| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00408/И |
| Дугаар | 493 |
| Огноо | 2017-12-21 |
| Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч .даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
аймгийн сумын -р баг, тоотод оршин суух овгийн //-ийн нэхэмжлэлтэй,
аймгийн т холбогдох Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 9 сарын 18-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 ны 10 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Н.Ц
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д
Хариуцагчийн төлөөлөгч Я.М
Хариуцагчийн өмгөөлөгч С.Т
Гэрч Ц.М, Б.Э, Д.Т
Нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цаг уурын харуулын ажиглагч гэсэн цор ганц орон тоотой албан тушаалыг 7 жил гаруй хугацаанд хашсан юм. Өөр орон тоо байдаггүй учир долоо хоногийн амралтын өдөр, баяр ёслолын өдрөөр амрахгүй, өдөр алгасалгүй ажиллаж, цаг уурын ажиглагч, тандалт, ургамлын ажиглалт, шинжилгээний ажлыг зохих ёсоор гүйцэтгэж байсан. Миний бие өвдөөд байсан болохоор ээлжийнхээ амралтыг 2017 оны 8 сарын 1-нд гуйж авсан. 18 хоног амрах байсан. Ээлжийн амралтаа авахдаа хийх ёстой төлөвлөгөөт ажлаа хийж гүйцэтгээд хэлтсийн дарга руу утсаар яриад “амралтаа авъя” гэж хэлээд зөвшөөрлөө аваад амарсан. 2017 оны 8 сарын 1, 2-нд ажиллаад 8 сарын 3-нд амралтаа авсан. Амралттай байх хугацаандаа эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд лист авсан. Би өөрөө очиж өгөх боломжгүй байсан учраас 2017 оны 8 сарын 29-нд листээ ааваараа өгүүлээд үргэлжлүүлэн амарсан. 12 хоногийн лист авсан. Мөн 2 хоног ажилласан учраас 9 сарын 14-нд ажилдаа орох байсан. Тэгсэн 9 сарын 14-нд над руу ярьж таны ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарсан, та тушаалаа ирж авна уу гэж ярьсан. Тэгээд би 9 сарын 25-нд өөрөө очиж тушаалаа авсан. Иймд Дундговь аймгийн Луус сумын Цаг уурын ажиглагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, Дунд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдох Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 9 сарын 18-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Я.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь тушаалын дагуу 2017 оны 9 сард амрах хуваарьтай батлагдсан байсан. Тухайн үед хэлтсийн даргаас гуйгаад 8 сард амарсан байсан. Надад нэхэмжлэгч болон хэлтсийн дарга энэ талаар мэдэгдээгүй. Ер нь 8 сард ганцаараа ажилладаг харуулын ажиглагч нарыг огт амралтанд хуваарилдаггүй. Яагаад гэхээр өөр хүн уг ажлыг хийж чадахгүй учраас тухайн ажиглалт тасалдана гэдэг утгаараа 8 сард амрах хуваарь байхгүй гэсэн шаардлагыг системээрээ манайх тавьдаг. Байнгын тасралтгүй ажиллагаатай ажил үүргийг гүйцэтгэдэг. 2017 оны 8 сарын 11-нд 10 хоногийн мэдээ ирсэн. Тэгсэн ургамлын ажиглалтан дээр мэдээлэл буруу ирсэн. Нэхэмжлэгчтэй холбогдож чадахгүй байна гээд алдаатай мэдээ дээд байгууллага руу явуулсан. Нэхэмжлэгч ажилдаа орох ёстой хугацаандаа ажилдаа ороогүй. Сумъяа гуай гээд өмнө цаг уурч хүн байдаг, энэ хүн үед нь орлон ажиглагчаар ажиллаж байсан. Бид Цтэй уулзах гээд удаа дараа гэрт нь болон ажилладаг дэлгүүрт нь очиж байсан. Хамгийн сүүлд нь нэхэмжлэгчийн аавынд нь очсон чинь аав нь хөдөө явна гэж байсан явсан, үгүйг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Нэхэмжлэгч бид нарт яасан талаараа мэдэгдэх ёстой. Гэтэл яасан нь мэдэгдэхгүй алга болчихсон. Мөн өмнө нь ажиллаж байх хугацаандаа арга хэмжээ авахуулж байсан, ажилдаа хариуцлагагүй ханддаг, олон хоног ажлын байр орхисон, ажил тасалсан, 2016 оны ажлын дүнгээр сүүлийн байранд орж сануулах арга хэмжээ авч байсан. Технологийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гаргасан тул ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Ц нь аймгийн т холбогдогдуулан Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 9 сарын 18-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь “Би ээлжийн амралтын хугацаанд өвдөж 12 хоног эмчилгээ хийлгэн эмнэлгийн хуудсыг байгууллагадаа хүргүүлсэн. Ээлжийн амралтын хугацаа дуусмагц дээрхи хугацаагаар үргэлжлүүлэн амарсан. Ажилд орох эхний өдөр намайг ажлаас халлаа гэж мэдэгдсэн. Иймд үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна” гэж, хариуцагчийн төлөөлөгч “нэхэмжлэгч Н.Ц нь сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажлаас халсан” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч Н.Цд 2017 оны 1 сарын 23-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан Дундговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргын А/05 дугаартай тушаалыг /хх-ийн 75 дахь хуудас/ шүүхэд ирүүлсэн байх боловч энэхүү сахилгын шийтгэл ногдуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг ажилтанд гардуулан өгсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Т нь “Н.Цд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг Эйбл /Able/ программаар өөрт нь илгээсэн. Түүнийг Н.Ц нь хүлээн авч уншсан болох нь уг программ дээр харагдаж байсан” гэж мэдүүлж байх боловч, нэхэмжлэгч нь “ийм тушаал хараагүй, надад гарсан тухай нь мэдэгдээгүй” гэж тайлбарлаж байна. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг гардуулсан эсэх талаар ажилтан маргаж байгаа бөгөөд уг шийдвэрийг гардуулсан болох нь бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул “цахим хэлбэрээр өөрт нь явуулсан” гэх гэрчийн мэдүүлгээр уг тушаалыг нэхэмжлэгч гардан авсан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Ц нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Н.Ц нь 2017 оны 8 сарын 3-ны өдрөөс эхлэн 18 хоног ээлжийн амралтаа эдэлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон шүүх хуралдаанд оролцсон гэрч Ц.Мын “Н.Ц нь 2017 оны 8 сарын 1-ээс амрах байснаа 2 хоног ажиллаад 8 сарын 3-наас эхэлж амарсан” гэх мэдүүлэг, аймгийн ын даргын 2017 оны 1 сарын 26-ны өдрийн А/09 дугаартай “Ажилтан, албан хаагчдын хамралтын хуваарь батлах тухай” тушаал, түүний хавсралт /хх-ийн 104-106–рт/, амралтын мэдэгдлээр /хх-ийн 107–рт/ тус тус тогтоогдож байна. 2017 оны 8 сарын 3-ны өдрөөс тооцоход нэхэмжлэгчийн ээлжийн амралтын 18 хоногийн хугацаа 2017 оны 8 сарын 28-ны өдөр дуусаж нэхэмжлэгч Н.Ц нь 2017 оны 8 сарын 29-ний өдрөөс ажиллаж эхлэх ёстой байсан байна. Ажилтан ээлжийн амралттай байсан хугацаанд өвчний учир хуанлийн 12 хоног эмчлүүлсэн ба эмчилсэн эмнэлгээс “Эмнэлгийн хуудас” олгосныг ажил олгогч хүлээн авсан байна. Дээрхи хугацаагаар ажилтан нөхөн амрах ёстой гэж үзвэл нэхэмжлэгч нь 2017 оны 9 сарын 11-ний өдөр ажилдаа орох ёстой байжээ. Гэвч нэхэмжлэгч нь 2017 оны 9 сарын 11-ээс 14-ний өдөр хүртэл ажилдаа ирээгүй, ажилдаа ирээгүй шалтгааныг ажил олгогчид мэдэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл нийт 4 хоногийн хугацаанд ажил тасалсан болох нь цаг уурын ажиглалтын дэвтэрт /хх-ийн 64-66-рт/ ажиглагч Б.Э тэмдэглэл үйлдэж ирүүлсэн байгаа байдлаар нотлогдож байна. Эндээс харахад нэхэмжлэгч Н.Ц нь Албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.4 дэх хэсгийн Г-д заасан “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан” зөрчлийг гаргажээ.
Гэвч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон Салбарын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.1.3.2 дахь заалтад “Захиргаанд мэдэгдэлгүйгээр ажлын байраа дур мэдэн орхиж явсан тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар /хх-ийн 37-рт/, Албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.4 дэх заалтад “ажлаас халах арга хэмжээг доорхи тохиолдолд ногдуулна. А.М, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй байгаа нь удаа дараагийн үйл ажиллагаагаар тогтоогдсон, Б.Нэг жилд 2 ба түүнээс дээш сахилгын арга хэмжээ авагдсан, В.Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж согтуурсан, ажилдаа согтуу ирсэн, Г.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан, Д.Технологийн сахилгыг удаа дараа ноцтой зөрчиж, ажиглалт боловсруулалтын тоног төхөөрөмжийг ихээр эвдэж гэмтээсэн, хариуцсан эд хөрөнгийг их хэмжээгээр үрэгдүүлсэн, Е.Бусад ноцтой зөрчил” /хх-ийн 41-рт/ гэж тус тус зохицуулжээ. Нэхэмжлэгч Н.Цг ажлаас чөлөөлсөн тушаалд Албаны хөдөлмөрийн дотоод журмын 7.4 дэх хэсгийн аль заалтыг баримталж байгаа нь тодорхойгүй, уг хэсгийг бүхэлд нь баримталж шийдвэрийг гаргасан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн “Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн” гэх тайлбарыг нотлох баримтаар үнэлж нэхэмжлэгч нь ажлаас халагдах шийтгэл ногдуулах сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь нотлогдохгүй байна гэж үзлээ.
Хариуцагч нь “Н.Цг албан тушаалаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг 2017 оны 9 сарын 18-ны өдөр гаргахдаа нэхэмжлэгчийг 2017 оны 9 сарын 14-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэж Хөдөлмөрийн тухай хуулийн “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байна. Иймд ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн байна. Гэвч ажилтныг ажлаас буруу халсан тушаал нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлд хамаарч байх тул Дундговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын 2017 оны 9 сарын 18-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэжээ. Эндээс харахад цалин хөлсөнд ээлжийн амралтын олговор орохгүй байна. Дундаж цалин хөлс тооцох журмын 7-н б-д зааснаар ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор байна. Иймд нэхэмжлэгчид 2017 оны 4, 5, 6 сард олгосон цалин хөлснөөс тооцоход нэг сарын дундаж цалин хөлс 564613 төгрөг, нэг хоногийн дундаж цалин хөлс 26059 төгрөг болно. Нэхэмжлэгч Н.Ц нь 2017 оны 9 сарын 14-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл нийт ажлын 73 хоног ажилгүй байсан байх тул энэ хугацаанд тооцогдох олговор 1902307 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч Н.Цд энэхүү олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох ба олговроос хуульд заасан хувь хэмжээгээр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нь зүйтэй байна.
Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн 139/ШЗ2017/01401 дугаартай “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамжаар шийдвэрлэжээ. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэх нь зүйтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр тооцоход ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад 70200, ажилгүй байсан хугацааны олговор 1902307 төгрөг гаргуулах тухай шаардлагад 45387 төгрөг, нийт 115587 төгрөг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч овгийн //-г аймгийн ын Луус сумын Цаг уурын харуулын ажиглагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Цийн ажилгүй байсан хугацааны олговор 1902307 /нэг сая есөн зуун хоёр мянга гурван зуун долоон/ төгрөгийг хариуцагч аймгийн аас гаргуулан нэхэмжлэгч Н.Цд олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Цд олгох олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Дунд аймгийн газар /дарга Я.М/-т үүрэг болгосугай.
4.Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх аймгийн ын даргын 2017 оны 9 сарын 18-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч аймгийн аас 115587 /нэг зуун арван таван мянга таван зуун наян долоон/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ