Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2014/0276

 

“Л” ХХК-ийн НЭХЭМЖЛЭЛТЭЙ
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 196 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

I

Нэхэмжлэгч “Л” ХХК нэхэмжлэлийн шаардлагадаа: “Л” ХХК-ийн захирал нь 2013 оны 9 дүгээр сард хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Монгол улсад байгаагүй бөгөөд "Л" ХХК-ийн ашигт малтмал ашиглах 15161А дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан төрийн захиргааны байгууллагын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 423 дугаар шийдвэр бүхий үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байгаа учир зөрчигдсөн эрхийг сэргээж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 423 дугаар шийдвэрийн "Л" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмал ашиглалтын 15161А дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: “Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгээгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсэхгүй байна. Иймд "Л" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг буцааж өгнө үү"” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, 56 5, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.а, 7 дугаар зүйлийн 7.3 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 423 дугаар шийдвэрийн "Л" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолдоо: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан "Л” ХХК-ийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 423 тоот шийдвэрээс өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 196 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар ИргэниЙ хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161.1, 162.1, 162.2 дэх хэсэгт заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Кадастрын хэлтсийн дарга 15161А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгах хуулиар олгогдсон эрхийг зохих ёсоор хангах ажиллагааг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-56.5 дахь хэсэгт заасны дагуу явуулаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн нэг үндэслэл гэж үзэхээр байна гэж" дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

"Л" ХХК нь 15161А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан боловч төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 6-5474 тоотоор хүргүүлсэн, 56.3 дахь хэсэгт заасан хугацаанд мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол нэхэмжлэгч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй, 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 423 дугаар шийдвэрээр цуцалсан тухайгаа мэдэгдсэн тухай мэдэгдлийг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6-5694 дүгээр тоотоор нэхэмжлэгчид хүргүүлэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байхад шүүх эдгээр ажиллагааг Кадастрын хэлтэс хийгээгүй гэж дүгнэсэн буруу байна.

Мөн дээрх мэдэгдлүүдийг хүргүүлсэн хаяг буруу бичигдсэнээс шалтгаалж тухайн үед тусгай зөвшөөрөл эзэмшигчид очоогүй, түүнчлэн энэ талаар шуудангаас тодорхой мэдэгдсээр байхад уг хаягаар дахин мэдэгдэл хүргүүлсэн болохыг шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

"Л" ХХК-ийн аж ахуйн нэгжийн улсны бүртгэлийн гэрчилгээ, Кадастрын хэлтсийн бүртгэлийн системд уг компанийн байнгын хаяг нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 42-р байрны 4 тоот гэсэн хаяг бүртгэлтэй байх бөгөөд тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдлийг 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 6-5474 тоотоор хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч хаяг дээрээ байгаагүйгээс буцаан ирсэн, мөн дахин энэ хаягаар дээрх цуцалсан шийдвэрийн талаар мэдэгдэл хүргүүлсэн нь Төрийн захиргааны байгууллага хуульд заасан үүргээ биелүүлсэн байна.

"Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 6-д "-.56 дугаар зүйлийн 56.2. 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан "мэдэгдэнэ'7 гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно" гэж тайлбарласан байх тул хавтас хэрэгт авагдсан дээрх мэдэгдлүүд нь тус байгууллагын шуудангийн бүртгэлд бүртгэгдсэн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт заасны дагуу "хаягийн өөрчлөлтийн талаарх мэдээллээ төрийн захиргааны байгууллагад ирж бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй атлаа дээрх мэдэгдлүүдийг аваагүй гэж Ашигт малтмалын газрыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүхийн үндэслэх хэсэгт "..нэхэмжлэгч 2013 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүлийн тусламжтайгаар БНХАУ-д хүргэгдэн биеийн байдлыг үзүүлсэн, өвчний зовуурийн талаар тусгасан эмнэлгийн гэрчилгээ байх тул хугацаа хэтрүүлж тусгай зөвшөөрлийн төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хоног алдаж төлсөн нь нотлогдож байна гэжээ.

 

1

"Л" ХХК-ийн захирал өвчний улмаас ажил үүргээ биелүүлэх боломжгүй гэсэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан ч энэ компанийн бусад эрх бүхий албан тушаалтан эсхүл хуульд зааснаар томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулав 15161А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2013 оны 9 дүгээр сарын 24-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх боломж байсан.

 

Иймд Кадастрын хэлтсийн даргын Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 423 тоот шийдвэрээр “Л" ХХК нь 15161А тоо1 ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашиг малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цуцалсан нь үндэслэлтэй байх тул Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 196 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зохих дүгнэлт өгч, хэргийг үндэстэй зөв шийдвэрлэсэн байна. Тиймээс давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг дараах үндэслэлээр хүлээж авах боломжгүй байна.

1. Нэхэмжлэгч “Л” ХХК нь тусгай зөвшөөрлийн 5 дах жилийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай буюу тус хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал нь өвчний учир эмчлүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Энэ асуудлаар хариуцагчийн “захирал өвчний улмаас ....хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ч энэ компанийн бусад эрх бүхий албан тушаалтан ... төлөх боломжтой байсан" гэж гомджээ.

Гэтэл Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3 -д зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага нь энэ тохиолдолд хувь хүн байх бөгөөд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх үүрэгтэй уг этгээд нь өвчтэй байсан нь тухайн хуулийн этгээдийг хугацаанд нь төлбөрөө төлөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсанд тооцох нөхцөл болж байна.

Мөн ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөр нь 3,428.400 төгрөг (буюу 2000 ам.доллар) байсан байх бөгөөд энэ хэмжээний зардлын

 
   


 гүйлгээг бие даан итгэмжлэлгүйгээр хийх эр хэмжээ тус компанийн бусад эрх бүхий албан тушаалтанд байхгүй тул уг хуулийн этгээдийг төлөөлөөд үйлдэл хийх боломжгүй байсан гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар кь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.4.1-д заасантай нийцэж байна.

 

2. Хариуцагчийн гомдолд “"Л” ХХК-ийн аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын хэлтсийн бүртгэлийн системд уг компанийн байнгын хаяг нь ...Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 42-р байрны 4 тоот гэсэн хаяг бүртгэлтэй” энэ хаягаар хүргүүлсэн, үүргээ гүйцэтгэсэн гэжээ. Хариуцагч захиргааны байгууллага цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг “тусгай зөвшөөрөл авах үед бүртгүүлсэн харилцах хаяг”-аар шуудангаар явуулсан байх боловч буцаагдсан[1] байна.

Нэгэнт эхний мэдэгдэл “хүлээн авагч уг хаягт байхгүй” гэдэг үндэслэлээр эзэндээ хүргэгдээгүй буцаж ирсэн тохиолдолд, хариуцагч төрийн захиргааны байгууллагад өөрт нь байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувийн хэрэгт (дээрх харилцах хаягийг 2009 онд бүртгүүлснээс хойш цаг хугацааны хувьд дараа) 2012 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр “Л” ХХК-ийн хаяг өөрчлөгдсөн мэдээлэл[2] авагдсан байсан тул уг шинэчлэгдсэн хаягаар хүргүүлэх боломжтой байжээ.

Хэдийгээр хариуцагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийг “хаягийн өөрчлөлтөө тусгайлан мэдэгдэж бүртгүүлээгүй" хэмээн буруутгаж байгаа боловч хариуцагчид өөрт нь дээр дурдсанаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хаягийн өөрчлөлт бүхий мэдээлэл байсан атал түүнийг мэдэгдэл хүргүүлэхдээ ашиглаагүй байх тул энэ үндэслэлээр гаргаж буй гомдлыг хангах учиргүй байна.

Эдгээр тайлбарласан үндэслэл, шалтгаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 29 -ны өдрийн 196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

 
   


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Б.МӨНХТУЯА

 

            ШҮҮГЧИД:                                                                  Д.БАТБААТАР

 

                                                                                                Ц.ЦОГТ

 

[1] Хэргийн 59-60, 80-81, 124-125-рт

[2]  Хариуцагчаас гаргаж ирүүлсэн баримтууд хэргийн 67 -рт хуулийн этгээдийн тодорхойлолт, 68-60- рт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, уг гэрчилгээ дэх хаягийн өөрчлөлтийн тэмдэглэгээ