Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1000

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч А.Ганзориг,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б Б холбогдох 1708020980239 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***оны ** дугаар сарын **-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-*, эмээгийн хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, сургуулийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1145 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

  1. дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 470 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6/зургаа/ сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 /хоёр/ жил 6/зургаа/ сарын хорих ялыг 1 /нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн, РД: /ПИ****/,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ Сувдан төвийн үүдэнд илээр, хүч хэрэглэхгүйгээр иргэн эзэмшлийн ЛЖ маркийн гар утсыг нь "утсаар ярьж байхад” булааж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар дээрэмдэн авч бусдад 180.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлон баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Б 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сувдан төв”-ийн үүдэнд иргэн П.Бг утсаар ярьж байхад нь түүний гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • хохирогч П.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн :...Би 2017 оны 10 сарын 19-ны орой Сонгинохайрхан дүүргийн хуучин эцсийн буудал дээр буугаад...гар утсаараа ярьж байтал гэнэт миний утсыг нэг эрэгтэй хүн шүүрч аваад зугтсан...цагдаад мэдэгдсэн, эргүүлийн цагдаа тухайн залууг барьсан...гэх мэдүүлэг /хх-27-28/,
  • гэрч Б.Г мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2017 оны 10 сарын 19-ны өдөр машин эргүүлийн ачит 117 дуудлагаар ахлах ахлагч Б.Мөнх-Одын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Ачит 10-аас Сонгонохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны хуучин эцэс Сувдан төвийн гадаа 1 хүн гар утсаа дээрэмдүүлсэн гэсэн дуудлагын дагуу түргэн шуурхай очиж ажилласан...Болдбаатар гэдэг залууг хойноос нь мөшгиж 2 залуу барьсан байсныг барьж цагдаагийн хэлтэс дээр авчирсан...гэх мэдүүлэг /хх-147/,
  • "Арвижих - Эстимэйт” ХХК-ийн хийсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 149-150/ ,
  • шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн...Би 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянхошууны тойрог дээр гудамжинд архи уусан бөгөөд Сувдан дэлгүүрийн үүдэнд байсан настай эрэгтэй хүний гар утсыг булааж аваад гудамж руу ороод гүйсэн...араас хоёр залуу гүйж ирээд барьж авсан...тухайн хоёр залуу цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-67, 76-77/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
 

Иймд шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн шинж, хохирлын талаархи хууль зүйн дүгнэлт:

Хэрэгт цугларсан нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, тус хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хангалттай гэж үнэлэв.

Нотлох баримын эх сурвалжууд хооронд зөрүүтэй, зөрчилтэй асуудал байхгүй, мөн хохирогч, гэрч нар худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Хохирогч гар утсаа хүлээн авсан, хохирол төлбөргүй /хх-25-26/ тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч Б.Б өмнө нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 06 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 02 жил 06 сар хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул тухайн хулгайлах

 

гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх үндэслэлтэй байна.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 3, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар "тэнссэн хугацаа”-нд гэмт хэрэг үйлдсэн л бол ямар нэг ял оногдуулсан эсэхээс үл хамааран өмнө болон сүүлд үйлдсэн гэмт хэргийн ялуудыг нэмж нэгтгэх зохицуулалт хууль ёсны зарчмын хувьд утга агуулгын зөрүүгүй хуульчлагдсан гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр ”шүүгдэгчид холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаа дууссан тул хэрэгсэхгүй байх, харин сүүлд үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай” шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй болно.

Бусад асуудал

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь өмнөх шийтгэх тогтоолд зааснаар 19 хоног /х-54-55/, 2018.09.28-ны өдрөөс /х-144/ 2018.11.21-ний өдрийг хүртэл 54 хоног нийт 73 хоног цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1,

  1. дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О овогт Б Б-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалт буюу ”шүүгдэгч Б.Бт оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай” гэснийг хүчингүй болгосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт энэ тогтооглоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр, өмнөх 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг нэмт нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 03 жилийн хугацаагаар тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын эдлэх 03 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Бын цагдан хоригдсон нийт 73 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаад оруулан тооцсугай.
  7. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шүүгдэгч Б.Быг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл
 

хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай

  1. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигд тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР