Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/337

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, улсын яллагч Б.Уранцэцэг,

хохирогч Б.А-,

шүүгдэгч Н.Г-, түүний өмгөөлөгч Я.Батханд /ҮД:0-384/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...д холбогдох 201726011069 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, ам бүл 3, эмээ, өвөө нарын хамт амьдардаг, 30 настай, тусгай дунд боловсролтой, хүнд машин, механизмын оператор мэргэжилтэй, Төв аймгийн Заамар сумын “Эко алтан Заамар” ХХК-д ачигчийн оператор ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16-53 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ... /РД:ТЯ8609.../

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжпэн судлав.

Яллах талын нотлох баримтүүд:

- Шүүгдэгч Н.Г- мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн нэг найзын хамт архи ууж байгаад дахиж архи уумаар санагдаад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төвийн орчим явж байгаад тэр хавиар архи уудаг хүмүүстэй архи уусан. Нэг мэдэхэд би тасарсан байсан. Нэг мэдэхэд эргүүлийн 2 цагдаа ирээд намайг барихад хохирогч Б.А- намайг зодсон залуу энэ байна гээд орилоод байсан.

...Би тухайн үед их согтуу байсан, Б.А-тай бага зэрэг маргалдаад урдаас хэрэлдээд байхаар нь уур хүрээд гараараа нэг удаа цохисон. Би сэжигтнээр байцаалт өгөхдөө сайн санахгүй байсан, одоо сайн бодоод байхад Б.А- надтай хэрэлдээд чи хэн юм бэ гэх зэргээр хэрэлдэж маргалдаж байгаад би гараараа нэг

удаа Б.А-ын зүүн шанаанд цохисон. Би Б.А-ын нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулна, би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.

...Би хохирогч Б.А-т эмчилгээний зардал болох 3,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн ба гомдол саналгүй гэж бид сайн дураараа эвлэрсэн. ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-28, 60 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

  • Хохирогч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 22-а-н хойд талд байдаг дэлгүүр ороод гарч ирэхэд зүс таних Н.Г-, Чоно Борис гэх хочтой нэрийг нь мэдэхгүй залуу сууж байгаад намайг дуудахад нь очиход тэр хоёр надаас архины мөнгө өгчих гэхээр нь байхгүй, чамд өртэй юм уу гэж хэлэхэд тэр хоёр намайг хэл амаар доромжпоод Н.Г- нь босоод ирсэн. Маргалдаж байгаад Н.Г- миний эрүү, нүүр рүү 3-4 удаа гараараа цохисон. Хамт явж байсан “чоно” Борис салгасан. Миний зүүн эрүү углуургаараа хугарсан, хагалгаанд орж хадуулсан. Хагалгааны явцад хойд нэг шүдээ авахуулсан. ...Надад ямар нэгэн санал гомдол байхгүй, Н.Г- миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Би цаашид гарах эмчилгээнд ямар нэгэн зүйл нэхэмжпэхгүй, би шүүх хуралд оролцохгүй.

...Шинээр мөрдөгдөж байгаа энэ хуулийг уншиж судлах болно. Н.Г- миний эмчилгээний зардалд 3,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн, би бүрэн эмчилгээ хийлгэж байгаа....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11, 58 х/

  • Шинжээчийн 6748 тоот дүгнэлт:
  1. Б.А-ын биед эрүү ясны далд хугарал, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн талын завьжинд язрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

б.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимид-Очир /хх-ийн 17 х/

Хувийн байдлын талаарх нотлох баримтууд:

  • Гэрч М.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү Н.Г- 1986 оноос 1994 он хүртэл гэрээр хүмүүжиж байгаад 1994 онд ... сургуульд орж суралцаж байгаад 2002 онд 8 дугаар анги төгсөн бүрэн бус дунд боловсрол эзэмшээд 2002 оноос ...элсэн орж суралцаад 2004 онд төгсөөд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2004-2006 онд Монгол дээд сургуульд сурсан боловч цаашид төлбөрөө төлж чадахгүйн улмаас сургуулиас гарсан. 2007 онд ... ангид охсон боловч бас төлбөрөө өгч чадалгүй 2008 онд сургуулиас гарсан. 2008 оноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425, 435 дугаар ангиудад хянагч хийж байгаад 2010 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. 2010 онд цэрэгт яваад 2011 онд халагдаж ирээд 2011-2012 онд ... болоод 2012 оноос хойш Уурхайд хүнд машин механизм барьж байгаа, эхнэр хүүхэдгүй, одоогоор ганц бие. Миний хүү төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, хүний үгэнд ордог, ар гэртээ халамжтай, худлаа ярьдаггүй, зөв хүмүүжилтэй, урьд хэрэгт орж байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 х/
 
  • “Эко алтан заамар” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 30 х/
  • Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 50 х/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 х/

Хохирлын талаарх нотлох баримтүүд:

Хохирол барагдуулсан тухай баримт /хх-ийн 31 х/

Компьютер томографийн шинжилгээний баримт /хх-ийн 34 х/

Эмчилгээ, хохирлын баримтууд /хх-ийн 37-45 х/

Өвчтөний картын хуулбар /хх-ийн 46-49 х/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

Гэм бүрүүгийн талаар:

  1. Н.Г- нь архидан согтуурсан үедээ 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 22а байрны урд байрлах хүнсний дэлгүүрийн орчимд иргэн Г.Б.А-аас архины мөнгө нэхэж түүнтэй маргалдан улмаар гараараа эрүүн тус газарт нь цохиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Н.Г- “...2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн нэг найзын хамт архи ууж байгаад дахиж архи уумаар санагдаад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төвийн орчим явж байгаад тэр хавиар архи уудаг хүмүүстэй архи уусан. Нэг мэдэхэд би тасарсан байсан. Нэг мэдэхэд эргүүлийн 2 цагдаа ирээд намайг барихад хохирогч Б.А- намайг зодсон залуу энэ байна гээд орилоод байсан.

...Би тухайн үед их согтуу байсан, Б.А-тай бага зэрэг маргалдаад урдаас хэрэлдээд байхаар нь уур хүрээд гараараа нэг удаа цохисон. ... одоо сайн бодоод байхад Б.А- надтай хэрэлдээд чи хэн юм бэ гэх зэргээр хэрэлдэж маргалдаж байгаад би гараараа нэг удаа Б.А-ын зүүн шанаанд цохисон. ... би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” /хх-ийн 24-28, 60 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Б.А-ын “...2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 22-а-н хойд талд байдаг дэлгүүр ороод гарч ирэхэд зүс таних Н.Г-, “чоно Борис” гэх хочтой нэрийг нь мэдэхгүй залуу сууж байгаад намайг дуудахад нь очиход тэр хоёр надаас архины мөнгө өгчих гэхээр нь байхгүй, чамд өртэй юм уу гэж хэлэхэд тэр хоёр намайг хэл амаар доромжпоод Н.Г- нь босоод ирсэн. Маргалдаж байгаад Н.Г- миний эрүү, нүүр рүү 3-4 удаа гараараа цохисон. ...” /хх-ийн 9-11, 58 х/

  • Шинжээчийн 6748 тоот дүгнэлт:
  1. Б.А-ын биед эрүү ясны далд хугарал, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн талын завьжинд язрал гэмтэл тогтоогдлоо.
  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

б.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимид-Очир /хх-ийн 17 х/ гэсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хохирлын талаар:

Шүүх эмнэлгийн дүгнэлт, Компьютер томографийн шинжилгээний баримт /хх-ийн 34 х/, Өвчтөний картын хуулбар /хх-ийн 46-49 х/, Эмчилгээ, хохирлын баримтууд /хх-ийн 37-45 х/ зэргээр нийт 3,500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон, уг хохирлыг бэлнээр төлсөн болох нь хохирол барагдуулсан тухай баримт /хх-ийн 31 х/-аар, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй болох нь Хохирогч Б.А-ын “...Надад ямар нэгэн санал гомдол байхгүй, Н.Г- миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Би цаашид гарах эмчилгээнд ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, Н.Г- миний эмчилгээний зардалд 3,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн ...” /хх-ийн 9-11, 58 х/ мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байгаа тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй, иргэний журмаар хэлэлцэх хохиролгүй гэж үзсэн.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

Н.Г- нь учруулсан хохирлыг төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Ял шийтгэлийн талаар:

Н.Г- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо төлсөн, ажил, хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзээд түүнд шүүхээс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн.

Бүсад асуудлын талаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжпэгдсэн зүйлгүй, шүүгдэгч 3,500,000 төгрөгийн хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3, 4 дахь хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1....-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Г-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

З.Н.Г- иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохиролд

  1. төгрөг бүрэн төлөгдсөн, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

  1. төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Н.Г-д үүрэг болгосугай.

б.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5

 

б.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.