| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0494/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/980 |
| Огноо | 2018-11-14 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/980
2018 11 14 980
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Энхбат
шүүгдэгч О.Х..............д түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0192) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Модчин овогт О...............тын Х..................дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0213 50350 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Модчин овогт О...............тын Х..............д Монгол Улсын иргэн, Булган аймгийн Гурванбулаг суманд 1981 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Топ Даймонд Дриллинг” ХХК-д өрмийн туслах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ............................, урьд:
- Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 84 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 2, 39 дүгээр зүйлд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
- Нийслэлийн Сонгонохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 64 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 3 жилийн хорих ял шийтгүүлж[1], Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 168 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 19 хоногийн хорих ялыг тэнсэж сулласан[2].
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 486 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ял тус тус шийтгүүлсэн.[3]
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
О.Х..................д нь 2016 оны 11 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарангийн голд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч М.Л...........выг зодож, эрүүл мэндэд “баруун нүдний судаслаг бүрхүүлийн хуулрал, тасрал, торлог бүрхүүлийн доорхи цус болон ширхэглэл эдийн хуримтлал, гэмтлийн дараах хараа бууралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Мөн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, _______________ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч М.Л...........выг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд “зүүн цус хуралт, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Х..................д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч М.Л...........вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд амьдардаг Намчиндорж гэх айлд манай нөхөр О.Х..............д Н.............н эхнэр Н.............гтэй хамт архи уусан. ...Н.............нхоос нөхөр бид хоёр 19 цаг өнгөрч байхад гараад Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд байх гэртээ харьсан. Тэгээд гэрт ороход нөхөр Х..................д надтай хэрүүл хийж байгаад унтаад өгөхөд нь би буцаж гараад Н.............нд очоод Н.............гтэй Боргио гэсэн лаазтай шар айраг уусан. Тэгээд би Н.............гтэй шар айраг уугаад сууж байсан чинь манай нөхөр Х..................д 21 цагийн үед Н.............нд орж ирээд “чи яахаараа унтаж байхад хаяад явдаг гичий вэ” гэж хэлээд гэртээ харьяа гээд элдэв янзаар хэлээд байхаар нь би “би гэртээ харихгүй, эгчийнх рүүгээ явлаа” гэж хэлсэн чинь Х..................д “чи битгий хуц” гэж хэлээд миний үснээс зулгааж нүүр ам руу гараараа цохиод намайг орон дээрээс нь үсдэж ирээд амбаарт гаргаад бас гараараа цохиж, миний нүүрийг самардаж урсан. ...Миний биед учирсан зүүн зовхинд цус хуралт гэмтлийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны орой 21 цагийн орчимд Х..................д Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байх Н.............нд гараараа маажиж учруулсан..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-15)
“...2016 оны 11 дүгээр сард Нарангийн голд байхад нэг удаа зодуулаад нүдэндээ гэмтэл авчихаад эгч Л.............нг дуудаж байсан. Тэгээд хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18),
“...2016 онд...Нарангийн голд...миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиод нүд хавдаж хөхөрсөн, дараа нь цохиулсан нүд бүрэлзээд байхаар нь “Гэрэл” нэртэй нүдний эмнэлэгт үзүүлсэн чинь нүдний судас тасарсан байна гээд 300.000 төгрөгөөр тариа хийлгэсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21),
“...О.Х..................д 2016 оны 11 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна гараа атгаж байгаад нэг удаа нүд рүү цохиж гэмтээсэн. Намайг цохиулж байхад хажууд харсан хүн байхгүй. Би цохиулсныхаа дараа эгч Л.............н, хамаатны ах Бямбацогт нартай утсаар холбогдож дуудсан, тэр хоёр ирж харсан. ...Би нүдээ бүрэн эмчлүүлж авмаар байна. Эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг авч тариа хийлгэсэн дахин хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24)
2. Гэрч М.Л.............нгийн (хохирогчийн төрсөн эгч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны сүүлээр, 2017 оны эхээр санагдаж байна...Нарангийн гол гэдэг газар Х..............д Л...........в нар нь хамт амьдарч байсан юм. Тэгэхдээ над руу Л...........в утсаар яриад Х..................д миний нүдийг цохьчихлоо хурдан хүрээд ир гэж ярихаар нь би яваад очсон. Гэтэл Л...........вын нүд нь хөхөрч хавдсан байсан...түүнээс болж Л...........вын нүд нь өвдөөд хэд хоногийн дараа эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27),
“...2016 оны 11 дүгээр сард дүү Л...........в над руу утсаар залгаад Х..................дод зодуулчихлаа хурдан ир гэж дуудсан. Би танил Бямбаа ахтай Х..................дын амьдарч байгаа газар очиход дүү Л...........вын нэг нүд нь хөхөрчихсөн байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад...Х..................д цохьчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40),
3. Гэрч Г.Н.............г (хохирогчийн төрсөн эгч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сард Л...........в манайд орой орж ирээд бид хоёр Боргио нэртэй шар айраг уугаад сууж байсан. Гэтэл Л...........вын нөхөр Х..................д араас нь орж ирээд Л...........выг “гичий, янхан” гэх зэргээр хараагаад учир зүггүй нүүр рүү нь цохиж, барьж багалзуурдаж аваад үснээс нь чирээд үүдний амбаар руу гарсан. Тэгэхээр нь би “хүүхэд аллаа” гэж Х..................дод хэлээд үүдний амбаар руу араас нь гарч салгасан...тэгээд маргааш өглөө нь Л...........вын үлдээсэн куртикийг нь оруулж өгсөн чинь Л...........вын уруулын хажуу талд нь урагдаж шалбараад нүд нь хөхөрч хавдсан орондоо хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),
4. Гэрч Б.Н.............в (хохирогчийн хүргэн ах) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...Х..................д орж ирээд Л...........вт хандаж чи муу гичий архи дарс уулаа гэж маргаан үүсгэж эхэлсэн...Тэгээд Х..................д Л...........в хоёр дахин маргалдаж байгаад Х..................д Л...........вын нүүр хацар хоёр руу нь удаа дараа алгадаж үүдний амбаар руу үснээс нь чирээд гарсан...би урьд өмнө тэр хоёрыг хоорондоо зодоон цохион хийж байхыг хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32),
5. Гэрч Б.Э.............үүгийн (шүүгдэгч О.Х..................дын салсан эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “...2016 оны 11 дүгээр сард...Х..................д Мөнх-Эрдэний дугаар луу залгаж надтай ярихдаа “Л...........в гэрээс намайг гаргахгүй гээд маргалдаж зууралдаж байгаад юм мөргөж унаад нүд нь гэмтчихсэн байна” гэж хэлж байсан. ...Мөн 2017 оны 10 дугаар сард найзындаа тэр хоёр ууж идэж байгаад Л...........выг архи уугаад байхаар нь зодсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),
6. Гэрч Б.Галбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сард байх Х..................д ажлаа тарж ирээд найзууд дуудаад байна гээд эхнэр Л...........выг дагуулаад хүүхдээ манайд үлдээчихээд явсан...би хүүхдийг нь өгөх гээд гэрт нь ороход Х..................д Л...........в хоёр хамт байсан өөр хүн байгаагүй, Л...........вын нэг нүд нь хөхөрчихсөн байхаар нь нүдээ яачихсан юм гэж асуухад өглөө хулдаасан дээр хальтираад модон орны толгой мөргөөд уначихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),
7. Гэрч Б.Б.............л (Гэрэл эмнэлгийн эмч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр манай эмнэлэгт баруун нүд нь бүрэлзэнэ гэж Л...........в гэх эмэгтэй үзүүлэхээр ирсэн. Энэ зовиур нь 10 хоногийн өмнөөс илэрсэн гэж хэлсэн. Үзлэгт баруун нүдний хараа 1 метрт хуруу тоолж байсан, зүүн нүд нь 100 хувь харж байсан. Нүдний өмнөд хэсэгт өөрчлөлтгүй байсан. Харин нүдний угийг өргөсөж үзэхэд баруун нүдэнд шар толботой төвийг хамарсан торлог доорхи цус хуралттай, хормодын давхаргын урагдалттай байсан. Харин зүүн нүд ямар нэгэн өөрчлөлт байхгүй. Хэвийн байсан. Харин нүдний томографик дээр баруун нүдний торлог доорхи өндөр ойлттой өөрчлөлт байсан. Энэ нь цус болон фиброзтой байсан. Зүүн нүд хэвийн. Иймд баруун нүдэнд тариа хийлгэхийг зөвлөсөн. Уг тарианы нэр нь “бевасизмаб 1.25мг” 100 миллитрт шилэнцэрт хийхийг зөвлөсөн. Болор мэлмийд хийлээ гэсэн бичиглэлд картанд байхгүй байна...уг гэмтэл нь хүчтэй доргилт авснаас үүсэх боломжтой...цус шимэгдүүлэх тариа хийлгэхгүй бол хүндрэх боломжтой. Хүндрэлийн нэршил нь Хормодын шинэ судаснийх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42)
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13078 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Зүүн дээд зовхи хөх өнгийн цус хурж хавдсан. Зүүн хацарт 0.3х0.4см зулгарсан...ДҮГНЭЛТ
1. М.Л...........вт зүүн зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44),
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3115 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: Биед ил харагдах гэмтэлгүй,
2016.01.07-ны өдөр нүдний эмчийн үзлэгт: “...10 хоног болж байна, баруун нүд бүрэлзэнэ, БНХ-0.02, ЗНХ-1.0, Онош: баруун нүдний гэмтлийн гаралтай төвийн байрлалтай судаслаг бүрхүүлийн тасрал, хуулрал, торлог бүрхүүлийн доорхи цус болон фиброз эдтэй /ширхэглэг эдтэй/ мөн шар толбонд цус болон ширхэглэг эд хуримтлагдсан...ДҮГНЭЛТ
1. Л...........вын биед баруун нүдний судаслаг бүрхүүлийн хуулрал, тасрал, торлог бүрхүүлийн доорхи цус болон ширхэглэг эдийн хуримтлал, гэмтлийн дараах хараа бууралт /хараа-0.0.2/ бүхий гэмтэл учиржээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34-1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35%-аар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48),
10. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн цаг үед үзүүлээгүй эмчийн бичиг байхгүй байгаа тул хэзээ ямар зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн ямар ч үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Баруун нүдэнд таарсан гадны ямар нэгэн байдлаар үүссэн байх боломжтой гэмтэл байна...Эмнэлэгт үзүүлээгүй учраас цаг хугацааг тодорхойлох боломжгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50),
11. Шүүгдэгч О.Х..................дын мөрдөн шалгах ажиллагаанд
- Сэжигтнээр өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлаа тараад орой найз Н.............вын гэрт очсон чинь эхнэр Л...........в Н.............вын эхнэр Н.............гтэй шар айраг уугаад сууж байсан. Тэгэхээр нь би эхнэр Л...........выг шар айраг уулаа гэж загнасан тэгсэн надад чамд ямар хамаатай юм гэхээр нь би Н.............втай нэг шил архи хувааж уусан. Тэгтэл Л...........в надтай хэрүүл өдөөд бид хоёр хоорондоо хэрэлдэж байтал надаас зуураад байхаар нь би хоёр удаа хацарт нь алгадсан...2016 оны 11 дүгээр сард надтай Л...........в маргалдаж байх үед нь түүнийг түлхсэн чинь унахдаа нүүрээрээ орны толгой дарж унаад нүдээ гэмтээж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-61),
- Яллагдагчаар өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн орой найзууд болох Мөнх-Эрдэнэ, Амараа, Ганжаргал нар нэг газар сууж байна хүрээд ирээч гэхээр нь би хамтран амьдрагч Л...........выг дагуулаад яваад очсон. Тэндээ бид нар сууж байгаад 02 цагийн орчим бид хоёр Амараа, Ганжаргал хоёрыг дагуулаад гэртээ очоод унтсан. Өглөө нь би босоод гэрийн хаалга онгойлгоод тамхи татаж байтал Л...........в “чи хэзээ хаалга онгойлгож тамхи татдаг байсан юм. Гэрт хүйтэн орчихлоо” гээд загнаж эхэлсэн. Би зөрүүлээд маргалдсан чинь манай хоёр найзыг гэрээс хөөгөөд гаргасан. Би хоёр найзынхаа араас гарах гэтэл намайг гаргахгүй гээд зуурчихаад тавихгүй байхаар нь гарыг нь тавиулах гээд түлхтэл Л...........в орны толгой мөргөөд унах шиг болсон. ...Намайг гэртээ буцаад ороод ирэхэд Л...........вын баруун нүд хавдчихсан байсан. Тэгээд сар гаран болсны дараа Л...........в баруун нүд өвдөөд байна гэхээр нь “Гэрэл” нэртэй эмнэлэгт очиж үзүүлээд тариа хийлгээд зураг авахуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),
12. “Гэрэл” нүдний эмнэлгийн үзлэгийн карт (хавтаст хэргийн 117-122), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хохирогчийн хүсэлт (хавтаст хэргийн 166),
8. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 72, 76), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 130), шүүхийн шийдвэрийн хуулбарууд (хавтаст хэргийн 133-134, 137-138, 140-142), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 82-85, 87, 89, 102-104, ), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 129) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Х..................дыг гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Х..................дод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч О.Х..................д нь;
1. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарангийн гол гэх газар 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ хамтран амьдрагч М.Л...........в, найз Амараа, Ганжаргал нарын хамт О.Х..................д нь амарч байжээ. Тэрээр гэрээс гарч тамхи татахад түүний хамтран амьдрагч М.Л...........в нь уурлаж “чи хэзээ хаалга онгойлгож тамхи татдаг байсан юм. Гэрт хүйтэн орчихлоо” гэж маргаан үүсгэж улмаар гэрт байсан Амараа, Ганжаргал нарыг хөөснөөр тэдний хоорондын маргаан даамжирч улмаар дээрх маргааны улмаас М.Л...........вын баруун нүд рүү шүүгдэгч нь цохисон байна. М.Л...........в нь О.Х..................дод баруун нүдэндээ цохиулснаас хойш 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл эмнэлэгт хандахгүй, эмчилгээ хийлгэхгүй явсаар дээрх өдөр “Гэрэл” нүдний эмнэлэгт үзүүлэхэд түүний баруун нүд нь бүрэлзэнэ, баруун нүдний хараа 1 метрт хуруу тоолдог, баруун нүдний уг шар толботой төвийг хамарсан торлог доорхи цус хуралттай, хормодын давхаргын урагдалттай болсон үйл баримт хэрэгт цугларсан доорх нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд
- Хохирогч М.Л...........вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сард Нарангийн голд байхад нэг удаа зодуулаад нүдэндээ гэмтэл авчихаад эгч Л.............нг дуудаж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18),
“...2016 онд...Нарангийн голд...миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиод нүд хавдаж хөхөрсөн, дараа нь цохиулсан нүд бүрэлзээд байхаар нь “Гэрэл” нэртэй нүдний эмнэлэт үзүүлсэн чинь нүдний судас тасарсан байна гээд 300.000 төгрөгөөр тариа хийлгэсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21),
“...О.Х..................д 2016 оны 11 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна гараа атгаж байгаад нэг удаа нүд рүү цохиж гэмтээсэн. Намайг цохиулж байхад хажууд харсан хүн байхгүй. Би цохиулсныхаа дараа эгч Л.............н, хамаатны ах Бямбацогт нартай утсаар холбогдож дуудсан тэр хоёр ирж харсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24)
- Гэрч М.Л.............нгийн (хохирогчийн төрсөн эгч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны сүүлээр, 2017 оны эхээр санагдаж байна...Нарангийн гол гэдэг газар Х..............д Л...........в нар нь хамт амьдарч байсан юм. Тэгэхдээ над руу Л...........в утсаар яриад Х..................д миний нүдийг цохьчихлоо хурдан хүрээд ир гэж ярихаар нь би яваад очсон. Гэтэл Л...........вын нүд нь хөхөрч хавдсан байсан...түүнээс болж Л...........вын нүд нь өвдөөд хэд хоногийн дараа эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27),
“...2016 оны 11 дүгээр сард дүү Л...........в над руу утсаар залгаад Х..................дод зодуулчихлаа хурдан ир гэж дуудсан. Би танил Бямбаа ахтай Х..................дын амьдарч байгаа газар очиход дүү Л...........вын нэг нүд нь хөхөрчихсөн байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад...Х..................д цохьчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40),
- Гэрч Б.Э.............үүгийн (шүүгдэгч О.Х..................дын салсан эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “...2016 оны 11 дүгээр сард...Х..................д Мөнх-Эрдэний дугаар луу залгаж надтай ярихдаа “Л...........в гэрээс намайг гаргахгүй гээд маргалдаж зууралдаж байгаад юм мөргөж унаад нүд нь гэмтчихсэн байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),
- Гэрч Б.Галбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сард байх Х..................д ажлаа тарж ирээд найзууд дуудаад байна гээд эхнэр Л...........выг дагуулаад хүүхдээ манайд үлдээчихээд явсан...би хүүхдийг нь өгөх гээд гэрт нь ороход Х..................д Л...........в хоёр хамт байсан өөр хүн байгаагүй, Л...........вын нэг нүд нь хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),
- Гэрч Б.Б.............л (Гэрэл эмнэлгийн эмч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр манай эмнэлэгт баруун нүд нь бүрэлзэнэ гэж Л...........в гэх эмэгтэй үзүүлэхээр ирсэн. Энэ зовиур нь 10 хоногийн өмнөөс илэрсэн гэж хэлсэн. Үзлэгт баруун нүдний хараа 1 метрт хуруу тоолж байсан. ...Харин нүдний угийг өргөсөж үзэхэд баруун нүдэнд шар толботой төвийг хамарсан торлог доорхи цус хуралттай, хормодын давхаргын урагдалттай байсан. ...уг гэмтэл нь хүчтэй доргилт авснаас үүсэх боломжтой... Хүндрэлийн нэршил нь Хормодын шинэ судаснийх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3115 дугаар дүгнэлт 1. Л...........вын биед баруун нүдний судаслаг бүрхүүлийн хуулрал, тасрал, торлог бүрхүүлийн доорхи цус болон ширхэглэг эдийн хуримтлал, гэмтлийн дараах хараа бууралт /хараа-0.0.2/ бүхий гэмтэл учиржээ. ...4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34-1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35%-аар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48),
-Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн...гэмтэл нь мохоо зүйлийн ямар ч үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Баруун нүдэнд таарсан гадны ямар нэгэн байдлаар үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50),
- Шүүгдэгч О.Х..................дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн орой найзууд болох Мөнх-Эрдэнэ, Амараа, Ганжаргал нар нэг газар сууж байна хүрээд ирээч гэхээр нь би хамтран амьдрагч Л...........выг дагуулаад яваад очсон. Тэндээ бид нар сууж байгаад 02 цагийн орчим бид хоёр Амараа, Ганжаргал хоёрыг дагуулаад гэртээ очоод унтсан. Өглөө нь би босоод гэрийн хаалга онгойлгоод тамхи татаж байтал Л...........в “чи хэзээ хаалга онгойлгож тамхи татдаг байсан юм. Гэрт хүйтэн орчихлоо” гээд загнаж эхэлсэн. Би зөрүүлээд маргалдсан чинь манай хоёр найзыг гэрээс хөөгөөд гаргасан. Би хоёр найзынхаа араас гарах гэтэл намайг гаргахгүй гээд зуурчихаад тавихгүй байхаар нь гарыг нь тавиулах гээд түлхтэл Л...........в орны толгой мөргөөд унах шиг болсон. ...Намайг гэртээ буцаад ороод ирэхэд Л...........вын баруун нүд хавдчихсан байсан. Тэгээд сар гаран болсны дараа Л...........в баруун нүд өвдөөд байна гэхээр нь “Гэрэл” нэртэй эмнэлэгт очиж үзүүлээд тариа хийлгээд зураг авахуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71) зэрэг нотлох баримтаар.
2. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 19 дүгээр гудамжны 16 тоотод 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр О.Х..................д нь Начинжавтай түүний гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар М.Л...........втай гэртээ орж амарчээ. Гэтэл М.Л...........в нь О.Х..................дыг унтасны дараа гэрээсээ гарч Н.............вын гэрт орж түүний эхнэр Н.............гтэй шар айраг ууж байхад О.Х..................д нь орж ирэн “чи яахаараа унтаж байхад хаяад явдаг гичий вэ” хэмээн хэл амаар доромжлон хэрүүл маргаан үүсгэжээ. Түүнчлэн дээрх маргааны явцад М.Л...........вын үснээс зулгааж нүүр, ам руу гараараа цохин үсдэж эрүүл мэндэд нь халдсан үйл баримт нь доорх нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч М.Л...........вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд амьдардаг Намчиндорж гэх айлд манай нөхөр О.Х..............д Н.............н эхнэр Н.............гтэй хамт архи уусан. ...Н.............нхоос нөхөр бид хоёр 19 цаг өнгөрч байхад гараад Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд байх гэртээ харьсан. Тэгээд гэрт ортол нөхөр Х..................д надтай хэрүүл хийж байгаад унтаад өгөхөөр нь би буцаж гараад Н.............нд очоод Н.............гтэй Боргио гэсэн лаазтай шар айраг уусан. Тэгээд би Н.............гтэй шар айраг уугаад сууж байсан чинь манай нөхөр Х..................д 21 цагийн үед Н.............нд орж ирээд “чи яахаараа унтаж байхад хаяад явдаг гичий вэ” гэж хэлээд гэртээ харьяа гээд элдэв янзаар хэлээд...миний үснээс зулгааж нүүр ам руу гараараа цохиод намайг орон дээрээс нь үсдэж ирээд амбаарт гаргаад бас гараараа цохиж, миний нүүрийг самардаж урсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-15)
- Гэрч Г.Н.............г (хохирогчийн төрсөн эгч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сард Л...........в манайд орой орж ирээд бид хоёр боргио пиво уугаад сууж байсан. Гэтэл Л...........вын нөхөр Х..................д араас нь орж ирээд Л...........выг “гичий, янхан” гэх зэргээр хараагаад учир зүггүй нүүр рүү нь цохиж, барьж багалзуурдаж аваад үснээс нь чирээд үүдний амбаар руу гарсан. ...маргааш өглөө нь Л...........вын үлдээсэн куртикийг нь оруулж өгсөн чинь Л...........вын уруулын хажуу талд нь урагдаж шалбараад нүд нь хөхөрч хавдсан орондоо хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),
- Гэрч Б.Н.............в (хохирогчийн хүргэн ах) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...Х..................д орж ирээд Л...........вд хандаж чи муу гичий архи дарс уулаа гэж маргаан үүсгэж эхэлсэн...Тэгээд Х..................д Л...........в хоёр дахин маргалдаж байгаад Х..................д Л...........вын нүүр хацар хоёр руу нь удаа дараа алгадаж үүдний амбаар руу үснээс нь чирээд гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13078 дугаар дүгнэлт “...1. М.Л...........вт зүүн зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44),
5. Шүүгдэгч О.Х..................дын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлаа тараад орой найз Н.............вын гэрт очсон чинь эхнэр Л...........в Н.............вын эхнэр Н.............гтэй пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь би эхнэр Л...........выг пиво уулаа гэж загнасан тэгсэн надад чамд ямар хамаатай юм гэхээр нь би Н.............втай нэг шил архи хувааж уусан. Тэгтэл Л...........в надтай хэрүүл өдөөд бид хоёр хоорондоо хэрэлдэж байтал надаас зуураад байхаар нь би хоёр удаа хацарт нь алгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-61) зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
Тиймээс энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч, иргэний хариуцагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүхээс тогтоосон дээрх хэргийн үйл баримтуудыг хууль зүйн хувьд дүгнэж үзвэл шүүгдэгч О.Х..................д нь хамтран амьдрагч М.Л...........выг;
2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр найзууд гэрээс хөөлөө гэх сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр М.Л...........вын баруун нүдрүү цохисоны улмаас түүний баруун нүдний судаслаг бүрхүүлийн хуулрал, тасрал, торлог бүрхүүлийн доорхи цус болон ширхэглэг эдийн хуримтлал, гэмтлийн дараах хараа бууралт /хараа-0.0.2/ бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Мөн түүний 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, “чи яахаараа унтаж байхад хаяад явдаг гичий вэ” гэх хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Л...........вын бие махбодид халдсаны улмаас түүний зүүн зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийг хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Х..................дын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч О.Х..................д нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хамтран амьдрагч М.Л...........вт хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байх ба энэ үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.
Гэвч О.Х..................дод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа ба уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялын хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.
Иймд шүүгдэгч О.Х..................дын хамтран амьдрагч М.Л...........вт хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт хамаарч байх ба, тус зүйл хэсэгт заасан оногдуулах ял нь “таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.
Харин 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар түүний үйлдсэн гэмт хэрэг нь 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад хамаарахаар байх ба, тус зүйл, хэсэгт заасан оногдуулах эрүүгийн хариуцлага нь арван мянга нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
Дээрх хуулиудын холбогдох зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг харьцуулан үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг нь хорих ялтай, хорих ялын доод хязгаар 5 жил ба түүнээс дээш хорих ялтай, харин 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь торгох, хорих ялаас сонгох, хорих ялын доод хязгаар нь 2 жил байна.
Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Х..................дын үйлдсэн гэмт хэрэг нь дээрх хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжид бүрэн нийцэж буй нь тогтоогдсон, тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг хөнгөрүүлсэн, тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул тус хуулиар яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Нөгөө талаар Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа учир шүүгдэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үйлдсэн гэмт хэргийг тухайн зүйлийн хүндрүүлэх шинжээр зүйлчлэх үндэслэлгүй.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч О.Х..................дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л...........в нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжлээгүй боловч шүүгдэгч О.Х..................д нь хохирогчид 300.000 төгрөг төлсөн болох нь (хавтаст хэргийн 166) баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Х..................д нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. Нөгөө талаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас О.Хатанболыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, О.Х..................дын холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч О.Х..................д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр хохирол хор уршгийг нөхөн төлсөн байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан 11.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хуульд заасны дагуу хөнгөрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгч О.Х..................дыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Х..................дод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр...үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэний дараа тэрээр дахин мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүх О.Х..................дод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгчийн дээрх хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хөнгөрүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болгосон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн... хоригдлыг ял эдлүүлнэ.” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч О.Х..................дод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
IV. Бусад асуудлаар
Шүүгдэгч О.Х..................д нь 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс (хавтаст хэргийн 56) хойшлуулшгүйгээр 48 цаг буюу 2 хоног, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс (хавтаст хэргийн 183) шүүх хуралдаан болох хүртэл 140 хоног буюу нийт 142 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Иймд О.Х..................дын дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 142 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч О.Х..................дын эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялаас хасах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
V. Бусад асуудлаар
Эрүүгийн 1708 0248 60452 дугаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Модчин овогт О...............тын Х..................дыг;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Х..................дод холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлаж, шүүгдэгч О.Х..................дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч О.Х..................дод оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х..................дын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 142 (зуун дөчин хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
6. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Х..................дын эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Х..................дод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ