| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00412/И |
| Дугаар | 475 |
| Огноо | 2017-12-18 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 475
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
аймгийн сумын -р баг, -р байрны тоотод оршин суух овгийн //- ийн нэхэмжлэлтэй,
аймгийн д холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин 3282318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч
Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч
Нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Төв номын санд 2016 оны 9 сарын 13-нд жолооч, харуул хамгаалалтын ажилтнаар ажилд орсон. Гэтэл дарга нь 2016 оны 12 сарын 28-ны өдрийн Б/15 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн ба миний бие ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 26-ны өдрийн 139/ШШ2017/001456 дугаартай шийдвэрээр миний нэхэмжлэлийг хангаж, намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэсэн. Миний бие удаа дараа даргатай уулзахад ажилд авах боломжгүй, цалинг чинь өгнө гээд 1518858 төгрөгийг 2017 оны 9 сарын сүүлээр олгосон. Намайг харуул хамгаалалтын ажилтнаар ор гэсэн. Би анх томилогдсон жолооочийн ажилдаа орох хүсэлтэй байгаа тул харуул хамгаалалтын ажилтнаар ажиллах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Одоо миний бие анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш буюу 2017 оны 4 сараас 2017 оны 10 сар хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 3282318 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 4 сарын 26-нд шүүх хуралдаан болж нэхэмжлэгчийг ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Үүнээс хойш нэхэмжлэгчийг ажилдаа ор гэж хэлэх гэсэн боловч холбогдож чадаагүй. Энэ хооронд нэхэмжлэгчийн эхнэртэй нь 2 удаа утсаар ярьсан чинь хөдөө мал маллах хүн байхгүй, хөдөө малаа маллаж байгаа болохоор ирэх боломжгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд нэхэмжлэгч 6 сард ирж уулзахаар нь чамайг ажилд авна. Ажилгүй байсан хугацааны чинь мөнгийг олгоно гэж хэлсэн чинь би ажилдаа орохгүй. Ажилгүй байсан хугацааныхаа цалинг л авна гэж хэлээд явсан. Дараа нь 6 сарын 28-нд нэхэмжлэгч дахиж надтай уулзахаар нь би дахиад ажилдаа ор гэж хэлсэн боловч ажилдаа орохгүй гэж хэлээд явсан. Энэ нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Миний хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацааных нь цалинг олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаас манай байгууллага руу удаа дараа нэхэмжлэгчийг ажилд нь ав гэсэн тоот ирсэн. Тиймээс манай байгууллага, миний буруу биш учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь аймгийн д холбогдуулан ажилгүй байсан 2017 оны 4 сараас 2017 оны 10 сар хүртэл хугацааны цалин 3282318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
1.Нэхэмжлэгч ийг Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 сарын 26-ны өдрийн 139/ШШ2017/00145 дугаартай шийдвэрээр аймгийн гийн харуул хамгаалалтын ажилтан, жолоочийн ажилд эгүүлэн тогтоожээ. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2017 оны 6 сарын 8, 2017 оны 6 сарын 27-ны өдрүүдэд талууд уулзаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар ярилцаж байсан болох нь хэрэгт ирүүлсэн ярилцлагын тэмдэглэлээр /хх-ийн 18-21-рт/ нотлогдож байна. Нэхэмжлэгч нь шүүхэд “Намайг харуул хамгаалалтын ажилтны албан тушаалд орвол ор гэсэн. Би жолоочийн ажилдаа орох сонирхолтой байсан” гэж, хариуцагчийн төлөөлөгч “Манайд жолоочийн орон тоо байхгүй, харуул хамгаалалтын ажилтан жолоочийг хавсран гүйцэтгэдэг. Иймээс ийг харуул хамгаалалтын ажилтнаар аваад жолоочийн ажлыг хавсруулан гүйцэтгүүлэх гэж байсан” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна. Нэхэмжлэгч нь харуул хамгаалалтын ажилтнаар ажилд авах гэж байсан, жолоочоор ажиллуулахгүй гэсэн гэж байгаа тайлбараа баримтаар нотолж чадаагүй, нөгөө талаас түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрт Дундговь аймгийн Төв номын сангийн харуул хамгаалалтын ажилтан, жолоочийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч энэхүү шийдвэрт заагаагүй жолоочийн ажилд ажилд орно гэж ойлгож шаардаж байгаа нь ойлгомжгүй байна.
2. Нэхэмжлэгч нь 2017 оны 6 сарын 27-ны өдөр “ миний бие тус байгууллагын жолооч, харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байгаад 2017.1.2-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж улмаар шүүхэд хандаж шүүхээс 2017.4.26-ны өдрийн 139/ШШ2017/00145 тоот шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Миний бие одоог хүртэл уг ажилд эргэж томилогдоогүй байна. надад шүүхийн шийдвэрээр 1518858 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн, шийдвэр гарснаас хойш ажилд аваагүй ба намайг ажиллаж байгаа гэж үзэн надад 2017 оны 4 сараас 2017 оны 6 сарыг дуустал хугацааны цалинг бодож олгоно уу. Мөн миний бие уг ажлын байранд цаашид ажиллах хүсэлгүй байх тул чөлөөлөхийг хүсч байна” /хх-ийн 22-рт/ гэх хүсэлтийг ажил олгогчид ирүүлжээ. Энэхүү хүсэлтийг хэн нэгний нөлөөгүйгээр өөрийн хүсэл зоригийг илэрхийлж гаргасан болохоо нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна. Иймд дээрхи хүсэлт гаргаснаас хойшхи хугацааны олговор нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
3. Хариуцагчийн төлөөлөгч нь “ийг ажилд нь эгүүлэн авах гэсэн боловч өөрөө ирээгүй, харуул хамгаалалтын ажилтнаар ажиллахгүй гээд явсан тул ажилд томилсон тушаал гаргаагүй байсан. Ажилдаа ор гэж удаа дараа утсаар ярьж байсан, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж байгаа” гэж тайлбарлаж байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байна.
Гэвч шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилсон шийдвэрийг бичгээр гаргаагүй, ажилтанд гардуулж өгөөгүй байх тул хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй. Харин 2017 оны 6 сарын 27-нд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажилдаа эргэн орох хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн хүсэлтийг ажил олгогчид ирүүлснээр дээрхи хугацаанаас хойш ажилтныг ажилд эгүүлэн авах үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.
Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 4 сарын 26-аас 2017 оны 6 сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийг ажилгүй байсан гэж үзэж олговрыг тооцон олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 2017 оны 6 сарын 27-оос 2017 оны 10 сар хүртэл хугацааны олговор гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох олговрыг тооцохдоо тус шүүхийн 2017 оны 4 сарын 26-ны өдрийн 139/ШШ2017/00145 дугаар шийдвэрээр тооцсон хэмжээгээр буюу нэг сарын дундаж цалинг 547053 төгрөг, нэг өдрийн дундаж цалинг 26050 төгрөгөөр тус тус тооцсон болно. Нэхэмжлэгч нь 2017 оны 4 сарын 26-аас 2017 оны 6 сарын 27-ныг хүртэл нийт 2 сар ажилгүй байсан байх бөгөөд энэ хугацааны олговор 1094106 төгрөг болж байна. Иймд 1094106 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Ажилтанд ажилгүй байсан хугацаанд олгох олговрыг ажил олгогчоос гаргуулан олгож байх тул түүнд цалин хөлс олгосонтой адилтган үзэж хуульд заасны дагуу эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас хангаж буй хэмжээгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар аймгийн гаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 1094106 /нэг сая ерэн дөрвөн мянга нэг зуун зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч //-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч т олговол зохих 1094106 /нэг сая ерэн дөрвөн мянга нэг зуун зургаан/ төгрөгийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, энэ тухай түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг аймгийн д үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч аймгийн /захирлын үүрэн гүйцэтгэгч /-гаас 30808 /гучин мянга найман зуун найман/ төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ