| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, нарийн бичгийн дарга Х.Дашням, улсын яллагч М.Амарзаяа, хохирогч Б.Б-, шүүгдэгч Д.Т-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:0-938/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын дотоод засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт ... тоотод оршин суух, - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 265 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн2-д зааснаар 1 жил 6 сар хорих,
- Мөн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 793 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1-д зааснаар 4 жил хорих,
- Мөн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ял,
- Мөн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 1 сар хорих ял тус тус шийтгэгдсэн, ... /РД:ЧВ6810..../
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд: Нэг.Яллах талын нотлох баримтууд: Шүүгдэгч Д.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгаас өглөө 10 цагт Драгон төв дээр | ирсэн. Намайг наашаа явахад манай найзууд 3 шил архи өгөөд явуулсан, тэр архиа уусаар байгаад ирсэн. Энд ирээд хаагуур хэнтэй явсанаа санахгүй байна. Камерийн бичлэг хараад өөрийгөө авсаныг мэдсэн. ...Юүдэнтэй хар савхитай, хар кашмерин малгайтай, цагаан пүүзтэй, цэнхэр жинсэн өмдтэй явж байсан. ...Надад банкны карт байдаггүй. Би тухайн өдрийн урд өдрийн оройноос эхэлж архи ууж явсан. ...Хэнтэй хаагуур яваад яаж харьсанаа мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-54 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ Хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би ганцаараа 2 гартаа тортой юм барьчихсан Хархорин захын орчим явж байгаад Хархорин захын ард байх ХААН банкны АТМ ороод куртикныхээ баруун талын гадна халаасанд хийсэн байсан гар утас байхгүй болсон байсан. Би АТМ дээр очоод виза картаа гаргах гээд цүнхээ ухаж байхад араас хулгайлсан байсан. Цагдаа дээр камер шүүлгэж үзэхэд миний араас 3 хүн дагаж явж байгаад халааснаас авсан байсан. Би цүнхнээсээ картаа хайж байгаад ард талд зогсож байсан хүнийг та орвол орж бай гэж эргэж харж хэлсэн тэгэхэд тэр хүн ороогүй яваад өгсөн. Намхан нуруутай барзгар нүүртэй хөвөнгөөр чихээ бөглөсөн 50 гаруй насны эрэгтэй хүн ганцаараа байсан. Би гар утсаа 450.000 төгрөгөөр худалдаж авсан тэр мөнгөө нэхэмжилж байна. ...Би гар утсаа куртикныхээ баруун талын халаасанд хийсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 12-13, 43 х/ Хохирогч Б.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би утсаа халааснаасаа алдсан. Апдаад камер шүүлгээд шүүгдэгчийг өдөрт нь барьсан. Хохирол төлөөгүй, тэлнө гэж дандаа хэлдэг төлдөггүй. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 7 х/ Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 8 х/ Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 х/ Зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 40-42 х/ Хоёр.Хувийн байдпын талаарх нотлох баримтууд: Гэрч Д.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Т манай хамгийн том ах. Манай ах 10-н жилийн 76-р сургуулийг 1987 онд дүүргээд Өмнөговь аймагт 2 жилийн хугацаатай цэргийн алба хаасан, түүнээс хойш ажил хийж байгаагүй. Эрүүл үедээ үг дуу цөөтэй, хүнтэй маргалдахгүй, ажил хийхэд түргэн шуурхай хөдөлгөөнтэй хүн. Ерөнхийдөө архи уудаг, уухаараа том том дуутай болчихдог. Сүүлд архины солио тусахаар нь шар хадны эмнэлэгт 2 удаа хэвтүүлж эмчлүүлж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 х/ Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 20 х/ Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 х/ Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 265 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 28-29 х/ Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 793 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 30-31 х/ Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 32 х/ Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-61 х/ гэх зэрэг нотлох баримтууд болно. | | Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно. Гэм бүрүүгийн талаар: Шүүгдэгч Д.Т- нь 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрших “Хаан” банкны АТМ-ээр үйлчлүүлж байсан иргэн Б.Б-гийн халааснаас “Хювэй ю-6” маркийн гар утсыг хулгайлж бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүгдэгч Д.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгаас өглөө 10 цагт Драгон төв дээр ирсэн. Намайг наашаа явахад манай найзууд 3 шил архи өгөөд явуулсан, тэр архиа уусаар байгаад ирсэн. Энд ирээд хаагуур хэнтэй явсанаа санахгүй байна. Камерийн бичлэг хараад өөрийгөө авсаныг мэдсэн. ...Юүдэнтэй хар савхитай, хар кашмерин малгайтай, цагаан пүүзтэй, цэнхэр жинсэн өмдтэй явж байсан. ... авсан утсаа яасныг мэдэхгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-54 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ Хохирогч Б.Б-гийн: “...2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би ганцаараа 2 гартаа тортой юм барьчихсан Хархорин захын орчим явж байгаад Хархорин захын ард байх ХААН банкны АТМ ороод куртикныхээ баруун талын гадна халаасанд хийсэн байсан гар утас байхгүй болсон байсан. Би АТМ дээр очоод виза картаа гаргах гээд цүнхээ ухаж байхад араас хулгайлсан байсан. Цагдаа дээр камер шүүлгэж үзэхэд миний араас 3 хүн дагаж явж байгаад халааснаас авсан байсан. Би цүнхнээсээ картаа хайж байгаад ард талд зогсож байсан хүнийг та орвол орж бай гэж эргэж харж хэлсэн тэгэхэд тэр хүн ороогүй яваад өгсөн. Намхан нуруутай барзгар нүүртэй хөвөнгөөр чихээ бөглөсөн 50 гаруй насны эрэгтэй хүн ганцаараа байсан. Би гар утсаа 450.000 төгрөгөөр худалдаж авсан тэр мөнгөө нэхэмжилж байна. ...Би гар утсаа куртикныхээ баруун талын халаасанд хийсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 43 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 х/ Зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 40-42 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон. Прокуророос түүнд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон. Эрүүгийн хариуцлагын талаар: Д.Т-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөн байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд Д.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн, тухайн үед 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байсан учраас энэ хуулийн дагуу гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. | | 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан. Д.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Д.Т- нь 2017 оны 03 сарын 05-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд зургаан сарын хугацаа нь 09 дүгээр сарын 06-ны өдөр дууссан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болсон байна. Иймд Д.Т-ийг 2002 оны Эрүүгийн хуулиар бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирлын талаар: Шүүгдэгч Д.Т-ийн хулгайлсан гар утас 450,000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 7 х/-р тогтоогдож байгаа, уг хохирлыг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулаагүй байгаа тул үнэлгээгээр нь тооцож хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна. Мөн шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлж, хохирлыг 3 сарын хугацаанд бүрэн төлнө гэсэн тул дээрх хугацаагаанд хохирол барагдуулахыг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн. Бусад асуудлын талаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: - ...ийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Д.Т-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Т-ээс 450,000 төгрийг гаргуулан хохирогч
| | ... тоотод оршин суух Б.Б- /РД:ОЕ7610.../-Д олгож, уг хохирлыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Д.Т-д үүрэг болгосугай. - Д.Т-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуваарилагдах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
б.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй. - Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
| Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. |