Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/305

 

 

 

 

 

 

   “0000”          04           20                                       “0000”/ШЦТ/305

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Э.Б,

шүүгдэгч “Б”нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 221000300 0356 дугаартай, нэг хавтас хэргийг “0000” оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, “0000” оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Д аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “д” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл-0, эх, эгч нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Я-н 0 дугаар гудамж 00 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.Б (РД:).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч “Б”нь 0000 оны 00 дүгээр сарын 00-ны орой Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч “ж” нь өөрийн 854,100 төгрөгийн үнэ бүхий ““Н”” загварын гар утсыг “Б” эзэмшлийн “0000” улсын дугаартай “Honda Insight” загварын авто машинд мартаж буусан буюу гээсэн байхад “Б”нь өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Нарантогтохоос: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хоёр: Эрүүгийн 221000300 0356 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас  (хавтаст хэргийн 8 дахь тал),

2. Эд зүйл хураан авсан тухай “0000” оны 03 дугаар сарын 17-ны өдрийн:

“...”Б” ““0000”” загварын цэнхэр ногоон өнгийн Имей “00000”, “000000000” дугаартай гар утас 1 ширхгийг хураан авав...” гэсэн (хавтаст хэргийн 11 дэх тал), “0000” оны 00 дугаар сарын 00-ны өдрийн: “...”ж”д ““0000”” загварын цэнхэр ногоон өнгийн 1 ширхэг гар утсыг хүлээлгэн өгсөн...” гэсэн тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

3. Хохирогч “ж”ы мөрдөн шалгах ажиллагаанд:

“00000” оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “...0000 оны 00 дүгээр сарын 02-ны өдөр таван шард найз Цогоотой хоёр 0.75 граммын архи хувааж уусан. 19 цаг өнгөрч байхад тухайн газраас такси бариад Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ буусан. Зам хөндлөн гараад гэртээ орсон. Тухайн үед маш их согтуу байсан болохоор болсон асуудлын талаар тодорхой санахгүй байна. Хэсэг хугацааны дараа гар утсаа шалгаж үзэхэд миний гар утас байхгүй байсан. Иймээс цагдаагийн байгууллагад хандсан. Би гэр лүүгээ явах замдаа хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн “Бэст буйдан” үйлдвэрийн ойр орчимд явж байхдаа шалгахад миний гар утас байсан. Үүнээс хойш юу болсон талаар тодорхой санахгүй байна. 2021 оны 12 дугаар сард Сайн электрониксоос гар утсаа лизингээр 948.000 төгрөгөөр худалдан авсан. Содон шинж тэмдгийн хувьд цайвар хөх өнгөтэй, сэв зураас байхгүй, огт засвар үйлчилгээнд орж байгаагүй. Миний гар утасны имей дугаар нь “00000”, “000000000” гэсэн дугаартай. Тухайн үед би гар утсандаа Мобикомын “00000”, “00000” гэсэн дугааруудыг хийж ашиглаж байсан. Одоо би гар утсаа авсан үнэ болох 948.000 төгрөгөөр үнэлж байна. Надад одоогоор тодорхой сэжиглэж байгаа хүн байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

-”00000” оны 03 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...Би үнэлгээтэй уншиж танилцсан, үнэлгээтэй санал нийлж байна. Миний хувьд хэргийн материалтай танилцана. Удахгүй хөдөө ажлаар явах гэж байгаа. Шүүх хуралд оролцохгүй. Гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан учраас гомдол санал байхгүй. ...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

4. “Д” ХХК-ийн “00000” оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн №ХУ2-22-33 дугаартай: ““0000” lite” маркийн гар утасны үнэлгээг 854.100 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтас хэргийн 26-27 дахь тал),

 

5. Яллагдагч “Б” мөрдөн шалгах ажиллагаанд “00000” оны 00 дүгээр сарын 00-ны өдөр өгсөн: “...”00000” оны 00 дүгээр сарын эхээр 00 цагийн орчимд Саппорогоос 00 орчим насны 00 орчим см өндөртэй махлаг үл таних ах гар өргөж миний машинд суусан. Бид хоёр Саппорогоос хөдлөөд Сонсголонгийн гүүрийг хойноосоо урагш чиглэлтэй даваад хамгийн эхний уулзвараар баруун эргээд нэрийг нь мэдэхгүй хүнсний дэлгүүрийн гадаа зогссон. Ах дэлгүүр орж гарч ирээд дэлгүүрийн гудамжаар дээш өөд газар өгссөн. Нэлээн дээш өгсөж явж байгаад тухайн ах зам дагуу буусан. Тухайн ах анх суухдаа 10,000 төгрөгөөр тохироод сонсголон гүүр хавьцаа бууя гээд буусан. Таксины мөнгөө дэлгүүр орж гарч ирээд өгөөд явсан. Би ахыг буулгачхаад шууд гэртээ харьсан. Гэрийнхээ гадаа очоод ард талынхаа хаалгыг онгойлгоод машинаа цэвэрлэх гэтэл миний арын суудал дээр “00000” гэсэн бичигтэй цэнхэр өнгийн гар утас байхаар нь би аваад гэр лүүгээ орсон. Дараа нь би уг утсыг аваад Т худалдааны төвийн гадаа зогсож байсан утас янзалдаг ах дээр очоод 50 орчим мянган төгрөгөөр кодыг нь гаргуулаад өөрийнхөө “00000”, “00000” дугаарын сим картуудыг хийж ашигласан. Ингээд би цагдаагаас дуудахад нь ирж гар утсыг хүлээлгэж өгсөн. Ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Миний хувьд “00000” оны 04 дүгээр сарын 05-ны өдөр цагдаагийн байгууллагад ирээгүй шалтгаан нь болохоор тухайн гар утасны эзний эхнэр гэх эмэгтэй ажлаа хийгээд утсаа аваагүй байхад янз бүрийн зүйл бичээд байсан учраас тэр чигтээ гөжүүд зан хөдлөөд цагдаагийн байгууллагад очоогүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

6. Хохирогч “ж”ы гомдол, саналгүй гэх тэмдэглэл (хавтас хэргийн 55 дахь тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч “Б” гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 58 дэх тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ял тохиролцсон санал (хавтаст хэргийн 59-62 дахь тал),

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: “Б” иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн  дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад яллагдагчийн гаргасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч “Б” үйлдсэн “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар буюу гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч “Б”нь өөрийн эзэмшлийн “00000” УБЭ улсын дугаартай “H, I” загварын тээврийн хэрэгслээр “00000” оны 1 дүгээр сарын 02-ны орой хохирогч “ж”ыг Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүргэж өгөхдөө хохирогчоос 854,100 төгрөгийн үнэ бүхий ““0000” l” загварын гарын утсыг мартаж буусныг мэдсээр байж буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:

 -Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт “00000” оны 00 дүгээр сарын 00-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8 дахь тал),

 -”Б” “00000” оны 03 дугаар сарын 17-ны өдөр “0000” загварын цэнхэр ногоон өнгийн Имей “00000”, “000000000” дугаартай гар утас 1 ширхгийг хураан авсан болон (хавтаст хэргийн 11 дэх тал) “00000” оны 00 дугаар сарын 00-ны өдөр “ж”д гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 12 дахь тал),

 -Хохирогч “ж”ы мөрдөн шалгах ажиллагаанд “00000” оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн (хавтаст хэргийн 15 дахь тал), “00000” оны 03 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 16 дахь тал),

 -“Д” ХХК-ийн “00000” оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №0000000 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтас хэргийн 26-27 дахь тал),

 

 -Яллагдагч “Б” мөрдөн шалгах ажиллагаанд “00000” оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, тодруулбал гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулан захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.

Хэргийн үйл баримтаар хохирогч “ж” нь согтууруулах ундаа хэрэглэж согтуурсан байх үедээ шүүгдэгчийн машинаар үйлчлүүлж, улмаар буухдаа гар утсаа мартаж буусан ба, үүнийг шүүгдэгч мэдсэн атлаа цагдаагийн байгууллагад гар утасны эзэн, түүний хаягийг олохоор хандаж мэдээлэл өгөөгүй, улмаар уг гар утсыг эзэн нь орхиж буусныг мэдсээр байж хувьдаа завших сэдэл төрж гар утас худалдааны төв дээр очиж утасны кодыг гаргуулж, өөрийн гар утасны дугаарыг буюу сим картыг хийж хэрэгцээндээ ашиглаж байсан, цагдаагийн байгууллага хохирогчийн гар утсыг имей кодоор олсон зэргээр гэмт хэрэг хангалттай тогтоогджээ.

 

Дээрх нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч “Б”нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, ухамсарлаж мэдсэн боловч идэвхтэй үйлдлээр хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг “гээгдэл” эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхаар хуульчилжээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар заасан ба тус зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор заасан байна.

 

Шүүгдэгч өөрийн машинд орхиж буусан хохирогчийн хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 854.100 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг  хангасан байх тул  дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол болон дээд боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогчид 854.100 төгрөгийн хохирол учирсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч шүүгдэгч “Б” гар утсыг хураан авч хохирогчид биет байдлаар хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 11, 12 дахь тал)-ээр  тогтоогдсон тул шүүгдэгчийг хохирогч “ж”д төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч “Б” оногдуулах ялын саналыг танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн саналыг зөвшөөрч байгааг илэрхийлсэн.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Хувийн байдлыг нь судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч “Б”урьд ял шийтгэлгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч “Б”ньГээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тус хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар: Шүүгдэгч “Б” холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Б-г “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “Б” оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Б”нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч “Б” оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч “Б” холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч “ж”д төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч “Б” хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч “Б” хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДОРЖСҮРЭН