Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2018/00050/И |
Дугаар | 82 |
Огноо | 2018-02-12 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 82
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нэхэмжлэгч Ц.Г, Р.Т нарын нэхэмжилсэн 13000000 /арван гурван сая/ төгрөгийг хариуцагч Ч.Б /ЗМ76071213/ нь 2018 оны 5 сарын 1-нд 3000000 /гурван сая/ төгрөгийг, 2018 оны 7 сарын 1-нд 10000000 /арван сая/ төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 222950 /хоёр зуун хорин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийн тал хувь болох 111475 /нэг зуун арван нэгэн мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 111475 /нэг зуун арван нэгэн мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг, хариуцагч Ч.Б-аас 111475 /нэг зуун арван нэгэн мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г, Т нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.У