Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/346

 

г                                                                                                                                                                   “1

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Т.Отгонтөгс, хохирогч П.Т-,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:0938/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 8, ... тоотод оршин суух,

2012 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, ... /РД:ЧВ7305.../

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

НэпБ.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 давхар байрны подвалын цонхоор орж ирлээ гэх шалтгааны улмаас хоорондоо муудалцаж улмаар замаск зуурч байсан модоороо хохирогч П.Т-ийн зүүн гарын шуу руу цохиж бие махбодид нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар.Үүнд:

Шүүгдэгч Б.Б--н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын үед 3, 4 дүгээр хороололд “Москва плаза” гэх газар засварын ажил хийдэг байсан юм. 2017 оны 06 дугаар сарын 06-нд миний цалин буугаад би эхнэр Тунгалагт ирж цалин авах талаар хэлэхэд эхнэр Тунгалаг ирээд цалин аваад бид хамтдаа хоолонд ороод би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах орон сууцны подвалд засварын ажил хийж байсан учраас явсан. Орой 18 цагийн үед манай эхнэр Тунгалаг ирээд би эхнэртэйгээ хамт 0,5 литрийн хэмжээтэй архи авч ууцгаасан. Би эхнэр Тунгалагийг гэр лүүгээ яв гэж хэлэхэд Тунгалаг яваад удалгүй буцаж ирээд хаалга нүдэхээр нь онгойлгож өгөөгүй. Тэгсэн цонх түлхээд онгойлгоод цонхоор ороод ирсэн. Би уурандаа чамайг харь гэж хэлээд байхад гэж хэлээд замаск зуурч байсан нарийн модоор Тунгалагын зүүн гарын шуу хэсэг рүү нэг удаа цохисон. Өмнө нь 2012 онд манай эхнэр надад агсам тавиад байхаар нь хүрзний ишээр баруун гар луу нь цохиж хугалж байсан. Би хохирлоо төлж барагдуулсан, эхнэрээсээ уучлалт гуйсан. ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч П.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нөхөр Бат-Эрдэнэ цалингаа аваад бид нарт 200,000 төгрөг өгөөд би охин Нарангэрэлийн хамт хорооллын дэлгүүрээр юм үзээд явж байтал Бат-Эрдэнэ бид хоёрыг хорооллын эцэст хүрээд ир гэж хэлсэн. Бид хоёр уулзаад 0,33 литрийн архи авч уучихаад нөхөр Бат-Эрдэнэ ажил руугаа ороод Нарангэрэл бид хоёр тэндээсээ автобусанд суугаад гэрлүүгээ оруулчихаад хүү 8 настай Одбаярыг дагуулаад Сонгинохайрхан дүүргийн урд байдаг засвар хийж байсан байранд Бат-Эрдэнэ дээр очоод нэг шил 0,75 литрийн хараа архийг 2 харуултай хамт хувааж уусан. Бат-Эрдэнэ Одбаяр бид хоёрыг хөөгөөд яв гээд байсан. Шөнө 23 цагийн орчимд буцаад очиход Бат- Эрдэнэ намайг оруулахгүй байсан. Бат-Эрдэнийн засвар хийж байсан байрны 0 тоот байсан болохоор би цонхоор нь орсон чинь Бат-Эрдэнэ унтаж байснаа босч ирээд цонхоор орж ирлээ гээд замаск зуурч байсан модоор миний гар луу 2 удаа цохисон. 2010 онд Бат-Эрдэнэ согтуу орж ирээд намайг зодоод баруун гарыг хугалж байсан. Надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй.

... Бат-Эрдэнэ хааяа архи уудаг, уусан үедээ ямар нэгэн ааш авир гаргаад байдаггүй, хааяа бид хоёр хэрэлдэж маргалддаг. Би жаахан уух дуртай л даа тэгээд маргалддаг. Хэдэн жилийн өмнө намайг согтуу агсам тавиад байхаар нөхөр маань уурлаад миний гарыг хугалж байсан юм. Тэр асуудлаар шүүхээр орж шийтгүүлж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18, 59 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шинжээчийн 7518 тоот дүгнэлт

  1. П.Т-ийн биед зүүн гарын шуу, богтос ясны дунд 1/3 хэсгийн далд хугарал, зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтлийн ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Золжаргал /хх-ийн 9 х/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 42 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцж үнэлсэн.

 

Б.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн.

Хоёр:Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд:

Захиргааны зөрчлийн баримтууд/хх-ийн 12-14 х/

Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 35-38 х/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 х/

2012 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 313 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-57 х/ зэргийг шинжлэн судалсан болно.

Гүрав:Эрүугийн хариүцлагыг хенгеруулэх, хүндруулэх нехцел байдлын талаар:

Б.Б-н үйлдэлд эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.

Дерөв:Ял шийтгэлийн талаар:

Б.Б-н гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа болно.

Иймд Б.Б-ганх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн согтуу ажлын газрынх нь цонхоор орж ирсэн зүй бус ажиллагаа зохих хэмжээгээр нөлөөлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, ажил, хөдөлмөр хийх бүрэн боломжтой зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзээд түүнд шүүхээс 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.

Тав:Хохирлын талаар:

Хохирогч П.Т-ийн зүгээс баримтаар нэхэмжилсэн хохирол байхгүй, мөн цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул

Зургаа:Цагдан хоригдсон хоногийн талаар:

Б.Б- нь шүүхийн шатанд 1 хоног цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар түүний эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй болно.

Долоо:Эд мөрийн баримтын талаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нарийн мод 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэсэн болно.

шүүгдэгч Б.Б-гбусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

Найм:Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардлын талаар:

Шүүхээс шүүгдэгч, хохирогч нарыг албадан ирүүлэх шийдвэр гаргаж, шүүхэд албадан ирүүлсэнтэй холбоотой зардлын нотлох баримтуудаа Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах газраас бүрдүүлж өгөөгүй, уг зардлын асуудлыг энэ хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Ес:Бүсад асүүдлын талаар:

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулж авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1,...-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б--г 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан ялтан Б.Б-н цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас нийт 8 цагийг хасч эдлэх ялын хугацааг 392 цагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

б.Ялтан Б.Б--н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, 1 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах газар иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5

 

б.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нарийн мод 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  2. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.