Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
Хэргийн индекс | 187/2022/0028/Э |
Дугаар | 2022/ШЦТ/274 |
Огноо | 2022-04-13 |
Зүйл хэсэг | 17.1.2.4., |
Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/274
2022 04 13 2022/ШЦТ/274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж, О.Жавхлан,
улсын яллагч Б.О,
хохирогч Д.”П”гийн өмгөөлөгч Н.Б,
шүүгдэгч Т.”М”, түүний өмгөөлөгч Н.О,
шүүгдэгч Н.”Х”, түүний өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
Х овогт Т-ын “М”,
О овогт Н-ын “Х” нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110000 88 0701 дугаартай хэргийг 2021 оны 00 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-0, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Холбоо толгойн 00-00 тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Зүүн нарангийн 00-00 тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Х овогт Т-ын “М” (РД:).
2. Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн,00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-0, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 00 дүгээр хороо Хувьсгалчдын Д-0-00 тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
О овогт Н-ын “Х” (РД:).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Т.”М”, Н.”Х” нар нь бүлэглэн 00 оны 00 сарын 00 -ноос 23-ны шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дугаар хороо, “Х” худалдааны төвийн ард талын шороон зогсоол дээр байрлуулан тавьсан байсан Д.”П”гийн эзэмшлийн 00-00 УБЭ улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч түүнд 930.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2021 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Дулааны 3 дугаар цахилгаан станцын гадна талын зогсоолын зүүн хойд талд байрлуулан зэрэгцүүлэн тавьсан байсан Д.О-ийн эзэмшлийн 00-00 УНК улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч нийт 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2021 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Дулааны 0 дугаар цахилгаан станцын гадна талын зогсоолын зүүн хойд талд байрлуулан зэрэгцүүлэн тавьсан байсан Ө.”Б” ын эзэмшлийн “00” -”00” УБХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч нийт 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр уулзалдаж 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хорооллын урд байрлах “Х” худалдааны төвийн ард талын шороон зогсоолд байрлуулан тавьсан байсан И.”П” ын эзэмшлийн 00 -00 УБИ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хан- уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Дэлгэрэх хотхон”-ы урд төв зам дагуу байрлуулан тавьсан байсан Э.”Б” ын эзэмшлийн 00 -00 УБК улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч түүнд 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.”М”, Н.”Х” нараас: Мөрдөн байцаалтад хэргийнхээ талаар мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэсэн болно.
Хоёр. Эрүүгийн 211000690 0416 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Нэг. Д.”П”гийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.
1.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал),
1.2 Хэргийн газар нэмэлт үзлэг хийсэн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 5-9 дэх тал),
1.3 Хохирогч Д.”П”гийн мөрдөн шалгах ажиллагаанд:
-2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: ...00 оны 00 сарын 00 -ны өдөр тараад гадуур явж байгаад 23 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн сараал өнгийн 06-93 УБЭ улсын дугаартай автомашиныг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Х” худалдааны төвийн зүүн хойд хэсэгт автомашины шороон зогсоол байрлуулсан. ...2021 оны 06 дугаар сарын 23-ны өглөө 08 цаг өнгөрч байхад ажилдаа явах гээд машин дээрээ ирээд машинаа асаахад аймар чанга дуугараад байхаар нь гайхаад харсан чинь дөрвөн дугуйн доор нь чулуу эвдчихсэн байхаар нь ивээсийг мулталж авсан. Доогуур нь харсан чинь нүүрсэн яндан байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Автомашин байсан газар хяналтын камер байдаг. ...Янданг боолтоор нь тайлаад аваад явсан байсан, ямар нэгэн боолт үлдээгээгүй байсан. Янданг хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. ...Миний автомашин 2009 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, Монгол улсад 2018 оны 00 дугаар сарын 06-ны өдөр орж ирсэн. Би уг автомашиныг 2020 оны 08 дугаар сард ...11,500,000 төгрөгөөр худалдан авсан, одоогоор өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байгаа. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал),
-2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: Дүгнэлттэй уншиж танилцсан, санал хүсэлт байна. Одоогийн нүүрсэн яндангийн үнэлгээ 2.000.000 төгрөгийн үнэлгээтэй байгаа учраас би 2.000.000 төгрөгөөр үнэлмээр байна. Дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Хохирлын мөнгөө мөнгөн дүнгээр бүрэн гаргуулан авмаар байна, эсвэл өөрийн жинхэнэ нүүрсэн янданг авчихвал гомдол саналгүй байна. ...шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал),
1.4 “Дамно” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ХУ2-21-296 дугаартай хөрөнгийн үнэлгээний: Приус-20 маркийн автомашины нүүрсэн яндангийн зах зээлийн үнийг 930.000 төгрөгөөр тогтоосон тайлан (1 дүгээр хавтас хэргийн 42-00 дахь тал),
1.5 Шүүгдэгч Т.”М”ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Лизингийн мөнгө банкнаас нэхэгдэж эхэлсэн болохоор мөнгө хайж эхэлсэн. Тэр үеэр өөрийн найз Н.”Х”тай уулзалдахад “Х” бас манай ар гэрт мөнгөний хэрэг гараад мөнгөний асуудалтай байна гэж байсан. Би тэр үед “Х”т машины нүүрсэн яндан үнэтэй байдаг юм байна лээ, машины нүүрсэн янданг хулгайлж зарж мөнгө олж болох юм шиг байна лээ гэж хэлсэн. “Х” бид хоёр хоорондоо ярилцаж байгаад машины нүүрсэн яндан хулгай хийж түүнийгээ зарж мөнгө олъё гэж ярилцаж тохирсон.
Н.”Х” бид хоёр Н.”Х”ын гэрийн гадна уулзаж 00 оны 00 сарын 00 -ны өдрөөс 23-ны өдрийг шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Х” худалдааны төдийн ард талын шороон зогсоол дээр байрлуулан тавьсан байсан саарал өнгийн, Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн яндаг хулгайлан авсан. Тухайн үед “Х” хүн харж би тухайн машины доогуур орж нүүрсэн янданг нь тайлж авсан. Тухайн машинаас хулгайлан авсан яндангаа фейсбүүкээр ...яндан авна гэсэн зар харж “Да хүрээ” техникийн зах дээр очиж нэг эрэгтэй хүнтэй холбогдож тухайн хүнд худалдан борлуулсан. Тухайн янданг зарахдаа шууд аваачиж өгөхөөр авдаггүй гэсэн болохоор өөр хүний машинд гуйж байгаад өөрийнхөө янданг зарах гэж байгаа юм гэж машинд нь тавьж аваачиж 2.200.000 төгрөгөөр худалдан борлуулсан. Тухайн 2.200.000 төгрөгийг Н.”Х” бид хоёр тэнцүү хувааж авч би өөрийнхөө мөнгөөр машины лизинг буюу зээл төлөлтдөө 700 гаран мянган төгрөг өгч, үлдсэн мөнгөө хувийн хэрэглээндээ үрж дуусгасан. Н.”Х” мөнгөөрөө юу хийсэн талаар мэдэхгүй байна. Н.”Х” түрээсийн байранд байдаг болохоор хувийн хэрэгцээндээ л зарцуулсан байх. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал),
1.6 Шүүгдэгч Н.”Х”ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...”М” бид хоёр хоёулаа мөнгөний асуудалтай байсан боловч мөнгө олдохгүй байсан учраас хэрхэн мөнгө олох талаараа ярилцаж байтал Т.”М” надад хандан найзаа тоёота приус тоёота приус-20 маркийн автомашины нүүрсэн янданг авч зарж болдог юм байна. Гадуур зөндөө хулгайд алдагдаж байгаа юм байна. Оргинал нүүрсэн яндан байвал зарахад үнэтэй гэж байна. Хоёулаа нүүрсэн яндан хулгайлаад зарах уу гэж асуухаар нь би тухайн үедээ дэмжиж хоёр талдаа хоёулаа мөнгөний асуудалтай байгаа учраас нэгийг хулгайлаад өрөө дараад дуусгачихъя гэж ярилцсан. Би тухайн үедээ нэгэнт л хийх гэж байгаа юм чинь айгаад яадаг юм бэ, айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг биз дээ гэж би хэлээд бид хоёр нүүрсэн яндан хулгайлахаар болсон. “М” бид хоёр 2021 оны 06 дугаар сарын 20-25-ны өдрийн хооронд яг он сар өдрийг нь бол тодорхой санахгүй байна. ...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” гэх нэртэй худалдааны төвийн ар талын шороон зогсоолд байрлуулсан байсан саарал өнгийн приус-20 маркийн автомашинаас 1 ширхэг нүүрсэн янданг нь хулгайлан авсан. Тухайн үед 02-03 цагийн орчимд байх гэж бодож байна. Учир нь би тухайн үед унаж очсон “М”ий эзэмшлийн ягаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслээс буугаагүй. Автомашин дотроос хүн хараад хөдөлгөөн гарахад нь “М”д хэлж мэдэгддэг байсан. “М” приус-20 аркийн тээврийн хэрэгслийн доогуур орж тухайн автомашины нүүрсэн янданг авч гарч ирсэн. Бид хоёр тухайн газраас саарал приус-20 маркийн автомашины нэг ширхэг янданг хулгайлан аваад шууд манай гэрт ирээд амарсан. Маргааш өглөө нь би Мийгаа гэх нэртэй таньдаг хүүхдийнхээ приус-20 маркийн автомашинд өөрийн машины эвдэрсэн нүүрсэн янданг зарах гэсэн юм гэж хэлж машинд нь тавиулаад Чингэлтэй дүүрэг 17 гэх нэртэй газар “Засвар гагнуур” гэх хаягтай грашид оруулаад 2.200.000 төгрөгөөр зарсан. “М” бид хоёр нүүрсэн яндан зарсан мөнгөө хувааж авсан. Би өөрийн мөнгөөрөө гар утас худалдаж авсан боловч удалгүй алдчихсан. Үлдсэн мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан. Харин “М”ийг өөрийн мөнгөөрөө юу хийснийг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68-70 дахь тал),
Хоёр. И.”П” ын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.
2.1 Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 111 дэх тал),
2.2 Хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 100 -116 дахь тал),
2.3 Хохирогч И.”П” ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Х” худалдааны төвийн ард талын ил шороон зогсоолд 18 цаг 40 минутын орчимд өөрийн эзэмшлийн 00 -00 УБИ улсын дугаартай Тоёота приус 20 загварын, цагаан өнгийн тээврийн хэрэгслээ байрлуулж тавиад гэртээ орсон. 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 08 цаг 05 минутын орчимд ажилдаа явахаар гэрээсээ гарч ирээд машиныхаа хажууд ирэхэд миний машины хойд талын 2 дугуй, урд талын жолооч тал буюу баруун урд талын дугуйн дор чулуу ивчихсэн байхаар нь гайхаж машиныхаа араар тойрч доогуур нь тонгойж хартал миний машины янданг тайлаад аваад явчихсан байсан. Яндангаа хулгайд алдсан гэдгээ мэдэж цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 00 2-00 3 дахь тал),
2.4 Д ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХУ2-21-3”00” дугаартай хохирогч И.”П” ын эзэмшлийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн Нүүрсэн яндангийн зах зээлийн үнэлгээг 2.200.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтас хэргийн 136-137 дахь тал),
2.5 Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн: “...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн дугаар 4 хороонд байрлах Вива сити хотхоны Сууц Өмчлөгчдийн Холбооны хяналтын камераас хуулбарлан авсан камерын бичлэгт үзлэг хийж бичлэгийг шалгав. Уг бичлэгийн дэлгэцийн зүүн дээд буланд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01 цаг 16 минутаас эхэлж байна. Бичлэгийн он сар өдрийн тохиргоо алдагдаагүй, цаг нь Улаан”Б” ын цагаас 11 минутаар түрүүлж явж байсныг тэмдэглэлд тусгав.
-Зураг №1. 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01 цаг 50 минутад сэжигтэй приус 30 маркийн ягаан өнгийн приус 30 маркийн автомашин ертөнцийн зүгээр баруун талаас яндан алдсан машин руу явж байгааг харуулав.
-Зураг №2. Сэжигтэй этгээдүүд хохирогчийн машины хажууд ирж машинаасаа бууж байгааг харуулав.
-Зураг №3. Янданг хулгайлж дуусаад сэжигтэй этгээдүүд машины дугуйн доор чулуу ивэх гэж газраас чулуу авч байгааг харуулав.
-Зураг №4. Хохирогчийн машины нүүрсэн янданг хулгайлж авч дуусаад машинтайгаа гарч байгааг харуулав.
-Зураг №5. Сэжигтэй этгээдүүдийн хохирогчийн машины нүүрсэн янданг хулгайлан авч гарч байгааг харуулав. Тус сэжигтэй этгээдүүдийн унаж яваа машин толин дээрээ дохиололтой болно....” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтас хэргийн 158-161 дэх тал),
2.6 Шүүгдэгч Т.”М”ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “... Н.”Х” бид хоёр 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр уулзалдаж 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг шилжих шөнө 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хорооллын урд байрлах “Х” худалдааны төвийн ард талын шороон зогсоолд байрлуулан тавьсан байсан цагаан өнгийн тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлсан. ...”Х” худалдааны төвийн ард талын шороон зогсоол дээр байсан цагаан өнгийн приус 20 загварын машинаас хулгайлсан нүүрсэн янданг зарж чадаагүй. Тухайн янданг хуурамч яндан байна гэж байсан. Хуурамч гэсэн янданг “Х”ын хашаанд аваачиж тавьсан байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал),
2.7 Шүүгдэгч Н.”Х”ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бид хоёр утсаар ярьж холбогдоод манай гэрийн гадна 23 цагийн орчимд уулзалдаад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” гэх нэртэй худалдааны төвийн ар талын шороон зогсоол руу өөрсдийн 00 00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ороод 01-03 цагийн орчимд тухайн зогсоолын зүүн хойд хэсэгт байрлуулсан байсан цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлсан... ...Маргааш өглөө нь би өөрийн зүс таних хоёр хүнийг дуудаад машинд нь хулгайлсан нүүрсэн яндангаа суурилуулаад Д дээр зарах гэсэн боловч “Х” дээрээс авсан яндан нь хуурамч байсан учраас зарагдаагүй....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68-70 дахь тал),
Гурав.Д.о Ө.”Б” нарын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.
3.1 Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 192 дахь тал),
3.2 Хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 1”00” , 198-200 дахь тал),
3.3 Камерын бичлэгт үзлэг хийсэн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн: “...Дулаан цахилгаан станц ТӨХК-ны хамгаалалтын албанаас хураан авсан видео файлыг тоглуулахад: Уг камерын бичлэгийн цаг Улаан”Б” ын цагаас 8 минут түрүүлж явдаг байх ба 2021 оны 07 дугаар сарын 19-ны 02 цаг 57 минутад /02:49/ сэжиг бүхий хар өнгийн тээврийн хэрэгсэл орж ирж хэрэг болсон авто зогсоол руу орж байгаа нь харагдаж байсан. Хамгаалалтын албаны гарах хэсгийг харсан хяналтын камерыг шүүхэд Улаан”Б” хотын цагтай таарч байсан. 03 цаг 15 минутад тус сэжиг бүхий авто машин зогсоолоос гарч урагш чиглэлтэй явсан.
-2021 оны 07 дугаар сарын 19-ны 02 цаг 57 минутад /02:49/ сэжиг бүхий хар өнгийн тээврийн хэрэгсэл орж ирж байгааг харуулав.
-2021 оны 07 дугаар сарын 19-ны 03 цаг 15 минутад сэжиг бүхий хар өнгийн тээврийн хэрэгсэл төв зам руу орж урагш чиглэлтэй явж байгааг харуулав.” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 195-197 дахь тал),
3.4 Хохирогч Д.”О” ийн мөрдөн шалгах ажиллагаанд:
2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “....2021 оны 07 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 02 цаг 58 минутад “0000” УБХ, “66” ”00” УНК улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашины нүүрсэн яндан алга болсон байсан тул цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 204-205 дахь тал),
-000 оны 09 дүгээр сарын 00-ний өдөр өгсөн: “...Тухайн хоёр тээврийн хэрэгслийн “66” -”00” УНК улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би тухай өдөр ажил дээрээ ээлжтэй хонож, ажлынхаа гадна талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ байршуулан тавьсан. Миний тээврийн хэрэгслийн хажуу талд зэргэлдээ зогсож байсан “00” -”00” УБХ улсын дугаартай, цагаан өнгийн "Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгсэл мөн манай ажлын ээлжид хонож ажилласан залуугийн машин байсан. Өглөө ажлаасаа буугаад ажлаасаа гарч ирээд гэртээ харих гээд машин дээрээ иртэл манай ажлын залуу бид хоёрын зэрэгцэж байрлуулсан байсан машины нүүрсэн яндан алдагдсан байсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 208 дахь тал),
3.5 Хохирогч Ө.”Б” ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 00 -ны өдөр өгсөн: “...Би “00” -”00” УБХ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл эзэмшиж, ашиглаж, хэрэглэдэг. Хөдөө явах үедээ төрсөн ах болох “Б” т үлдээж, зарим үед намайг хотод байсан ч гэсэн “Б” ах унаж хэрэглэж, бид дундаа хэрэглэдэг юм. 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай төрсөн ах “Б” над руу залгаж утсаар яриад машины яндан алдагдсан байна, цагдаад дуудлага өгөөд өргөдлөө өгөөд бүртгүүлчихлээ гэж хэлсэн. Манай ах Ө.”Б” Дулааны Цахилгаан станц ТӨХК-д ажилладаг. 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийг шилжих шөнө, шөнийн ээлжтэй ажиллаж байсан юм. Ажилдаа явахдаа миний эзэмшлийн “00” -”00” УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан юм. Маргааш өглөө нь ирэхдээ яндан алдагдчихсан байна хулгайч аваад явжээ гээд ирсэн....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дэх тал),
3.6 Гэрч Ө.”Б” ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 00 -ны өдөр өгсөн: “....Би Дулааны 3 дугаар цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанид ажилладаг. 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийг шилжих шөнө 00 цагийн шөнийн ээлжийн ажилтай ажил дээрээ ажлаа хийж байсан. Тухайн өдөр ажилдаа ирэхдээ өөрийн төрсөн дүү болох Ө.”Б” ын эзэмшлийн “00” -”00” УБХ улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийг унаж ажилдаа очсон. Ажлынхаа гадна зогсоолд 18 цаг өнгөрч байхад байрлуулж тавьсан. 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 09 цагийн орчимд ажлаасаа гарч ирээд машиндаа суугаад машинаа асаатал хүнгэнэсэн бүдүүн дуу чимээ гарсан. Тэгэхээр нь гайхаж машинаа унтраагаад ойр орчмоор нь тойрч хараад засварын газар руу ярьж ингэж дуугараад байх юм яадаг юм бол гэж асуутал “чи яндангаа үз, яндан чинь байна уу, яндан байхгүй бол бас хүнгэнэсэн бүдүүн дуу гардаг” гэж хэлэхээр нь машиныхаа доогуур тонгойж үзтэл машины маань яндан байхгүй болчихсон байсан. Тэгээд байж байтал удалгүй миний машины хажуу талд байрлуулан тавьсан байсан машины эзэн буюу манай ажлын эгч гарч ирэхээр нь та машинаа асаагаад үз эгч, дуу нь ямар байна гээд машиныг нь асааж үзтэл адилхан бүдүүн дуу чимээ гарсан. Тэгэхээр нь машиныг унтраагаад доогуур нь тонгойгоод үзтэл мөн адилхан яндан нь байхгүй болчихсон байсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний төрсөн дүү болох Ө.”Б” ын нэр дээр байдаг, миний дүүгийн эзэмшлийн машин байгаа юм. Гэхдээ миний дүү хөдөө олон хоногоор ажилладаг болохоор дүүгээ хөдөө явсан үед нь би тухайн “00” -”00” УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж, ажил төрөлдөө унаж хэрэглэдэг. Тухайн тээврийн хэрэгсэл 2007 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол Улсад орж ирсэн тээврийн хэрэгсэл байгаа юм. Анх тухайн машиныг дугаар аваагүй байхад нь 2018 онд 15.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 216-217 дахь тал),
3.7 Д ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ХУ2-21-500 дугаартай хохирогч Д.”О” , Ө.”Б” нарын эзэмшлийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нэг янданг 2.200.000 төгрөгөөр, хоёр ширхэг Нүүрсэн яндангийн зах зээлийн үнэлгээг 4.400.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтас хэргийн 230-231 дэх тал),
3.8 Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгчийн 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн: “....2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 02 цаг 50 минутаас 03 цаг 15 минутын орчимд Дулаан цахилгаан станц ТӨХК-ны гадаа зогсоолд байсан Д.”О” ийн эзэмшлийн “00” -”00” УБХ “66” -”00” УНК улсын дугаартай приус-20 маркийн машинуудын уян янданг авсан байж болзошгүй хар өнгийн тээврийн хэрэгслийн хяналтын камераар тогтоож шалгаж ажиллахад: Улсын дугаар тодорхойгүй хар өнгийн автомашин тус зогсоолд 02 цаг 50 минутад орж 03 цаг 15 минутын орчим зогсоолоос гарч төв зам руу орон урагш чиглэлтэй явсан ба, явсан чиглэлд байх S ХХК-ийн хяналтын камерыг шүүхэд 03 цаг 16 минутын орчимд Төмөр замын гармаар гарч урагш чиглэлтэй явсан. Улаан”Б” Төмөр замын харьяа 2 дугаар ангид хамаарах Дулаан Цахилгаан Станц-3 ТӨХК-ийн зүүн гармын постын хяналтын камерыг шүүхэд ажиллахгүй, ахлах Д.А, -тэй холбогдоход автомат хаалт суурилуулах гэж байгаа тул салгасан гэсэн болно....” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтас хэргийн 250 дахь тал),
3.9 Шүүгдэгч Т.”М”ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар:
2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Н.”Х” бид хоёр уулзалдаж бас л мөнгөний хэрэг гарч лизингийн мөнгө нэхэгдээд байсан болохоор Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Дулааны 3 дугаар цахилгаан станцын гадна талын зогсоолын зүүн хойд талд байрлуулан зэрэгцүүлэн тавьсан байсан цагаан болон мөнгөлөг саарал өнгийн хоёр тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийг шилжих шөнө хулгайлан авсан. Тухайн хоёр нүүрсэн янданг мөн фейсбүүкээр зар харж байгаад нүүрсэн яндан авна гэсэн хүнд аваачиж 1 ширхгийн 1.800.000 төгрөгөөр худалдсан. Нөгөө нэг ширхгийг нь мөн өөр нэг хүнд 1.800.000 төгрөгөөр худалдан борлуулж нийт 3.600.000 төгрөгийг Н.”Х” бид хоёр тэнцүү хувааж аваад би мөн л машины зээлийн төлөлтөө төлж, үлдсэн мөнгийг нь хувийн хэрэглээндээ зарцуулаад дуусгасан. “Х” мөнгөөрөө юу хийсэн талаар би мэдэхгүй байна. ... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал),
2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...найз “Х”ын хамт 2021 оны 07 дугаар сарын дундуур Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ТЭЦ-3-ийн гаднаас 2 ширхэг приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлаад Да хүрээ зах дээр нийлүүлээд 4.000.000 төгрөгт зарсан, мөнгөө хувааж аваад хувийн хэрэглээндээ зарцуулсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 241-242 дэх тал),
3.10 Шүүгдэгч Н.”Х”ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар:
2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд “М” бид хоёр утсаар холбогдоод манай гэрийн урд уулзалдаж дахин нүүрсэн яндан хулгай хийхээр гарсан. Тэгээд гурвалжингийн гүүрнээс урагшаа харанхуй хяналтын камергүй газруудыг хайж явж байгаад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ирсэн боловч тухайн газар нь цагдаагийн эргүүлийн машин яваад байсан учраас айгаад хулгай хийж чадалгүй тухайн газраас явсан. Буцаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Дулааны цахилгаан станцын ертөнцийн зүгээр зүүн талын гүйдэг хаалгатай зогсоол руу автомашинтайгаа ороод нүүрсэн яндан хулгайлах боломжтой приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хайж байгаад зогсоолын баруун хойд хэсэгт зэргэлдээ байрлуулсан 2 ширхэг приус-20 маркийн байхаар нь тухайн автомашинуудын зэргэлдээ өөрсдийн приус-30 маркийн автомашиныг зогсоол руу оруулж зогсоогоод би машин дотроосоо хүн харж байх хооронд “М” хоёр ширхэг нүүрсэн янданг нь хулгайлсан. Тэгээд тэр газраасаа “М”ий амьдардаг Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн наран гэх газарт байрлах гэрт нь очиж амарсан. Маргааш нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14-17 цагийн орчимд би өөрийн танил Чингүүн гэх нэртэй приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүүхдийг дуудаад манай найзын эвдэрхий автомашины яндан байгаа юм, тайлаад очихоор авахгүй байна гэж хэлээд тухайн хүний автомашинд суурилуулаад Да хүрээ гэх нэртэй газар очоод хоёр өөр газарт тус тус зарсан. Тухайн хоёр яндаг 3.600.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг бид хоёр хувааж аваад салсан. Би өөрийн мөнгөнөөс 450.000 өрөнд өгөөд үлдсэнийг нь хэрэгцээндээ зарцуулаад үрээд дуусгасан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68-70 дахь тал),
2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “....найз “М”гийн хамт 2021 оны 07 дугаар сарын дундуур Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Тэц-3-ийн гаднаас 2 ширхэг приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлаад Д зах дээр нийлүүлээд 4.000.000 төгрөгт зарсан мөнгөө хувааж аваад хувийн хэрэглээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 248-249 дэх тал),
Дөрөв. Э.”Б” ын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.
4.1 Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан дуудлага лавлагааны хуудас (2 дугаар хавтаст хэргийн 7 дахь тал),
4.2 Хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 9-14 дэх тал),
4.3 Хохирогч Э.”Б” ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 18:00 цагийн үед “Дэлгэрэх хотхон”-ы зогсоолд өөрийн приус 20 маркийн 00 -00 УБК машинтай эхнэрийн хамт ирээд хажууд нь байсан том тэргэндээ 22:00 цаг хүртэл сууж байгаад ачаагаа буулгахаар зуун айл орохдоо Приус 20 машинаа үлдээгээд явсан. 2021 оны 07 дугаар сарын 27-ны өглөө 05 цагийн үед нөгөө зогсоол дээрээ ирсэн. Тэр үед дугуйны урд юм ивсэн байсан. Машинаас төмөр унжсан байхаар нь тонгойгоод хартал яндан алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 21-22 дахь тал),
4.4 Дамно ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ХУ000 дугаартай хохирогч Э.”Б” ын эзэмшлийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн Нүүрсэн янданг зах зээлийн үнэлгээг 350.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 31-32 дахь тал),
4.5 Шүүгдэгч Т.”М”ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар:
2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Н.”Х” бид хоёр 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр уулзалдаж 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг шилжих шөнө 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хорооллын урд байрлах “Х” худалдааны төвийн ард талын шороон зогсоолд байрлуулан тавьсан байсан цагаан өнгийн тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлсан. Тухайн газраас хөдөлж яваад цаг эрт, өмнө нь 2 яндан авч болсон болохоор дахиад нэгийг нэмээд авъя гэж ярилцаад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Дэлгэрэх хотхоноос урд төв зам дагуу байрлуулан тавьсан байсан цэнхэр өнгийн тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлсан. Тухайн хулгайлан авсан 2 нүүрсэн яндангуудаа мөн л хүний машин гуйж машинд нь тавьж байгаад фейсбүүкээр зар харж байгаад Дэлгэрэх хотхоны урд талын зам дагуу байрлуулан тавьсан байсан приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг 17 гэх нэртэй газар 2.200.000 төгрөгөөр нэг гражид байдаг хүнд зарсан. ...гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал),
2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...найз “Х”ын хамт 2021 оны 07 дугаар сарын сүүлээр Хан-Уул дүүргийн Дэлгэрэх хотхоны гаднаас приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлаад, Да хүрээ зах дээр 1.800.000 төгрөгөөр зарсан. Мөнгөө хувааж аваад хувийн хэрэглээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 37-38 дахь тал),
4.6 Шүүгдэгч Н.”Х”ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар
2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...Дахиад нэг яндан хайж үзэхээр шийдээд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх гэх нэртэй хотхоны ертөнцийн зүгээр урд талын дулааны шугам дагасан зогсоолд зам руу харуулан байрлуулсан байсан цэнхэр өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн хажуу талд өөрсдийн машиныг байрлуулж байгаад нүүрсэн янданг нь хулгайлан авсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68-70 дахь тал),
2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “....найз “М”ий хамт 2021 оны 07 дугаар сарын сүүлээр Хан-Уул дүүргийн Дэлгэрэх хотхоны гаднаас приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлаад, Да хүрээ зах дээр 1.800.000 төгрөгөөр зарсан. Мөнгөө хувааж аваад хувийн хэрэглээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 00 -45 дахь тал),
Тав. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд
5.1 Шүүгдэгч Н.”Х”ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 76 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал), Сурагчийн хувийн хэргийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 78-00 дахь тал),
5.2 Шүүгдэгч Т.”М”ий иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн “00” дэх тал), Барилгын техникийн коллежид суралцдаг талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 90 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал), Сурагчийн хувийн хэргийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 78-00 дахь тал) болон 00 -00 УБД улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан талаарх “Солонго капитал ББСБ”-ын зээлийн гэрээ, холбогдох баримтууд (1 дүгээр хавтас хэргийн 185-100 дахь тал) зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Т.”М”, Н.”Х” нар нь хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирлын тухайд шүүгдэгч нар нэр бүхий 5 хохирогчид 7.880.000 төгрөгийн хохирол учруулсан боловч шүүхийн шатанд хохирогч Д.”П”, “П” , А.”О” нарын хохирол төлбөрт 6.600.000 төгрөгийн төлбөр төлөгдсөн. Хохирогч “Б” , “Б” нарын 2.550.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулах нь зүйтэй байна. Хохирогч Д.”П”д хөрөнгийн үнэлгээгээр 930.000 төгрөгийг хохирол учирсан гэж гарсан боловч 2.200.000 төгрөгийг төлсөн байна гэсэн;
Хохирогч Д.”П”гийн өмгөөлөгч Н.Баярсайханаас “Д.”П”гийн машин 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 00 сард орж ирсэн автомашин юм. Автомашины янданг яагаад 930.000 төгрөгөөр үнэлсэн бэ гэж тодруулахад мөрдөгч тогтоолдоо “ашиглаж” гээд бичсэн учраас үнэлгээ бага гарсан байсан. Үүнийг шүүхийн шатанд зөвтгөж 2.200.000 төгрөгийг хохиролд авсан, гомдол саналгүй. Гэм буруугийн талаар улсын яллагчтай санал нэг байна” гэсэн;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяагаас “шүүгдэгч Т.”М” зүйлчлэл гэм буруу дээр маргахгүй. Эцэг, эх нь хохирол төлбөрийг тооцож өгч байсан учраас төлбөрийг бүгдийг төлсөн гэж ойлгосон. Шүүгдэгч нараас үлдэх хохирлыг хувь тэнцүүлэн гаргах үндэслэлтэй байна” гэсэн;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Х-аас “шүүгдэгч Н.”Х” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргахгүй. Хохирогч “Б” аас хохирол нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг байсан. Хэрэгт хохирол төлсөн баримт нь тогтоогдохгүй байгаа учраас улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Хохирлыг шүүгдэгч нар нь төлөх хууль зүйн үндэслэлтэй байна” гэсэн тус тус дүгнэлтийг гаргасан.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.”М”, Н.”Х” нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн:
1. Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, ““Х”” худалдааны төвийн ард талын автомашины зогсоол /шороон/-д байрлуулсан байсан иргэн Д.”П”гийн эзэмшлийн 06-93 УБЭ улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг 00 оны 00 сарын 00 -ноос 23-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 930.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал),
-Хэргийн газар нэмэлт үзлэг хийсэн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 5-9 дэх тал),
-Хохирогч Д.”П”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр (1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал) болон 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал),
-“Дамно” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ХУ2-21-296 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтас хэргийн 42-00 дахь тал),
-Шүүгдэгч Т.”М”ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал),
-Шүүгдэгч Н.”Х”ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68-70 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар;
2. Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дулааны 3 дугаар цахилгаан станц” ТӨХК-ийн гадна талын авто машины зогсоолын зүүн хойд талд байрлуулсан иргэн Д.”О” ийн эзэмшлийн “00” -”00” УНК улсын дугаартай Тоёота приус 20 маркийн, уг тээврийн хэрэгсэлтэй зэрэгцээ байрлуулсан байсан иргэн Ө.”Б” ын эзэмшлийн “00” -”00” УБХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн тус тус нүүрсэн янданг 2021 оны 07 дугаар сарын 18-ны шөнө хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн Д.”О” т 2.200.000 төгрөгийн, Ө.”Б” од 2.200.000 төгрөгийн, нийт 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 192 дахь тал),
-Хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 1”00” , 198-200 дахь тал),
-Камерын бичлэгт үзлэг хийсэн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 195-197 дахь тал),
-Хохирогч Д.”О” ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өгсөн (1 дүгээр хавтаст хэргийн 204-205 дахь тал) болон 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 208 дахь тал),
-Хохирогч Ө.”Б” ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 00 -ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дэх тал),
-Гэрч Ө.”Б” ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 00 -ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 216-217 дахь тал),
-Дамно ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ХУ2-21-500 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтас хэргийн 230-231 дэх тал),
-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгчийн 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл (1 дүгээр хавтас хэргийн 250 дахь тал),
-Шүүгдэгч Т.”М”ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2021 оны 2021 оны 08 дугаар сарын 18, 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60-61, 241-242 дэх тал),
-Шүүгдэгч Н.”Х”ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 000 оны 08 дугаар сарын 00, 00 дугаар сарын 00-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68-70, 248-249 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар;
3. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Вива сити” хорооллын урд байх ““Х”” худалдааны төвийн ард талын автомашины зогсоолд /шороон/ байрлуулсан иргэн И.”П” ын эзэмшлийн 00 -00 УБИ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг 2021 оны 07 дугаар сарын 26-аас-27-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 111 дэх тал),
-Хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 100 -116 дахь тал),
-Хохирогч И.”П” ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 00 2-00 3 дахь тал),
-Дамно ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХУ2-21-3”00” дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтас хэргийн 136-137 дахь тал),
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл (1 дүгээр хавтас хэргийн 158-161 дэх тал),
-Шүүгдэгч Т.”М”ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал),
-Шүүгдэгч Н.”Х”ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68-70 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар;
4. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Дэлгэрэх хотхон”-ы урд, төв зам дагуу байрлуулсан байсан иргэн Э.”Б” ын эзэмшлийн 00 -00 УБК улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан дуудлага лавлагааны хуудас (2 дугаар хавтаст хэргийн 7 дахь тал),
-Хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 9-14 дэх тал),
-Хохирогч Э.”Б” ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 21-22 дахь тал),
-Дамно ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ХУ2-21-517 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 31-32 дахь тал),
-Шүүгдэгч Т.”М”ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2021 оны 08 дугаар сарын 18, 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60-61, 2 дугаар хавтаст хэргийн 37-38 дахь тал),
-Шүүгдэгч Н.”Х”ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2021 оны 08 дугаар сарын18, 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68-70, 2 дугаар хавтаст хэргийн 00 -45 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хулгайлах гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно.
Мөн Эрүүгийн хуульд “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шинжийг “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж ...үйлдсэн” бол гэж тодорхойлсон.
Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэгт “эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн эд зүйл, хэрэгслийг ойлгох ба тодруулбал хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бэхэлгээ, хамгаалалтыг эвдэх зориулалт бүхий биеийн хүч нэмэгдүүлэх, эсхүл үйлдлийг хялбаршуулахад хэрэглэсэн бүх төрлийн багаж хэрэгслийг хамааруулан ойлгоно.
Хэргийн үйл баримт, цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ буюу автомашины нүүрсэн янданг их биеэс нь салгаж авахдаа дорцов болон бусад багаж хэрэглэжээ. Мөн автомашины нүүрсэн яндан олохоор хайж орон сууцны хорооллоор явсан зэргээс дүгнэн үзэхэд анхнаасаа автомашины яндан хулгайлах зорилгоор багажийг бэлтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Дээрхээс хууль зүйн дүгнэлт хийхэд автомашины дорцов, түлхүүр зэрэг багажийг шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийг хялбарчлах зорилгоор ашиглаж, автомашины янданг хулгайлсан нь хөдөлбөргүй тогтоогдсон тул тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэв.
Түүнчлэн шүүгдэгч Т.”М”, Н.”Х” нар өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй ба хулгайлах гэмт хэргийг өр зээл, бусад төлбөрийг төлөх шалтгаанаар амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахай сэдэлттэй үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Т.”М”, Н.”Х” нарын таван удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэжээ.
Тиймээс шүүгдэгч Т.”М”, Н.”Х” нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.”П”д 930.000 төгрөгийн, И.”П” д 2.200.000 төгрөгийн, Д.”О” т 2.200.000 төгрөгийн, Ө.”Б” од 2.200.000 төгрөгийн, Э.”Б” т 350.000 төгрөгийн, бүгд 7.880.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Д.”П”д 2.200.000 төгрөгийн, И.”П” д 2.200.000 төгрөгийн, Д.”О” т 2.200.000 төгрөгийн хохирол төлөгдсөн байна.
Иймд хохирогч Ө.”Б” , Э.”Б” т нарт хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчдийн үйлдэл оролцоог харгалзан тэднээс хувь тэнцүүлэн Т.”М”, Н.”Х” нараас тус бүрээс 1.275.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.”Б” од 2.200.000 төгрөг, Э.”Б” т 350.000 төгрөг олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авсан. Энэ хугацаанд 2022 оны 04 дүгээр сарын 00 -ны өдөр Ө.”Б” ын Хаан банканд эзэмшдэг 0000000 тоот данс руу “Х”ын ар гэрээс 1.100.000 төгрөгийг, 2022 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Т.”М”ий ар гэрээс 1.100.000 төгрөгийг тус тус шилүүлж төлсөн байна.
Харин хохирогч Э.”Б” т 350.000 төгрөг төлөх гэхэд хөдөө орон нутагт ажиллаж байгаа шалтгаанаар холбогдож чадаагүй гэж шүүгдэгч тус бүрээс 175.000 төгрөгийг бэлнээр авчирсаныг хохирогч Э.”Б” т олгох нь зүйтэй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.
Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.”М”, Н.”Х” нарт 2 жил 6 сарын хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй байна.
Шүүгдэгч Т.”М”ий үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 00 дугаар сарын 00-ноос эхэлж, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төгссөн, энэ өдөр шүүгдэгч 18 нас 20 хоногтой байсан. Иймд гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байсан хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйл хамаарахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх эсэхэд тусгайлан саналгүй” гэсэн дүгнэлтийг
Хохирогчийн өмгөөлөгч Н.Баярсайханаас “улсын яллагчтай санал нэг байна” гэсэн тайлбарыг;
-шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяагаас “Шүүгдэгч Т.”М” гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч өөрийнхөө хөдөлмөрлөж ажил хийж олсон мөнгөөрөө хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байна, хүндрүүлэх нөхцөл байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх боломжтой. Мөн шүүгдэгч Т.”М” өнөөдөр 00 насанд хүрсэн боловч гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан буюу 17 настай байсан. Эрүүгийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд 18 насанд хүрсэн боловч 21 насанд хүрээгүй хүнд хэрэглэнэ гэж заасныг баримтлан насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн түүнд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч өгнө үү. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд тухайн хүний үйлдсэн үйлдэл тус бүрийг өршөөлд хамруулна гэж заасан тул шүүгдэгчийн Өршөөлийг хуулийн өмнө үйлдсэн гэмт хэрэгт тус хуулийг хэрэглэх боломжтой юм. ...” гэсэн;
-шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Халзан дүгнэлтдээ “шүүгдэгч Н.”Х” анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Э.”Б” т хохирлоо төлөхөөр авчирсан тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Т.”М”, Н.”Х” нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй, ял шийтгэлгүй байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарна.
Шүүхээс шүүгдэгч Т.”М”, Н.”Х” нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх “шударга ёсны зарчим”, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн; шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Харин өмгөөлөгч Н.О-ийн гаргасан шүүгдэгч Т.”М” насанд хүрээгүй байхдаа буюу 17 настай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах санал, дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй болно.
Шүүгдэгч Т.”М” бүлэглэн 00 оны 00 сарын 00 -ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бөгөөд сүүлчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төгссөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” талаар заасан бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Т.”М” 2003 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр буюу гэмт хэрэг төгссөн өдөр 18 нас 20 хоногтой байсан байх тул түүнд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн өмгөөлөгч Н.О “шүүгдэгч Т.”М”ий 00 оны 00 сарын 00 -23-нд шилжих шөнө хохирогч Д.”П”гийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэж мэтгэлцсэн.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан, мөн оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 00 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд хамаарна” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Т.”М” бүлэглэн таван удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэмт хэргийг нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох талаар гэм буруугийн хэсэгт шүүх дүгнэсэн, үргэлжилсэн гэмт хэргийг сүүлчийн үйлдлээр гэмт хэрэг төгссөнөөр тооцох хуулийн зохицуулалттай, шүүгдэгчийн үйлдлийг тус тусад нь салган зүйлчлэх үндэслэлгүй, энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчим алдагдах бөгөөд нөгөө талаар сүүлчийн үйлдсэн гэмт хэрэг 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төгссөн цаг хугацаатай зэргээр 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй, өмгөөлөгчийн санал дүгнэлт хуульд нийцэхгүй байна.
3.Бусад асуудлын талаар:
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.”М”, Н.”Х” нарын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 7 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцохоор,
-хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т-ын “М”, О овогт Н-н”Б” ын “Х” нарыг “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.”М”, Н.”Х” нарыг тус бүрийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.”М”, Н.”Х” нарт оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.”М”, Н.”Х” нарын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.”М”ээс 175.000 (нэг зуун далан таван мянган) төгрөг, Н.”Х”аас 175.000 (нэг зуун далан таван мянган) төгрөгийг тус тус гаргуулж, нийт 350.000 (гурван зуун тавин мянган) төгрөгийг хохирогч Э.”Б” т олгосугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.”П”, Д.”О” , Ө.”Б” , И.”П” нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.”М”, Н.”Х” нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан болон эсэргүүцэл бичвэл шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.”М”, Н.”Х” нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН