| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/0534/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/455 |
| Огноо | 2017-11-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2017/ШЦТ/455
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, Улсын яллагч Ж.Энх-Амгалан, Шүүгдэгч Ч.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, ... /РД:ОИ7208.../ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: Нэг: Яллах талын нотлох баримтууд. |
- Шүүгдэгч Ч.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 14-15 цагийн үед ... тоотод гэртээ ^ сууж байхдаа эхнэрийхээ утсаар фэйсбүк орох санаатай, мэдэхгүй болохоор эхнэрээсээ асууж байгаад өөрийнх нь фэйсбүк рүү оруулсан. Гэтэл мэссэжний зурган дээр нь зөндөө мэссэж ирсэн байхаар нь түүнийг уншиж үзэхэд хоёулаа уулзъя, чамтай хамт хономоор байна гэх мэт олон мэссэж манай эхнэр рүү, манай нутгийн зүс таних Магсар гэдэг залуугаас явуулсан мэссэжүүд байсан. Манай
| хоорондоо мэссэж бичсэн байсан. Би эхнэрээсээ энэ юун хүн бэ, юу болж байгаа юм гэж асуухад эхнэр би тоглож байсан юм, чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд заваарсан муу новш тэрнийгээ дагаад зайл, яасан үр хүүхдээ боддоггүй юм гэж хэлэхэд, эхнэр бид хоёр хамаатан, тоглож байсан юм гэж хэлсэн. Би эхнэртэйгээ ханилаад 20 жил болж байна. Магсарыг хамаатан биш гэдгийг би мэдэж байна. Намайг уурлаж байтал эхнэр Хишгээ гэрээсээ яваад өгсөн. Би араас нь Сонгинохайрхан дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрлах Чандмань нэртэй зочид буудалд яваад очтол ажил дээрээ байсан. Би яах гэж ингэсэн юм гэж асуухад эхнэ, бид хоёр нэг нутгийн хүмүүс тоглож байсан юм гээд байсан, тэгэхээр нь би ингэж тоглодог юм уу гэж хэлээд эхнэрийнхээ баруун талын хавирга руу гараараа 1 удаа цохиод гараад явсан. Тэрнээс хойш 1 удаа уулзсан. Эхнэр надад гар хүрсэн асуудал байхгүй. ...Би уурлаад эхнэрийнхээ баруун талын хавирга орчимд гараа зангидаж байгааг 1 удаа цохиод чи өдий насны хүн байж үр хүүхэд, намайг ингэж доромжилж болж байгаа юм уу гэж хэлчихээд явсан. ...” гэх мэдүүлэг/хх 09, 13-14, 18-19 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
>= оноос хойш архи уудаг болсон. 2008 оноос хойш дандаа архи ууж хардаж, зодож, хэл амаар доромжилж, хутга шөвгө хайж өөрийгөө ална гэж айлгана, эсвэл бүгдийг чинь алчихаад өөрийгөө ална гэж сүрдүүлнэ. Ажил хийж байхад ажпын байран дээр ирж дарамталж зовоодог юм. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн орчимд намайг ажил дээр байхад нөхөр утсаар залгаад над руу нэгж өгөөч гэхээр нь надад нэгж, мөнгө байхгүй гэсэн чинь чамайг буудал дээр чинь өнөө шөнө очиж ална гэж хэлсэн. Тэгээд 15 цагийн орчимд нөхөр бид хоёр эмнэлгээс шүдээ очиж авах гээд явж байтал танай ангийнхнаас мэссэж ирсэн байна, чи ангийнхантайгаа холбогдоод байна гээд уурлаж эхэлсэн. Тэр нь манай хамаатны хүн байсан юм. Тэгээд намайг хардаад 4 удаа бөгс рүү араас өшиглөхөөр нь зугтаагаад ажил дээрээ ирээд хувцсаа сольж байтал ирээд хадаастай модоор гэдэс рүү цохиод, толгой руу цохих гэж байхад нь манай ажпын Болороо модыг нь булааж авсан юм. Тэгсэн чинь Болороо, Норвоо нарыг бүгдийг чинь ална гэж бас дарамталж байна лээ. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн чинь нөхөр гараад явчихсан байсан. ...Миний баруун гуяны гадна хэсэг рүү 1 удаа өшиглөхөөр нь би юм дуугараагүй. ...Хувцас солих өрөөнд орж ирээд чи яахаараа намайг хуураад байгаа юм ална шүү гэхэд нь би дуугаралгуй зогсож байтал Ч.Л- миний баруун талын хэвлий орчим руу гараа атгаж байгаад цохихоор нь би зугатаагаад хувцас солих өрөөнөөс гараад өөр өрөө рүү ортол Ч.Л- буудлаас гараад явсан байна лээ. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 27-28, 30-31 х/
1.0.О.Х-ийн биед хэвлийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн гадна шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. |
| 3 |
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд. Гэрч Г.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч.Л- 1972 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд Чулууны том хүү болж мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр мал маллаж байгаад сумын 8 жилд надтай нэг ангид орж байсан. 8 дугаар ангиа төгсөөд Ч.Л- Дархан-Уул аймаг руу Политехникийн коллежид суралцахаар явсан. Сургуулиа цахилгааны инженер мэргэжпээр төгссөн. Одоо хотод эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Зан байдлын хувьд миний мэдэхээр төлөв, даруу зантай, архи ууж, агсан тавьдаггүй, гэр бүлдээ халамжтай хүн юм. Сүүлийн хэдэн жил уулзаагүй учир миний мэдэх зүйл ийм байна. ...” гэх мэдүүлэг /хх 32-33 х/,
_ - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36 х/
болно. |
| Шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн. Гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаарх шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Ч.Л- нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, “Чандмань” зочид буудалд эхнэр О.Х-г гэр бүлийн хардалтын асуудлаас болж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хэвлийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн гадна шагайнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох Шүүгдэгч Ч.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх 9, 13-14, 18-19 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, Хохирогч О.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 27-28, 30-31 х/, Шинжээчийн 10477 дугаар дүгнэлт /хх 21 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. |
|
|
| 4 |
| Шүүгдэгч Ч.Л-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн. — Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1. эхнэр, нөхөр, ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч Ч.Л-, хохирогч О.Х- нар гэр бүлийн баталгаатай болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх 39 х/-аар нотлогдож байгаа тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирлын талаар: Хохирогч О.Х-гийн зүгээс хохирол, төлбөр нэхэмжпэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар: Ч.Л-гийн үйлдэлд эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно. Ял шийтгэлийн талаар: Ч.Л-гийн гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт ^ хэргийн ангилалд хамаарч байгаа. Ч.Л-г анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, ажил, хөдөлмөр хийх бүрэн боломжтой зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзээд түүнд шүүхээс 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн. |
| Бусад асуудлын талаар: |
| 5 |
| Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна. |
| Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1....-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Л-г 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ч.Л--д танилцуулсугай. |
| 4.Ч.Л-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай. б.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. б.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. |