| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0252/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/261 |
| Огноо | 2022-04-11 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/261
2022 04 11 2022/ШЦТ/261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Э.Б,
шүүгдэгч Б.”Э” нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
“Э” овогт “Б”ийн “Э”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 221000000 0167 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
“Э” овогт “Б”ийн “Э” (РД:6).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн эрүүгийн хэргийн товч агуулга:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.”Э”аас: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн болно.
Хоёр. Эрүүгийн 221000000 0167 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1. Экологийн цагдаагийн албанаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
2. Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч С.”М”ын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “...Олон нийтийн цахим сүлжээнд “Ангийн мах, хорхог боодог, шорлог дурлагчдын бүлгэм” фейсбүүк группэд ““Х” байна уу” гэх мэдээллийн дор Б.”Э” гэх хаягаас “байна” гэсэн зурвас үлдээсэн байсныг шалгахад иргэн “Б” овогтой “Э” нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 00-00 УАУ улсын дугаартай “Тоёота приус” маркийн машинаас буулгаж үзүүлж байсныг өөрийн гар утсаар бичлэг хийж баримтжуулсан...” гэх илтгэх хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),
3. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эд зүйл хураан авсан: “...Иргэн Б.”Э” нь 1 ширхэг хөлдөөсөн ““Х” шувуу”-г Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-2 хорооллын гадна талбайгаас 0000 УАУ улсын дугаартай Тээврийн хэрэгслээр тээвэрлэн явсан 1 ширхэг “Х” шувууны мах, 1 ширхэг иргэний үнэмлэхийг 14 цаг 24 минутад хураан авав...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),
4. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эд зүйл хураан авсан тухай:
“...Хар өнгийн гялгар уутаар гадна талаас нь ороож, дотуураа цэнхэр өнгийн гялгар уутанд хийсэн амьтны гаралтай эд эрхтэн болох цайвар, бор саарал зүсмийн хөлдөөсөн хөл толгой бүрэн бүтэн шувуу 1 ширхэг байх ба гадна өд сөдтэй, хошуу хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдож норсон /оролцогчоос “Х” гэж ярьж буй/ шувуу байлаа. Эд зүйлийг түр хураан авав...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
5. 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох” тухай: “...Амьтны гаралтай хөлдөөсөн бодгаль буюу “Х” шувуу 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох” гэсэн мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 10 дахь тал),
6. Нийслэлийн байгаль орчны газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04/54 дугаартай: “...Алтайн “Х” шувууны түүхий эд хадгалсан гэх Г-17 дугаартай хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Нийслэлийн байгаль орчны газрын биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Т ийг томилж оролцуулах тухай итгэмжлэл бүхий” албан бичиг (хавтаст хэргийн 12 дахь тал),
7. Хохирогч Нийслэлийн байгаль орчны газрын хууль ёсны төлөөлөгч Б.Т ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дүгнэлтээр тогтоогдсон шувуу нь Алтайн “Х” шувуу байна, энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ан амьтны экологи, эдийн засгийн хохирол”-ын үнэлгээгээр Алтайн “Х” шувууны 1 бодгаль нь 130.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Амьтны тухай хуулиар экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгодог учраас байгаль орчинд учруулсан хохирол нь 260.000 төгрөг болж байна. Уг Алтайн “Х” шувуу нь Монгол орны улаан номонд бүртгэлтэй, Амьтны тухай хуулийн ховор зүйлийн жагсаалтад багтсан, дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны ангиллаар Олон улсын хэмжээнд анхааралд өртөхөөргүй, Монгол орны хэмжээнд ховордож болзошгүй ангилалд хамаардаг. Уг шувуу нь Монгол орны Алтайн нуруу, түүний салбар уулсаар тархагдсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр 1 бодгаль нь 130.000 төгрөгөөр үнэлэгдсэн, үүнийг Амьтны тухай хуулиар 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалтаар нь байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилж байна. Хохирлоо төлчихвөл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
8. Гэрч Л.”М” гийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр бид хоёр Говь-алтай аймгаас хотод эмчилгээнд орохоор 2021 оны 12 сарын 20-ны орчимд ирсэн. Манай нөхөр “Э” ...ирэхдээ ...эмнэлгүүдээр явж боломжтой газар нь үзүүлээд хагалгаа хийлгэхээр ирсэн. Тэгээд яр шарханд хойлгийн мах сайн гэж сонсоод хүмүүсээс асууж байгаад фейсбүүкээр оллоо гээд нэг шувуу аваад ирсэн. Бид нар өмнө нь “Х” шувуу гэж мэддэггүй болохоор ямар шувууг нь хэлж мэдэхгүй, хар ууттай юманд ороосон зүйл байсан. Тэгээд битүү шарханд ууж болдоггүй гэхээр нь буцаагаад зарчихъя эмчилгээнийхээ төлбөрт мөнгө хэрэгтэй гээд зарах гэж байгаад ийм асуудалд холбогдчихоод байна. Би “Х” шувууг олж авч болдог, болдоггүйг мэдэхгүй болохоор мөнгөө олж авъя гээд зарах гэж байсан. Манай нөхөр өөрөө л фейсбүүкээс оллоо гээд яваад ирэхдээ нэг хар гялгар ууттай шувуу гээд нэг юм аваад ирсэн. Бид тэрийг задлаагүй, болохгүй гэж сонсоод буцаагаад зарахаар манай нөхөр шийдсэн. Ганцаараа явсан, хамт хүн очоогүй бэлэн 350.000 төгрөгөөр худалдаж авлаа гээд ирсэн дансаар шилжүүлээгүй болохоор ямар хүнээс авсныг тодорхойлж хэлж мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
9. Гэрч Л.”М” гийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Экологийн цагдаагийн албанд экологийн шинжээч ажилтай. Ажил мэргэжлийн шалтгаанаар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилсан сэргийлэх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор Олон нийтийн цахим сүлжээнд тавигдаж буй мэдээ, мэдээллийг шүүж нягталж үзэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ажиллаж байтал зөрчлийн шалган шийдвэрлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч С.”М” надад “Ангийн мах, хорхог, боодог” гэсэн фейсбүүк групп дотор “Д.”О” ” гэх хаягаас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тавигдсан ““Х” байна уу” гэх постын дор “Б.”Э”” гэх хаягаас “bna” гэж бичиж “Баасан Сэндмаа” гэх хаягтай бичсэн чатыг харахад “hoilig bgaa muu, …bna, …her ih bgaan, …gants bna, …hed we, …350” гэсэн харилцсан чатыг хараад экологийн шинжээч Б.”Б” , байцаагч С.”М” нарын хамт уг хүнтэй 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр холбогдсон. Хан-уул дүүргийн Буянт-Ухаа-2 хорооллын урд талд очиход саарал өнгийн 00-00 УАУ улсын дугаартай приус машины хаалга нь онгорхой 4 хүн бууж ирсэн. Гартаа хар тортой юм барьсан эрэгтэй хүн ирсэн. Үзэхэд нэг бодгаль хөлдөөсөн Алтайн “Х” шувуу нүдээр харахад мөн байсан. Бид цагдаагаас яваа гэдгээ хэлж үнэмлэхээ үзүүлээд таны үйлдэл хууль бус учраас шалгуулах хэрэгтэй гэсэн. Зөрчлийн байцаагч, цагдаагийн дэслэгч С.”М” түр хураан авах тэмдэглэл үйлдэж хөлдөөсөн шувууг хураан авч гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүлсэн. Д.”О” гэх хаягаас тавьсан постыг харахад Б.”Э” гэх хүний “Х” шувуу зарна байна гэсэн чатыг л уншсан, утасны дугаарыг нь “М” байцаагч олчихсон холбогдсон гэж байсан. 00-00 УАУ улсын дугаартай приус машиныг унаж ирсэн эсэхийг хараагүй. Буянт-Ухаа 2 хорооллын хажууд уулзсан нь үнэн. Уг машинаас хар ууттай эд зүйл барьж ирж байгааг баталгаажуулсан бичлэгийг би Самсунг Галакси ЗМ- 0935Р маркийн гар утсаар 13 секундийн бичлэг хийж баримтжуулсан. Цагдаагийн дэслэгч С.”М” энгэрийн камерын бичлэгээр тухайн хүний яриа, хар тортой зүйл задалж хөлдөөсөн шувууг үзүүлж байгаа үеийг харуулсан бичлэгийг хийсэн. Уг сидиг би хүлээлгэж өгнө....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-00 дахь тал),
10. Гэрч Б.”Б” ы 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч С.”М” фейсбүүкийн зар дээр 1 ширхэг “Х” шувуу зарна гэсэн мэдээлэл байна гэсний дагуу хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Насанбатаас үүрэг чиглэл авсан. Экологийн шинжээч, цагдаагийн дэслэгч М.”М” , байцаагч, цагдаагийн дэслэгч С.”М” нарын хамт уг мэдээллийг шалгаж утсаар зарах хүнтэй нь “М” холбогдсон. 2021 оны 01 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа-2 хорооллын гадна уулзсан. Тухайн хүн зогсож байсан машины цаанаас гартаа хар гялгар ууттай нэг зүйл бариад ирсэн. Тэр хүн бид өөрсдөө худалдаж авсан, эмчилгээнд хэрэглэх гэж байснаа эмчийн заавраар хэрэглэхгүй болсон учраас зарж байгаа юм гэж ярьсан. Эхнэр нь гэх хүн хамт ирсэн байсан. Задалж үзэхэд нүдэн баримжаагаар “Х” шувуу байсан учраас албаны бичиг баримтаа үзүүлсэн. С.”М” нь түр хураан авах тэмдэглэл үйлдэж 1 ширхэг “Х” шувуу, 1 ширхэг иргэний үнэмлэхийг хураан авч албаны байранд авчирсан. “Х” шувуу нь ховор ангиллын шувуунд хамаарах тул албаны хоногийн мэдээнд оруулж шалгуулахаар Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн. “Ангийн мах, хорхог, боодог, шорлог дурлагчдын бүлгэм” гэх фейсбүүк группт “Х” авна гэсэн постыг Д.”О” гэх хаягаас оруулсан байсны дор Б.”Э” гэх хаягаас байна гэж хариу бичсэн байсан. ...Б.”Э” гэх хаягтай чатаар харилцаагүй, утасны дугаарыг нь С.”М” олсон байсан. 00-00 УАУ улсын дугаартай приус машиныг унаж ирсэн эсэхийг хараагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
11. Гэрч Б.”Э” ийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн ах Б.”Э” нь 2022 оны 01 дүгээр сарын 13-нд Говь- Алтай аймгаас эхнэр хүүхдүүдийн хамт эмчилгээ хийлгэхээр Буянт-Ухаа-2 хороолол 1014 дүгээр байрны 6 давхар 32 тоотод ирсэн. ...Намайг гэрээсээ гараад явах гэж байхад цагдаад шувуу хураалгасан. Тэр шувууг хэзээ хэнээс олсон ямар шувуу болохыг мэдээгүй байсан. ...Ах “Х” шувуу хүнээс авсан, эмчилгээнд ашиглах гэхэд болдоггүй гэхээр нь буцаж зарах гэж байгаад баригдаад хураалгасан, цагдаад шалгуулж байгаа гэж надад хэлсэн. ...Би хураалгахад нь шувуу хадгалж байсныг мэдсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
12. Гэрч С.”М”ын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“Ангийн мах, хорхог боодог, шорлогод дурлагчдын бүлгэм олон нийтийн цахим сүлжээд ““Х” байна уу” гэсэн нийтлэлийн доор сэтгэгдэл бичих хэсэг дээр нь Б.”Э” гэсэн хаягаас “bnа” гэсэн мэдээлэл байршуулсан байсан. Уг мэдээлэл нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын ховор амьтны жагсаалтад багтсан “Алтайн “Х” шувуу байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан. Цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх зорилгоор би өөрийн фейсбүүк хаяг Баасан Сэндмаа гэсэн хаягаас холбоо тогтоож утасны дугаарыг нь авсан. Буянт- Ухаа 2 хорооллын гадаа ирээд залгачих гэсэн. Би экологийн шинжээч цагдаагийн дэслэгч М.”М” , Б.”Б” ы хамт очсон. ...Хураан авах ажиллагаатай холбоотой дүрс бичлэгийг энгэрийн камераар хийсэн боловч устгагдсан байна одоо бичлэг байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),
13. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн Шувуу, Шавж судлалын Лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч Б.”Э” гийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/21 дугаартай, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлд хийгдсэн:
-Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь: Гургуулынханы (Phasianidae) овгийн 1 бодгаль Алтайн “Х” (Tetraogallus altaicus) шувуу болохыг тогтоосон. Нас хүйс, агнагдсан цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Уг шувууны хүзүүний ард шарх үүссэн байсан. Хэрхэн яаж агнагдсан талаар тодорхойлох боломжгүй байна. /Дүгнэлтэд зургаар хавсаргав./ Алтайн “Х” шувуу нь Монгол орны улаан номонд бүртгэлтэй. Мөн Амьтны тухай хуулийн ховор зүйлийн жагсаалтад багтсан. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны ангиллаар Олон улсын хувьд “анхааралд өртөхөөргүй”, Монгол орны хувьд “ховордож болзошгүй зүйл”-д хамаарна.
- Алтайн “Х” шувууны экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр 130 000 төгрөг байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43 дахь тал),
14. Яллагдагч Б.”Э”ын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотод 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эмчилгээ хийлгэхээр ирсэн. Миний бие парагепатит гэж нэрлэгддэг өвчтэй, үүнийгээ хувийн эмнэлгүүдээр эмчлүүлдэг байсан. Эмнэлгээр явж байгаад хойлгын мах шарханд сайн гэж сонсоод фейсбүүк зар харж ““Х” зарна” гэсэн хүнээс авъя гэсэн зурвас үлдээсэн. Танихгүй хүн утсаар залгаад байна, авах уу гээд би авахаар болсон. 12 сарын 22-23-ны үед л байсан, шувуугаа Моносын тойргийн тэнд бэлэн 350.000 төгрөг өгөөд авсан. Тухайн хүн нууцалсан дугаараар өөрөө над руу холбогдоод байсан, машингүй тэр хүн ирсэн байсан. ...Хойлгийн махаа буцаж зараад мөнгөө олж, эмчилгээндээ нэмэр болгоё гэж бодоод фейсбүүкт өөрийн хаягаараа хойлгийн мах зарна гэж бичсэн. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр холбогдсон хүн маань экологийн цагдаа байгаад хураалгасан. Би уг шувууг худалдаж аваад гэртээ 10 гаран хоног хадгалсан нь үнэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
15. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), байнга оршин суугаа хаягийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 59 дэх тал), Эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа (хавтаст хэргийн 65-67, 69-70 дахь тал), гэрлэсний бүртгэлийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 00 дахь тал), “Э”ын Буянтогтох, “Э”ын Амгаланбаатар нарын төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 84 дэх тал), Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 88-89 дэх тал), Эрүүл мэндийн дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 90-92 дахь тал),
-шүүх хуралд шинээр гаргаж өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 150.000 төгрөгийг “Биологийн хүрээлэн”-гийн Төрийн банкны 100900015486 тоот дансанд шилжүүлсэн тухай, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 260.000 төгрөгийг Нийслэлийн байгаль орчны газрын Төрийн банкны 100200000906 тоот дансанд шилжүүлсэн тухай баримтууд болон бусад бичгийн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Б.”Э” нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын ховор амьтны жагсаалтад багтсан “Алтайн “Х” “ нэршилтэй ховор амьтныг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт ухаа-2 хорооллын 1014-32 тоотод хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирол хор уршгийг арилгасан талаарх баримтыг гаргаж өгсөн байх тул хохирогчид төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцож дүгнэлт гаргахдаа хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.”Э” нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоол, уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ховор амьтан”-ы жагсаалтад багтсан Гургуулынханы (Phasianidae) овгийн 1 бодгаль Алтайн “Х” (Tetraogallus altaicus) нэршилтэй шувууг буюу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа-2” хорооллын 1014 дүгээр байрны 32 тоотод 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хадгалсан үйл баримт нь:
-Экологийн цагдаагийн албанаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
-Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч С.”М”ын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),
-1 ширхэг “Х” шувууны бүтэн махыг хураан авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5-7 дахь тал),
- Амьтны гаралтай хөлдөөсөн бодгаль буюу “Х” шувуу 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 10 дахь тал),
-Нийслэлийн байгаль орчны газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04/54 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 12 дахь тал),
-Хохирогч Нийслэлийн байгаль орчны газрын хууль ёсны төлөөлөгч Б.Т ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
-Гэрч Л.”М” гийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
-Гэрч Л.”М” гийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-00 дахь тал),
-Гэрч Б.”Б” ы 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
-Гэрч Б.”Э” ийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
-Гэрч С.”М”ын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),
-Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн Шувуу, Шавж судлалын Лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч Б.Э-ийн 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 000 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 43 дахь тал),
-Яллагдагч Б.”Э”ын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоож, оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Монгол Улсын Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад ховор амьтан гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг ойлгохоор хуульчилсан бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь заалтад Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар, Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор ховор амьтныг агнаж, барьж болохыг зөвшөөрсөн, бусад тохиолдолд хориглосон байна.
Түүнчлэн дээрх хуульд ховор амьтны жагсаалтыг Засгийн газар батална гэж хуульчилсан бөгөөд үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн №7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтан”-ы жагсаалтын 17-д “Алтайн “Х” ” (Tetraogallus altaicus)-ыг оруулсан байна.
Шүүгдэгч Б.”Э”ын тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан ховор амьтан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр “Гургуулынханы (Phasianidae) овгийн 1 бодгаль Алтайн “Х” (Tetraogallus altaicus) шувууг болох нь тогтоогдсон бөгөөд ховор амьтны жагсаалтад багтсан Алтайн “Х” шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр орон байранд хадгалж байсан нь хэргийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Алтайн “Х” шувуу нь Монгол орны улаан номонд бүртгэлтэй, мөн Амьтны тухай хуулийн ховор зүйлийн жагсаалтад багтсан, Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны ангиллаар Олон улсын хувьд “анхааралд өртөхөөргүй”, Монгол орны хувьд “ховордож болзошгүй зүйл”-д хамаардаг байна.
Иймд ховор амьтны жагсаалтад багтсан Алтайн “Х” шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нөгөө талаас иргэдэд чиглэсэн мэдээ, мэдээлэл, сурталчилгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа сул байгаатай холбоотой байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.25 дахь заалтад ”амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж тухайн зүйл амьтны амьдрах орчин болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон амьтны мөнгөн үнэлгээг.” ойлгоно гэж,
-мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж хуульчилсан.
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн Шувуу, Шавж судлалын Лабораторийн эрдэм шинжилгээний шинжээч Б.”Э” гийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/21 дугаартай дүгнэлтээр Алтайн “Х” шувууны экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр 130 000 төгрөг байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43 дахь тал) гаргасан.
Иймд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”.
37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэснийг үндэслэн шүүгдэгчээс 130.000 төгрөгийг хоёр дахин өсгөж 260.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн байгаль орчны газрын Төрийн банкны 100200000906 тоот дансанд шүүгдэгчээс 260.000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул түүнийг хохирогч буюу улсад төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар заасан бөгөөд 1.4 дэх заалтад “шинжээчид төлөх зардал”-ыг оруулсан байна.
Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн Төрийн банкны 100900015486 тоот дансанд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шинжээчийн зардал 150.000 төгрөгийг шүүгдэгч шилжүүлсэн байх тул төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.
Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Б.”Э”ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналтай, эд мөрийн баримт болон “Алтайн “Х” шувууг устгах” 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргах гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар Б.”Э” цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,
-мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Иймд шүүгдэгч Б.”Э”ыг гэм буруутайд тооцсон тул анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авч, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Экологийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 ширхэг бодгаль “Алтайн “Х” ” нэршилтэй шувууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн Шувуу, Шавж судлалын лабораторид шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “Э” овогт “Б”ийн “Э”ыг “Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “Э” овогт “Б”ийн “Э”ад хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Б.”Э”ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.”Э” тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.”Э”ад хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Экологийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 ширхэг бодгаль “Алтайн “Х” ” нэршилтэй шувууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн Шувуу, Шавж судлалын Лабораторид шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Нийслэлийн байгаль орчны газарт төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнд шинжээчийн ажлын хөлсөнд шүүгдэгч Б.”Э”аас 150.000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.”Э”ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.”Э”ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН