Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
Хэргийн индекс | 187/2022/0304/Э |
Дугаар | 2022/ШЦТ/299 |
Огноо | 2022-04-19 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/299
2022 04 19 2022/ШЦТ/299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Ц.О,
шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Ц овогт Г-ын С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 0000000 дугаартай, нэг хавтас хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц овогт Г-ын С-ийг (РД:).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:
Яллагдагч “С” нь 2022 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банканд системээр “С” нь Хаан банкны “00000” тоот данснаас “Г” банкны “00000” тоот данс руу 3.050.000 төгрөг шилжүүлсэн системийн алдааны улмаас мөнгө шилжүүлсэн данс болон хүлээн авах дансанд 3.050.000 төгрөг шилжүүлэгдэж төлбөр тооцооны алдаатай гүйлгээний хийгдсэнийг мэдсээр байж завшиж Хаан банканд 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “С”: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хоёр: Эрүүгийн 2210000000375 дугаартай хэргээс оролцогчдын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “Хаан банк”-ны зээл төлүүлэлтийн газрын мэргэжилтэн “Д” 20... оны 00 дугаар сарын 00-ны өдөр гаргасан гаргасан гомдол, мэдээлэл (хавтаст хэргийн 4-5 дахь тал),
2. Хаан банк ХХК-ийн 20... оны .. дугаар сарын ..-ны өдрийн зээл төлүүлэлтийн газрын мэргэжилтэн “Д”итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон албан бичиг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
3. Хохирогч Хаан банк ХХ-ийн хууль ёсны төлөөлөгч (Зээл төлүүлэлтийн газрын мэргэжилтэн) “Д” мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...”000” оны 00 дүгээр сарын 00-ны өдөр 18 цагийн орчим Хаан банкны харилцагч “С” гэх хүн өөрийн “00000” тоот данснаас интернэт банк ашиглан “Г” банкны “00000” тоот данс руу 3,050,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед банк хоорондын гүйлгээ хаагдсан байсан. Гүйлгээ нь маргааш өглөө нь хийгдэх ёстой байтал маргааш нь “000” оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагийн орчим хүлээн авагчийн данс эсхүл нэр буруу гэсэн шалтгаанаар системийн алдаа өгч шилжүүлэгч “С”“00000” тоот дансанд 3,050,000 төгрөг буцаж орсон. “Г” банкны хүлээн авагчид тус 3,050,000 төгрөг орсон тул “С”дансанд орсон мөнгийг буцаан авах ёстой болоод манай байгууллагын зүгээс холбогдож дээрх гүйлгээний талаар тайлбарлан төлөх талаар хэлэхэд танай болон “М” банкны системийн алдаа тул төлөхгүй өөрсдөө хариуцлагаа хүлээ гэдэг зүйл хэлсэн. Түүнээс хойш 2-3 удаа хэлсэн боловч шаардлага хүлээж авахгүй цагдаагийн байгууллагад өгч шалгуул гэж хэлсэн учир хандаж байна. ...3,000,000 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий банк хоорондын гүйлгээг интернэт банкаар шилжүүлсэн тохиолдолд Хаан банкны төлбөр тооцооны газарт хянагдаад М банкны банк хоорондын гүйлгээ дамжуулах хэлтэст хянагдаад хүлээн авагч банк руу шилжүүлдэг. “М” банк дээр хянагдаж байхдаа хүлээн авагчийн данс буруу гэсэн шалтгаанаар Хаан банк руу буцаасан ба давхар давхар “Г” банк руу гүйлгээ хийсэн нь сүлжээ унах үед ийм тохиолдол бүртгэгддэг юм. ...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 17-18 дахь тал),
4. Гэрч “Х”мөрдөн шалгах ажиллагаанд 20.. оны .. дүгээр сарын 0..-ны өдөр өгсөн: “...”С” миний төрсөн дүү “Т”гийн эхнэр юм. “000” оны 7 дугаар сард “Т”, “С” нар байрны зээл хөөцөлдөөд мөнгө хэрэгтэй гэхээр нь 3,000,000 төгрөг зээлж өгсөн. Тэр мөнгийг хүүгийнх нь хамт “000” оны ... дүгээр сарын ...-ны өдөр над руу шилжүүлсэн. Мөнгө нь миний дансанд орсон бөгөөд надаас “С” мөнгө “Г” банкны дансанд орсон эсэхийг асууж байсан. Би тэр мөнгөөр нь “Г” банканд зээлээ төлсөн. Харин саяхан “С” системийн алдаанаас болоод тань руу шилжүүлсэн 3,050,000 төгрөг буцаад миний дансанд орж ирсэн гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
5. Шүүгдэгч “С”мөрдөн шалгах ажиллагаанд “000” оны 11 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн: “000” оны 00 дүгээр сарын 00-ны өдөр өөрийн Хаан банкны “00000” тоот данснаас 3,050,000 төгрөгийг хадам эгч Хишигжаргалын “Г” банкны “00000” тоот данс руу шилжүүлсэн. Би дээрх мөнгийг 2-3 сарын өмнө зээлж авсан мөнгөө буцааж өгсөн ба миний данснаас зарлага гарсан. Маргааш нь интернэт банкаар дансаа шалгасан чинь урд өдөр нь шилжүүлсэн мөнгө буцаад ороод ирсэн байхаар нь Хишигжаргал эгч рүү залгаж зээлсэн мөнгөө шилжүүлсэн таны дансанд орсон уу гэхэд орсон гэж хэлэхээр нь алдаа гараад дансанд буцаад орж гэж бодсон. Тухайн үед миний дансанд орсон 3,050,000 төгрөг орж ирэхээс өмнө 1,900,000 орчим төгрөг байсан болохоор нэмэгдээд 5,000,000 орчим төгрөг болсон. Тухайн мөнгийг би Хаан банкны данснаасаа “Х”банкны данс руу шилжүүлсэн байх сайн санахгүй байна. Ер нь “Х”банкны данс руугаа бэлэн мөнгөө шилжүүлдэг байсан.Түүний дараа Хаан банкны дансанд байр түрээсэлж байсан хүүхдүүдээс түрээсийн 5,000,000 төгрөг орж ирсэн. 2022 оны 01 дүгээр сард Хаан банкнаас залгаад гүйлгээ алдаа гараад таны шилжүүлсэн мөнгө буцаж орсон байна дансныхаа хуулгыг хараад өгөөч гэхээр нь боломжгүй гадуур явж байна харчхаад залгая гэж хэлсэн. Би тухайн үед мөнгө буцаж орж ирсэн гэдгийг мэдэж байсан. Маргааш нь Хаан банкнаас дахин залгахаар нь танай ажилтны гаргасан алдаа юм уу, “М” банкны алдаа юм уу мэйлээр явуулах боломжтой юу гэж хэлсэн чинь чи хаана байна байгаа газар чинь очиж уулзъя гэхээр нь чамтай уулзахгүй гэж хэлтэл тэгвэл чамд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэхээр нь тэгээ тэг цагдаа дээрээ уулзья гэж хэлээд салгасан. Түүнээс хойш дахин залгаагүй. ...Хаан банкнаас миний дансанд орсон 3,050,000 төгрөгийг төлнө, тус банкны өөрийн “00000” тоот дансанд 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдөр байршуулсан байгаа өнөөдрийн байдлаар татаж аваагүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-47 дахь тал),
6. Хаан банканд С эзэмшдэг дансны “000” оны 09 дүгээр сарын 12, 13-ны өдрийн депозит дансны хуулга (хавтаст хэргийн 11 дэх тал),
7. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч “С”хүсэлт, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 52-55 дахь тал),
8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 30 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа, (хавтаст хэргийн 29 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй, гэрлэлт бүртгэлгүй, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 31-33 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад яллагдагчийн гаргасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ “шүүгдэгч “С” нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж бусдын 3.050.000 төгрөгийг завшсан болох нь хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, банкны дансны хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” саналтай байна.
Мөн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх нөхцөлийг хангасан тул яллагдагчийг хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч, түүнд ялын санал танилцуулж, яллагдагч зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Мөн хохирогч байгууллагын төлөөлөгчийг дуудаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг, тогтоол гарсныг танилцуулахад хохирол барагдуулсан тул зөвшөөрч байна гэдгээ бичгээр гаргасан, шүүгдэгч хохирлыг нөхөн төлсөн байгаа нь хуулийн шаардлагыг хангасан гэж үзсэн” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч “С” нь 000 дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт интернэт банк ашиглан Хаан банканд эзэмшдэг өөрийн “00000” тоот данснаас 2022 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр “Г” банкин дахь “00000” тоот данс руу 3.050.000 төгрөгийн шилжүүлэг хийгээд, уг шилжүүлэг хийгдсэний дараа банкны системийн алдааны улмаас түүний шилжүүлсэн 3.050.000 төгрөг нь өөрийн мөнгө шилжүүлсэн дансанд буцаж орж ирсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг гэдгийг мэдсээр байж завшиж, Хаан банк ХХК-д 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-000 дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 дахь тал),
Хохирогч Х банк ХХК-ний хууль ёсны төлөөлөгч “Д” мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...”000” оны 00 дүгээр сарын 00-ны өдөр 18 цагийн орчим Хаан банкны харилцагч “С” гэх хүн өөрийн “00000” тоот данснаас интернэт банк ашиглан “Г” банкны “00000” тоот данс руу 3,050,000 төгрөг шилжүүлсэн. ...Гүйлгээ маргааш өглөө нь хийгдэх ёстой байтал маргааш нь “000” оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагийн орчим хүлээн авагчийн данс эсхүл нэр буруу гэсэн шалтгаанаар системийн алдаа өгч, шилжүүлэгч “С”“00000” тоот дансанд 3,050,000 төгрөг буцаж орсон. “Г” банкны хүлээн авагчид тус 3,050,000 төгрөг орсон тул “С”дансанд орсон мөнгийг буцаан авах ёстой болсон. Дээрх гүйлгээний талаар тайлбарлан төлөх талаар хэлэхэд танай болон “М” банкны системийн алдаа тул төлөхгүй өөрсдөө хариуцлагаа хүлээ гэдэг зүйл хэлсэн. ...”М” банк дээр хянагдаж байхдаа хүлээн авагчийн данс буруу гэсэн шалтгаанаар Хаан банк руу буцаасан ба давхар давхар “Г” банк руу гүйлгээ хийсэн нь сүлжээ унах үед ийм тохиолдол бүртгэгддэг юм. ...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 17-18 дахь тал),
-Гэрч “Х”мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...”Т”, “С” нар байрны зээл хөөцөлдөөд мөнгө хэрэгтэй гэхээр нь 3,000,000 төгрөг зээлж өгсөн. Тэр мөнгийг хүүгийнх нь хамт “000” оны 9 дүгээр сарын 12-ны өдөр над руу шилжүүлсэн. Мөнгө нь миний дансанд орсон. ...Харин саяхан “С” системийн алдаанаас болоод тань руу шилжүүлсэн 3,050,000 төгрөг буцаад миний дансанд орж ирсэн гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
Хаан банканд с-н эзэмшдэг дансны “000” оны 00 дүгээр сарын 00, 0-ны өдрийн депозит дансны хуулга (хавтаст хэргийн 11 дэх тал),
- Шүүгдэгч “С”мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45--47 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн хувьд “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ” гэдэг нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хүсэл зоригоос үл хамаарч, санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс харилцагчийн дансанд мөнгөн шилжүүлэг, төлбөр тооцоог гүйцэтгэхдээ тоо, цифр дансыг буруу бичих, төгрөг, валютыг тодруулаагүй зэргээс алдаатай гүйлгээ хийхийг ойлгоно. Түүнчлэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулсан бол гэмт хэрэгт тооцно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч “С” нь интернэт банк ашиглан Хаан банканд эзэмшдэг өөрийн “00000” дугаартай данснаас “000” оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Х”“Г” банкны данс руу 3,050,000 төгрөгийг шилжүүлсэн боловч уг мөнгө нь өөрийн дансанд нь буцаж орж ирсэн, мөн “Х”дансанд давхар 3,050,000 төгрөг орсон болохыг асууж мэдсэн атлаа, банкны алдаатай гүйлгээний улмаас “000” оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрийнх нь дансанд буцаж орж ирсэн 3,050,000 төгрөгийн орлогыг тухайн өдөр байрны түрээс гэж зарлагдаж, завшсан буюу бусдын эзэмшил өмчлөлийн хөрөнгө болохыг мэдсээр байж завшсан нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн байна.
Түүнчлэн шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, ухамсарлаж мэдсэн боловч идэвхтэй үйлдлээр хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй үйлджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар заасан ба, уг зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор заасан. Мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “төлбөр тооцооны алдаатай гүйлгээний эд хөрөнгө. “...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан ...бол тус гэмт хэргийн шинж болохоор хуульчилсан.
Иймд гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш буюу 3,050,000 төгрөгийн хохирол учирсан байгаа нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байх бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээнээс эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
“М” Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь “М” хэл, бичиг мэддэг, суурь боловсрол болон дээд боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х банк ХХК-д 3,050,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч “С” хохирлыг нөхөн төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 51 дэх тал) авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.
Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч “С” нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүнтэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч “С” саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлтийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.
Шүүгдэгч “С” нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилсан.
Иймд шүүгдэгч Г.С-ийг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээнээс эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тус хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3.Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч “С” цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.С-г “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “С” нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.С-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч Г.С-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогч Хаан банк ХХК-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН