгөөд суучихсан айлын цонх хагалчихлаа пизда, одоо яах вэ гээд бид хоёр зөндөө би чи дээрээ тулж маргалдсан. Би тэсэлгүй модон 4 хөлтэй дугуй тавцантай сандлаар 1 удаа уурандаа толгой хэсэг рүү нь цохисон. ...” /хх-ийн 104-105, 107-108 х/

    Гэрч Б.Л-н “...Би яг юу болсон талаар нь мэдэхгүй байна, сүүлд сураг сонсоход С.Б- толгойг нь хага цохисон гэж байсан. ...” /хх-ийн 39-40 х/

    Шинжээч эмч О.С.Б-оогийн “...Нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, ... гурван удаа цохисон ул мөр харагдахгүй байна. Нэг удаагийн үйлчлэлээр гэмтэл үүсэх боломжтой ...” /хх-ийн 55-56 х/ гэх мэдүүлгүүдээс дүгнэлтхийхэд:

    Хохирогч А.Ц-ын “миний толгойд 2 удаа Д- цохисон” гэх мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй, толгойн аль хэсэгт юунаас болж юугаар цохисон талаар тодорхой мэдүүлдэггүй, шүүгдэгч С.Б- мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн аль алинд “хохирогчийн толгойн баруун хэсэгт нэг удаа сандлаар цохисон” гэдгээ хүлээн зөвшөөрдөг, шинжээч эмч О.С.Б-оо-н “шарх үссэн байдал зэргээс үзэхэд толгойн баруун хэсэгт нэг удаа сандлаар цохиход дээрх гэмтэл үүсэх бүрэн боломжтой, гурван удаа цохисон гэх ул мөр тогтоогдоогүй” гэх тайлбар зэргээр хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг няцаагдаж байгаа тул хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтанд тооцож үнэлээгүй, харин С.Б-ын нэг удаагийн цохилтын улмаас хохирогчийн бие махбодид амь насанд нь аюултай хүнд гэмтэл учирсан болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

    Прокуророос С.Б-т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

    Дээрх гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2017 оны 02 дугаар сарын 27-ны шөнө үйлдэгдсэн, 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял сонсгож, яллагдагчаар татагдан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан.

     

    10

     

    Харин 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ээс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ял шийтгэлийг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтын дагуу прокуророос хэргийн зүйлчлэлийг өөрчлөн мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй.

    Тухайн гэмт хэргийн дээрх хүндрүүлэх бүрэлдэхүүн шинээр хуульчлагдсан учраас шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт эрх зүйн байдлыг нь дордуулан хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй, мөн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гэх сандал нь зориулалтын хувьд гэр ахуйн хэрэгцээнийх бөгөөд түүнийг тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан эд зүйлсэд хамруулах үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй.

    2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь таваас дээш долоон жил хүртэл хорих ялтай, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хорих ялтай бөгөөд шинэ Эрүүгийн хуулиар ялын доод хэмжээ нь 3 жилээр багасч, дээд хэмжээ нь 1 жилээр нэмэгдсэнээс үзэхэд 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж хорих ял оногдуулах боломж бас нээлттэй байгаа тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль 2015 оны Эрүүгийн хууль байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

    Хохирлын талаар:

    Хохирогч А.Ц- нь амь насанд аюултай хүнд гэмтэл авсан бөгөөд эмчилгээний зардалд 550.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэсэн тул иргэний журмаар хэлэлцэх хохирол байхгүй, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

    Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

    С.Б- нь гэм хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

    Ял шийтгэлийн талаар:

    С.Б-т холбогдох гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3. “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” -т заасан шаардлагыг С.Б- нь хангаж байгаа бусдад учруулсан

     

    хохирлоо төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнд шүүхээс 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

    Ял эдпэх дэглэмийн талаар:

    Хүйтний улиралд шөнийн цагаар хохирогчийн зүгээс хаалгаа тайлж өгөөгүйн улмаас хоорондоо муудалцсан нь уг гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн, хохирогч мөн архидан согтуурсан байсан, түүнийг хэл амаар доромжилсон зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүний ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх тогтоосон.

    Бүсад асүүдлын талаар:

    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 4 хөлтэй модон сандлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт битүүжпэгдсэн зүйлгүй, иргэний журмаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг шийтгэх тогтоод зааж өгөх.

    Шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон 129 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг чангатган өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас С.Б-т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

    2....ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-ыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар С.Б-ын эдлэх 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     

    б.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-ын урьдчилан цагдан хоригдсон 129 /нэг зуун хорин ес/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

    1. Ялтан С.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжпэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
    2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 42 см урттай, бор өнгийн модон дөрвөн хөлтэй, дээд хэсэгт нь 30 см дугуй радиус бүхий тавцантай, тавцан болон сандлын хөл зэрэг нь зурагдаж халцарсан модон сандлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
    3. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

    Э.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан С.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.


    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.