| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0904/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/925 |
| Огноо | 2018-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/925
2018 10 29 925
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М.............л даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Э.Энхбат,
шүүгдэгч Ж.Т..............р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Элжигэн овогт Ж.............агийн Т..............рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0480 61282 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Элжигэн овогт Ж.............агийн Т..............р, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Өндөрхангай суманд 1967 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 51 настай, дээд боловсролтой, автомеханикийн инженер мэргэжилтэй, “................................ тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ЦА67053072, урьд
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 356 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39-р зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 261-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 120.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Ж.Т..............р нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 131/4-р байрны гадаа 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр И.Б.............гийг өөрийн охин Т.Э.............лыг айлгалаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т..............р мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч И.Б.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхошуунд танил дүү Ч.............сийн хүүгийнх нь үсний найрын бэлтгэл ажлыг нь хийлцэж өгөөд...4-5 хүн 2 шил архи хувааж уусан. Тэндээсээ дүү Ч.............сээр хүргүүлээд 15 цагийн орчим гэртээ ирсэн. Би 3 давхарт байдаг гэртээ орох гэтэл... түлхүүрээ гэртээ орхисон байсан. Тэгээд гэртээ орж чадалгүй буцаад орцноос гарах гээд бууж байтал 1 давхарт орцны жижүүрийн хаалганы хажууд талд 14-15 орчим насны охин айсан байдалтай зогсож байсан. Би тэр охинд хандаж яасан миний дүү юунаас айгаа бэ гэж хэлчихээд хажуугаар нь гараад явсан...тэгээд би дэлгүүрээс гараад орцны хүүдэнд дээр хайсны хажууд эхнэрээ хүлээгээд зогсож байхад орцноос манай хөрш айлын залуу гарч ирээд “хөөе чи нааш ир” гээд намайг дуудсан. Тэр хүн дээр яваад очтол биеийнхээ араас нэг хар өнгөтэй саваа шиг юм гаргаж ирээд шууд зүүн шанаанд цохисон. Би тэр дороо ухаан манараад л унасан. Тэгээд бүдэг бадаг санахад намайг өшиглөөд байх шиг байсан...миний хамар болон зүүн шанааны нүдний дээд хэсгээс маш их цус гарсан байсан...миний зүүн шанаанд нүдний дээд хэсэгт арьс нь язарч 4 оёо тавиулсан. Хамарны яс хугарч хавдсан, уруулны баруун дээд гадна хэсэгт язарсан, 2 хөлний гуяны гадар дотор хэсэг хөхөрсөн...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээнд гарсан зардлыг бүрэн төлж өгсөн...Иймд надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),
2. Гэрч Ш.М.............лын (хохирогчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр...манай нөхөр дэлгүүрийн утсаар над руу “би түлхүүрээ гэртээ орхиод гарсан байна. Чи гэртээ ирэх болж байна уу” гэсэн... Тэгээд би охиныдоо тэр өдөр нь хоночихоод өглөө 9 цагийн үед гэрийнхээ тэнд байдаг доод дэлгүүр рүү залгаж “манай нөхөр харагдав уу” гэхэд дэлгүүрийн худалдагч эмэгтэй “та өчигдөр гэртээ ирээгүй юм уу, танай нөхөр орцны гадаа хүнд зодуулаад гэмтэл явсан шүү дээ та мэдээгүй юм уу” гэсэн...тэгээд гэртээ ирэхэд манай нөхөр хүнд зодуулсан байдалтай гэртээ хэвтэж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “би өчигдөр гадаа зогсож байтал хажуу айлын залуу гарч ирээд нэг юмаар намайг үгийн зөрөөгүй цохиод унагаасан...хөрш залуу гадаа зогсож байхад гарч ирээд “нааш ир” гээд дуудаад яваад очтол биеийнхээ араас нэг юм гаргаж ирээд л намайг цохиод унагаасан гэж хэлсэн...манай нөхрийн зүүн шанаанд нүдний дээд хэсэгт арьс нь язарч 4 оёо тавиулсан байсан. Хамарны яс хугарч хавдсан, уруулны баруун дээд гадна хэсэгт язарсан, 2 хөлний гуяны гадар дотор хэсэгт хөхөрсөн байсан...манай охин хүүхдийг айлгасан гэж уурласан хажуу айлын нөхөр надад хэлсэн. Манай нөхрийг орцондоо ороход охин тааралдсан юм билээ. Яасан юу болсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),
3. Гэрч ХБ.............аагийн (байрны жижүүр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зодоон хийсэн хүмүүс өөрсдөө орж ирж камерын бичлэг үзээд утсан дээрээ бичээд аваад гарсан...би тэр үед 4 давхарын шатны хэсгийг угааж байсан. Доод 3 давхарт согтуу хүн хашгираад хаалга цохиод байхаар нь би шатнаас буугаад коридор руу хараад яагаад хашгираад хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулаад байгаа юм гэхэд 57 тоотын залуу гэрийнхээ хаалгыг цохиод хашгираад байсан. Тэгээд би доошоо бугаад 7 давхар руу хүүхдийн тэрэг оруулж өгөхөөр гарч ирэхэд 56 тоотын охин 1 давхарт орцон дотор хаалган дээр зогсож байсан...тэр охин орцны дотор хаалган дээр зогсож байсан. Би тэр охинд хандаж энэ согтуу хүн яагаад чарлаад байгаа юм бол гэхэд тэр охин огт дуугараагүй...надад тэр охин юу ч яриагүй. Эмэгтэй хүүхэд айсан орилсон дуу чимээг гараагүй. Тэр охин надад хандаж тусламж гуйгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),
4. Насанд хүрээгүй гэрч Т.Э.............лын (шүүгдэгчийн охин) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хичээлээ тараад 15 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэртээ орох гээд...лифтэнд суугаад 3 давхарт буусан. Тэгээд гэр лүүгээ орох гэтэл манай хажуу айлын хаалгыг согтуу эрэгтэй хүн цохиод зогсож байсан. Энэ үед шатны тэндээс жижүүр эгч яагаад орилоод байгаа юм. Хүүхэд айлгаад гэж хэлсэн...би хаалгаа цохиод...онгойлгохгүй болохоор нь цүнхээ аваад түлхүүрээ авах гэтэл тэр согтуу ах буцаад манай хаалган дээрээ ирэхээр нь би айгаад зөрөөд доошоо буусан. Тэр хүнийг явахаар нь буцаж гэртээ оръё гээд доор 1 давхарт орцны хаалганы хажууд шатны буланд зогссон. Тэгээд зогсож байхад жижүүр эгч бууж ирээд хүүхдийн тэрэг аваад буцаад дээшээ гарсан...тэр ах намайг шатны хажууд зогсож байхад дөхөж ирээд “ахаасаа айгаагүй биз дээ, эд нар хэд хоног хаалга тайлж өгөхгүй байгаа юм. Сэтгэл зовнисон зүйл байвал Хуягаа ахдаа хэлээрэй гээд манай найзууд баян боос хүмүүс би тэд нар дээр очиж архи уулаа” гэсэн. Тэгснээ “Энд байдаг доголон хүн танай аав юм уу, эсхүл найзын чинь аав юм уу, намайг барьж өгөх гэж хэд хэдэн удаа цагдаа дуудсан” гэж хэлэхээр нь би өс санадаг хүн байна гэж айгаад “манай аав биш найзын аав” гэж хэлсэн. Тэгтэл “ахаасаа битгий айгаараа хэрэг гарвал хэлээрэй” гээд гарнаас бариад хацар дээр 2 удаа үнсчихээд дахиад айгаагүй биз гэсэн. Би үгүй гэхэд тэр ах инээгээд гараад явсан. Тэгээд би гэртээ ороод уйлаад ээж рүү утсаар залгаж “хажуу талын айлын ах согтуу намайг айлгаад” гэж хэлсэн. Удалгүй аав гэртээ ирсэн. Би мөн айсан байсан учир уйлаад аавдаа болсон асуудлыг ярьсан. Аав намайг цонхон дээр аваачаад тэр зогсож байгаа хүн мөн үү гэхэд нөгөө ах гадаа зогсож байхаар нь би аавд мөн гэж хэлсэн. Тэгээд намайг гар нүүрээ угааж байхад аав гадагшаа гарч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29)
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12495 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Духны зүүн доод хэсэгт босоо байрлалтай мэс заслын оёдол бүхий 3 см урт шархтай, хамрын нуруу хавдсан, Зүүн дээд зовхинд улаан ягаан өнгийн цус хуралттай, хавдсан. Зүүн гуяны ар дунд хэсэгт 12х6 см, дотор доод хэсэгт 8х6 см захаасаа шарлаж шимэгдэж буй хөхөлбөр өнгийн цус хуралттай.
2018.10.10-ны өдрийн ГССҮТ-н эмчийн үзлэгт онош: Зүүн хөмсөгний зүсэгдсэн шарх, тархи доргилт, хамар ясны хугарал байж болзошгүй гэжээ.
2018.10.15-ны өдрийн “Натур эмнэлгийн” Гавал тархины КТГ-д: хамар ясны хянга болон зүүн хажуу хана цөмөрсөн хугаралтай бөгөөд салст хавагнаж зузаарсан. Хамрын таславч хянга хэсгээрээ хугарч S хэлбэрээр мурийсан...гэжээ...ДҮГНЭЛТ
1.И.Б.............г-н биед хамар яс болон хамрын таславчийн хугарал, духанд шарх, зүүн дээд зовхи, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31),
6. Шүүгдэгч Ж.Т..............рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаднаас цэвэр ус аваад 16 цаг 30 минутын үед гэртээ орж ирэхэд манай 12 настай охин Э.............л гэртээ ирсэн байсан. Намайг гэртээ орход охин Э.............л нь өрөөнөөс гарч ирээд намайг тэвэрч аваад уйлаад намайг орцон дотор согтуу хүн айлгаад гээд дахиад уйлсан. Би тэгэхээр нь хаана юу болов гээд асуухад “намайг сая гэр рүүгээ орох гэж байхад хажуу хаалганы ах согтуу орцон дотор айлгаад танай аав чинь тэр хазгар хүн мөн үү, намайг цагдаа дуудаж өгсөн шүү” гэж хэлсэн. Тэгээд хацар дээр нь 2 удаа үнссэн гэсэн. Гараас нь бариад татаж ирээд үнссэн гэсэн. Тэгээд тэр хүн гараад явсан гэж манай охин хэлэхээр нь би хувцсаа сольчихоод охинтойгоо өрөөнийх нь цонхоор гадагшаа харахад нөгөө хөрш залуу гадаа нэг хүнтэй юм яриад зогсож байсан. Би “тэр мөн үү” гэхэд манай охин “мөн” гэж хэлсэн. Би охиныхоо яриаг сонсоод их бухимдсан байсан. Миний уур их хүрсэн байсан. Тэгээд би манай гэрт байсан эхнэрийн ажлын газраасаа акталсан хэрэгцээгүй болсон гээд авчирсан байсан хуванцар цахилгаан бороохойг бариад гарсан. Би доошоо буугаад орцноос гарахад охиныг маань айлгасан хөршийн залуу согтуу байдалтай зогсож байсан. Намайг орцноос гарахад шууд над руу дөхөөд ирсэн. Би урдаас нь шууд тосож очоод үгийн зөрөөгүй “чи яахаараа согтуу, охин хүүхэд айлгадаг юм” гэж хэлээд шууд бороохойгоороо гуя руу нь 2-3 удаа цохисон. Ингэж цохиход миний барьж байсан бороохой голоороо хугараад унасан. Би тэгэнгүүт гарт үлдсэн ишээр нөгөө залуугийн толгойны хажуу хэсэгт нь цохисон...би тэр залууг гэмтээсэндээ их гэмшиж байна...би гэм буруугаа ойлгож байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41)
7. Хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 57-59)
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 42), эрүүгийн хариуцлага хүлээж эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50), таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 85), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 12-14), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 9), эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 11) хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 43, 44) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Т..............рд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ж.Т..............р нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барйлах Москва хорооллын 131/4-р байрны гадна, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, хүүхдээ өмөөрсөн хувийн сэдэлтээр, хохирогчийг айлгах зорилгоор, хүч хэрэглэж, өөрийн уур бухимдалыг барьж чадаагүй шалтгаан нөхцөлөөс болж И.Б.............гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч И.Б.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхошуунд...дүү Ч.............сийнд...4-5 хүн 2 шил архи хувааж уусан. Тэндээсээ дүү Ч.............сээр хүргүүлээд 15 цагийн орчим буусан. Би 3 давхарт байдаг гэртээ орох гэтэл... түлхүүрээ гэртээ орхисон байсан. Тэгээд гэртээ орж чадалгүй буцаад орцноос гарах гээд бууж байтал 1 давхарт орцны жижүүрийн хаалганы хажууд талд 14-15 орчим насны охин айсан байдалтай зогсож байсан. Би...орцны үүдэнд...хайсны хажууд эхнэрээ хүлээгээд зогсож байхад орцноос манай хөрш айлын залуу гарч ирээд “хөөе чи нааш ир” гээд намайг дуудсан. Тэр хүн дээр яваад очтол биеийнхээ араас нэг хар өнгөтэй саваа шиг юм гаргаж ирээд шууд зүүн шанаанд цохисон. ...Тэгээд бүдэг бадаг санахад намайг өшиглөөд байх шиг байсан...миний хамар болон зүүн шанааны нүдний дээд хэсгээс маш их цус гарсан байсан...миний зүүн шанаанд нүдний дээд хэсэгт арьс нь язарч 4 оёо тавиулсан. Хамарны яс хугарч хавдсан, уруулны баруун дээд гадна хэсэгт язарсан, 2 хөлний гуяны гадар дотор хэсэг хөхөрсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),
- Гэрч Ш.М.............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр...охиныдоо...хоночихоод өглөө 9 цагийн үед гэрийнхээ тэнд байдаг доод дэлгүүр рүү залгаж “манай нөхөр харагдав уу” гэхэд дэлгүүрийн худалдагч эмэгтэй “...танай нөхөр орцны гадаа хүнд зодуулаад гэмтэл явсан...” гэсэн...тэгээд гэртээ ирэхэд манай нөхөр хүнд зодуулсан байдалтай гэртээ хэвтэж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “би өчигдөр гадаа зогсож байтал хажуу айлын залуу гарч ирээд нэг юмаар намайг үгийн зөрөөгүй цохиод унагаасан...хөрш залуу гадаа зогсож байхад гарч ирээд “нааш ир” гээд дуудаад яваад очтол биеийнхээ араас нэг юм гаргаж ирээд л намайг цохиод унагаасан гэж хэлсэн. ...Манай нөхрийг орцондоо ороход хажуу айлын охин тааралдсан юм билээ. Яасан юу болсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),
- Гэрч ХБ.............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр...би ...4 давхарын шатны хэсгийг угааж байсан. Доод 3 давхарт согтуу хүн хашгираад хаалга цохиод байхаар нь би шатнаас буугаад ...харахад 57 тоотын залуу гэрийнхээ хаалгыг цохиод хашгираад байсан. Тэгээд би доошоо бугаад 7 давхар руу хүүхдийн тэрэг оруулж өгөхөөр гарч ирэхэд 56 тоотын охин 1 давхарт орцон дотор хаалган дээр зогсож байсан... 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зодоон хийсэн хүмүүс өөрсдөө орж ирж камерын бичлэг үзээд утсан дээрээ бичээд аваад гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),
- Насанд хүрээгүй гэрч Т.Э.............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хичээлээ тараад 15 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. ...Тэгээд гэр рүүгээ орох гэтэл манай хажуу айлын хаалгыг согтуу эрэгтэй хүн цохиод зогсож байсан. Энэ үед шатны тэндээс жижүүр эгч яагаад орилоод байгаа юм. Хүүхэд айлгаад гэж хэлсэн...би хаалгаа цохиод аав байхгүй онгойлгохгүй болохоор нь цүнхээ аваад түлхүүрээ авах гэтэл тэр согтуу ах буцаад манай хаалган дээрээ ирэхээр нь би айгаад зөрөөд доошоо буусан. Тэр хүнийг явахаар буцаж гэртээ оръё гээд доор 1 давхарт орцны хаалганы хажууд шатны буланд зогссон. Тэгтэл...жижүүр эгч бууж ирээд хүүхдийн тэрэг аваад буцаад дээшээ гарсан...тэр ах намайг шатны хажууд зогсож байхад дөхөж ирээд “ахаасаа айгаагүй биз дээ, эд нар хэд хоног хаалга тайлж өгөхгүй байгаа юм. Сэтгэл зовнисон зүйл байвал Хуягаа ахдаа хэлээрэй гээд манай найзууд баян боос хүмүүс бид тэд нар дээр очиж архи уулаа” гэсэн. Тэгснээ “Энд байдаг доголон хүн танай аав юм уу, эсхүл найзын чинь аав юм уу, намайг барьж өгөх гэж хэд хэдэн удаа цагдаа дуудсан” гэж хэлэхээр нь би өс санадаг хүн байна гэж айгаад “манай аав биш найзын аав” гэж хэлсэн. Тэгтэл “ахаасаа битгий айгаараа хэрэг гарвал хэлээрэй” гээд гарнаас бариад хацар дээр 2 удаа үнсчихээд дахиад айгаагүй биз гэсэн. Би үгүй гэхэд тэр ах инээгээд гараад явсан. Тэгээд би гэртээ ороод уйлаад ээж рүү утсаар залгаж хажуу талын айлын ах согтуу намайг айлгаад гэж хэлсэн. Удалгүй аав гэртээ ирсэн. Би...уйлаад аавдаа болсон асуудлыг ярьсан. Аав намайг цонхон дээр аваачаад тэр зогсож байгаа хүн мөн үү гэхэд нөгөө ах гадаа зогсож байхаар нь би аавд мөн гэж хэлсэн. Тэгээд намайг гар нүүрээ угааж байхад аав гадагшаа гарч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12495 дугаар дүгнэлт “...1.И.Б.............г-н биед хамар яс болон хамрын таславчийн хугарал, духанд шарх, зүүн дээд зовхи, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31),
- Шүүгдэгч Ж.Т..............рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг гэртээ ороход охин Э.............л нь өрөөнөөс гарч ирээд намайг тэвэрч аваад уйлаад ...“намайг сая гэр рүүгээ орох гэж байхад хажуу хаалганы ах согтуу орцон дотор айлгаад танай аав чинь тэр хазгар хүн мөн үү, намайг цагдаа дуудаж өгсөн шүү гэж хэлсэн. Тэгээд хацар дээр нь гараас нь барьж байгаап 2 удаа үнссэн гэсэн. Тэгээд тэр хүн гараад явсан” гэж манай охин хэлэхээр нь би хувцсаа сольчихоод охинтойгоо өрөөнийх нь цонхоор гадагшаа харахад нөгөө хөрш залуу гадаа нэг хүнтэй юм яриад зогсож байсан. Би тэр мөн үү гэхэд манай охин мөн гэж хэлсэн. Би охиныхоо яриаг сонсоод их бухимдсан уур хүрсэн байсан. Тэгээд би гэрт байсан...хэрэгцээгүй болсон...хуванцар цахилгаан бороохойг барьж гараад...охиныг маань айлгасан хөршийн залуугийн...урдаас нь шууд тосож очоод үгийн зөрөөгүй “чи яахаараа согтуу охин хүүхэд айлгадаг юм” гэж хэлээд...бороохойгоороо гуя руу нь 2-3 удаа цохисон. Ингэж цохиход миний барьж байсан бороохой голоороо хугараад унасан. Би тэгэнгүүт гарт үлдсэн ишээр нөгөө залуугийн толгойны хажуу хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ж.Т..............р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “манай охиныг айлгасан” гэх сэдэлтээр, хохирогч И.Б.............гийг зодож, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Т..............р нь хохирогч И.Б.............гийг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Ж.Т..............рийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч И.Б.............г нь эмчилгээний зардалд баримтаар 169.600 төгрөгийг (хавтаст хэргийн 57-59) нэхэмжилснээс шүүгдэгч нь хохирогчид 168.000 төгрөг төлсөн болох нь (хавтаст хэргийн 12) баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Т..............р нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Т..............рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Т..............р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”, мөн зүйлийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаан гэмт хэрэг үйлдсэн” буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй Т.Э.............лыг айлгаж ичээсний улмаас гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тоосон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Т..............р нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн баталгааг гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Ж.Т..............рд эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Иймд шүүгдэгч Ж.Т..............рийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр “ТБЭ” ХХК-д захирал ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ж.Т..............рд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
IV. Бусад асуудлаар
Эрүүгийн 1808 0480 61282 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий CD 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хадгалах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Элжигэн овогт Ж.............агийн Т..............рийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т..............рийг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т..............рд оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Т..............р нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 2 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М.............Л