Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/715

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Б.Чинбилиг,

шүүгдэгч Э.И, Ц.З,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.И, Ц.З нарыг холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн 1808021060693 дугаар хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны .... дугаар сарын ....-ны өдөр ....... аймагт төрсөн, эрэгтэй, ..... настай, бага боловсролтой, уншиж бичиж чадна гэх, мэргэжилгүй, барилга дээр ажилладаг гэх, ам бүл ..., ......... аймгийн ......... сум, .... дугаар баг, ...... гэх газарт оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ..... дүгээр хороо, .... ........... дүгээр гудамж, ...... тоотод түр оршин суух,

урьд Хан-Уул дүүргийн шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .......... дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн ..... оны .... дугаар сарын .....-ны өдрийн ..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, ....... овогт ........-ийн И /РД:..................../,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ... дугаар сарын ...-ний өдөр ......... аймагт төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., эхийн хамт .......... аймгийн ........... сумын ..... дугаар баг, .. ............ ......... дугаар гудамж, ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ........... аймгийн ............. сумын ...... дугаар баг, ............ тоотод түр оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн ....... оны ...... дүгээр сарын ......-ны өдрийн ......... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ....... овогт ........-ийн З /РД:............../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Э.И, Ц.З нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны орчим үйл ажиллагаа явуулдаг хүнсний мухлаг дотор иргэн С.Б-гийн гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 565.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч Ц.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж хэрэг хийхгүй” гэв.

 

Эрүүгийн 1808021060693 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.Б-гийн: “Би Сонгинохайрхан дүргийн 17-р хороо, 32-н автобусны буудал дээр хүнсний мухлаг ажиллуулдаг. 2018 оны 04 сарын 21-ний өдөр ...хар куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар бараан өнгийн саравчтай малгайтай 170 гаруй орчим см өндөртэй, бор царайтай, биедээ таарсан махтай, аль нэг хацар дээрээ сорвитой, мөн 176 орчим см өндөртэй, нэлээд өндөрдүү, хөх өнгийн жинсэн өмд өмссөн, ногоон өнгийн жордан 11 загварын пүүзтэй, дээгүүрээ ямар хувцастай байсныг нь санахгүй байна, махлагдуу, хар царайтай эрэгтэй нар орж ирээд сорвитой нүүртэй эрэгтэй нь утсаар яриулдаг “Нокиа” маркийн гар утсаар яриад, нөгөө эрэгтэй нь “зайрмаг авна” гээд байж байсан. Тэд нартай зэрэгцээд хэдэн хүүхдүүд орж “зайрмаг авна” гээд зайрмаг авахаар нь мөнгөний хариултыг нь өгөхөөр тонгойгоод хариултыг нь өгөх хооронд нөгөө хоёр эрэгтэй гараад явчихсан. Тухайн үед би өөрийн 2 жилийн өмнө “Теди” төвөөс барьж байсан утас 650.000 төгрөгөөр худалдан авч байсан “Iphone 6 Plus-Rose gold” загварын хар өнгийн, сарнайн чимэглэлтэй гэртэй утас байхгүй болсон байсан. Би гар утсаа буцааж авсан. Надад гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-8/,

Гэрч Г.С-ын: “...Эхнэр С.Б- над уруу яриад “Гар утсыг лангууны араас алдчихлаа” гэхээр нь би “цагдаагийн 102 дугаарт дуудлага өг, би очлоо” гэж хэлсэн. Ямар хүмүүс байсныг нь асуугаад уг хүмүүсийг олохоор Хархорины арын 19-р байрны урд талын ломбардуудаар хайгаад явж байгаад уг гар утсыг нь хулгайлсан Эндка хочтой И, З нар болохыг тогтоож, уг этгээдүүдийг барьж авахад эхнэрийн алдсан утас Иийн биед байсан. Уг этгээдүүд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир гар үтсыг хураан авч, эрүүлжүүлэх байранд хүргүүлсэн” гэх мэдүүлэг /хх-9/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “3 нэр төрлийн эд зүйлийг нийт 565.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-16-17/,

Шүүгдэгч Э.И-ийн яллагдагчаар өгсөн: “...Сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 4 сарын 21-ний өдөр өмнө цуг шоронд байсан З гэх залуутай Хархорин дээр тааралдаад цуг архи уусан. 32-р байрны автобусны буудал дээр очоод буудлын ТҮЦ рүү орсон. ...Лангууны доор “Iphone-6” маркийн гар утас байхаар нь би Заар халхлуулж байгаад гараа давуулан авсан. Гараад З-тай цуг зарах гээд 19-р байрны урд талд явж байгаад халаасны цагдаа С-д баригдсан. Тэгээд уг утсыг зарж чадаагүй, буцааж өгсөн. Тэр утасных нь кейс, шилэн наалт хоёрыг нь З аваад хаячихсан байхаа. Бид хоёр тухайн үед согтуу байсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо барагдуулна” гэх мэдүүлэг /хх-27/,

Шүүгдэгч Ц.З-ын яллагдагчаар өгсөн: “...Сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 04 сарын 21-ний өдөр 14 цагийн үед шоронд байхдаа танилцсан Ии гэх хочтой Э.И-тэй “Хархорин” зах дээр тааралдсан. Хархорины баруун талын 32-р байрны урд талын автобусны буудал дээр очиж ТҮЦ рүү тамхи авах, Ии эхнэртэйгээ утсаар ярих гэж орсон. ...Тэгтэл Ии намайг “худалдагчийг халхлаад зогсож бай” гэхээр нь би халхлаад зогсож байсан чинь Ии лангууны араас “Iphone-6” маркийн улаан өнгийн гар утас авсан. Тэгээд шууд “Таван шар” уруу автобусанд суугаад “Драгон” дээр очоод урд талын замаас нь такси бариад Хархорины арын 19-н буудал ороод байрны урд талын ломбардуудаар гар утсыг зарах гэж яваад халаасны цагдаа С-д баригдсан. Тэгээд уг утсыг зарж чадаагүй, буцааж өгсөн. Тэр утасных нь кэйс, шилэн наалт хоёрыг би салгаад “Драгон”-ы урд талын хогийн саванд хийсэн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо барагдуулна” гэх мэдүүлэг /хх-30-31/,

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, өргөдөл /хх-3/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-4/, илтгэх хуудас /хх-13/, шүүгдэгч нарын иргэний үнэлэхний лавлагаа /хх-32, 33/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34, 35/, шүүгдэгч Ц.Зын зан байдал, засрал хүмүүжлийн тухай тодорхойлолт /хх-73/, шүүгдэгч Э.Иийн зан байдлын тодорхойлолт /хх-78/, “Эйч Ти Би Капитал” ХХК-ийн тодорхойлолт /хх-89/, “Нижуна” ХХК-ийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.И, Ц.З нар бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг хүнсний мухлаг дотор иргэн С.Б-гийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 565.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.И, Ц.З нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-д 565.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол /хх-17/ учирсан бөгөөд хохирогчийн “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-80/-ийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.И, Ц.З нарт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч нарын өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргаагүй. Нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээ буюу 240 цагаар ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Шүүх учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И, Ц.З тус бүрт 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.И, Ц.З нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ....... овогт ........-ийн И, ....... овогт ........-ийн З нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И, Ц.З тус бүрийг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И, Ц.З нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.И, Ц.З нар урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.И, Ц.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

             

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР