| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0873/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/974 |
| Огноо | 2018-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/974
2018 11 12 974
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Ц.Ариунтуяа (томилолтоор),
шүүгдэгч Г.Т.............л,
шүүгдэгч Д.Д...........р, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Атарболд (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дунаар 2602),
шүүгдэгч Н.С.............т, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дунаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Боржигон овогт Г..........хын Т.............л, Шарнууд овогт Н........гийн С.............т, Их далай овогт Д..........нгийн Д...........р нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0238 90774 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Боржигон овогт Г..........хын Т.............л, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймагт 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Макс шил” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, .....................................,
2. Их далай овогт Д..........нгийн Д...........р, Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1993 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын тосны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2......................... оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ........................
3. Шарнууд овогт Н........гийн С.............т, Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 2000 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 ............................й, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..................
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Г.Т.............л, Д.Д...........р, Н.С.............т нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “Хүчдлэлийн задгай” гэх газар иргэн Д.А...............лийн нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан эд зүйлийг авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж, “Галакси Нөт-8 маркийн гар утас, монетон гинж, кулон, түрүүвч, утасны гэр, хар өнгийн бугуйн цаг, иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт, ажлын үнэмлэх, Сод Монгол групийн карт, Е март гэсэн бичиглэлтэй карт, Хас банкны виза карт, алтан зоос зэрэг эд зүйлсийг дээрэмдэж бусдад 7.056.200 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Т.............л, Д.Д...........р, Н.С.............т нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “Хүчдэлийн задгай” гэх газар дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх үедээ иргэн Д.А...............лийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
шүүгдэгч Г.Т.............л мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
шүүгдэгч Д.Д...........р мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
шүүгдэгч С.............т мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Д.А...............лийн мөрдөн шалгах ажиллагаанд;
- 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчимд ажлаа тарчихаад...Б.............р, М.............н, Н............үй, П.А...............л нарын хамт 0.75 литрийн Соёрхол архи хувааж уусан...дараа нь 0.5 литрийн Соёрхол архи хувааж уусан юм. Бид 01 цаг 40 минутын орчимд архи ууж дуусчихаад гараад салцгаасан... би...М.............нг модны хоёрт байдаг гэрт нь хүргэж өгчихөөд 1-р хороололд байх найзындаа очихоор...явж байхад таксины жолоочийн утас нь дугараад би өөр тийшээ явах болчихлоо та эндээсээ өөр таксинд суугаад явчих гэхээр нь би буусан. Тэгээд дахин цагаан өнгийн жижиг тэрэгэнд...суугаад 1-р хороолол орно гэж хэлсэн...тэгээд такситайгаа явж байхад таксины жолооч замаараа нэг найзыгаа авчих гэсэн юм. Та утсаа өгчихөөч гэхэд би өөрийнхөө утсыг өгөхөд 2-3 удаа хүн рүү залгаад ярьж байсан. Би тухайн үед хэсэг зүйрмэглэхэд машин донслоод байхаар нь нүдээ нээхэд гэр хорооллын замаар явж байсан. Би тэр жолоочоос “чи хаачих гэж байгаа юм бэ” гэхэд тэрээр надад “найзыгаа авах гээд явж байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй нэг гудамжны үзүүрт гурван залуу зогсож байсан. Тэр гурван залуу машины хойд талын суудал дээр гурвуулаа орж ирээд сууцгаасан...Тухайн үед надад нэг сонин санагдаад машины салоны гэрлийг асаагаад хойшоогоо харахад нэг нь саравчтай малгай өмссөн, хар малгайтай ноосон цамцтай залуу, голд нь махлаг шар царайтай мөн саравчтай хар малгайтай залуу, түүний хажууд саарал куртиктай бүлтгэр нүдтэй шөвгөр царайтай гурван залуу сууж байсан. Миний сууж явсан машины жолооч улаан малгайтай цамцтай, хар өнгийн жилетик өмссөн явж байсан. Тэгээд машинтай залуус гэр хорооллын замаар өгсөж явж байгаад уулын орой дээр гартал жолооч нь бие засах гээд машинаасаа буухад хоёр залуу нь мөн адил буугаад машинд саарал куртиктэй залуу бид хоёр үлдсэн. Тэгж байтал машинаас буусан буюу машины хойно сууж байсан шар царайтай махлаг залуу гаднаас орж ирээд жолоочийн суудал дээр сууснаа “ах бие засахгүй юм уу” гэхээр нь би “за тэгье” гэж хэлээд гарсан. Тэгээд би бие засах гээд алхаж байтал араас саравчтай, хар малгайтай цамц өмссөн залуу ирээд намайг боож унагаад тал талаас өшиглөж байхад нэг нь миний толгой дээр өвдөглөөд “ямар овоо пизда вэ” гэж хэлээд дараад байсан. Харин махлаг шар царайтай залуу нь миний зүүн гарыг өчөөд миний цагийг тайлж авсан. Тэгтэл энэ тэндээс миний утас болон түрүүвч, алтан гинж зэрэг зүйлсийг маань авсан. Би тэр хүмүүст авах юм аа ав ахыгаа зүгээр орхичих гэж хэлэхэд нэг залуу нь миний нүүр рүү өшиглөчихөөд зугтаагаад явчихсан. Тэр хэд зугтаагаад явахаар нь босоод нүд бүрзийгээд муу харж байсан. Тэгээд машиных нь дугаарыг харахад 0379 УНО гэсэн улсын дугаартай цагаан өнгийн машин байсан...Миний хоёр нүд хөхөрсөн, хамар муруйсан, жавж өвдөж байна. Мөн хүзүү урсан, баруну талын цээж хөндүүр байна...надаас тэр залуус 2017 оны 8 сард 2.400.000 төгрөгөөр авч байсан “Samsung Galaxy Note-8” маркийн гар утас, Самсунгийн ухаалаг бугуйн цаг, 750.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. 2017 онд Хонконгоос 280.000 төгрөгөөр ЛВ брэндын арьсан түрүүвч, Түрүүвчин дотор байсан 999 сорьцтой цуглуулганы алтан зоос 3см орчим диаметртэй. Би уг зоосоо 3.000.000 төгрөгөөр үнэлнэ. 2017 онд эхнэр маань надад 1.200.000 төгрөгөөр авч өгсөн алтан гинж, уг гинжинд 600.000 төгрөгөөр дарханаар хийлгүүлсэн алтан кулон. Кулон нь гурвалжин хэлбэртэй хонины дүрстэй...би алдсан эд зүйлээ буцааж авна. Мөн надад сэтгэл санаа болон бие эрхтнээрээ хохирсон тул гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19),
- 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “...Уулын орой дээр...жолооч С.............т, махлаг шар залуу болох Д...........р, туранхай бор залуу болох Т.............л нар машинаас буусан. ...Тэр гурав хэсэг гадаа байж байгаад Д...........р нь жолоочийн суудал дээр суугаад “ах бууж бие засахгүй юм уу” гэж асуусан. Би бие засах гэж гартал миний ардаас Т.............л гэдэг залуу хоолой боож дарж унагаасан. Миний нуруу бие рүү хэн нэгэн нь 2-3 удаа цохисон. Би жаахан эсэргүүцэх гэтэл миний толгой дээр өвдөглөөд дарчихсан. Д...........р нь миний зүүн гарыг өчөөд бугуйн цаг мултлаад авсан. Тэгэхээр нь намайг дээрэмдэж байна гэж ойлгоод ахыгаа зүгээр орхичих, авах юм аа ав гэж хэлсэн...хүзүүнд байсан гинжийг Т.............л тайлж авах шиг болсон. Түрүүвчийг өмдний баруун хойд халааснаас нэг нь авах шиг болсон. Тэр гурав явахдаа миний нүд рүү өшиглөчихөөд явчихсан....би нөт 8 гар утас, монетон гинж, s3 gear бугуйн цаг, түрүүвч жолоон үнэмлэх, иргэний үнэмлэхээ авсан. Гинжинд зүүж байсан алтан кулоноо авч чадаагүй. Гурвалжин хэлбэртэй, дээрээ хонины дүрстэй, нэг талдаа шувуу, нөгөө талдаа могой доороо загасны дүрстэй байсан. Цуглуулганд маань байсан алтан зоос алдагдсан байгаа. Герман жуулчин надад бэлэглэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),
- 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 105-106),
2. Гэрч С.А.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 13-75 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Н.С.............т жолоодож байсан. Н.С.............т 12-ны шөнө над руу 02 цаг 40 минутын үед юнитэлийн 8811-тэй дугаараас залгаад массаж байдаг газар мэдэх үү гэж асуусан. Тэгэхлээр нь би мэдэхгүй ээ саппоро орчим оч гэсэн, урьд өмнө нь намайг таксинд явж байхад Хонгконгийн тэнд массаж байдаг гэж нэг хүн хэлэхээр нь би тэрийг санаад Н.С.............тад Хонгконгийн тэнд массаж байдаг гэсэн гэж хэлсэн... Хэнтэй явж байгаагаа хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),
3. Гэрч Х.М.............нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 12-ны орой 21 цагийн орчим найзууд болох Б.............р, П.А...............л, Д.А...............л, Н............үй нартай...уулзаад...0.75 гр “Соёрхол” нэртэй архи хувааж уусан. Тэгээд ууж байхдаа би өөрийн танилцсан найз хүүхнээ дуудаж ирүүлээд байж байтал манай найз хүүхэн ажил гарлаа гээд яваад өгсөн. Тэгтэл найз Д.А...............л манай найз хүүхнийг “явдаг хүүхэн байна” гэхээр нь би түүнтэй муудалцаад футволкны захыг урчихсан. Тэгсэн найзууд больцгоо гээд бид хоёрыг тайвшруулаад юм ярьж сууж байгаад...01 цаг өнгөрч байхад буудлаас бид нар гарсан. Н............үй буудалдаа үлдсэн, П.А...............л, Б.............р хоёр такси бариад Д.А...............л бид хоёр тусдаа такси бариад явсан. Д.А...............л намайг модны хоёрт буулгаж өгчихөөд яваад өгсөн. Маргааш өглөө нь Д.А...............лийг бусдад дээрэмдүүлсэн гэдгийг сонссон. А...............л бид хоёр буудалд байхдаа бие биенийгээ зодож цохилцсон зүйл байхгүй. Бид хоёр муудалцаад зууралдаад л салцгаасан. ...Д.А...............л надтай хамт такси барьж яваад намайг буулгасны дараа ахиад өөр такси барьж явсан гэсэн би тэрийг нь дараа нь мэдсэн. Тэгээд нөгөө такси нь 1 дүгээр хороолол руу явсан гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-108),
4. Гэрч П.А...............лийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 12-ны орой Д.А...............л намайг “Sky” зочид буудалд хүрээд ирээч...гэхээр нь яваад очтол Б.............р, Н............үй, А...............л нар 1 шил 0.75 гр архи задалчихсан сууж байсан. Тэгээд бид нарыг тэр архиа ууж байхад М.............н хүрээд ирсэн. Бид нар архиа уугаад сууж байхад нэг хүүхэн орж ирсэн чинь Д.А...............л “их харсан хүүхэн байна” гэж яриад байсан. Удалгүй нөгөө хүүхэн гараад явсан ба гарсных нь дараа Д.А...............л тэр хүүхнийг “явдаг хүүхэн” байна гэж хэлсэн. Тэгтэл М.............н нөгөө хүүхнээ өмөөрөөд Д.А...............лтэй хэл амаараа маргалдаад...зууралдсан чинь А...............лийн футболконы зах нь урагдчихсан. Тэгэхээр нь бид нар больцгоо гээд тэр хоёрыг салгасан. Тэгээд ярьж сууж байгаад Н............үй буудалдаа үлдээд Д.А...............л М.............нг хүргэж өгөхөөр болоод Б.............р, бид хоёр өөр өөр таксинд суугаад явсан. ...А...............л М.............н нар хоорондоо цохилцсон зүйл байхгүй. ...Д.А...............лд алтан зоос байдаг талаар мэднэ. Тэр зоос нь 50 евро гэсэн бичигтэй зоос байдаг. Тэр зоосыг Д.А...............л хүнээс бэлгэнд авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109-110),
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 6305 дугаар дүгнэлт:
“...Хэсэг газрын үзлэгт: баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр хэсэг бага зэрэг хавдартай, гүн хүрэн ягаан, ногоон шаргал цус хуралттай, баруун нүдний алимны гадна хэсэгт улаан хүрэн цус хуралттай, хүзүүний баруун хажуу дээд хэсэгт 0.3х5см хөндлөн бор хүрэн тав бүхий зулгаралттай, баруун тохой, шууны гадна дээд хэсэгт 1х2см, 1х1.5см, 1х1.5см, 1х1см, 1.5х1.5см, 0.5х1см хүрэн бор тав бүхий зулгаралтуудтай, ууцны баруун доод хэсэгт 1.5х3см хүрэн ягаан цус хуралттай, бага зэрэг эмзэглэлтэй... ДҮГНЭЛТ:
1. Д.А...............лийн биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алим, нурууны цус хуралт, хүзүү, баруун тохой, шууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48),
6. Арвижих-Эстиейт ХХК-ний Үнэт эдлэл, хэрэглэл, гар утас, дурсгалын зүйлс зэргийг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 114-117, 173-174),
7. Д.Д...........раас 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 13),
8. Мөрдөгчийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр бичсэн “...Таксинд суугаад замдаа пиво авах гээд 1 дүгээр хороололд байх дэлгүүрлүү цуг таксины жолооч орсон гэсний дагуу уг дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд улаан өнгийн юүдэнтэй цамцтай 20 гаран насны хүн байв. Мөн гадна талын хяналтын камерыг шүүж үзэхэд цагаан өнгийн жижиг тэрэг байгаа мэт харагдаж байх ба харин марк нь тодорхойгүй мэдэгдэхгүй байв...” гэх илтгэх хуудас (хавтаст хэргийн 8),
9. Шүүгдэгч Г.Т.............лийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би А...............лийг дээрэмдэж цохиж зодсон зүйл байхгүй. А...............лийг машинаас буугаад таксиний мөнгө өгөхгүй гэж хэлэхээд явахаар нь би таксиний мөнгө авах гээд машинаас буугаад очсон чинь та нарт яахаараа таксиний мөнгө нэхдэг юм гээд миний цамцны энгэр хэсгээс зуураад авсан. Тэгэхээр нь би түлхсэн чинь А...............л нь Д...........р дээр очоод тэр хоёр барилцаж аваад хамт газар унасан. Тэгээд би босгох гээд очсон чинь Д...........р зугтаарай гээд би зугтаад машин дотроо орж суугаад бид нар хөдлөөд яваад өгсөн. Тэгээд машин дотор явж байгаад Д...........р утас түрийвч хоёр уначихаар нь би авчихлаа таксиний мөнгөө өгөөгүй юм чинь гэж хэлж байсан. А...............лийн гинжийг Д...........р авсан байсан. Хаанаас хэзээ авсныг мэдэхгүй байна...А...............лийг зодож цохисон зүйл байхгүй. Машин дотор явж байхдаа А...............л нь ах нь залуу насаа дурсаад залуучуудтай зодолдчихоод явж байна гэж хэлсэн ба хамар нь жоохон хавдчихсан фудволк нь урагдчихсан бас жоохон цус болчихсон явж байсан. ...Өөрөө хэлэхдээ залуучуудтай зодолдоод залуу насаа дурсаад явж байна гэж хэлж байсан. А...............лийн хохирлыг барагдуулсан. Эд зүйлсийг бүгдийг нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-92),
10. Шүүгдэгч Д.Д...........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө С.............т нэг залуутай ирсэн. Цуг явж байсан ах нь “гулгаа массаж, хүүхэнтэй газар олоод өгөөч” ах нь өмнө нь хоёр такси дамжлаа гэж хэлсэн. Тэгээд мөн тэр ах залуу насаа дурсаад хүмүүстэй зодолдоод ирлээ гэж хэлж байсан. Тухайн үед тэр ахын хамраас цус гарсан байдалтай, хамар нь жоохон хавдсан, фудволк нь бас урагдчихсан байсан. Тэгэхээр нь би “ахаа гандангийн тэнд гулгаа массаж байдаг юм. Хөтөлөөр даваад явбал ойрхон” гэж хэлээд явж байтал Хүчдэлийн задгай гэх газар явж байсан чинь тэр ах “та нар ер нь яах гээд байгаа юм бэ, яагаад ийм газраар яваад байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ингээд даваад орчихвол гандан руу ойрхон гэж хэлсэн чинь жоохон явж байснаа машинаа зогсоо би бууя гэж хэлсэн. Тэгээд машин зогссон чинь хаалга саваад буугаад явсан. Тэгсэн С.............т ахаа таксиний мөнгө аваад өгөөч, мөнгөө өгөхгүй буугаад яваад өгчихлөө гэж хэлсэн. Тэгсэн Т.............л араас нь гүйгээд таксиний мөнгөө авъя гэж хэлсэн чинь Т.............лийг барьж аваад түлхээд унагаачихсан. Тэгэхээр нь би араас нь гараад А...............лийг барьж аваад зууралдаад байж байсан чинь бид хоёр хамт газар унасан. Тэгээд бид хоёр зууралдаж байгаад газар унасан түрийвч утас, цаг нь газар уначихсан байхад нь авчихсан. Тэгээд Т.............лийг ирэхэд нь зугтаарай гээд машин дотор суугаад яваад өгсөн. Тухайн үед С.............т машинаас бууж ирээгүй машин дотроо байсан ба Мөнх-Эрдэнэ машин дотор унтаад байж байсан...тухайн үед таксиний мөнгөө өгөөгүй болохоор нь мөнгөө авъя гэж бодоод авчихсан юм....А...............лийг зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-101)
11. Шүүгдэгч Н.С.............тын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байгаад аавд би “Ганбаяр ахтай” таксинд явлаа гэж худлаа хэлж машинаа авч гарсан. Тэгэхэд гэрээсээ 22 цагийн үед гарсан. Тэгээд би...Өргөөгийн эсрэг талын автобусны буудал дээр нэг хүн гар өргөхөөр нь авсан чинь А...............л гээд хохирогчийг авсан. Тэгээд нөгөө ах таксинд орж ирээд 2-3 удаа такси дамжлаа гулгаа массаж олдохгүй байна гээд фудволк нь урагдчихсан орж ирж суусан. Тэгээд ахдаа гулгаа массаж олж өгөөрэй чиний өмнө 2 такси дамжлаа олж өгсөнгүй гэж хэлсэн. Тэгээд би Хонгконг нэртэй зочид буудал руу очоод нөгөө ахад хэлтэл намайг өөрөө орчихоод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа ороод тус буудлын доор массажны газар байхаар нь буцаж гарч ирээд А...............л гэдэг ахад энд массажны газар байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цуг ортол А...............л ах “энд чинь дандаа эрчүүд байдаг юм байна гаръя” гэж хэлсэн. Тэгээд гарч яваад Т.............л ах руу залгаад “ойр хавьд гулгаа массажны газар байдаг юм уу” гэсэн чинь “байгаа манайд хүрээд ир би заагаад өгье” гэж хэлсэн...тэгээд Т.............л ахын гэрийн гадаа очиход Д...........р, Мөнх-Эрдэнэ, Т.............л нар байж байсан...тэгээд бид хэд хөдлөөд Д...........р ах зурагтаараа давчих гээд хэлсэн. Тэгээд зурагтаар давах гээд явж байсан чинь А...............л нь “ийм газар гулгаа массаж гэж юу байдаг юм зогс” гэж хэлээд өөрөө буугаад явсан. Тэгэхээр нь би Т.............л ахыг таксиний мөнгө аваад ирээч гэж явуулсан ба араас нь Д...........р буугаад явсан....тэгээд замд явж байгаад Д...........р ах утас түрийвч хоёрыг авчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би аан за за гэж хэлсэн. ...Би утас түрийвчийг авсан гэдгийг мэдэж байсан болохоос цаг, гинж авсан гэдгийг мэдээгүй...би Д...........р, Т.............л нар яаж утас түрийвч зэргийг авсныг хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-83)
12. Эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн санал, тогтоол, тэмдэглэл (хавтаст хэргийн 122, 123, 126), битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт (124-125), битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон “Арвижих-Эстимейт” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 129-131), эд зүйл хүлээлгэсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 14), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 218)
13. Шүүгдэгч
- Г.Т.............лийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 139, 143), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 141), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 220-221), Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэж байсан эсэх талаарх баримт (хавтаст хэргийн 55-58), гэрч Д.Эрдэнэчимэг, Э.Амарзаяа нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36, 37-38),
- Д.Д...........рын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 142, 140), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 144), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 222-223), Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэж байсан эсэх талаарх баримт (хавтаст хэргийн 64-65), гэрч П.Д..........н, Э.Лхамсүрэн нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43, 44-45),
- Н.С.............тын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт (хавтаст хэргийн 134, 137), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 135), гэрч Ц.Н........г, Л.А...............л нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30, 31-32)
- Шүүгдэгч нарын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, тодорхойлолт (хавтаст хэргийн 136, 146, 148, 150-152) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Т.............л, Д.Д...........р, Н.С.............тын нарыг бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, мөн бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.С.............тын өмгөөлөгч А.Очбадрал: Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм хэргийн талаар маргахгүй. Харин бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хэрэг цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Д.А...............л нь Н.С.............тын тээврийн хэрэгсэлд суухдаа “...фудволк нь урагдчихсан...” байсан мөн шүүгдэгч Г.Т.............лийн мөрдөн байцаалтад өгсөн: “...ах нь залуу насаа дурсаад залуучуудтай зодолдчихоод явж байна гэж хэлсэн ба хамар нь жоохон хавдчихсан фудволк нь урагдчихсан бас жоохон цус болчихсон явж байсан. ...Өөрөө хэлэхдээ залуучуудтай зодолдоод залуу насаа дурсаад явж байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Д...........рын мөрдөн байцаалтад өгсөн “...тэр ах залуу насаа дурсаад хүмүүстэй зодолдоод ирлээ гэж хэлж байсан. Тухайн үед тэр ахын хамраас цус гарсан байдалтай, хамар нь жоохон хавдсан, фудволк нь бас урагдчихсан байсан. ...Тухайн үед С.............т машинаас бууж ирээгүй машин дотроо байсан” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Тодруулбал шүүгдэгч Н.С.............т нь Д.А...............лийг зодсон гэдэг нь хангалттай тогтоогдохгүй байгаа хохирогч нь Н.С.............тыг цохисон талаар мэдүүлээгүй байдаг тул түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг
Шүүгдэгч Г.Т.............л, Д.Д...........р нарын өмгөөлөгч Ч.Атарболд нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Т.............л, Д.Д...........р, Н.Батсүх нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Н.С.............т нь 2018 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө такси үйлчилгээ эрхэлж байхдаа үйлчлүүлэгчийнхээ согтуурсан байдлыг далимдуулж Г.Т.............л, Д.Д...........р нарыг гэрээс нь очиж аван хамтдаа явах замдаа Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “Хүчдлэлийн задгай” гэх газар хохирогч Д.А...............лийг шүүгдэгч Д.Д...........р нь “та бие засахгүй юм уу” гэж хэлэн машинаас буулгаж улмаар түүний эд зүйлийг авах шунхайн сэдэлтээр, хохирогчийн хоолойг боож, дээрээс нь дарах, тал талаас өшиглөх зэргээр хүч хэрэглэж, шууд санаатай үйлдлээр, Н.С.............т, Г.Т.............л, Д.Д...........р нар нь бүлэглэж хохирогчийн 7.056.200 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг дээрэмдсэн,
Мөн дээрх дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа Н.С.............т, Г.Т.............л, Д.Д...........р нар нь бүлэглэн шууд санаатай үйлдлээр, хохирогч Д.А...............лд хүч хэрэглэн эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алим, нурууны цус хуралт, хүзүү, баруун тохой, шууны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь;
1. Хохирогч Д.А...............лийн мөрдөн шалгах ажиллагаанд;
- 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчимд ажлаа тарчихаад...Б.............р, М.............н, Н............үй, П.А...............л нарын хамт 0.75 литрийн Соёрхол архи хувааж уусан...дараа нь 0.5 литрийн Соёрхол архи хувааж уусан юм. Бид 01 цаг 40 минутын орчимд архи ууж дуусчихаад гараад салцгаасан... би...М.............нг модны хоёрт байдаг гэрт нь хүргэж өгсөн. ...Тэгээд дахин цагаан өнгийн жижиг тэрэгэнд...суугаад 1-р хороолол орно гэж хэлсэн...тэгээд такситайгаа явж байхад таксины жолооч замаараа нэг найзыгаа авчих гэсэн юм. Та утсаа өгчихөөч гэхэд би өөрийнхөө утсыг өгөхөд 2-3 удаа хүн рүү залгаад ярьж байсан. Би тухайн үед хэсэг зүйрмэглэхэд машин донслоод байхаар нь нүдээ нээхэд гэр хорооллын замаар явж байсан. Би тэр жолоочоос “чи хаачих гэж байгаа юм бэ” гэхэд тэрээр надад “найзыгаа авах гээд явж байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй нэг гудамжны үзүүрт гурван залуу зогсож байсан. Тэр гурван залуу машины хойд талын суудал дээр гурвуулаа орж ирээд сууцгаасан...Тухайн үед надад нэг сонин санагдаад машины салоны гэрлийг асаагаад хойшоогоо харахад нэг нь саравчтай малгай өмссөн, хар малгайтай ноосон цамцтай залуу, голд нь махлаг шар царайтай мөн саравчтай хар малгайтай залуу, түүний хажууд саарал куртиктай бүлтгэр нүдтэй шөвгөр царайтай гурван залуу сууж байсан. Миний сууж явсан машины жолооч улаан малгайтай цамцтай, хар өнгийн жилетик өмссөн явж байсан. Тэгээд машинтай залуус гэр хорооллын замаар өгсөж явж байгаад уулын орой дээр гартал жолооч нь бие засах гээд машинаасаа буухад хоёр залуу нь мөн адил буугаад машинд саарал куртиктэй залуу бид хоёр үлдсэн. Тэгж байтал машинаас буусан буюу машины хойно сууж байсан шар царайтай махлаг залуу гаднаас орж ирээд жолоочийн суудал дээр сууснаа “ах бие засахгүй юм уу” гэхээр нь би “за тэгье” гэж хэлээд гарсан. Тэгээд би бие засах гээд алхаж байтал араас саравчтай малгай, хар малгайтай цамц өмссөн залуу ирээд намайг боож унагаад тал талаас өшиглөж байхад нэг нь миний толгой дээр өвдөглөөд “ямар овоо пизда вэ” гэж хэлээд дараад байсан. Харин махлаг шар царайтай залуу нь миний зүүн гарыг өчөөд миний цагийг тайлж авсан. Тэгтэл энэ тэндээс миний утас болон түрүүвч, алтан гинж зэрэг зүйлсийг маань авсан. ...Миний хоёр нүд хөхөрсөн, хамар муруйсан, жавж өвдөж байна. Мөн хүзүү урсан, баруун талын цээж хөндүүр байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19),
- 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “...Уулын орой дээр...жолооч С.............т, махлаг шар залуу болох Д...........р, туранхай бор залуу болох Т.............л нар машинаас буусан. ...Тэр гурав хэсэг гадаа байж байгаад Д...........р нь жолоочийн суудал дээр суугаад “ах бууж бие засахгүй юм уу” гэж асуусан. Би бие засах гэж гартал миний ардаас Т.............л гэдэг залуу хоолой боож дарж унагаасан. Миний нуруу бие рүү хэн нэгэн нь 2-3 удаа цохисон. Би жаахан эсэргүүцэх гэтэл миний толгой дээр өвдөглөөд дарчихсан. Д...........р нь миний зүүн гарыг өчөөд бугуйн цаг мултлаад авсан. ...хүзүүнд байсан гинжийг Т.............л тайлж авах шиг болсон. Түрүүвчийг өмдний баруун хойд халааснаас нэг нь авах шиг болсон. Тэр гурав явахдаа миний нүд рүү өшиглөчихөөд явчихсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),
- 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 105-106),
- Гэрч С.А.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 13-75 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Н.С.............т жолоодож байсан. Н.С.............т 12-ны шөнө над руу 02 цаг 40 минутын үед юнитэлийн 8811-тэй дугаараас залгаад массаж байдаг газар мэдэх үү гэж асуусан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),
- Гэрч Х.М.............нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 12-ны орой...найз Д.А...............л манай найз хүүхнийг “явдаг хүүхэн байна” гэхээр нь би түүнтэй муудалцаад футволкны захыг урчихсан. Тэгсэн найзууд больцгоо гээд бид хоёрыг тайвшруулаад юм ярьж сууж байгаад...01 цаг өнгөрч байхад буудлаас бид нар гарсан. ...Д.А...............л бид хоёр тусдаа такси бариад явсан. Д.А...............л намайг модны хоёрт буулгаж өгчихөөд яваад өгсөн. Маргааш өглөө нь Д.А...............лийг бусдад дээрэмдүүлсэн гэдгийг сонссон. А...............л бид хоёр буудалд байхдаа бие биенийгээ зодож цохилцсон зүйл байхгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-108),
-Гэрч П.А...............лийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 12-ны орой...Бид нар архиа уугаад сууж байхад нэг хүүхэн орж ирсэн чинь Д.А...............л “их харсан хүүхэн байна” гэж яриад байсан. Удалгүй нөгөө хүүхэн гараад явсан ба гарсных нь дараа Д.А...............л тэр хүүхнийг “явдаг хүүхэн” байна гэж хэлсэн. Тэгтэл М.............н нөгөө хүүхнээ өмөөрөөд Д.А...............лтэй хэл амаараа маргалдаад...зууралдсан чинь А...............лийн футболконы зах нь урагдчихсан. Тэгэхээр нь бид нар больцгоо гээд тэр хоёрыг салгасан. ....Д.А...............л М.............нг хүргэж өгөхөөр болоод...таксинд суугаад явсан. ...А...............л М.............н нар хоорондоо цохилцсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109-110),
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 6305 дугаар дүгнэлт “...1. Д.А...............лийн биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алим, нурууны цус хуралт, хүзүү, баруун тохой, шууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрхи гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48),
-Арвижих-Эстиейт ХХК-ний Үнэт эдлэл, хэрэглэл, гар утас, дурсгалын зүйлс зэргийг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 114-117, 173-174),
-Д.Д...........раас 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 13) зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
Тиймээс энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүхээс тогтоосон дээрх хэргийн үйл баримтуудыг хууль зүйн хувьд дүгнэж үзвэл шүүгдэгч Н.С.............т, Г.Т.............л, Д.Д...........р нар нь бүлэглэн, шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Мөн Н.С.............т, Г.Т.............л, Д.Д...........р нар нь бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд шууд санаатай үйлдлээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангажээ.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Н.С.............т, Г.Т.............л, Д.Д...........р нарт
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2,
- 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэхдээ холбогдсон хэргийн товч агуулга хэсэгт “...иргэн Д.А...............лийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан эд зүйлийг авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж...эд зүйлсийг дээрэмдэж...” гэж хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хамт нь нэг үйлдэлд оруулан улсын яллагч дүгнэж үйл баримтыг тогтоосон байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэсэнийг шүүх зөтгөн шийдвэрлэсэн ба ийнхүү зөвтгөж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдалд нөлөөлөхгүй болно.
Харин шүүгдэгчийн Н.С.............тын өмгөөлөгч А.Очбадралын гаргасан санал, дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:
Хохирогч Д.А...............л нь мөрдөн шалгах ажиллагаа болон мөрдөн байцаалтад удаа дараа гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...жолооч нь бие засах гээд машинаасаа буухад (Н.С.............т) хоёр залуу нь мөн адил буугаад машинд саарал куртиктэй залуу бид хоёр үлдсэн. Тэгж байтал машинаас буусан буюу машины хойно сууж байсан шар царайтай махлаг залуу (Д.Д...........р) гаднаас орж ирээд жолоочийн суудал дээр сууснаа “ах бие засахгүй юм уу” гэхээр нь би “за тэгье” гэж хэлээд гарсан. Тэгээд би бие засах гээд алхаж байтал араас саравчтай малгай, хар малгайтай цамц өмссөн залуу (Г.Т.............л) ирээд намайг боож унагаад тал талаас өшиглөж байхад нэг нь миний толгой дээр өвдөглөөд “ямар овоо пизда вэ” гэж хэлээд дараад байсан...” гэх утга агуулга бүхий 5 удаагийн мэдүүлгээр үгүйсгэгдэхийн зэрэгцээ, хохирогч Д.А...............лтэй муудалцах үед Н.Алтансүхийг машиндаа сууж байсан гэх Д.Д...........рын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг мөн үгүйсгэгдэнэ.
Түүнчлэн шүүгдэгч нар мөрдөн байцаалтад “...Д.А...............лийг зодож цохиогүй...” гэх боловч энэ нь гэрч Х.М.............н, П.А...............л, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр няцаагдаж байна.
II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.А...............лийн эрүүл мэндэд баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алим, нурууны цус хуралт, хүзүү, баруун тохой, шууны зулгаралт бүхий хохирол, эд хөрөнгөд 7.056.200 төгрөгний хохирол учирсан байна. Шүүгдэгч Д.Д...........р нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн зарим эд хөрөнгө болох 16 ширхэг 3.556.200 төгрөгний үнэлгээ бүхий эд зүйлсийг биет байдлаар буцааж өгсөн (хавтаст хэргийн 14) байна. Өөрөөр хэлбэл хохирогч Д.А...............лийн эд хөрөнгөд учруулсан нийт 7.056.200 төгрөгний хохирлоос биет байдлаар 3.556.200 төгрөгний эд зүйлсийг буцаан өгч үлдэх хохирол болох 3.500.000 төгрөгний хохирлыг шүүгдэгч Н.С.............т, Д.Д...........р, Г.Т.............л нар нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувь тэнцүүлэн төлж хохирогчийн хохирлыг барагдуулсан байна (хавтаст хэргийн 218-219). Нөгөө талаар хохирогч Д.А...............л нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж ирүүлээгүй байх тул энэ талаарх асуудлыг шийдвэрлэх боломжгүй, мөн хохирогч нь шүүх хуралд суухгүй талаараа мөрдөн байцаалтад удаа дараа мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.С.............тыг 4 жил, Д.Д...........рыг 4 жил 5 сар, Г.Т.............лийг 4 жил 5 сарын хугацаагаар хорих,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.С.............тыг 280 цаг, Д.Д...........рыг 360 цаг, Г.Т.............лийг 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлагын дүгнэлт тус тус гаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг” хорих ялын 1 хоногт шилжүүлж Н.С.............тад оногдуулахаар дүгнэлт гаргасан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 35 хоногийн, Д.Д...........р, Г.Т.............л тус бүрт оногдуулахаар дүгнэлт гаргасан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус бүр 45 хоногоор тогтоох.
Шүүгдэгч Н.С.............тад оногдуулахаар дүгнэлт гаргасан 4 жилийн хорих ял дээр 35 хоногийг, шүүгдэгч Д.Д...........р, Г.Т.............л нарт тус бүр оногдуулахаар дүгнэлт гаргасан 4 жил 5 сарын хорих дээр тус бүр 45 хоногийг нэмж нэгтгэн шүүгдэгч Н.С.............тын биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 35 хоногоор, шүүгдэгч Д.Д...........р, Г.Т.............л нарын биечлэн эдлэх хорих ялыг тус бүр 4 жил 5 сар 45 хоногийн хугацаагаар тогтоох.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С.............тын шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан ...хоногийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Д.Д...........р, Г.Т.............л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарын биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Д...........р, Г.Т.............л нарын өмгөөлөгч Ч.Атарболд миний үйлчлүүлэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар “...ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй...” эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү. Мөн дээрх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн Н.С.............тын өмгөөлөгч А.Очбадрал миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...арван найман насанд хүрээгүй байхдаа” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй. Иймд шүүгдэгч Н.С.............тад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгч Н.С.............т, Д.Д...........р, Г.Т.............л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.С.............т, Д.Д...........р, Г.Т.............л нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа...учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэдийгээр шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх явцдаа мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох шаардлагагүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хууль тогтоогч “санаатай” гэж хуульчлаагүй болно.
Шүүх Н.С.............т, Д.Д...........р, Г.Т.............л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгч нарын хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Д...........р, Г.Т.............л нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Н.С.............тын хувьд 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, мөн тэдний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шүүгдэгч нарын өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Тиймээс шүүхээс шүүгдэгч Д.Д...........р, Г.Т.............л нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Н.С.............тад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
Шүүгдэгч Н.С.............тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоох,
Шүүгдэгч Д.Д...........р, Г.Т.............л, Н.С.............т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт шилжүүлж тус бүрийг хорих ялыг 30 хоногоор тогтоож шүүгдэгч нарын нийт биечлэн эдлэх хорих ялыг тус бүр 1 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С.............тын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 10 хоногийг түүний хорих ялд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Д...........р, Г.Т.............л нарын биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Н.С.............тын биечлэн эдлэх хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин улсын яллагчийн дүгнэлтээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн “Хан-Агьт” ХХК-ийн эзэмшлийн Huyndai Avante XD 0 маркийн 13-75 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах боломжгүй гэж үзэж тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч этгээд нь буцааж олгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн дээрх тээврийн хэрэгслийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу битүүмжлээгүй буюу прокурор, шүүхийн шийдвэрээр битүүмжлээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж битүүмжилсэн тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах боломжгүй гэж үзэв.
Мөн шүүгдэгч Н.С.............тын өмгөөлөгч А.Очбадралын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.С.............т нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй гэж шүүх үзэв.
IV. Бусад асуудлын талаар.
Эрүүгийн 1808 0238 90774 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Г..........хын Т.............л, Их далай овогт Д..........нгийн Д...........р, Шарнууд овогт Н........гийн С.............т нарыг
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Г.Т.............л, Д.Д...........р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.С.............тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял,
- Шүүгдэгч Г.Т.............л, Д.Д...........р, Н.С.............т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Н.С.............тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 1 (нэг) жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т.............л, Д.Д...........р, Н.С.............т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг өдрийн нэг хоногоор тооцож нийт 30 (гуч) хоногийн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан буюу тогтоосон 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч нарын биечлэн эдлэх хорих ялыг тус бүр 1 (нэг) жил 30 (гуч) хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т.............л, Д.Д...........р нар оногдуулсан 1 жил 30 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С.............тад оногдуулсан 1 жил 30 хоногийн хорих ялыг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Н.С.............тын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 10 (арав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Г.Т.............л, Д.Д...........р нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт мөрдөгчийн тогтоолоор “Хан-Агьт” ХХК-ийн эзэмшлийн Huyndai Avante XD 0 маркийн 13-75 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэнийг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Т.............л, Д.Д...........р нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Н.С.............т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ