Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1001

 
  • МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

    Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

    Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

    Улсын яллагч Э.Энхбат

    Шүүгдэгч Ц.Ү, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

    Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц Ү холбогдох 1808030011020 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Аглут” барилга угсралтын компанид туслах ажилтай, ам бүл-*, Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Яргайтын богины **тоотод оршин суух хаягтай, урьд ял шийлтгэлгүй, Б овогт Ц.Ү, РД: УХ*****

    Холбогдсон хэргийн талаар:

    Шүүгдэгч Ц.Ү нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 27/1 дүгээр байрны гадаа 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед 9 настай Т.Б-ийн “1рНопе-5 3” загварын гар утсыг утсаар яриад өгье гэж хэлж аваад бусадтай утсаар ярьсаны дараа хохирогчид буцаан өгөхгүй гар утсыг нь авч зугтаж, бусдад худалдан борлуулж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     

    ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлон баримтуудыг шинжлэн судлахад:

    Шүүгдэгч Ц.Ү нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 27/1 дүгээр байрны гадаа 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед 9 настай Т.Батсуурийн “1рНопе-5 3” загварын гар утсыг утсаар яриад өгье гэж хэлж аваад бусадтай утсаар ярьсаны дараа хохирогчид буцаан өгөхгүй гар утсыг нь авч зугтаж, бусдад худалдан борлуулж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

    • хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8/
    • мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-74-76
     

    /

     
    • насанд хүрээгүй хохирогч Т.Б мөрдөн байцаалтад өгсөн:...гэрийнхээ гадаа талбай дээр хөл бөмбөг тоглож байхад саарал цамцтай ах "утсаараа яриулчих” гэхээр нь би ээж надад 2018 оны 02 сарын сүүлээр 250.000 төгрөгөөр авч өгсөн “”1рНопе 5 з” загварын гар утсаа өгөхөд утсаар ярьчихаад буцаагаад өгсөн. Тэгээд бид 3 бөмбөгөө авахаар найз Э хашаа даваад бөмбөгөө хайж байхад нөгөө ах намайг “утсаа өгчих” гэхээр нь би өгсөн. Тэгсэн утсаар ярьж байснаа гэнэт нөгөө ах байрны хажуугийн хашааг даваад байрны араар тойроод гүйгээд алга болчихсон...гэх мэдүүлэг /хх-19/
    • хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Батсуурьтай байрныхаа гадаа хөлбөмбөг хамт тоглож байсан хүүхэд нь Батсуурийн утсаар эхлээд ярьчихаад өгсөн гэсэн. Дахиж утсыг нь аваад зугатаачихсан гэж хэлсэн. Ач хүү Бь болон ээж Д нар Солонгос улс руу явсан, хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан, хохиролтой холбоотой санал, хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-75/
    • насанд хүрээгүй гэрч Э.Э мөрдөн байцаалтад өгсөн:... Би байрныхаа гадаа найз Батсуурийн хамт тоглож байсан ба бор царайтай, мэнгэтэй байх шиг байсан бор өмдтэй, таргандуу ах ирээд “хамт тоглох уу” гээд бид хоёртой бөмбөг хамт тоглож байгаад Батсууриас “ахын дүү гар утсаа өгч байгаач, ах нь түр ярьчихаад өгье” гэхэд Батсуурь гар утсаа өгсөн ба тэр ах ярьчихаад буцаагаад өгсөн. Гэтэл тэр үед өөр нэг ах ирээд бөмбөг өшиглөөд хашаа давуулчихсан. Анх тоглож байсан ах бид гурав бөмбөгийг яаж авах талаар яриад тэр ах намайг төмөр сараалжин хашааны завсраар оруулаад “бөмбөгөө аваад ир” гээд явуулсан. Би бөмбөгөө хашаан дотор хайж байхад тэр ах “Сүү” ХХК-ийн зүгт гүйж байхаар нь хаашаа явж байгаа талаар асуухад юу ч дуугарахгүй гүйгээд явсан. Би бөмбөгөө хайгаад олоогүй буцаад Батсуурь дээр ирэхэд уйлчихсан байхаар нь яасан талаар асуухад “саяны ах утсаар ярьчихаад өгье гэж утас авчихаад ярьж байснаа утас аваад явчихлаа” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-87-88/
    • эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-26-28/
    • шүүгдэгч Ц.Үын мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Драгоны урд талын байрны дунд тоглоомын талбай дээр хүүхдүүд хөлбөмбөг тоглож байсан. Тэнд тоглож байсан танихгүй бүдүүн махлаг хүүхдээс “ахдаа ганц утсаар яриулаач” гэхэд тэр хүүхэд утсаа өгсөн. Тэр үед би Нэмүүлэнтэй ярьж дуусаад, нөгөө хүүхдэд утсыг өгсөн. Хүүхдүүд хөлбөмбөг тоглож байгаад бөмбөгөө хашаа давуулсан. Тэгээд хүүхдүүд бөмбөгөө авах гээд намайг дагуулаад явсан ба би хашаа руу очсон. Утасны эзний найз бөмбөг авах гээд гүйгээд орсон. Тэр үед би утсаар ярьж дуусаад байж байтал, утасны эзэн хүүхэд бөмбөгөө авахаар хашаа руу орчихсон. Би байрны ард талын модтой хэсгээр гараад утсыг нь аваад гэр лүүгээ явсан. Утсыг нь хархорингийн хойд талын автобусны гар утас засварт 20.000 төгрөгөөр зараад, зарсан мөнгөө үрээд дууссан... гэх мэдүүлэг /хх-56-58/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

    Иймд шүүгдэгч Ц.Үыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

    Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

    Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох

     

    баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.

    Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгчид 150.000 төгрөг төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн /хх-85/ байна.

    Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

    Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

    Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

    Бусад асуудал

    Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Б овогт Ц Ү бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдахыг шүүгдэгч Ц.Үад үүрэг хүлээлгэсүгэй.
    4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 -д зааснаар "Дамно” ХХК-д 18.000 төгрөг төлөхийг шүүгдэгч Ц.Үад даалгасугай.
    5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
    6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
    7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
    8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигд тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол
     

    шүүгдэгч Ц.Үад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ

     

    Г.ГАНБААТАР