Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 66

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Б.А-ийн ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 1  сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.А

Нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.А  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би улсад 26 жил ажилласан. Үүнээс 1976 оны 1 сарын 1-нээс 1976 оны 3 сарын 31-нийг хүртэл, 1980 оны 1 сарын 1-нээс 1992 оны 2 сарын 19-нийг хүртэл  Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд, 1992 оны 02 сарын 19-нөөс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл Хөгжил хувьцаат компанид хоньчиноор ажилласан үеийн хөдөлмөрийн дэвтрийн тамга, тэмдэг шаардлага хангахгүй байгаа тул  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.А  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.А-ийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 1 сарын 9-ний өдрийн 23 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Ц.Ё :“... Б.А  нь 1975 оноос 1993 он хүртэл  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хонь малладаг байсан. Би тухайн үед тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар сайн мэднэ...” гэх мэдүүлэг,

 Гэрч Ч.О :“...Б.А  нь 1975 оноос 1992 оныг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумы Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад  малчнаар ажиллаж байсан. Бага мал малладаг байсан. Би тухайн үед тус нэгдэлд 1975 оноос 1992 оныг дуутсал малчнаар ажиллаж байсан юм. Бид нэг нэгдэлд, нэг бригадад  хамт ажиллаж байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар сайн мэднэ...” гэх мэдүүлэг,

Гэрч П.Н : “...Бид нэг бригадын малчид байсан. Б.А нь 1975 оноос 1992 оныг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумы Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад  малчнаар ажиллаж байсан. Бага мал малладаг байсан. Би тухайн үед тус нэгдэлд мөн малчнаар ажиллаж байсан юм ...” гэх мэдүүлэг, 

2. Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 1 сарын 9-ний өдрийн 23 дугаартай “  Тус архивын сан хөмрөгт байгаа Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 1 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-нйи өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй байгаа тул Б овогтой А-д холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт,

 3. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 1 сарын 9-ний өдрийн 08/24 дугаартай “ Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл нь 1991 оны 3 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 сарын 19-нд Хөгжил хувьцаат компани, 1996 оны 4 сарын 18-нд Далайн хөгжил хоршоо болон өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлолт,

4. Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 10 сарын 06-ны өдрийн 000012775 дугаартай “ Б.А нь БХЯ-ны сайдын 1976.06.30-ны өдрийн н/177 дугаар тушаалаар Дундговь аймгаас 1976.07.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан  Барилгын цэргийн 023 дугаар ангид  цэргийн алба хааж, мөн сайдын 1979.08.06-ны өдрийн н/364 дүгээр тушаалаар 1979.08.15-ны өдөр 333867 дугаартай цэргийн батлахтай халагдсан” гэх хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,

5. Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 1 сарын 9-ний өдрийн 20 дугаартай “ Эрдэнэдалай сумын иргэн Б.А-ийн 1975, 1981 оны хөдөлмөрийн дэвтрүүд нь тамга, тэмдгийн зөрчилтэй тул ажилласан жилүүдийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай” гэх тодорхойлолт,

6.Ажаа аравынхан овогт Б.А-ийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар,

7. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1976 оны 4 сарын 3-ны өдөр Б.А-д олгосон  “ 1976 оны 1-3 сар, 1980 оны хөдөлмөрийн хөлс, Нэгдлийн даргын 1980.04.01-ний өдрийн 25 тоот тушаалаар “1980 оны 4 сарын 1-нээс нэг наст мал маллуулахаар томилон ажиллуулав” гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1981 оны 4 сарын 25-ны өдөр олгосон “1981-1990 оны хөдөлмөрийн хөлс” бичилттэй  хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,  Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1992 оны 2 сарын 5-ны өдөр олгосон” 1991-1992 оны хөдөлмөрийн хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд,

8. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 03 дугаартай “ Тус сумын ЗДТГ-ын архив нь 2013.04.11-ний өдөр Хөгжил нэгдлийн 70 дансыг / оны хязгаар 1972-1994 оны /бүрэн бус/ баримтыг хүлээн авсан. Тус сумын 2-р багийн малчин Буд овогтой Алтангэрэлийн сумын Хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж байсан 1980, 1982, 1983, 1984, 1985, 1987, 1988, 1989, 1990, 1991 оны  цалингийн карт байсныг хуулбарлан олгов” гэх тодорхойлолт, Б.А-ийн 1980, 1982, 1983, 1984, 1985, 1987-1991 оны Цалингийн тооцооны бүртгэлийн хуулбар,

8.Б.А-д 1974 оны 06 сарын 25-ны өдөр олгосон “Нэгдлийн гишүүний 11484 дугаартай үнэмлэх”  баримтууд болно.

Дээрх бичгийн баримтуудаар  Б.А-ийн 1976 оны 1 сарын 1-нээс 1976 оны 3 сарын 31-нийг хүртэл, 1980 оны 1 сарын 1-нээс 1992 оны 2 сарын 19-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд, 1992 оны 2 сарын 19-нөөс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-нд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д Б.А нь 1976 оны 1 сарын 1-нээс 1976 оны 3 сарын 31-нийг хүртэл, 1980 оны 1 сарын 1-нээс 1992 оны 2 сарын 19-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд, 1992 оны 2 сарын 19-нөөс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-нд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож  тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ