Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/293

 

 

 

 

 

 

   2022          04           18                                       2022/ШЦТ/293

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч О.Д,

хохирогч Б.Т,

шүүгдэгч А.Ц, түүний өмгөөлөгч Б.С нарыг оролцуулан  шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт А-ны Ц-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 221000110 0116 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Багш орчуулагч мэргэжилтэй, М-ийн Олон Улсын харилцааны сургуулийн магистрантаар суралцдаг, ам бүл-0, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00 байрны0  тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт А-ы  Ц (РД:).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч “А.Ц”нь “0000” оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28-Б байрны 1 дүгээр орцны 2 дугаар давхарт хохирогч Б.”С”тэй тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, улмаар баруун гараараа нүүр, толгой хэсэгт нь хоёр удаа цохиж хохирогч Б.”С”гийн эрүүл мэндэд зүүн зовхинд цус хуралт, нүдний алиманд цус харвалт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан;

- “0000” оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ““М”” бааранд хохирогч Б.”Т”тай маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын өгсөн мэдүүлэгт:

Шүүгдэгч А.”Ц”аас: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн;   

Хохирогч Б.”Т”аас: “0000” оны 12 дугаар сарын 00-ны  00 цагийн үед найз охины хамт бааранд байхдаа А.”Ц”тай таарсан. Мөнгө авах ёстой байсан учраас уулзсан. Миний араас “А.Ц”хоёр найзын хамт тамхины өрөөнд орж ирсэн. Танай ээжтэй чинь холбогдсон, чи нас биед хүрсэн хүн дахин ээжтэй чинь холбогдмооргүй байна гэж хэлэхэд уурлаад хоёр найзыгаа хараад гараараа баруун чих рүү цохисон. Тухайн үед согтолт нь өндөр байсан. Би гараад хамгаалагчийн өрөөнд орж “би цохиулчихлаа энэ хүмүүсийг битгий гаргаарай” гэж хэлсэн. Цагдаа дуудлагаар ирсэн. Цагдаагийн машинд “А.Ц”миний баруун талд суугаад явж байхад баруун нүд рүү цохисон. Баримтаар нэхэмжилсэн 130.000 төгрөгийг 260.000 төгрөг болгож төлсөн” гэсэн мэдүүлгийг гаргасан.

Хоёр: Эрүүгийн 221000110 0116 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Нэг. Иргэн Б.”Т”т хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

1.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт “0000” оны 00 дугаар сарын 00-ны өдөр дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 9 дэх тал),

1.2 Хүний биед үзлэг хийсэн “0000” оны 00 дугаар сарын 00-ны өдрийн: хохирогчийн биед үзлэг хийхэд хар өнгийн цамц, цэнхэр жинсэн өмд, хар өнгийн өвлийн гуталтай, баруун зовхи, шанаа хэсэгт хөхөрсөн хавдсан байгааг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 10-12 дахь тал),

 

1.3 Хохирогч Б.”Т”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “... “0000” оны 12 дугаар сарын 00-ны  шөнө 23 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” баарны тамхины өрөөнд “А”ы “Ц” гэгчтэй өмнөх өр авлагын талаар ярилцаж байхад гаднаас хоёр найз нь орж ирсэн. “Ц” хоёр найзаа хараад гараараа миний баруун хацар луу цохиод хэл амаар доромжилж эхэлсэн. Намайг зодох гээд дайраад байхаар нь би тамхины өрөөнөөс зугтаж гараад 102 тусгай дугаар луу залгаж дуудлага өгсөн. ““М”” баарны хамгаалагчтай уулзаад “Ц”ыг олохоор камерын өрөө рүү орж хяналтын камерыг шүүлгэж үзэхэд намайг цохиж байгаа дүрс байсан. Хамгаалагч нар цагдаа дуудаад “Ц” болон манай найз охин бид гурвыг цагдаагийн машинд суулгаад явж байхад цагдаагийн машин дотор миний баруун зовхины хэсэгт гараараа нэг удаа маш хүчтэй цохиж гэмтэл учруулсан. Би цохиулаад өөрийгөө хамгаалж “Ц”ыг цааш түлхсэн. Урд талд сууж байсан цагдаа “Ц”ыг доош дарж суулгаад хэлтсийн гадаа ирээд эрүүлжүүлэх байр луу “Ц”ыг авч орсон. Би өмнө “Ц”д зодуулсан. “Ц” зөрчлийн хуулийн дагуу торгох арга хэмжээ авхуулж байсан. Тэгээд хамар гэмтээд гэмтлийн зэрэг гараагүй. Эмнэлэгт үзүүлсэн төлбөр барагдуулахаас 130,000 төгрөгийг надад төлөөгүй байсан. Тухайн өдөр бааранд таараад, эмнэлэгт үзүүлсэн төлбөрөө нэхсэн чинь намайг зодсон юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал),

1.4 Гэрч Ч.”Э”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...”0000” оны 12 дугаар сарын 00-ны  өдөр найз “Ц”, “Ө” хоёрын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ““М”” бааранд үйлчлүүлж байсан. 23 цагийн орчим бүжгийн талбай дээр бид гурав бүжиглэж байсан чинь нэг залуу “Ц”ыг юу байна хөгшөөн юм яръя гээд цааш дагуулаад явсан. 10 орчим минут болоод ирэхгүй болохоор нь ардаас нь яваад тамхины өрөө орсон чинь хоорондоо маргалдаж байхаар нь болиулаад нөгөө залууг “Ц”аас салгаад цааш болгосон. Бид хоёрыг орох үед “Ц”ыг гэр бүлээр нь доромжилсон үг хэлсэн. “Ц”  нэг удаа хацар хэсэгт нь цохисон уу, алагдчих шиг болсон. Тэр залуу явахгүй зогсоод байсан, цагдаа дуудна гээд явсан. Цагдаа ирээд “Ц”ыг тэр залуу болон найз охиныхон хамт дагуулаад явсан. “Ө” бид хоёр цуг гэр лүүгээ явсан “Ц” маргааш өглөө гэрт ирсэн байгаа. Тэгээд цагдаагийн машин дотор маргаан болсон гэж ярьж байсан.....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

1.5 Гэрч П.”М”ы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “...”0000” оны 12 дугаар сарын 00-ны  өдөр 24 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. 00 цаг 00 минутын орчим Арцат-10-аас ““М”” бааранд танихгүй хүмүүст зодуулчихлаа гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу очиж шалгахад нэг нэгнээ таних хүмүүс хоорондоо маргалдаж биед халдсан гээд байхаар нь хохирогч, холбогдогч хоёрыг машинд суулгаад хохирогч залуугийн найз охиныг мөн цуг суулгаад, хэлтэс руу явж байх хугацаанд тэр хоёр залуу хоорондоо маргалдаад байсан. Хохирогч Б.”Т” гэх залуу нөгөө залуугаа үгээр доромжлоод байсан. Нөгөө залуу гарынхаа тохой хэсгээр нэг удаа баруун зовхи орчим нь цохиж гэмтэл учруулсан. Машин дотор салгаад авчирсан.  Хэлтэс дээр ирэхэд “Т” гэх залуугийн баруун зовхи хавдсан байсан. Холбогдогч “Ц”д гэмтэл шарх байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

1.6 Гэрч Ц.”Б”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “...Би найз залуу Б.”Т”ын хамт “0000” оны 00 дугаар сарын 00-ны өдөр ““М”” бааранд байсан. “Т” таньдаг хүнтэйгээ таарсан гээд тамхины өрөө рүү явсан. Удалгүй цагдаа ирээд хамт явахаар болсон. Цагдаагийн  машин дотор би хамт суугаад маргалдсан нөгөө залуу нь цуг суугаад тэр хоёр миний хажуу талд зэрэгцээд суусан. Нөгөө залуу нь “Т”ын баруун талын нүд хацар хэсэгт гараараа нэг удаа нэлээн хүчтэй цохисон. Машинаас буухад гэмтэл учирсан байсан. Бааранд байхад зүгээр байсан. Машин дотор цохиулсан байгаа юм. ...Тэр хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. “Т” тухайн залууг дуугай болчих гэсэн чинь цохиод авсан. Би бааран дотор яагаад маргалдсан талаар мэдэхгүй. Цагдаа ирсэн явъя гэж хэлээд цагдаагийн машинд суугаад явсан. Тухай үед би согтууруулах ундааны зүйл бараг хэрэглээгүй байсан. Манай найз залууг цохисон залуу хоёр найзтайгаа явж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

1.7 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн “0000” оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

- Я.”Т”ын биед баруун зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

- Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

 

1.8 Яллагдагч А.”Ц”ы мөрдөн шалгах ажиллагаанд 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр өгсөн: “...Би цуг амьдарч байгаа найз “Э”э, “Ө” хоёрын хамт “0000” оны 00 дугаар сарын 00-ны  өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “М” бааранд орсон. Бүжгийн талбай дээр бүжиглэж байхад өмнө маргалдаж байсан “Т” гэх залуу дуудаад тамхины өрөө цуг орсон. Тэгээд юм яриад зогсож байхад манай ээжийг доромжилсон буюу ёжилсон байдалтай ярихаар нь уур хүрээд нэг удаа алагдаж авсан. Энэ үед гаднаас манай хоёр найз ороод ирсэн. Бид хоёрыг салгаж авсан. Тэгээд өрөөнөөс гараад явж байхад ардаас цагдаа дуудна гээд үлдсэн. Цагдаа ирээд “Т” бид хоёрыг машинд суулгаж явсан. Машин дотор найз охин нь цуг явсан. Цагдаагийн машинд суугаад явж байхад би үг хэл амаар маргалдаж явж байхад намайг тохойгоороо нүдний орчим цохихоор нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь удаа гараараа цохисон. Ингээд цагдаа дээр ирээд намайг согтуу болохоор эрүүлжүүлэх байранд оруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дэх тал),

Хоёр. Иргэн Б.”С”д хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд.

2.1 Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн “0000” оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 79 дэх тал),

2.2 Хохирогч Б.”С”гийн мөрдөн шалгах ажиллагаанд “0000” оны 00 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...Би “0000” оны 00 дүгээр сарын 00-ны өдөр 00 цагийн үед гэрээсээ Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 00 байрнаас 0 найзыгаа гаргаж өгөх гэж байхад орцонд тус байрны 6 тоотод байдаг байх, тэр залуучуудад зодуулсан. Надтай муудалцаад намайг цохиод бөөнөөрөө дайраад байхаар нь би доошоо хараад нүүрээ хамгаалсан. Тэгээд би хэн намайг цохисон бэ гэсэн чинь нэг залуу би цохисон банди минь гэл үү гөлөг минь гэл үү тэгж хэлсэн. Тэр олон гар хөлөөс яг хэн бэ гэдгийг нь би мэдэхгүй байна. Миний нүд хөхөрсөн, дээд уруулын дотор талд язарсан, зүүн гарын ядам хуруу шалбарсан байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),

2.3 Гэрч Б.Мөнхдалайн мөрдөн шалгах ажиллагаанд “0000” оны 00 дугаар сарын 00-ны өдөр өгсөн: “...”0000” оны 00 дүгээр сарын 00-ний өдөр найз “С”гийн гэр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 байрны 0 тоотод бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан чинь манай найз Нарангэрэл ирээд бид гурав хамт сууж юм ярьсан. “0000” оны 00 дүгээр сарын 00-өөс 00-нд шилжих шөнө 00 цагийн үед Н-ийг гэр рүү нь хүргэж өгөх гэж “С” бид гурав хамт гарах гээд би гэрийнх нь үүдэнд гутлаа өмсөж байсан чинь “С” түрүүлээд шатаар доошоо алхаад буусан. Би удалгүй ардаас нь буусан чинь “С” 3-4 залуучуудад зодуулаад, бужигналдаад байж байхаар нь би салгах гэж дундуур нь орсон чинь дийлэхгүй болохоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс рүү өөрийн биеэр гүйж ирж “хажуу талын байранд манай найзыг хүмүүс зодоод байна" гэж хэлсэн. Цагдаагийн алба хаагч зодоон болсон газар ирж тухайн хүмүүсийг авч Цагдаа дээр ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дахь тал),

2.4 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн “0000” оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 000 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

- Б.”С”гийн биед зүүн зовхинд цус хуралт, нүдний алиманд цус харвалт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 101-102 дахь тал),

 

2.5 Яллагдагч А.”Ц”ы мөрдөн шалгах ажиллагаанд:

2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр өгсөн: “...”0000” оны 00 дүгээр сарын 00-ний өдөр найзуудтайгаа гадуур явж байгаад гэр болох Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 286 байр руу ороод шатаар өгсөж байсан чинь манай дүү Хангалтай хүмүүс маргалдаж байсан. Тэгэхээр нь яваад очсон. Та нар ер нь давраад байгаа шүү гэж хэлээд манай дүү Хангалыг толгойгоороо нэг ах нь мөргөсөн. Би тухайн ахыг та яагаад байгаа юм бэ гэж хэлээд цээж хэсэг рүү нь түлхсэн чинь намайг шууд толгойгоороо хамар хэсэг рүү маань мөргөхөөр нь би гараа атгаж байгаад нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэгсэн чинь манай найзууд ирээд намайг салгаад гэр рүү орсон. Удалгүй ардаас хаалга нүдэхээр нь онгойлгосон чинь Цагдаагийн алба хаагч нар ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123-124 дэх тал),

-2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр өгсөн: “...2022 оны 00 дугаар сарын 0-ны өдөр Эрүүгийн 2210001100116 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай 25 дугаартай прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Болсон зүйлийн талаар өмнөх мэдүүлэг дээрээ ярьсан нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 150-151 дэх тал),

Гурав. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

3.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирогч Б.”С”гийн гомдол, саналгүй гэх өргөдөл, хохирогч Б.”Т”ын Хаан банкны 0000000000 тоот дансанд 260.000 төгрөгийг шилжүүлсэн баримт, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч А.”Ц”ы хүсэлт, Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ял тохиролцсон санал,

3.2 Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал), эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 49, 113 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 116 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Прокуророос А.”Ц”д холбогдох эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба өмгөөлөгчийн хүсэлтээр 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад заасан “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт”-ийг хэлэлцүүлж, прокуророос эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулахад яллагдагч зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч А.”Ц”ы үйлдсэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.С-ээс “А.Ц”гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанаас өмнө хохирлыг төлсөн. Тухайн үед уураа барьж чадаагүй нөхцөл байдал байдаг. Олон хүмүүс дундаас өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Улсын яллагчтай санал адил байна” гэсэн тус тус дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар маргаагүй болно.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч “А.Ц”нь:

1. Б дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 байрны 0 дүгээр орцны 00 дугаар давхарт “0000” оны 00 дүгээр сарын 00-нд шилжих шөнө 00 цагийн үед хохирогч Б.”С”тэй шалтгаангүйгээр маргалдаж, баруун гараараа нүүр, толгой хэсэгт нь хоёр удаа цохиж хохирогч Б.”С”гийн бие, эрүүл мэндэд зүүн зовхинд цус хуралт, нүдний алиманд цус харвалт, зүүн сарвуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт “0000” оны 00 дүгээр сарын 0-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 79 дэх тал),

-Хохирогч Б.”С”гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “0000” оны 00 дүгээр сарын 00-ны өдөр 00 цагийн үед ...Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 00 байрны ...орцонд ...зодуулсан. ... Миний нүд хөхөрсөн, дээд уруулын дотор талд язарсан, зүүн гарын ядам хуруу шалбарсан байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),

-Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...”С” түрүүлээд шатаар доошоо алхаад буусан. Би удалгүй ардаас нь буусан чинь “С” ...зодуулаад, бужигналдаад байж байсан. ...Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс рүү өөрийн биеэр гүйж ирж “хажуу талын байранд манай найзыг хүмүүс зодоод байна" гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн “0000” оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 000 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 101-102 дахь тал),

 

-Яллагдагч А.”Ц”ы мөрдөн шалгах ажиллагаанд 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр өгсөн: “...манай дүү Х-ыг толгойгоороо нэг ах нь мөргөсөн. Би тухайн ахыг та яагаад байгаа юм бэ гэж хэлээд цээж хэсэг рүү нь түлхсэн чинь намайг толгойгоороо хамар хэсэг рүү мөргөхөөр нь гараа атгаж байгаад нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123-124 дэх тал) болон 2000 оны 00 дугаар сарын 28-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 150-151 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар;

 

2. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ““М”” бааранд “0000” оны 00 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө хохирогч Б.”Т”тай өмнө үүссэн байсан таарамжгүй харилцаанаас улбаатай маргааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж бие, эрүүл эрүүл мэндэд нь баруун нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт “0000” оны 12 дугаар сарын 00-ны  өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагаа  хуудас (хавтаст хэргийн 9 дэх тал),

-Хүний биед үзлэг хийсэн “0000” оны 12 дугаар сарын 00-ны  өдрийн тэмдэглэлд “...баруун зовхи, шанаа хэсэгт хөхөрсөн хавдсан...”гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 10-12 дахь тал),

-Хохирогч Б.”Т”ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “0000” оны 12 дугаар сарын 00-ны  шөнө 00 цаг 00 минутын үед ...““М”” баарны тамхины өрөөнд “А.Ц”гэгчтэй өмнөх өр авлагын талаар ярилцаж байхад ...гараараа миний баруун хацар луу цохиод хэл амаар доромжилж эхэлсэн. ...хяналтын камерыг шүүлгэхэд намайг цохиж байгаа дүрс байсан. ...Цагдаагийн машин дотор миний баруун зовхины хэсэгт гараараа нэг удаа маш хүчтэй цохиж гэмтэл учруулсан. ...Тухайн өдөр бааранд таараад, эмнэлэгт үзүүлсэн төлбөрөө нэхсэн чинь намайг зодсон юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал),

-Гэрч Ч.”Э”ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...”0000” оны 00 дугаар сарын 00-ны  өдөр найз “Ц”, “Ө” хоёрын хамт ...““М”” бааранд үйлчлүүлж байсан. ...нэг залуу “Ц”ыг юу байна хөгшөөн юм яръя гээд цааш дагуулаад явсан. ...ардаас нь яваад тамхины өрөөнд орсон чинь хоорондоо маргалдаж байсан. ...”Ц”  нэг удаа хацар хэсэгт нь цохисон уу, алагдчих шиг болсон. ...Цагдаа ирээд “Ц”ыг тэр залуу болон найз охиныхон хамт дагуулаад явсан. ...Тэгээд цагдаагийн машин дотор маргаан болсон гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

-Гэрч П.”М”ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Арцат-00-аас ““М”” бааранд танихгүй хүмүүст зодуулчихлаа гэх дуудлага ирж ...очиж шалгахад нэг нэгнээ таних хүмүүс хоорондоо маргалдаж биед халдсан гээд байхаар нь хохирогч, холбогдогч хоёрыг машинд суулгаад хохирогч залуугийн найз охиныг мөн суулгаад, хэлтэс руу явж байх хугацаанд тэр хоёр залуу хоорондоо маргалдаад байсан. ...Нөгөө залуу гарынхаа тохой хэсгээр нэг удаа баруун зовхи орчим нь цохиж гэмтэл учруулсан. ...”Т” гэх залуугийн баруун зовхи хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

-Гэрч Ц.”Б”гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..айз залуу Б.”Т”ын хамт “0000” оны 12 дугаар сарын 00-ны  өдөр ““М”” бааранд байсан. “Т” таньдаг хүнтэйгээ таарсан гээд тамхины өрөө рүү явсан. Удалгүй цагдаа ирээд хамт явахаар болсон. Цагдаагийн  машин дотор би хамт суугаад маргалдсан нөгөө залуу нь цуг суугаад тэр хоёр миний хажуу талд зэрэгцээд суусан. Нөгөө залуу “Т”ын баруун талын нүд хацар хэсэгт гараараа нэг удаа нэлээн хүчтэй цохисон. Машинаас буухад гэмтэл учирсан байсан. ...Тэр хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. “Т” тухайн залууг дуугай болчих гэсэн чинь цохиод авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн “0000” оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

 

-Яллагдагч А.”Ц”ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...”Т” гэх залуу дуудаад тамхины өрөө цуг орсон. ...манай ээжийг доромжилсон, ёжилсон байдалтай ярихаар нь уур хүрээд нэг удаа алагдаж авсан. ...Цагдаагийн машинд суугаад маргалдаж явж байхад намайг тохойгоороо нүдний орчим цохихоор нь зөрүүлээд нүүрэн тус газар нь гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтүүдийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд  шүүгдэгч “А.Ц”нь тухайн үед үүссэн үл ойлголцол, таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.”С”, Б.”Т” нартай маргалдсан, улмаар бие, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан  шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж дүгнэв. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнд хөнгөн хохирол учруулсан бол хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр тодорхойлжээ.

“Хоёр ба түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинж нь өөр цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр, эсхүл тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч өөр өөр нутаг дэвсгэрт, өөр цаг хугацаанд хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч нь согтуурснаас хэрүүл маргаан үүсгэж, урдын таарамжгүй байсан харилцаа нь тухайн цаг хугацаанд шууд нөлөөлж, хохирогчийн биед гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болжээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.”Ц”ыг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. , 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах ...сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.”С”, Б.”Т” нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч Б.”С” хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, харин гомдол саналгүй талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ирүүлсэн, хохирогч Б.”Т” шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 130.000 төгрөгийг эмчилгээний баримтыг гаргаж өгсөн бөгөөд  шүүгдэгчээс 260.000 төгрөгийг хохирогч Б.”Т”ын Х банканд эзэмшдэг  дансанд шилжүүлсэн талаарх баримтыг ирүүлсэн тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч А.”Ц”д холбогдох эрүүгийн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасныг хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг түүнд танилцуулахад зөвшөөрсөн тул энэхүү саналыг дэмжиж байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болно” гэсэн;

Өмгөөлөгчөөс санал, дүгнэлтдээ шүүгдэгч тохиолдлын чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна” гэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч “А.Ц”нь цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй, ял шийтгэлгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дах заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч “А.Ц” Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч А.”Ц”д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт “А”ы  “Ц”ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт “А”ы  “Ц”ыг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.”Ц”д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “А.Ц”оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.”Ц”д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыгШүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч А.”Ц”д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Б.”С”, Б.”Т” нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч А.”Ц”ы хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.”Ц”ы хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДОРЖСҮРЭН