Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/351

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр Улсын яллагч Х.Анхцэцэг

Хохирогч Г.Ц

Шүүгдэгч М.М түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /ҮД:1954/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... төрсөн, 27 настай, тусгай дунд боловсролтой, радио телеграфчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ... /РД:УК9005.../

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/

М.М нь 2017 оны 03 дугаар сарын 11-ний орой Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сартуул” хүнсний дэлгүүрийн орчимд хохирогч Г.Цийг эд хөрөнгийг нь авах зорилгоор хүч хэрэглэж довтлон бие махбодид нь баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулж, гар утас, ном, дэвтэр, цүнх зэргийг нь дээрэмдэж бусдад 152.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжпэн судлав.

Яллах талын нотлох баримтууд:

- Шүүгдэгч М.Мын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:                                                           “...Би дээрэмдсэн гэх үйлдлийг хүлээн

зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед согтуугаар танхайрсан. Би Г.Ций цүнхтэй эд

зүйлийг аваагүй. Би тухайн үед Зэвсэгт хүчний байгууллагаад ажиллаж байсан. Ажлаа тараад ажпынхаа 3 залуутай хамт “Өн цаг” караоке буудал руу хамт орж архи уугаад Гэлэгбалсан, Наранбаатар нар түрүүлж явсан. Амартүвшин бид хоёр үлдээд зүүн салааны улаан худаг руу таксидаж очсон. Гэлэгбалсангийн гэр лүү орох гээд “Сартуул” дэлгүүр лүү ороод 1 шил архи, сүү, чихэр зэрэг эд зүйлийг банкны карт уншуулж авсан. Тэндээс гараад Г.Ц гэх залуутай тааралдсан. Тэгэхэд би түүнийг дуудаад намайг таньж байна уу гэж томорсон юм шиг байсан. Би тэр үйл явдлыг өөрөө ч сайн санахгүй байна. Амартүвшин надад чи Г.Цийг 1 удаа алагдсан гэж хэлсэн. Би Г.Ций үүрч байсан цүнхний мөрөвчнөөс нь явуулахгүй гээд барьчихсан байсан. Гэтэл Г.Ц цүнхээ толгой дээгүүрээ гаргаад мөрнөөсөө мултлаад зугтаасан. Араас нь Амартүвшин гүйгээд бид хоёр гүйсэн. Бид хоёр цүнхээ хаяаад зугтаачихаар нь буцааж өгөх гэж гүйсэн. Цүнхийг нь ч авч яваагүй, тухайн газраа хаячихсан юм шиг байна лээ. Тэгээд Амартүвшин Г.Ций араас гүйгээд явсан би тааралдаагүй. Зүүн салааны шинэ эцэс рүү алхаад таньдаг дүүтэйгээ тааралдаад гэр лүүгээ хүргүүлсэн Ийм л зүйл болсон. Би Г.Цд 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 152.200 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан. Гомдол саналгүй болгосон...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 45-48 х/,

 
  • Шүүгдэгч М.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж ярих зүйлгүй...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
  • Хохирогч Г.Ц-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед би гэртээ харих гээд зүүн салааны автобусны буудлын орчим байрлах “Одонт” болон “Сартуул” хүнсний дэлгүүр өнгөрөөд явж байтал 25-30 орчим насны нэг нь хар бараан курткатай, хөх жинсэн өмдтэй, нөгөөгийнх нь хувцсыг хараагүй, өндөр нь гартаа шар тортой зүйл барьсан, нөгөө намхан нь гартаа савхин бээлий өмссөн байсан, өндөр нь 171-172 см орчим, намхан нь 165-168 см өндөртэй хүмүүс байсан, намхан гартаа савхин бээлийтэй хүн миний мөрөндөө үүрсэн байсан цүнхний оосорноос барьж аваад “чи намайг энд таних уу? гэхээр нь би танихгүй гэтэл нөгөө Мөөгий гэдэг нь савхин бээлийтэй гараараа миний нүүр лүү зүүн шанаа руу 7-8 удаа цохисон, яг тэр үед миний гар утас дуугарахаар нь гаргаж иртэл наад утсаа миний халаас руу хий гэхээр нь үгүй гэтэл зүүн гараараа миний баруун шанаа руу цохисон. Тухайн үед би улбар шар өнгийн аяны цүнхтэй, 2 элсэлтийн ерөнхий шалгалтын ном, 4 дэвтэр, зку уеда маркын хар өнгийн гар утастай явж байсан. Өөрийн алдсан эд зүйлээ буцааж авах хүсэлтэй байна. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-25 х/
  • Хохирогч Г.Ц-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 3 дугаар сарын 11-ний өглөө Их засаг олон улсын их сургууль дээр олимпиадад орсон, тэгээд орой 22 цагийн үед хариуг нь сонсоод гэр рүүгээ харих гээд явж байсан. Зүүнсалааны тойргоос 500 төгрөгийн таксинд сууж гэрийнхээ буудал дээр буусан. Буугаад гэр рүүгээ алхаж байтал нэг хүн намайг дуудсан. Би эхлээд сонсоогүй юм шигявтал араас дахиад 2-3 удаа дуудахаар нь очсон. Гэтэл шүүгдэгч миний цүнхний 2 мөрөвчийг нийлүүлж барьчихаад намайг таних уу гэж асуусан. Би танихгүй гэхэд чи яахаараа намайг таньдаггүй юм бэ, намайг зүүн салаанд танихгүй хүн байхгүй гэсэн. Шүүгдэгч тухайн үед өөрийгөө хурандаа Мөөгий гэж танилцуулсан. Шүүгдэгч баруун гартаа савхин бээлий өмсөхөөр нь намайг цохих гэж байна гэж бодоод доош харсан. Гэтэл над руу хар гэхээр нь хартал миний зүүн шанаа руу 7-8 удаа цохьсон. Энэ үед миний утас дуугараад манай ах над руу залгахад шүүгдэгч утсаа салга гэсэн. Тэгэхээр нь би утсаа халааснаасаа гаргалгүйгээр шууд дараад салгасан, удалгүй дахиад манай ах залгасан, тэгэхэд шүүгдэгч
 

3

 

наад утсаа миний халаас руу хий гэсэн тэгэхээр нь би түлхээд зугатсан. Цааш гүйж байхдаа ахынхаа дуудлагад хариулаад зугатаж байгаагаа хэлсэн. Өөрийнхөө буудлаас дээд буудал руугаа зугатсан. Удалгүй манай ах доод буудал дээр ирчихлээ хүрээд ир гэхээр нь очоод ах бид хоёр ойр хавийн дэлгүүр болон караокед орж камер байна уу, ийм хүнийг харсан уу гэж дүрсэлж асуухад “Сартуул” дэлгүүрийн эгч Мөөгий байж магадгүй, манай энд урьд амьдарч байсан, би ээжийг нь сайн танина, сая эндээс эхнэр рүүгээ залгасан гэж хэлсэн. Ах бид хоёр шүүгдэгчийн эхнэрийн дугаарыг аваад шууд гэр рүүгээ харьсан. Маргааш өглөө нь манай ээж тухайн дугаар руу залгахад шүүгдэгч өөрөө утсаа аваад би согтуу байна, авсан юмнууд нь надад байна, би одоо аваачиж өгч чадахгүй гэсэн. Цагийн дараа залгахад шүүгдэгчийн эхнэр нь утсыг нь авч энэ хүн унтаж байна, авчирсан юм байхгүй, та нар цагдаагаар яваад шийдвэрлүүл гэсэн. Тэгээд би 3 дугаар сарын 12-ны өдөр байсан уу, 13-ны өдөр байсан уу сайн санахгүй байна, цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

  • Гэрч Д.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр намайг “Сартуул” дэлгүүр дээрээ ажиллаж байхад орой нэг хүү ахтайгаа орж ирээд танай дэлгүүрийн ойролцоо танай дэлгүүрээс гарч ирсэн хүнд дээрэмдүүллээ гээд хүн асуугаад орж ирсэн. Өмнө нь манай энд амьдардаг байсан Мөөгий гэдэг залуу халамцуу орж ирээд манайхаас хиам авч идээд гарсан юм. Орж ирэхдээ нэг залуутай явж байсан. Бас манай төлбөртэй утсаар эхнэртэйгээ ярина гэхээр нь би яриулсан учраас би эхнэрийнх нь утсыг тэр хүүд өгсөн. Тэр хүү “десант” буюу ногоон куртиктэй гэж хэлсэн болохоор Мөөгийг мэдсэн юм. Тэгээд би Мөөгийгийн эхнэр лүү залгаж хүүхдийн цүнх авсан байна ирж уулз гэж хэлсэн юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 х/
  • Гэрч Т.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 11:00-13:00 цагийн хооронд М.Мтай 5 шард уулзаад “Өн цаг" караоке буудал руу Гэлэгбалсан, Наранбаатар гэдэг хоёр залуутай хамт орж архи уугаад Гэлэгбалсан, Наранбаатар нар түрүүлж явсан. М.М- бид хоёр үлдээд Зүүн салааны улаан худаг руу таксидаж очсон. Гэлэгбалсангийн гэр лүү орох гээд “Сартуул” дэлгүүр лүү ороод 1 шил архи, сүү, чихэр, набор, уут боов авсан. Дэлгүүрээс гараад гудамжны үзүүрт зогсож байтал цүнх үүрсэн эрэгтэй хүүхэд зөрсөн. М.М- тэр хүүхдийг дуудаж барьж аваад зогсоосон. М.М- “ахыгаа танихгүй байна уу” гэж тэр цүнх үүрсэн хүүхдээс асуугаад байхаар нь би тэднийг бие биенийгээ таньдаг юм байна гэж бодсон. М.М түүнийг алгадаад авахаар нь би “жаахан хүүхэд байна ш дээ, явуулчих” гэтэл М.М байж бай яахаараа намайг таньдаггүй юм гээд зууралдаад зогсож байтал нөгөө хүүхэд мөрөвчөө мултлаад зугтаасан. Би тортой юмаа барьж байгаад араас нь гүйсэн. М.М- ч бас түүний цүнхийг барьчихсан араас нь гүйсэн. Нөгөө хүүхэд зам дагаж гүйж байгаад зам хөндлөн гараад зугтахаар нь би гүйхээ больчихсон.Тортой юмаа гүйж байхдаа газар тавьсан байсан. Буцаж ирэхэд тортой юм байхгүй, М.М- ч байхгүй байсан. Тэр үед М.М-ын утасны цэнэг нь дуусчихсан байсан болохоор холбогдож чадаагүй шууд такси бариад гэр лүүгээ явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 х/
  • Гэрч С.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр орой би гэрээсээ 23 цагийн орчимд ус авахаар гэрээсээ гарсан. Зүүн салааны шинэ эцэст “Заяа” гэдэг хүнсний дэлгүүртэй 24 цагийн худаг дээр ус авч байгаад удаан уулзалдаагүй Мөөгий гэж дууддаг М.М- гэдэг зүс таних ахтай тааралдсан юм. Мөөгий миний машинд суугаад дээшээ одонтын гудамжинд Умбаа гэдэг найзындаа очихоор хүргүүлсэн. Тэнд хүн байгаагүй учраас буцаж доошоо
 

4

 

уруудаад “Сартуул” хүнсний дэлгүүр лүү очсон. Мөөгий эхнэр лүүгээ миний гар утсаар залгасан. Би ярианаас нь сонсоход эхнэр нь Мөөгийг “хүүхдийн цүнх булаасан байна” гэж маргалдаж байсан. Мөөгий болохоор би юу гэж хүний юм авдаг юм гэж байсан. Тэгээд би Мөөгийг Их наран луу гэр лүү нь хүргэж өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 х/

  • Гэрч Б.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр амралтын өдөр байсан. Өглөө манай хүү Г.Ц Их засаг сургууль дээр зураг хөдөлмөрийн олимпиадад оролцоно гээд явсан юм. Орой 19 цаг өнгөрч байх үед Г.Цийг ирэхгүй байхаар нь түүний ах бид хоёр санаа зовоод залгахад автобусанд суугаад явж байна гэсэн юм. Тэгтэл түүний ах Билгүүн залгаснаа хүнд дээрэмдүүлээд зодуулаад байх шиг байна гээд гараад явсан, удалгүй Билгүүн Г.Цийг дагуулаад ороод ирсэн. Г.Цийг 2 эрэгтэй дуудаад нэг нь чирээд нөгөө нь зодох гэсэн гэж хэлж байсан.Тэгээд нүүр лүү нь цохиод үүрч явсан цүнхийг нь аваад явчихсан байсан гэж хэлсэн. Г.Цийг зодож байхдаа Мөнхөө гэдэг нь өөрийгөө хурандаа цолтой Мөнхөө гэж хэлсэн байсан. Би “Сартуул” дэлгүүрийн худалдагчаас 88075565 гэсэн утасны дугаар авч 2017 оны 03 сарын 12-ны өглөө залгааад хүүхдийнхээ цүнхийг авъя гэхэд надад байгаа, би одоо согтуу болохоор чадахгүй байна гэсэн. Цагийн дараа гэрээсээ гарах гэж байна, эргээд залгая гэээд залгахгүй болохоор нь би залгатал эхнэр нь утсыг нь аваад Мөнхөө цүнхгүй ирсэн, согтуу байна, та нар явах газраараа яваад юм аа олж авахгүй юу гэсэн. Миний хүүгийн баруун шанаа нь хавдаж хөхрөөд, арьс нь зулгарсан байдалтай ирсэн, бас хичээлдээ үүрч явдаг үүргэвчин цүнх, Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэхэд зориулагдсан 2 ширхэг сургалтын ном, гар утас, хичээлийн цүнх байсан гэж Г.Ц хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 х/
  • Шүүх эмнэлгийн 3869 тоот дүгнэлт “...2017 оны 03 сарын 15-ны өдрийн дугаартай дүгнэлтээр Г.Ций биед баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”... гэсэн дүгнэлт /хх-ийн 39 х

Хувийн байдлын талаар болон бусад баримтуүд:

  • Гэрч Ц.Хандармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 03 сарын 11-ний өдөр 22 цагийн үед манай нөхөр М.М дэлгүүрийн утаснаас ярьж байна гэж ярьсан юм.Тэгээд М.М-г ирэхээс өмнө түүний өмнө залгасан дэлгүүрийн гэсэн дугаараас нэг эгч залгаад М.М- хүүхдийн цүнх авсан байна гэж хүн орж ирлээ авсан үгүйг нь мэдэх гэж залгасан юм гэж хэлсэн. Тэрнээс хойш 15-20 минутын дараа М.М- таньдаг дүү Сэргэлэн гээд залуутай хамт 1 шил архи, 1 сав ундаа барьж орж ирсэн. М.М-ыг орж ирэхээр нь тэр дэлгүүрийн эгч рүү буцааж яриулсан нөхөр маань тэр цүнхийг аваагүй гэж ярьж байсан. Гэртээ гар хоосон орж ирсэн өөрөөс нь асуухад цүнхний талаар мэдэхгүй байна гэсэн. Маргааш нь цүнхээ алдсан хүүхдийн ээж нь гэх эмэгтэй утсаар ярьсан. Цүнхэнд нь ном, дэвтэр, бичиг баримт байсан гэж хэлж байсан. Би М.М-ыг цүнх барьж ирээгүй гэж хэлэхэд цагдаад өгнө гэж хэлээд тасалсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 33 хуудас/
  • М.Мын Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58 х/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 х/
 

5

 

Хохирлын баримтууд:

  • Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12 х/
  • Хохирол хүлээн авсан баримт /хх-ийн 69 х/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

М.Мт холбогдох Эрүүгийн хэргийг прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дээрэмдэх гэмт хэргийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Нэг:Хэрэг уйлдэгдсэн нехцөл байдлын талаар:

  • Шүүгдэгч М.М-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... Би дээрэмдсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед согтуугаар танхайрсан. Би Г.Ций цүнхтэй эд зүйлийг аваагүй. ... Гэлэгбалсангийн гэр лүү орох гээд “Сартуул” дэлгүүр лүү ороод 1 шил архи, сүү, чихэр зэрэг эд зүйлийг банкны карт уншуулж авсан. Тэндээс гараад Г.Ц гэх залуутай тааралдсан. Тэгэхэд би түүнийг дуудаад намайг таньж байна уу гэж томорсон юм шиг байсан. Би тэр үйл явдлыг өөрөө ч сайн санахгүй байна. Амартүвшин надад чи Г.Цийг 1 удаа алагдсан гэж хэлсэн. Би Г.Ций үүрч байсан цүнхний мөрөвчнөөс нь явуулахгүй гээд барьчихсан байсан. Гэтэл Г.Ц цүнхээ толгой дээгүүрээ гаргаад мөрнөөсөө мултлаад зугтаасан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-48 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Г.Ц-ий “... 2017 оны 03 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед би гэртээ харих гээд зүүн салааны автобусны буудлын орчим байрлах “Одонт” болон “Сартуул” хүнсний дэлгүүр өнгөрөөд явж байтал 25-30 орчим насны нэг нь хар бараан куртиктэй, хөх жинсэн өмдтэй, нөгөөгийнх нь хувцсыг хараагүй, өндөр нь гартаа шар тортой зүйл барьсан, нөгөө намхан нь гартаа савхин бээлий өмссөн байсан, өндөр нь 171-172 см орчим, намхан нь 165-168 см өндөртэй хүмүүс байсан, намхан гартаа савхин бээлийтэй хүн миний мөрөндөө үүрсэн байсан цүнхний оосорноос барьж аваад “чи намайг таних уу? гэхээр нь би танихгүй гэтэл нөгөө Мөөгий гэдэг нь савхин бээлийтэй гараараа миний нүүр лүү зүүн шанаа руу 7-8 удаа цохисон, яг тэр үед миний гар утас дуугарсан, тэгтэл Мөөгий надад наад гар утсаа аваад салга гэж хэлээд мөрөвчнөөс татсан чигээрээ зам руу намайг чирч алхсан.Дахиад манай ах залгахаар нь утсаа автал наад гар утсаа миний карма руу хий гэсэн... би Мөөгийг түлхээд зугтах гэтэл цүнхнээс бариад байхаар нь цүнхээ үлдээгээд зугтсан ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 21-25 х/

Гэрч Т.А-н "... М.М- бид хоёр үлдээд Зүүн салааны улаан худаг руу таксидаж очсон. Гэлэгбалсангийн гэр лүү орох гээд “Сартуул” дэлгүүр лүү ороод 1 шил архи, сүү, чихэр, набор, уут боов авсан. Дэлгүүрээс гараад гудамжны үзүүрт зогсож байтал цүнх үүрсэн эрэгтэй хүүхэд зөрсөн. Мөнх- Амар тэр хүүхдийг дуудаж барьж аваад зогсоосон. М.М- “ахыгаа танихгүй байна уу” гэж тэр цүнх үүрсэн хүүхдээс асуугаад байхаар нь би тэднийг бие биенийгээ таньдаг юм байна гэж бодсон. М.М түүнийг алгадаад авахаар нь би “жаахан хүүхэд байна ш дээ, явуулчих” гэтэл М.М байж бай

 

яахаараа намайг таньдаггүй юм гээд зууралдаад зогсож байтал нөгөө хүүхэд мөрөвчөө мултлаад зугтаасан. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 30 х/

Гэрч С.С-н “...Тэр орой би гэрээсээ 23 цагийн орчимд ус авахаар гэрээсээ гарсан. Зүүн салааны шинэ эцэст “Заяа” гэдэг хүнсний дэлгүүртэй 24 цагийн худаг дээр ус авч байгаад удаан уулзалдаагүй Мөөгий гэж дууддаг М.М- гэдэг зүс таних ахтай тааралдсан юм. Мөөгий миний машинд суугаад дээшээ одонтын гудамжинд Умбаа гэдэг найзындаа очихоор хүргүүлсэн. Тэнд хүн байгаагүй учраас буцаж доошоо уруудаад “Сартуул” хүнсний дэлгүүр лүү очсон. Мөөгий эхнэр лүүгээ миний гар утсаар залгасан. Би ярианаас нь сонсоход эхнэр нь Мөөгийг “хүүхдийн цүнх булаасан байна” гэж маргалдаж байсан. Мөөгий болохоор би юу гэж хүний юм авдаг юм гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 х/

Гэрч Б.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                     "...

Г.Цийг зодож байхдаа Мөнхөө гэдэг нь өөрийгөө хурандаа цолтой Мөнхөө гэж хэлсэн байсан. Би “Сартуул” дэлгүүрийн худалдагчаас 88075565 гэсэн утасны дугаар авч 2017 оны 03 сарын 12-ны өглөө залгааад хүүхдийнхээ цүнхийг авъя гэхэд надад байгаа, би одоо согтуу болохоор чадахгүй байна гэсэн. Цагийн дараа гэрээсээ гарах гэж байна, эргээд залгая гэээд залгахгүй болохоор нь би залгатал эхнэр нь утсыг нь аваад Мөнхөө цүнхгүй ирсэн, согтуу байна, та нар явах газраараа яваад юм аа олж авахгүй юу гэсэн. Миний хүүгийн баруун шанаа нь хавдаж хөхрөөд, арьс нь зулгарсан байдалтай ирсэн, бас хичээлдээ үүрч явдаг үүргэвчин цүнх, Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэхэд зориулагдсан 2 ширхэг сургалтын ном, гар утас, хичээлийн цүнх байсан гэж Г.Ц хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд:

М.Мыг “Мөөгий” гэж дууддаг болох нь гэрч С.С-н “... Зүүн салааны шинэ эцэст “Заяа” гэдэг хүнсний дэлгүүртэй 24 цагийн худаг дээр ус авч байгаад удаан уулзалдаагүй “Мөөгий” гэж дууддаг М.М- гэдэг зүс таних ахтай тааралдсан ...” /хх-ийн 32 хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдсон, хохирогч өөрөө цүнхээ мөрнөөсөө мулталж хаяаад зугтаасан, уг цүнхэнд ном, сурах бичиг, хичээлд хэрэглэх зориулалттай техник хэрэгсэл /утас/ зэрэг эд зүйлс байсныг хохирогч мэдүүлсэн, уг цүнхийг шүүгдэгч авч яваагүй, гэртээ авч очоогүй, дотор нь ямар эд зүйлс байсныг мэдээгүй болох нь шүүгдэгч болон гэрч Ц.Х-н “... М.М- таньдаг дүү Сэргэлэн /гэрч Сэргэлэнбаатар/ гээд залуутай хамт 1 шил архи, 1 сав ундаа барьж орж ирсэн. М.М-ыг орж ирэхээр нь тэр дэлгүүрийн эгч рүү буцааж яриулсан нөхөр маань тэр цүнхийг аваагүй гэж ярьж байсан. Гэртээ гар хоосон орж ирсэн өөрөөс нь асуухад цүнхний талаар мэдэхгүй байна гэсэн. ...” /хх-ийн 33 х/, шүүгдэгч М.М хохирогчийг зугтаахад араас нь хөөж байгаа камерийн бичлэгээр түүний гарт цүнхтэй эд зүйл байхгүй болох нь харагддаг”

Шүүгдэгчтэй хамт явсан гэрч Т.А-н “М.М түүнийг алгадаад авахаар нь би “жаахан хүүхэд байна ш дээ, явуулчих” гэтэл М.Мөнх- Амар байж бай яахаараа намайг таньдаггүй юм гээд зууралдаад зогсож байтал нөгөө хүүхэд мөрөвчөө мултлаад зугтаасан. ...” /хх-ийн 30 х/ гэх үйл баримтууд тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийг бусдын эд зүйл дээрэмдэх санаа зорилготой явсан мөн бусдын эд зүйл дээрэмдэх гэж очисон хүн өөрийнхөө хоч нэрийг үнэн зөвөөр хэлж танилцуулаад, гэрэлтэй, хөл хөдөлгөөн ихтэй зам руу чирээд зодох гээд зууралдаад байсан гэх байдлууд нь дээрэмдэх гэм хэргийг үйлдсэн гэхэд эргэлзээ төрүүлэхүйц байгаа, дээрэмдэх гэмт хэргийн санаа зорилго бол тухайн гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө төрсөн, төлөвлөгдсөн байдаг бөгөөд хохирогчийн

 

7

 

“эхний удаа гар утас дуугарахаар нь гар утсаа аваад салга гэсэн, 2 дахиа дуугарахад нь гар утсаа миний халаас руу хий” гэсэн мэдүүлгээр бусдын эд хөрөнгийг авах гэсэн шунахай сэдэлттэй байжээ гэж үзэх нь эргэлзээтэй, хангалттай нотлож чадаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүгдэгчид ашигтайгаар буюу *' хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

М.Мт холбогдох хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад үйлдэгдсэн бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. “Нийгэмд аюултай үйлдэл, эсх үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

М.Мын үйлдсэн гэмт хэрэг хувийн сэдэлттэй гэж үзэх боломжгүй гудамжинд явж байсан зүс үл таних хүнийг ямар ч шалтаг, шалтгаангүйгээр саатуулж, өөрийн дээрэнгүй зан аашийг гаргаж бусдын эрүүл мэндэд халдаж хөнгөн гэмтэл учруулсан нь үйлдлийн арга хэлбэр болон хор уршгийн шинжээрээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэж шийдвэрлэх боломжтой байсан.

Дээрх гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд мөн хамаарна.

2016 оны 5 сарын 13-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу 2002 оны Эрүүгийн хуульд заасан “Танхайн” гэмт хэргээр ял эдэлж байгаа хүмүүсийн хэргийг учруулсан хор уршигаар нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл хэсгээр зүйлчилж ялыг шүүх дүйцүүлэн хасч шийдвэрлэсэн.

М.Мт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргээр гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас ял оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгээр ял оногдуулсан нь хууль буруу хэрэглэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хоёр:Гэм буруугийн талаар:

М.М нь архидан согтуурсан үедээ 2017 оны 03 дугаар сарын 11- ний шөнийн 22-23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сартуул” хүнсний дэлгүүрийн орчимд явж байсан Г.Цийг ямарч шалтаг шалтгаангүйгээр барьж аван “таних уу, намайг хурандаа Мөөгий гэдэг” хэмээн өөрийгөө танилцуулахад хохирогчийн зүгээс “танихгүй” гэж хэлснийх төлөө түүнийг зодож бие махбодид нь баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

8

 

Шүүгдэгч М.М-ын хэргээ хүлээн мэдүүлсэн" ... Тэндээс гараад Г.Ц гэх залуутай тааралдсан. Тэгэхэд би түүнийг дуудаад намайг таньж байна уу гэж томорсон юм шиг байсан. Би тэр үйл явдлыг өөрөө ч сайн санахгүй байна. Амартүвшин надад чи Г.Цийг 1 удаа алагдсан гэж хэлсэн. ...” /хх-ийн 45-48 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Г.Ц-ий “...2017 оны 03 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед би гэртээ харих гээд зүүн салааны автобусны буудлын орчим байрлах “Одонт” болон “Сартуул” хүнсний дэлгүүр өнгөрөөд явж байтал ... намхан гартаа савхин бээлийтэй хүн миний мөрөндөө үүрсэн байсан цүнхний оосорноос барьж аваад “чи намайг энд таних уу? гэхээр нь би танихгүй гэтэл нөгөө Мөөгий гэдэг нь савхин бээлийтэй гараараа миний нүүр лүү зүүн шанаа руу 7-8 удаа цохисон ...” /хх-ийн 21-25 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Т.А-н “...2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ... Дэлгүүрээс гараад гудамжны үзүүрт зогсож байтал цүнх үүрсэн эрэгтэй хүүхэд зөрсөн. М.М- тэр хүүхдийг дуудаж барьж аваад “ахыгаа танихгүй байна уу” гэж тэр цүнх үүрсэн хүүхдээс асуугаад байхаар нь би тэднийг бие биенийгээ таньдаг юм байна гэж бодсон. М.М түүнийг алгадаад авахаар нь би “жаахан хүүхэд байна ш дээ, явуулчих” гэтэл М.М байж бай яахаараа намайг таньдаггүй юм гээд зууралдаад зогсож байтал нөгөө хүүхэд мөрөвчөө мултлаад зугтаасан. ...” /хх-ийн 30 хуудас/

Гэрч Б.А-н "... Г.Цийг 2 эрэгтэй дуудаад нэг нь чирээд нөгөө нь зодох гэсэн гэж хэлж байсан.Тэгээд нүүр лүү нь цохиод үүрч явсан цүнхийг нь аваад явчихсан байсан гэж хэлсэн. Г.Цийг зодож байхдаа Мөнхөө гэдэг нь өөрийгөө хурандаа цолтой Мөнхөө гэж хэлсэн байсан. ...” /хх-ийн 33 хуудас/

Шүүх эмнэлгийн 3869 тоот дүгнэлт "... 2017 оны 03 сарын 15-ны өдрийн дугаартай дүгнэлтээр Г.Ций биед баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”... гэсэн дүгнэлт /хх-ийн 39 хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

Гүрав:Хохирлын талаар:

Хохирогч нь шүүгдэгч М.Мт зодуулаад айж зугтахдаа цүнхтэй эд зүйлээ орхиж явсны улмаас нийт 152,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12 х/-р тогтоогдсон, Эрүүл мэндэд учруулсан хохиролд нэхэмжпэх зүйлгүй, эд хөрөнгийн хохирлоо бүрэн авсан болох нь хавтаст хэргийн 69 дүгээр хуудсан дахь баримт, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байгаа тул М.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

Дерөв:Эруугийн хариуцлагыг хенгеруулэх, хундруулэх нөхцөл байдлын талаар:

 

9

 

М.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаа санх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл * байдал тогтоогдоогүй болно.

Тав:Эруугийн хариуцлагын талаар:

М.Мын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хор уршиг нь арилсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдсон зэргийг харгалзан түүнд 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

Зургаа:Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжпэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд тусгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Прокуророос М.Мт холбогдох Эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
  2. ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

З.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мыг 250 /хоёр зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажпыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.Мт танилцуулсугай.

б.Ялтан М.Мын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

б.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан М.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.