Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/999

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Б.Чинбилиг,

шүүгдэгч Я.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхи нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Я Ү холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808036591315 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***оны ***дугаар сарын **-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, **настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа машин зардаг гэх, ам бүл-*, эцэг, эх, * дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо ******тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Я.Ү, РД:ШУ*******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.Ү нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 04 дүгээр гудамжинд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байсан Б.Өлуу чулуу шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Я.Ү нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 4 дүгээр гудамжинд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байсан Б.Ө луу чулуу шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- насанд хүрээгүй хохирогч Б.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн:.. 2018 оны 07 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 4 дүгээр гудамжинд сагсан бөмбөгийн талбай дээр сагс тоглож байгаад санаандгүй зүс таних Үйтүмэн гэдэг ахын төмсөг рүү нь өвдөглөчихсөн. Тэгтэл Үйтүмэн ах уурлаад чи муу одоо тэнэг юм уу яаж байгаа юм гээд газраас чулуу аваад над руу шидэхэд чулуу нь миний зүүн талын

 

шанаа руу оносон. Тэгтэл миний нүд бүрэлзээд шанаанаас бага зэрэг цус гараад ирэхээр нь би доошоо суугаад толгойгоо барьж байхад Үйтүмэн ах хүрч ирээд гар дээр ус хийж шархны лент наачих гэж хэлэхэд цаанаас нэг ах хүрч ирээд наад шархаа оёулахгүй бол муухай эдгэнэ гэхээр нь Үйтүмэн ах бас манай хоёр найз бид 4 гэмтлийн эмнэлэг орж шархан дээр нь 3 оёдол тавиулаад гэртээ хүргүүлсэн. Тэгтэл эмээ яачихсан юм бэ гээд асуухаар нь үнэнээ хэлсэн чинь ээжийн эгч Баярмагнай Үйтүмэнг дуудуулж уулзсан. Тэгээд эгч юу болсон талаар дуудаж асуухад Үйтүмэн ах сагс тоглож байхад Ө миний төмсөг рүү өвдөглөчихсөн. Тэгээд миний уур хүрээд газраас чулуу аваад шидсэн. Санаатай оное гэж бодоогүй гэхэд эгч манай дүүгийн аав, ээж хоёр нь гадаадад байгаа чи эмчилгээг нь хийж өгөх юм уу одоо нүд нь бүрэлзээд толгой нь өвдөөд байгаа гэхэд Үйтүмэн ах би өөрөө хэргээ хариуцна одоохондоо надад мөнгө алга цагдаад хэлээд шалгуул гэж хэлээд гараад явсан. Үйтүмэн ах намайг чулуугаар нэг л удаа цохисон. Би бас Үйтүмэн ахын төмсөг рүү нь санаандгүй өшиглөсөн. Би

  1. төгрөгөөр толгойны зураг авахуулсан бөгөөд Үйтүмэн ах надад эмчилгээний мөнгө гэж
  1. төгрөг өгсөн. Надад одоо хэргийн талаар ямар нэгэн гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-14/,
  • нас тоолсон баримт /хх-7/
  • насанд хүрээгүй гэрч Я.У мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн үед сагсны шийдний хажуугийн турникин дээр гарсан юм хийгээд байж байсан. Хажууд сагсны шийдэн дээр Үйтүмэн ах сагс тоглож байсан. Тэгтэл Үйтүмэн ахтай хамт тоглож байсан Ө сагс тоглож байгаад үсрэхдээ Үйтүмэн ахын төмсөг рүү хөлөөрөө санаандгүй өшиглөж харагдсан. Тэгсэн Үйтүмэн ахын төмсөг нь жаахан өвдсөн байдалтай байсан ба доошоогоо суугаад газраас нэг чулуу аваад Ө луу шидээд уг чулуу нь Ө гэдэг хүүхдийн нүүрнийх нь хэсэгт оносон. Тэгэхэд Үйтүмэн ах уурандаа шидчихлээ уучлаарай гээд Ө-с уучлалт гуйгаад гэмтлийн эмнэлэг рүү Ө-г аваад явсан...гэх мэдүүлэг /хх-23/
  • шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9359 дугаартай:.. Б.Ө-н биед зүүн хацарт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой ...гэх дүгнэлт /хх-27/,
  • шүүгдэгч Я.Үгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2018 оны 07 дугаар сарын 29- ний өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 4 дүгээр гудамжны сагсны шийдэн дээр сагс тоглож байхад зүс таних Ө гэдэг дүү хамт сагс тоглож байгаад миний төмсөг рүү санамсаргүй өшиглөөд би газар унаад босоход төмсөг байна тэрхэн үедээ жаахан өвдөөд байхаар нь уур хүрээд газраас чулуу аваад Ө луу шидэхэд уг чулуу Өын нүүрэн тус газар оноод Өын шанааных нь хэсгээс бага зэрэг цус гарсан. Би сандраад Өын гар дээр нь ус хийж өгөөд байж байхад хажууд явж байсан үл таних нэг ах Өыг хараад наад шархаа оёулах хэрэгтэй шүү гэхээр нь би Өыг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд оёдол тавиулаад буцаагаад гэрт нь хүргэж өгсөн. Өт биеийг чинь ах нь үзүүлж өгнө гэж хэлээд салаад явсан. Би Өыг чулуугаар нүүрэн тус газар нь нэг л цохисон. Харин Ө миний төмсөг рүү санамсаргүй нэг удаа өшиглөсөн ба миний төмсөг тухайн үедээ жаахан өвдөж байгаад зүгээр болсон. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй бөгөөд үзүүлэх шаардлага ч байгаагүй болно. Одоо би Өтай хэргийн талаар ямар нэгэн маргаангүй болсон. Ө бид хоёр хэн хэнээсээ уучлалт гуйсан. Бас би эмчилгээний мөнгө гэж 160.000 төгрөгийг гэрийнх нь гадна өөрт нь өгсөн. Би хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн бид хоёрын дунд одоо хэргийн талаар ямар нэгэн маргаан байхгүй....гэх мэдүүлэг / хх-36-37/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Я.Үг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль з дүгнэлт:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Я.Ү нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч Я.Ү нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд "шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт ажилд орсон, торгох ял оногдуулж өгнө үү, торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг, Хаан банкны дансны хуулга зэргээр тогтоогдох тул түүнд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд торгох ял оногдуулав

Бусад асуудал

Шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол төлбөрт 160.000 төгрөг төлсөн, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх /хх-14, 57/ зүйлгүй гэжээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8,

36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Я Үг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Үг 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасн шүүгдэгч Я.Үд оногдуулсан 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасн шүүгдэгч Я.Ү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Я.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл
 

хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

  1. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Үд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮ Г Ч       Г.ГАНБААТАР