Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2018/00064/И |
Дугаар | 80 |
Огноо | 2018-02-08 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 80
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М.А нь Дундговь аймгийн Нэгдэл дундын Алтат хоршоололд 1984 оны 01 сарын 01-нээс 1985 оны 10 сарын 10-ныг хүртэл саальчинаар, 1985 оны 10 сарын 10-наас 1993 оны 07 сарын 01-нийг хүртэл туслах үйлдвэрлэлийн ажилчинаар, Дундговь аймгийн Холбооны газарт 1993 оны 07 сарын 16-наас 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Алтат багийн холбоочиноор ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1993 оны 07 сарын 01-нээс 1993 оны 07 сарын 16-ныг хүртэл туслах үйлдвэрт ажилчинаар ажиллаж байсныг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.У