Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/996

 

 

 

 

 

   

        2018           11           19                                         996

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Б.С...............г, түүний өмгөөлөгч Б.Батбаяр (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0226),

гэрч М.А............р,

иргэний хариуцагч Д.Т..............л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хиад боржигон овогт Б............дын С............гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0166 40280 дугаартай, 2 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хиад боржигон овогт Б............дын С...............г, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 5 дугаар хэсгийн ахлагч ажилтай”, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 дүгээр гарам 19-01 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧГ82020707.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Б.С...............г нь 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.О..............лд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зам дагуу тэгш газар зарна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилаж, бусдад 49.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч, иргэний хариуцагч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Б.С...............г мэдүүлэхдээ: “...2018 оны 4 сард А..............на гэж хүн энэ хавиар зарах газар байна уу гэхэд нь манай таньдаг хүний газар байгаа, хямдхан зарна гэсэн газар байна гэж хэлээд үзүүлсэн. Түүнээс хойш 4 хоногийн дараа О..............л гэж хүн ирээд манай худ болох А..............на 40,000,000 төгрөг шилжүүлсэн байна, эхнэрийнхээ машиныг барьцаалан зээлдүүлэх газарт тавиад 9,000,000 төгрөг нэмээд 49,000,000 төгрөгөөр зарчих гэхэд нь би нөгөө хүмүүстэйгээ утсаар ярина гээд Т..............лтай ярисан. Т..............л 3-4 жилийн өмнө 80,000,000 төгрөгөөр зарна гэж байгаад сүүлдээ 60,000,000 төгрөг гэж хэлж байсан. Намайг дээшээ гаргаад зарж чадвал өөрөө мэд, 45,0000,000 төгрөгөөс доошоо буухгүй шүү гэхэд нь О..............лд зөвшөөрч байна, түүнээс доош буухгүй гэж байна гэж хэлээд Саппорогийн тэнд байх өөрийнх нь таньдаг нотариатаар батлуулаад манай эхнэр нийслэлд ажилладаг бид нар бичиг баримтаа шалгаж үзээд эргээд холбогдоно гэж хэлээд бичиг баримтаа эх хувиар нь авч явсан. Би араас нь утасдаад та бүх бичиг баримтаа авсан юм чинь надад барьцаа юм уу урьдчилгаа үлдээхгүй юу гэхэд дансаа явуул гэхэд нь нөхрийнхөө дансны дугаарыг өгөхөд 10,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. О..............л 4-5 хоногийн дараа бичиг баримтаа шалгаад болчихлоо, газрын алба руу бичиг баримтаа өгнө гэсэн. Би Т..............л руу яриад мөнгөө өгнө гэж байна бүгдээрээ уулзалдах уу гэхэд газрын албаны үүдэнд портер машинтай ирсэн байсан. Би нөхөр А............рын хамт газрын албаны үүдэнд ирэхэд О..............л ирээд хар гялгар ууттай 39,000,000 төгрөг бэлнээр авч ирсэн. Газрын алба руу бичиг баримтыг нь өгөх гээд ороход цуцлагдахаар болсон байна, энэ газар 2-3 жил төлбөрөө тушаагаагүй учраас материалыг чинь хүлээж авахгүй гэхэд нь Т..............лтай ярихад санаа зоволтгүй, төлбөр тушаахад болно гэж хэлсэн. Төлбөр нь 5,000,000 төгрөг болж байна гэхэд өгөх мөнгөнөөс нь тушааж болно гэхээр нь Т..............л өөрийн танил газар зохион байгуулагч Батзориг гэж хүнээр гуйлгаад хүнээр яриулахад санаа зоволтгүй гэж хэлсэн байсан. Мэдүүлэгт зөвшөөрөөгүй байхад С...............г газрын төлбөр тушаасан гэж байна. Тийм зүйл болоогүй. Би газрын алба дотор 1 цаг гаруй нааш цааш явсан. Төлбөрийн байцаагч гэх эмэгтэйг Т..............л таньдаг хүн байсан. Тэр байцаагчтай уулзахад энэ мөнгийг тушаагаад ир гээд баримт өгөхөд нь би Улаанбаатар хотын банкинд тушаасан. Би хий хоосон санаанаасаа тушаасан зүйл байхгүй. О..............л гадаа машин дотроо сууж байсан. Т..............л бид хоёр хамт хөөцөлдөөд явж байсан. Би мөнгөө аваад машиндаа оруулахад Т..............л манай машинд орж ирээд мөнгөө авч явсан. Манай нөхөр А............р бас байсан. Түүнээс 2-3 хоногийн дараа Нийслэлийн газрын алба руу яваад, Т..............л хүмүүстэй яриад газрын албан материалыг нь хүлээж авлаа гэж байсан. Мөн тухайн газрыг энэ газар гэж хэлээд анх Өвөрмонгол хүнд үзүүлэхэд би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Дараа нь бас 2 хүн дагуулж ирээд үзүүлэхэд машинаар солино гэж байсан. Дараа нь О..............л ирж уулзаад газрын кадастрын зураг гээд бүх бичиг баримтыг аваад явсан. Би газрын албаны мэргэжилтэн биш газрын цэг хаана байгаа гэдгийг би мэдэхгүй. Т..............л намайг зараад өгөөч гэж байсан, би өөрөө банкны өр зээлтэй байсан учраас намайг газар зараад тодорхой хэмжээний ашиг аваарай гэж хэлж байсан. Мөн надад 2-3 удаа итгэмжлэл хийж өгч байсан. Надад тэр газрыг зааж өгсөн зүйл байгаагүй...” гэв.

Иргэний хариуцагч Т.................ргал мэдүүлэхдээ: “...Тухайн газрыг 49,000,000 төгрөгөөр зарсан гэдэг худлаа. Намайг газрын албанд ирэхэд 5,313,000 төгрөгийг тушаасан гээд баримтаа үзүүлсэн. Тухайн газар хашаа хатгаагүй, газрын хөлс төлөөгүй гээд нийслэл рүү явсан байсан. Би С...............гд тухайн газрыг зааж өгсөн. Зараад өг гэж хэлэх нь хэлсэн. 60,000,000 төгрөгөөр зарна гэхэд авах хүн олдохгүй байсан. Сонгинохайрхан дүүргийн байцаагч Хайдав гэж хүнийг дагуулаад С...............гтой хамт очсон. Тэгэхэд зам дээр газар зааж өгсөн байсан. Газрын төлбөр 39,000,000 төгрөгөөс гарах юм байна, надад ашиг алга, намайг шагнана биз дээ гэхэд тэгье, гэхдээ газрын эзэнтэй ярина гэж хэлсэн. А..............л ахтай ярихад урамшуулал өг гэж хэлсэн. Би 7,390,000 төгрөгийг авсан. С...............гд 2,000,000 төгрөг өгсөн...” гэв.

Гэрч М.А............р мэдүүлэхдээ: “...С...............г мөнгө авч ирээд, машин дотор Т..............л С...............г хоёр мөнгө өгөлцөж авалцсан...Би жолооны ард сууж байсан, манай эхнэр С...............г миний хажууд сууж байсан. Т..............л хойно сууж байсан. 20,000 төгрөг, 10,000 төгрөг, 5,000 төгрөгийн дэвсгэртээр боосон боодолтой, 2 тусдаа 20,000 төгрөгийн дэвсгэртээр боодолтой нийт 39,000,000 төгрөг өгөлцөж авалцсан... Газар зарсан гээд 39,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөг өгсөн..миний 69-94 дугаартай машинтай явж байсан...Нэг нь зам дээрээс аваад, нөгөөх нь зогсоол руу ороод ирсэн. Дүүргийн гадаа манай эхнэр машинаас мөнгө авсан...Боодолтой ууттай мөнгө барьж ирсэн...Газрын төлбөрт өгсөн 5,313,000 төгрөг төлсөн гэдгийг сая мэдсэн...” гэв.  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч О.Б..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“....Манай төрсөн эцэг Б.О..............л арьс ширний түүхий эд авч хадгалах зориулалттай склад барих газар авахаар хайж байсан юм. 2017 оны 04 сарын сүүлээр, би он сар өдрийг нь санахгүй байна, манай хадам Т..................на гэртээ ирээд сая наашаа явж байсан чинь замын хажууд нэг эмэгтэй гар өргөхөөр нь зогстол газар авах уу гэж асуухаар нь тухайн газрыг нь очиж үзлээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эмээлт”-ийн орчимд яг төв замын хажууд том газар байна, авна гэж ярихаар нь би өөрийн төрсөн эцэг Б.О..............л рүү залгаж хадам аав хямдхан гайгүй газар олсон гэж яриад байна, та асуугаад үз гэж хэлсэн. Манай аав Б.О..............л тэр ярьсан өдрийн орой нь манай гэрт ирээд хадам аавтай уулзаад тэр газрыг нь авахаар болоод салсан. 2-3 хоногийн дараа манай аав болон хадам аав хоёр нөгөө газрыг үзэхээр явсан. Тэндээ очоод Б.С...............г гэх газар зарна гэж байсан эмэйгтэйтэй уулзаад газрыг нь очиж үзээд аав худалдаж авахаар болоод Бямбадорж овогтой Батбаатар /РД:ПЭ90071319/-ын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг гэсэн кадастрын зураг авч ирсэн. Тэгээд манай гэр бүлийнхэн мөнгө хайж байгаад манай ээж С.О.................г нь Янжаа гэх найзаасаа 50,000,000 төгрөг зээлээд 49.000.000 төгрөгийг нь нөгөө газар зарсан Б.С...............г гэх хүнд өгөхөөр болсон.  2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай аав Б.О..............л манай гэрт ирээд Сонгинохайрхан дүүргийн газрын албаны орчимд Б.С...............го байна гэнэ газрынхаа мөнгийг өгөөд газрын гэрчилгээг нь чиний нэр дээр авна цуг явъя гэхээр нь би ажилтай байсан тул та очоод өгчих гээд аавыг явуулсан. 2-3 цагийн дараа миний 99085967 дугаар луу аав Б.О..............л өөрийнхөө 99994610 гэсэн дугаараас залгаад аав нь мөнгөө өгчихлөө хэд хоногоос газрын гэрчилгээ гарна гэж байна, би шууд ажил руугаа явлаа гэж ярьсан. 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр аав над дээр ирж уулзаад Сонгинохайрхан дүүргийн газрын албаны байцаагч О..............л гэх хүнд газрын гэрчилгээний материалыг өгчихлөө, чиний нэр дээр гэрчилгээ нь гарна гэж байна гэж хэлээд өөрийн гар утсан дээрээ өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт гэсэн гарчигтай, газрын албаны байцаагч Ю.О..............л гэсэн гарын үсэгтэй материалын зургыг үзүүлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа аав над руу яриад Б.С...............го гэх хүнээс авсан газрын кадастрын зурган дээр шингэн зүйл асгараад халтар болсон юм байна лээ кадастрыг нь хийлгээд шинэ зураг гаргуулах гээд Эрдэнэжаргал ахтай нь явж байна гэж ярьсан. Тэр өдрийн орой нь манай ээж С.О.................г над руу залгаад нөгөө аавын чинь авах гэсэн газар кадастрын албаар газрын цэгүүдийг нь тогтоолготол яг авах гэж байгаа газар нь өөр хүний нэр дээрх газар байна, нөгөө Бямбадорж овогтой Батбаатар гэсэн кадастрын зураг нь хуурамч юм шиг байна, тэр кадастрын зурган дээр нэр нь байгаа Б.Батбаатарын эзэмшлийн газар нь уулын орой хэсэгт юм байна гэнэ, аав чинь хулхидуулсан юм биш үү гэж ярьсан. Тэр өдрөөс хойш бид нар аавд хандаж “та хулхидуулсан юм биш үү” гэхээр гайгүй байх Б.С...............г надад хэлэхдээ газрын албаныхан дандаа буруу зураг хийгээд байдаг юм, засаад өгнө гэсэн. Т..............л гэх хүнээр хөөцөлдүүлж байгаа гэж яриад байсан. 7 хоногт доод тал нь нэгээс хоёр удаа Б.С...............г гэх хүн рүү ярьж мессеж бичихээр нь өөдөөс нь удахгүй гэрчилгээ гарна, заримдаа болохоор гэрчилгээ нь гарсан байгаа гарын үсэг дутуу байна гэх зэргээр худал хэлсээр өдийг хүртэл худлаа хэлээд биднийг залилан мэхэлсэн юм.

Манай аав Б.О..............л нь 2017 оны 07 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө өөрийн гэртээ өвчний учир нас барсан юм. Тухайн хүн нь анх зарна гэж газраа үзүүлээд, газрын кадастрын зураг гээд Бямбадорж овогтой Батбаатар гэсэн албан ёсны кадастрын зураг бид нарт өгсөн. Энэ манай дүүгийн газар гэхээр нь овог нь өөр байна шүү дээ гэж хэлэхэд манай хамаатны дүү байгаа юм, өөрөө С...............гс улс руу явсан, надад итгэмжлэх хийлгээд үлдээсэн юм гэж хэлээд өгсөн. Тухайн үед газрын албанд ямар кадастрын зураг өгснийг бол мэдэхгүй байна. Б.С...............г гэх эмэгтэйгийн бид нарт өгсөн кадастрын зургийг сүүлд нь Сонгинохайрхан дүүргийн газрын албаны байцаагч Ю.О..............л гэх хүн дээр ороод бид нар энэ газрыг авсан гээд шүүлгэж үзүүлтэл “энэ зураг чинь хуурамч, ямар ч бүртгэлгүй байна, тэгэхдээ гарын үсэг тамга тэмдэг нь бүгд зөв байгаад байна, ямар материал бүрдүүлж өгснийг нь би шүүгээд хариу хэлье” гэж хэлсэн. ...Миний нэр дээр авахаар манай аав Б.О..............л Б.С...............г гэгчтэй хамт явж өгсөн юм. Би аавыгаа нас барсны дараа 2017 оны 08 сарын эхээр Б.С...............г гэх эмэгтэйтэй уулзахаар болоод Сонгинохайрхан дүүргийн газрын албан дээр ирээд хүлээх хоорондоо ярихад “та нарт анх үзүүлж зарсан газрын гэрчилгээний кадастрын зургийг солиод бүх бичиг баримтыг нь бүрдүүлээд газрын албаны байцаагч Ю.О..............лд өгсөн байгаа, удахгүй гарчих байх, харин уулын орой хэсэгт байсан газрын гэрчилгээ нь албан ёсоор чиний нэр дээр гарчихсан байна, чи одоо Ю.О..............л дээр иргэний үнэмлэхтэйгээ ороод шүүлгэж үзээд гэрчилгээ авч бай” гэхээр нь би газрын албаны байцаагч Ю.О..............л дээр ороод шүүлгэхэд таны өгсөн материал буцаагдсан байна гэсэн. Ямар учиртай буцсан юм бол гэсэн чинь газар дээрээ хашаа хатгаагүй байна гэж хэлсэн. Б.С...............г руу залгаад болсон явдлыг хэлэхэд би одоо очлоо гэсэн. Тэр хооронд Ю.О..............л нь гадуур ажилтай гээд гараад явсан, би хүлээгээд байж байхад Б.С...............г ирсэн. Ирэхээр нь гэрчилгээ гараагүй талаар хэлэхэд за зүгээр, зүгээр Т..............л угаасаа дотор нь байгаа юм чинь өөрөө хөөцөлдөөд болгочихно гэж хэлсэн. Бид хоёр Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын үүдэнд зогсож байхад Б.С...............г компьютерийн үйлчилгээ орчихоод ирье гэж хэлээд алга болсон. Би дахин гар утас руу нь залгаад утсаа аваагүй. Тэр өдрөөс хойш гар утас руу нь залгахаар өөдөөс удахгүй бүтнэ болно, хүлээж бай гэх мэтээр мессеж бичдэг. Өөрөө холбогдохгүй алга болчихсон. Гомдолтой байна. Биднийг залилан мэхэлж өөр хүний нэр дээрх газрын кадастрын зургийг хуурамчаар үйлдэн бид нарт өгч, залилан мэхэлж 49,000,000 /дөчин есөн сая / төгрөг авсан Б.С...............г гэх хүнээс өгсөн мөнгөө эргүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),

2. Гэрч С.О.................гийн (Б.О..............лийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би өөрийн нөхөр болох Б.О..............лийн хамтаар аж ахуйн нэгжийн склад барих ажилтай байсан тул Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар хайж байсан. 2017 оны 05 сарын үед манай худ Т..................на гэх хүн манай нөхөр Б.О..............л рүү залгаад нэг газар байна очиж үзэх үү гэж асуусан байсан. Тэгээд тэр хоёр хоёулаа Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх газрыг очиж үзсэн байсан. Тэндээ Б.С...............г гэх эмэгтэйтэй уулзаад газар үзсэн, гайгүй газар байхаар нь авахаар болсон гээд ирсэн. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б.С...............г гэх хүнтэй уулзаад газар авах бэлэн 49,000,000 төгрөгийг өгсөн гэж ирсэн, хаана мөнгөө өгснийг би  сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Сонгинохайрхан дүүргийн тамгын газрын тэнд өгсөн гэж хэлж байсан. Тэгээд охин О.Б..............рын нэр дээр газрын гэрчилгээ гаргуулахаар болсон тул Б.С...............г гэх эмэгтэйтэй манай охин цуг явж Сонгинохайрхан дүүргийн газрын албаны байцаагч Б.О..............л гэх хүнд бичиг баримт, материалаа өгсөн байсан. 2, 3 хоногийн дараа Б.С...............г манай нөхөртэй ярьсан чинь “материалаа өгсөн юм чинь гэрчилгээ удахгүй гарна, газар дээрээ хашаа барь” гэхээр нь кадастрын албаны хүмүүс аваад газар дээрээ очоод кадастрын зураг хийлгэх гэтэл бид нарт зарсан газар өөр хүний нэр дээр эзэнтэй газар болж таарсан. Тэгэхээр нь С...............гтой ярьсан чинь “газрын албаныхны буруу, зургийг нь буруу хийсэн байна, хэд хоногоос янзлаад гаргаж өгнө” гэж хэлсэн. Түүнээс хойш С...............г гэх эмэгтэй утсаар ярихаар худал хэлээд уулзахгүй зугтаад алга болчихоор нь ерөөсөө худал хэлж залилсан байна гэж ойлгоод мөнгөө авъя гэсэн чинь тал нь байгаа удахгүй өгнө гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн.

Манай нөхөр Б.О..............л нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өвчний учир нас барсан. Тийм учраас би өргөдөл гаргаж өгч байгаа юм. Материал бүрдүүлэхэд яг тэр газрын кадастрын зураг харуулж байсан бөгөөд газрын албанд өгөхдөө өөр газрын кадастрын зураг хийгээд өгсөн байна гэж сүүлд О..............л гэх хүн хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),

- “... Б.О..............л нь миний хууль ёсны гэр бүл бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 18-19-нд өвчний улмаас нас барсан...Б.С...............гд өгсөн 49.000.000 төгрөгийг би өөрөө Янжмаа гэх бэр дүүгээсээ зээлж авч өгсөн мөнгө байсан болохоор миний мөнгө гэж хэлж болно. Харин би Янжмаагаас зээлсэн мөнгөө буцаагаад өгчихсөн, одоо өргүй болохоор Б.С...............гос нэхэмжилж байгаа мөнгө маань манай гэр бүлийн мөнгө болох юм. Миний хувьд өөрийн төрсөн охин О..............лийн Б..............рыг өөрийн болоод гэр бүлийнхээ өмнөөс хохирогчоор оролцохыг зөвшөөрч оролцуулж байгаа...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 11-12),

 

3. Гэрч Э.Т..................ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Тухайн өдөр Мөнгөн бид хоёрыг хотоос Эмээлт орох гээд хуучин 22-ын товчоо руу машинтай явж байхад замын хойд талд төв засмал зам дагуу хоёр эмэгтэй гар өргөсөн. Тухайн үед машиныг Мөнгөн жолоодож явж байсан юм. Бид хоёрыг зогсоход нэг эмэгтэй нь 32 дугаар хороо орох гэсэн юм, дөхөөд бууж болох уу гэсэн. Машиндаа суулгаад явж байхад машин дотор нэг эмэгтэй нь одоо тэр С...............г гэгч “миний нэг зарах гэсэн газар байна, газар авах хүн байна уу” гэж хэлсэн. Мөнгөн бид хоёр үзье гэхэд тэр эмэгтэй замын хажууд тэгш газар байгаа, манай дүүгийн газар байгаа юм, дүү С...............гст байгаа, мөнгөний хэрэг болоод зарах гэж байгаа гэсэн. Бид хоёр үзье гээд замдаа явж байгаад ажлын газрынх нь харалдаа зам дээр машиныг зогсоолгосон. Машинаас бид хоёрыг дагуулж буулгаад зарах гэж байгаа газар маань энэ гээд замын урд талд засмал замын яг хажууд байгаа тэгш газрыг заагаад, энэ газар гэж заасан. Заасан тэр газрын баруун талд нь хашаагүй, модон байшин харагдаж байсан, зүүн талд төмөр хашаа харагдаж байсан, урд талд өндөр хүчдлийн шон харагдаж байсан. Тэр шонгоос наашаагаа энэ тэгш газар гэж хэлээд зааж өгсөн. Хамт явсан Мөнгөн хүртэл сонирхоод хамтарч авбал тал мөнгийг нь би гаргая гэж хэлж байсан юм. Тэгээд тэр хоёр эмэгтэйг ажилд дээр нь буулгаж өгсөн. Тэр орой нь би гэртээ хариад өөрийн худтайгаа уулзаад, их аятайхан газар байна гэхэд манай худ би газрыг авъя, чи дээр нь зоорь барь гэж хэлсэн. Бид тохиролцоод тэр зааж өгсөн газрыг нь даруйхан хөөцөлдөж эхэлсэн юм. Манай худ тэр С...............г гэх эмэгтэйтэй уулзахад нэг кадастрын зураг өгсөн гэсэн. Тэр дагуу нь манай худ О..............л, худийн найз Жагаа бид гурав кадастрын хүн аваад очиход, тэр заасан газар биш, өөр газар байсан. Би тэр эмэгтэй рүү утасдаад дуудахад тэр С...............г ирсэн. Би түүнд “чиний энэ зураг дээрх газар биш байна, зураг дээрх газар чинь уулын энгэр газар байна” гэхэд “наад зураг чинь биш байна, газрын албаныхан буруу зураг гаргасан байна, заримдаа буруу гараад байдаг юм” гэж хэлж байсан. Манай худад өгсөн нөгөө анхны кадастрын зургаа буцаагаад авсан. Миний “та нарт зарах гээд байгаа газар болохоор хэд хоногийн өмнө зааж өгсөн тэр газар чинь энэ шүү” гээд анх Мөнгөн бид хоёрт үзүүлж байсан газраа манай худ О..............л, Эрдэнэжаргал бид гуравт дахин хэлж зааж өгсөн юм. Тэр С...............г нь “хамаагүй би гэрчилгээний хамт кадастрын зургийг нь засаад өгчихье надад таньдаг хүмүүс зөндөө байгаа газрын гэрчилгээ гарахад кадастрын хамт засагдаад гараад ирнэ” гэж итгэлтэй хэлж байсан юм. Тэгээд бид ярьж тохиролцоод авахаар болсон.  Тэр эмэгтэй “та нар энэ газар дээрээ маргаашнаас эхлээд юмаа барьж эхэлж бай” гэж хэлж байсан юм. Түүнээс хойш бид тэр эмэгтэйд залилуулаад өнөөдрийг хүртэл өгсөн мөнгөө авч чадахгүй явж байна. О..............л овогтой Б..............р нь манай хүү Баясангуйгийн эхнэр нь байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-51),

 

4. Гэрч Ж.Мөнгөний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...С...............г гэдэг эмэгтэйг бол танихгүй. Тухайн үед 5 дугаар сарын эхээр байсан байх, би өөрийн машинаа бариад Т..................натай хамт хуучин 22-ын товчоо руу явж байхад хоёр эмэгтэй хүн гар өргөсөн, зогсооход “32 дугаар хороо орох гэж байгаа дөхөөд буух уу” гэхэд нь би тэр хоёрыг суулгаад хөдлөөд явж байсан. Замдаа машин дотор “та нар хаанахынх бэ” гэж бид хоёроос асуусан. Бид хоёр эмээлтийнх гэж хэлсэн. Тэгэхэд  “бид хоёр газар зарах гэж байгаа эмээлтийхэн газар сонирхоод байдаг, та хоёр газар үзэх үү” гэсэн. Хаана байдаг газар бэ гэхэд тэр эмэгтэй замдаа явж бай, одоохон замд замын хажууд ил байгаа гэсэн. Сонгинохайрхан дүүргийн аюулгүйн тойрог тойроод өнгөрч баруун тийш эмээлт рүү чиглэн явах замд ороод 32 дугаар хорооны харалдаа өнгөрч яваад замын хойд талд энд зогсчих гэж хэлсэн. Машинаа зогсоогоод машинаас буулгүй тэр хоёр эмэгтэйн нэг араас “зарах газар маань энэ байна, энэ цахилгааны төмөр шийтнээс баруун тийш баруун талын хашаагүй модон байшин хүртэл 1 га газар“ гэж зааж өгч байсан. Тэр зарна гэж зааж өгч байсан газар нь засмалын замын урд талын залгаа хашаагүй ил газар байсан юм. Түүнээс биш уулын энгэр газрын хажууд байгаа энэ, тэр газар гэж бол зааж өгөөгүй. Одоо ч тэр зааж өгсөн газарт нь ямар нэгэн хашаа байхгүй, нөгөө байшин хүртэл байж харагддаг юм. Тэр хоёр эмэгтэйн нэг нь тэр газраа зааж өгөөд бид хоёр тэр эмэгтэйг эргэж 32 дугаар хороон дээр буулгаж өгөөд эмээлт рүү явсан юм. Эхлээд би худалдах авах санааг гаргаж Т..................над “хэрэв худалдаж авах юм би хоёулаа хамтарч болох юм би тал мөнгийг гаргаж болох юм” гэж хэлж байсан. Т..................на дараа нь надад “би худтайгаа авахаар боллоо” гэж хэлж байсан. Тэгээд би сонирхохоо больсон юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53) ,

 

5. Гэрч Л.Эрдэнэжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Сар өдрийг сайн санахгүй байна, манай найз О..............л нь над руу утсаар яриад найз нь худтайгаа нийлээд газар авсан юм, миний машин өнөөдөр дугаар явдаггүй, гадагшаа гарч болдоггүй, чи машинтайгаа хүрээд ирээд ирээч гэсэн. Би машинаа асаагаад гэрээсээ гараад гэрт нь очиж түүнийг аваад Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны гадна байрлах кадастрийн зураг хийнэ гэсэн хаягтай газар орж зургаа үзүүлээд цэг тавиулах талаар ярьж тохирсон. Тэндээс нэг залууг багаж болон өөрийг нь аван Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байх түүний авсан гэх газар очиж кадастрийн зураг үзүүлээд цэгээ тавиулах гээд ажилдаа ороход анх С...............г гэх эмэгтэйн заасан газраас шал өөр замаас хол уулын бэл, толгод орсон, толгод дээрээ овоо босгосон газар нь цэг нь таарсан байхаар нь манай найз О..............л нь “энэ миний авах гэсэн газар биш байна, С...............г надад замын наад талын тэгш газрыг зааж өгсөн шүү дээ, энэ газар биш байна” гээд худ руугаа утасдсан. Газар зарсан гэх С...............г руу утасдаад “энэ чиний зааж өгсөн газар биш байна, энэ катастрийн зураг дээр байгаа газар нь уул, толгод орсон, овоо орсон, замаасаа хол газар байна, чи хаана байна хурдан хүрээд ир” гэж түүнд хэлсэн. Энэ хооронд О..............лийн худ нь ирсэн. С...............г нь нэг цаг гарангийн дараа ирэхэд манай найз О..............л “чиний энэ өгсөн зураг чинь биш байна энэ зураг дээр овоо, толгод, уул таарсан газар байна” гэж хэлэхэд С...............г нь миний хажууд намайг сонсож байхад О..............лд “энэ газрын албаныхан андуураад өөр газрын кадастрийн зураг өгчихсөн юм байна л даа” гэж хэлээд, “таны энэ кадастрийн зургийн учрыг олж өгье” гэж хэлсэн. Таны газар чинь тэр тэгш газар шүү дээ гээд анх манай найзад болон түүний худ хоёрт зааж өгсөн гэсэн газраа дахин зааж өгч байсныг би сонсоод хараад зогсож байсан юм.  Тэр газар уулын амаас зүүн хойшоо зүгээр гараараа заагаад хэлж зогсож байхыг би тэр үед тэд дэргэд хамт сонсоод зогсож байсан. Түүний хэлж ярьж байсныг санаж байна. Тэгэхэд энэ С...............г гэх “эмэгтэй уучлаарай, энэ газрын албаныхан андуураад өөр зураг өгчихсөн юм шиг байна, би наад зургийг чинь дор нь янзалж, солиод энэ тэгш газрын чинь зургийг гаргаад нэг дэх өдөр гэхэд бэлэн болгоод таньд өгнө санаа зоволтгүй, би энэ хороонд ажилладаг, энэ хавийн газраа би мэдэж байгаа” гэж хэлж яриад кадастрийн тэр зургийг авахад О..............лийн худ нь хажуунаас хоёулаа ийм газраар яах вэ ямар мал маллах гэж байгаа биш гэж хэлж байсан юм. Үүнээс хойш С...............г дээр О..............л бид хоёр ч удаа очиход С...............г гэх эмэгтэй “ах хүлээж бай өнөө маргаашгүй дүүргийн захирамж гарна, нөгөө зургийг чинь солиулах гээд өгчихсөн байгаа” гэж хэлээд явуулсан. Үүний дараа хэсэг байж байгаад О..............лийн хамт дахин гэрийнхэн үүдэнд очиж уулзаад О..............л нь С...............гд ахын дүү наад газар чинь бүтэхгүй бол мөнгөө эргүүлж авъя гэж түүнд хэлсэн. С...............г нь манай найз О..............лд таны кадастрийн зургийг Нийслэлийн газрын албаны мэдээллийн санд оруулах гээд өгчихсөн байгаа гэсэн. Тэр үед бид хоёрын дэргэд нэг утас руу залгаад эмэгтэй хүнтэй яриад “нөгөө юм чинь юу болж байна” гэж хэлэхэд цаад хүн нь “чи чинь яасан ядаргаатай юм бэ, тэгж байгаад болно шүү дээ” гэж хэлж байхыг нь С...............г утасныхаа чанга яригч дээр тавьж байгаад бид хоёрт сонсгосон юм. Тэгээд манай найз энэ газрын асуудал хурдан шийдэгдэхгүй бол мөнгөө авна шүү гэж хэлсэн. С...............г нь “миний ард газрын албаныхан байдаг, энэ мөнгийг газрын албаныханд өгсөн, би зөвхөн 5.000.000 төгрөгийг шагналд авсан” гэж хэлж байсан юм.  Сураг сонсоход болно, бүтнэ гээд хуураад яваад байсан юм шиг байсан. Өнөө маргаашгүй бүтнэ гээд янз бүрийн арга сүвэгчлээд залилаад яваад байсан юм шиг байсан. Түүнээс хойш сураг сонсох нь С...............г нь хуурч мэхлэн өнөөг хүртэл яваад олдохгүй байгаа гэж сонсож байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45),

 

6. Гэрч Г.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2017 оны 04 дүгээр сарын сүүлээр, ...баруун турууны автобусанд сууж явж байгаад Сонгинохайрхан худалдааны төвийн тойрог дээр автобуснаас буугаад хороо руу явах гээд алхаж байхад Б.С...............г худалдааны төвийн дэлгүүрээс гарч ирж тааралдсан.  С...............г нь “хаана хүрэх билээ” гэхэд би “хороо орох гэж байна” гэхэд С...............г нь хамт явъя гээд, эндээс гар өргөөд замын унаанд дайгдаад буучихъя гэсэн. С...............г гар өргөхөд нэг машин шууд зогсоод хаана хүрэх талаар асуухад “эмээлт рүү явж байна, хороо ороод буучихъя” гэхэд тэг гээд машиндаа суулгаад хөдлөөд явсан. Замд “та нар энэ хороонд юу хийдэг билээ” гэхэд С...............г нь энэ хороонд ажилладаг гэж хэлж байсан. Тэр хүмүүс бид хоёрыг ажилладаг байх гэж ойлгосон байх, би бол дуугараагүй суугаад явж байсан. Тэр гурав юм ярьж явж байгаад газрын талаар хэн нэгэн ярьсан байх, хэн ярьсан талаар би сайн сонсоогүй. Явж байгаад “аль газар билээ гэж машин барьж явсан залуу асуусан.  Тэр залуу “аль газар бэ, хаашаа эргэх билээ” гэж асуугаад хоорондоо яриад явж байсан. Хороо эргээд явж байгаа замд түр зогсоод бүтэн эргээд зогсоход машинаас аль аль нь буугаагүй. С...............г машин дотроос энэ газар гэж хэлээд машин дотроос зааж өгч байсан. Миний хажууд энэ газар гэж хэлж байсан. Түүнээс биш нэг их хол бол заагаагүй, тэр хүмүүс нь утсаа өгчих гээд хэлэхэд С...............г нь дугаараа өгч байсан. Тэндээс хөдлөөд бид хоёрыг хороон дээр хүргэж өгөөд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-57),

 

7. Гэрч Ю.О..............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Би Б............ди овогтой С...............г гэгч эмэгтэйг бол зүс мэднэ, түүнээс биш нэг их сайн танихгүй. Намайг хааяа 32 дугаар хороонд очих үед хороон дээр л байж байдаг юм. Ямар нэгэн ажил хэргийн холбоо бол байхгүй. О..............л овогтой Б..............р гэх эмэгтэй бүр ч танихгүй.

2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн О.Б..............р нь Бямбадоржийн Батбаатарын дүүргийн засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан, гэрчилгээг шилжүүлүүлэхээр гэрээ байгуулан орж ирсэн. Тухайн газар эзэмших, эрх шилжүүлэх асуудлыг итгэмжлэл олгон иргэн Б.С...............г нь хөөцөлдөж байсан. Тухайн газрыг нэр шилжүүлэх боломжгүй, мөн газрын төлбөрөө удаан хугацаагаар төлөөгүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй талаар мэдэгдэж эрх шилжүүлэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар Б.С...............гд хэлэхэд Б.С...............г нь Нийслэлийн газрын албанд удаа дараа гомдол гаргаж газар эзэмших, эрх шилжүүлэх хүсэлтээ манай албанд хүргүүлсэн. Түүний хүсэлтийг Нийслэлийн газрын албаны газар ашиглалт бүртгэлийн ахлах мэргэжилтэн Шижир нь хүчингүй болгох захирамж гараагүй учраас гаргасан зөрчлийг арилгуулаад эрх шилжүүлэх материалыг хүлээн ав гэсний үндсэн дээр би материалыг хүлээн авч үзээд, төлбөрийн байцаагч Г.Наранцэцэг руу явуулахад байцаагч нь төлбөр төлүүлэхгүй, хүчингүй болгуулах гэж байгаа гэж хэлээд материалыг буцаасан байдаг. Гэтэл Б.С...............г нь нэхэмжлэл өгөөгүй байхад гэрээний дагуу төлөөгүй удсан төлбөрөө дур мэдэн нэг дор 5.313.600 төгрөгийг тушаасан байдаг. Газрын төлбөр төлсөн баримтаа аваад ирэхэд нь уг материалыг бичиг хэргээр дамжуулан би хүлээн авсан. Дүүргийн засаг даргын дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хуралд танилцуулсан. Уг дэд зөвлөлийн хурлаас гарсан дүгнэлтээр газраа одоо хүртэл эзэмшээгүй байгаа зөрчлийг арилгуулан хашаа барих асуудлыг хурлын шийдвэрээр надад даалгасны үндсэн дээр би О.Б..............рын ээж гэх эмэгтэй хүн тухайн үед манай албан дээр ирж надтай уулзсан. Тэр үед нь би хашаа бариагүй тохиолдолд газар эзэмших, эрх шилжүүлэх боломжгүй байна гэж тайлбарлаж хэлсэн. Үүний дараа энэ хүмүүс нь газраа очиж үзээд энэ миний авах ёстой газар биш байна гэж хэлээд надтай ирж уулзаад маргаан үүсгэж байсан юм. Сүүлд 09 дүгээр сард О.Б..............р нь ээжтэйгээ ирж уулзаад танай энэ кадастрын зургийн мэдээллийн санд байгаа энэ газар нь бишээ, газар шилжүүлэх гэрээ хийсэн хүн чинь анх бидэнд өөр газар үзүүлж байсан юм гэж хэлэхэд нь би тэр хүмүүст гэрээ хийсэн хүн чинь ямар газар үзүүлснийг би мэдэхгүй, гэрээ хийсэн газар чинь энэ байна гээд зургийг нь үзүүлэхэд тэр хүмүүс ямар нэгэн юм бол дуугараагүй. Гэрээний зураг чинь бол тэр анх гэрээ хийсэн хүн чинь та нарыг хуурч мэхэлсэн бол хуулийн байгууллагаар шалгуул гээд явсан юм. Үүнээс хойш бол Б.С...............г болон энэ газар авах гэж байсан хүмүүсийн хэн ч ирээгүй. С...............г бол анх энэ газрыг хүчингүй болгуулах жагсаалтанд орчихсон байхад Нийслэл болон дүүрэгт гомдол гаргаж байгаад төлбөрийг сайн дураараа төлсөн байдаг. Тухайн ямар нэгэн газрын төлбөрийн нэхэмжлэл өгөөгүй байхад өөрөө сайн дураараа газар авах гэж байгаа хүмүүсийг хуурч мэхлэн, өөрийн газар мэт итгэл төрүүлж байгаад энэ газрын төлбөрийг төл гэж хэлээгүй байхад хүчээр төлүүлсэн байна. Түүнээс хойш хэрүүл хийгээд байсан Б.С...............г нь нэг ч удаа газрын албанаар ирж асууж сураглаж яваагүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 37-39),

 

8. Гэрч Б.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18000 м2 талбайтай эзэмшлийн газрыг манай хадам аав Д.А..............л 2015 оны үед миний нэр дээр гэрчилгээг гаргуулж авч байсан. Тэгээд би тэр газрыг нэг удаа хадам аавтай хажуугаар нь явж өнгөрөхдөө заалгаж харж байсан. Тэр газар нь замаасаа зүүн урагш 500 метрээс 1 киломтер орчим зайд уулын бэлд байрлалтай газар байсан. Гэхдээ энэ газар нь миний нэр дээр гэрчилгээ нь бичигдсэн болохоос хадам аав А..............лийн газар байсан. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын үед шиг санаж байна, манай хадам аав А..............л нэг өдөр хэлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг хүн авах гэж байгаа юм байна, чи энэ хүнтэй утсаар ярьж уулзаад итгэмжлэлийг нь хийгээд өгчих гэхээр нь би аавын өгсөн утасны дугаараар залгаж Т..............л гэх хүнтэй ярихад тэрээр мөн нэг утасны дугаар өгөөд чи энэ утсаар яриад итгэмжлэл хийгээд өгчихээрэй гэхээр нь би Т..............лын өгсөн утасны дугаар руу залгаж С...............г гэх эмэгтэйтэй утсаар ярьж баруун дөрвөн зам дээр уулзаад нотариатын газарт очиж би итгэмжлэл хийж өгч байсан. ...Би энэ газрыг хэнд, хэдэн төгрөгөөр зарсан, ямар ашиг олсон эсэх талаар мэдэх зүйл байхгүй, би ямар ч мөнгө төгрөг аваагүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 16-18) ,

 

9. Гэрч М.А............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Би Хаан банкнд 5084111208 дугаарын данс эзэмшдэг. Миний Хаан банкны карт манай эхнэр С...............гд байдаг болохоор би тэр бүр картаа өөр дээрээ байлгадаггүй. ...миний Хаан банкны карт манай эхнэр С...............гд байдаг байсан болохоор 10.000.000 төгрөгийн орлого миний дансанд орсон эсэхийг тухайн үед нь мэдээгүй. Дараа нь би дансны хуулгаа юманд хэрэглэхээр болоод Хаан банкнаас дансныхаа хуулгыг авахад 2017 оны 5 дугаар сард 10.000.000 төгрөгийн орлого орсон байхаар нь эхнэр С...............гос  асуухад Т..............л газар заруулаад тэгээд урьдчилгаа болох 10.000.000 төгрөгийг түр хийсэн юм гэж байсан. Харин хэзээ хэрхэн юунд зарцуулсан эсэхийг би мэдэхгүй. Эхнэр Б.С...............г ярьж байхдаа энэ мөнгөнөөс банкны зээлийнхээ эргэн төлөлтөнд хэдэн төгрөг өгөөд бусад мөнгийг нь Т..............лд өгсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 13-15) ,

 

10. Д.Т..............лын

- гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны зун байх, 32 дугаар хорооны хэсгийн ахлагч Б.С...............г нь надтай тааралдаад хайрханы шил дээр байгаа 1 га 800 метр кв газар чинь байгаа юу гэж асууж байсан. Би түүнд байгаа гэж хэлсэн. Тэр надад түүгээр хүмүүс яваад газар асуугаад байна, чи зарах уу гэж асуусан, би зарна гэхэд бичиг баримтыг нь канондаад өгөөч гэхэд нь би Б.С...............гд уг газрын бичиг баримтыг канондож өгсөн. Тухайн үед би С...............гд мөн уг газрын бичгийг эх хувиар нь өгсөн, байлгаж байгаад буцаан авсан. Энэ хооронд уг газар зарагдаагүй байсан. Гэтэл 2017 оны 05 дугаар сард С...............г над руу утасдаад танай уг газар зарагдахаар боллоо, хүн авах гэж байна, үзүүлэх хэрэгтэй байна, 35.000.000 төгрөгөөр авъя гээд байна газрын төлбөр нь энэ 35.000.000 төгрөгөөс хасагдана гэж байна гэж надад утсаар хэлсэн. Б.С...............гд би ганцаараа шийдэхгүй, ах руугаа ярьж байж шийд хэлье гэж хэлсэн. Үүний дараа би А..............л гэх ах руугаа яриад 35.000.000 төгрөгөөр хүн авъя гээд байна, газрын төлбөр нь уг мөнгөн дүнгээс хасагдана гээд байна гэхэд, ах А..............л 3-4 жил болсон, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, хэлж байгаа мөнгөнд нь өгчих гэж надад хэлсэн. Би А..............л ахад тэр хүн зараад надад шагнал өгнө биз дээ, зүгээр байхгүй юм байгаа юм биз дээ гэж нэмж хэлээд байна гэхэд, А..............л хүн зарж өгч байгаа бол миний дүү өөрөө зохицуулаад ...өөрөө мэд гэж надад хэлсэн. Би С...............гд наад авах гэж байгаа мөнгөн дүнгээс нь газрын төлбөрыг хасаад зар гэж түүнд хэлсэн. Гэтэл газрын төлбөр нь 5,600,000 болж байна гэхэд нь би тэг тэг гэж хэлж байсан  С...............г надад уг газрыг зарах итгэмжлэл хийгээд өг гэж хэлж байсан. Үүнийх нь дагуу А..............л ахад хэлэхэд өөрийн хүргэн Батбаатарыг явуулан итгэмжлэл хийж өгсөн байдаг юм. Итгэмжлэл хийлгэсний дараа С...............г нь над руу утасдаад итгэмжлэл хийлгэчихлээ, удахгүй зарчихна гэж хэлж байсан. Тэгэж хэлснээс хойш нэг их удалгүй С...............г утасдаад 35.000.000 төгрөгөөр авна гээд байна газрын төлбөрт 5.600.000 төгрөгийг өглөө гэж хэлсэн. Би дүүрэг дээр ирэхэд С...............г нь газрын төлбөрөө тушаасан мөнгөн баримтыг надад үзүүлсэн. Би нөгөө газар авах хүмүүс чинь хаана байна гэхэд С...............г нь надад энэ цагаан машин дотор байгаа гэж зааж хэлж байсан. Чи уулзаад хэрэггүй машиндаа байж бай, би мөнгөө аваад очъё гэхэд нь би машиндаа сууж байхад удалгүй Б.С...............г уг жижиг цагаан өнгийн суудлын машинаас хар гялгар тортой юм бариад бууж ирэн эхлээд өөрийнхөө машин дээр очоод машиндаа орж суугаад хэсэг байж байгаад над руу утасдахад нь би түүнд “би чамайг харж байна” гэхэд С...............г нь машинаасаа бууж ирээд надтай уулзаад манай нөхөрт битгий юм яриарай чи надад 5.000.000 төгрөг зээлээч гэхэд нь би түүнд “би мэдэхгүй асууж байж болъё” гэсэн. Түүний машинд суухад Б.С...............г нь надад ууттай мөнгө гаргаж өгөөд надад май гэхэд нь би торны амыг сөхөж үзэхэд дотор нь боодолтой 20,000-ын дэвсгэрт 10 боодол, 20.000.000 төгрөг, 5000-тын дэвсгэрт 10 боодол 5.000.000 төгрөг, 20.000-тын дэвсгэрт хоёр боодол 4.000.000 сая төгрөг байсан. Надад газрын төлбөрын үлдэгдэл гэж 390.000 төгрөг өгсөн.  10000 төгрөгийг би үрчихсэн гэж хэлж байсан юм. Тэгээд би мөнгөө аваад Б.С...............гд баярлалаа гээд 2.000.000 төгрөг бэлнээр өгөөд явсан. Түүнээс авсан мөнгөө би ах А..............лийн гэрт очиж нөгөө газар зарагдлаа газрын төлбөрт 5.600.000 төгрөг тушаасан байна гэж хэлээд 27.000.000 төгрөг гээд өгсөн. А..............л ах надад өөрөө 7.000.000 төгрөг тоолж өгсөн юм.

Үүнээс хойш Б.С...............г нь над руу байнга утасдаад таван сая төгрөг зээлээч гэж хэлээд байсан, би боломж байхгүй гэхэд ядахдаа 1.000.000 өгөөч гэсэн. Би түүний данс руу хийе гэхэд нь тэр өөрийн дансаа өгөөгүй, өөр данс өгсөн. Би мөнгийг нь хийх гэхэд банкны хүн энэ данс чинь шүүхийн данс байна гэсэн. Би С...............г руу утасдаад энэ данс чинь чинийх биш байна, шүүхийн данс байна гэж лавлаж асуухад манай эгч шүүхэд өртэй байгаа юм гадагшаа явах гэхэд өр төлөх хэрэгтэй байгаа гэсэн энэ данс руу хийж болно гэхээр нь би Энхжин худалдааны төвийн замын өмнөх Хаан банкнаас уг мөнгийг шилжүүлсэн юм. ...Б.С...............г надад 35.000.000 сая төгрөгөөр зарагдлаа гэж хэлээд 29.000.000 төгрөгийг өөрийнхөө машинд суулгаж байгаад нөхрийнхөө хажууд өгсөн юм. Би түүнээс тоолж аваад баярлалаа гээд 2.000.000 төгрөг өгөөд машинаас нь буугаад явсан юм. Түүнээс биш тэр надад 39.650.000 төгрөг бол бэлнээр өгөөгүй. Тэр өөрөө залилан хийж зарах ёстой үзүүлсэн газрыг заралгүй, өөр газар үзүүлж бусдыг залилан мэхэлсэн байна. ...С...............г руу залгаад чи юун 45,000,00 төгрөг яриад байгаа юм, чи надад 35.000.000 сая төгрөгөөр зарагдсан, газрын төлбөрт 5.600.000 төгрөг төлсөн гэж хэлээд 29.390.000 төгрөг өгөө биздээ гэхэд аан, аан гэж юм ярилгүй ээдэрч байгаад утсаа салгасан.  Би Б.С...............гд зарах газраа өөрийг нь дагуулаад ...очин энэ газрыг зарах гэсэн юм гэж түүнд харуулан зааж өгч байсан юм. Тэр үед цас ороод өвөл цаг байсан. Хавар нь Б.С...............г өөрийнхөө машинтай, би өөрийнхөө машинтай цугтаа очиж гадас зоосон цэгүүдийг нь бүгдийг нь зааж өгч байсан юм. Тэр энэ бүгдийг өөрийн биеэр харсан, өөрөө мэдэж байгаа, түүнээс би 32 дугаар хорооны өмнөх баруун аймаг руу явах засмалын урд талд байх газрыг бол би мэдэхгүй, түүнд тийм газар зараад өгөөч гэж хэлж зааж өгч байгаагүй. Тэр худал хэлж байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26-29),

- иргэний хариуцагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би С...............гд замын хажуугийн газар гэж хэзээ ч зааж өгч байгаагүй. Тэр өөрөө мэдэхийн дээдээр мэдэж байгаа. А..............л ахын хүргэний нэр дээр байгаа газрыг бол мэдэж байгаа, одоо болохоор өөрөө мэдэн будилаад намайг энэ газрыг зааж өгсөн гэж хэлэх гээд гүжирдэж байна. А..............л ахын газрын гэрчилгээний нэрээр С...............г нь өөрөө энэ газар гэж зааж өгөн залилан мэхэлж, жүжиг тавьж бусдыг залилан мэхэлсэн байна гэж би бодож байна. Би А..............л ахаас 7.000.000 төгрөг авсан. Энэ авсан мөнгөө өөрөө төлнө, авсан үнэн болохоор төлнө. ...С...............гос авсан 29.000.000 төгрөгний 2.000.000 төгрөгийг Б.С...............гд шагнал гэж өгсөн юм, үлдсэн 27.000.000 төгрөгийг бол төлж барагдуулна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

 

11. Иргэний хариуцагч Д.А..............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны үед байх, Сонгинохайрхан дүүргийн 32 хороо, Сонгинохайрхан уулын баруун дөрөлж гэх газар 18000 м2 газрыг 5 жилийн хугацаатай авсан. ...Т..............лд Дөрөлж уулын бэлд газар байгаа шүү авах хүн байвал сураглаж байгаарай гэж л хэлж байсан. Уг газрыг анх бол би өөрийн нэр дээрээ аваагүй, хүргэн Бямбадорж овогтой Батбаатарын нэр дээр газрын гэрчилгээгээ гаргуулж авсан юм. Өөрийн нэр дээр бол би гэрчилгээ аваагүй байсан юм. ...2017 оны 05 сард Т..............л гэнэт “хүн газар авахаар боллоо” гэхэд нь хэдээр авах гэж байгаа талаар нь асуухад Т..............л 35.000.000 төгрөгөөр худалдаж авна гэнэ гэж хэлсэн. Би тэг тэг гэж хэлээд би өөрөө бол очоогүй, хүргэн Б.Батбаатарыг явуулсан. Т..............лд бол итгэмжлэл хийж өгөөгүй. С...............г гэж эмэгтэй ирж байна, тэр хүнд итгэмжлэл хийж өглөө гэж хүргэн хэлж байсан. Хүргэн бол нэг ч төгрөг аваагүй, хэдэн төгрөгөөр зарсан талаар бол мэдэхгүй явж байгаа. ...Итгэмжпэл хийж өгснөөс хойш хэд хоногийн дараа Т..............л газрын төлбөрийн мөнгө энэ 35.000.000 төгрөгөөс хасагдах юм байна гэж хэлсэн. ..Тэр өдрөө Т..............л манай гэрийн гадаа ирээд намайг дуудаад би гарч очиход С...............гд шагналд 2.000.000 төгрөг өгсөн. Би өөрөө 7.000.000 төгрөг авлаа гэж хэлээд надад бэлнээр 20.000.000 төгрөг өгсөн. Т..............л бол 7.300.000 төгрөг авсан байх, газрын төлбөрын мөнгө төлөөд үлдсэн задгай хэдэн зуун төгрөгийг Т..............л мартаад авсан байсныг сүүлд надад өөрөө хэлж байсан юм. Т..............л С...............г хоёрын дунд хэдэн төгрөгний асуудал байгаа талаар мэдэх юм алга. С...............г гэж нэрийг сонсож байснаас биш царайг бол нэг ч удаа харж байгаагүй. С............гийг Т..............л тухайн үед манай хороонд ажилладаг юм, таньдаг мэддэг гэж хэлж байсан. Тухайн үед авсан 20.000.000 дээрээ газрын төлбөрт төлөгдсөн 6.000.000 төгрөгийг нэмж 26.000.000 төгрөгийг 5 сарын эхээр төлж барагдуулна. Ямар ч байсан миний газар зарагдаагүй болохоор тэр авсан бүх мөнгөө шүүх хурлаас өмнө төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22),

- “...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай газар нь миний хүү Батбаатарын нэр дээр бүртгэлтэй байсан. Гэхдээ уг газрыг би авч хүү Батбаатарын нэр дээр бүртгүүлж гэрчилгээ гаргуулснаас өөрөөр ямар нэгэн оролцоо түүнд байхгүй. Батбаатар энэ газрын талаар болон хэнд, хэрхэн худалдсан, газрын төлбөр төлсөн эсэх талаар ямар ч зүйлийг мэдэхгүй. Тиймээс Батбаатар хэрэгт иргэний хариуцагч болох ёсгүй гэж бодож байна. Учир нь би өөрөө газрыг заруулж тодорхой хэмжээний мөнгө төгрөг авсан болохоор өөрийн авсан мөнгө болон газрын төлбөр болох 5.313.600 төгрөгийг би хариуцаж төлөх юм. ...Т..............л надад 20.000.000 төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. С...............гд 2.000.000 төгрөгийг өглөө, өөртөө 7.000.000 төгрөг авлаа гэж байсан. ...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 19-20),

 

12. Шүүгдэгч Б.С............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны үед Т..............лаас энэ газрын бичгийг аваад зарах гэж хүмүүст үзүүлж байсан юм. Тухайн үед бол зарагдаагүй бөгөөд өөр дээрээ байлгаж байхад Т..............л нь газрын бичгээ эргүүлэн буцаан авч байсан юм. Түүнээс хойш Т..............л нь энэ газар зарагдахгүй байна, чамаас хүн амьтан асууж ирвэл, чи зараад өгөхийн бол өөрт чинь 10 хувийг өгнө гэж хэлж байсан. Тухайн үед Т..............лаас уг газрын кадастрын зургийн хуулбарыг канондаж аваад өөрт байлгаж байсан. Энэ хугацаа нь нэг жил гаран өнгөрсөн. 2017 оны 04 дүгээр сарын дунд үе байсан байх, 32 дугаар хороонд байрлах ажил дээрээсээ гараад Сонгинохайрхан худалдааны төв ороод юм аваад эргэж гараад зам дээрээс гар өргөхөд хар өнгийн суудлын жижиг тэрэг ирж зогсоход би зам дөхөөд бууя гэхэд тэг гэсэн. Машинд суугаад явж байхад жолооч нь надаас “чи эндхийн хүн үү” гэхэд би тийм гэсэн. Жолооч ах энэ хавьд зарах газар байна уу гэсэн. Намайг 32 дугаар хорооны үүдэнд буулгаад миний утсыг бичиж аваад явсан. Маргааш нь над руу 99390472 дугаарын утаснаас залгаад “нөгөө газрыг сонирхож үзэж болох уу” гэхэд би тэг тэг би өчигдөрийн буусан газраа байна гэсэн. 2 цагийн дараа ажлын гадаа ирчихлээ гэж хэлсэн. Би ажлаасаа гадаа машинд суугаад хамт явж тэр зарах гэж байгаа газрыг үзүүлэхэд тэр хүмүүс машин оролцуулж болох уу гэсэн. Би тэр хүмүүст ямар ч гэсэн цаад хүмүүстэй хэлье, асууя гэсэн. Өмнө надтай машинд тааралдаж байсан Өвөрмонгол хүнээс гадна хоёр монгол 40 гаран насны эрэгтэй хүмүүс байсан. Үүнээс хойш гурав дөрөв хоногийн дараа над руу 99994610 гэсэн дугаараас залгаад газрыг чинь үзэх гэсийн манай Өвөрмонгол хүн урагшаа хятад явчихсан байгаа, чиний газрыг сонирхоод авахаар болсон бичиг баримт чинь байгаа бол хот руу аваад ороод ир, ах нь наад бичиг баримтыг чинь шалгаж үзье, хоёулаа ямар ч байсан уулзъя гэсэн. Тэр өдрөө би орж чадаагүй. Энэ үед Т..............л руу утасдаад нөгөө газрыг чинь хүн авъя гэж байна гэж  хэлэхэд Т..............л надад манай хамаатны хүүхдийн нэр дээр итгэмжлэх хийгээд өгье заруул чиний 10 хувийг би өгнө гэсэн. Ажлаасаа гараад хот руу орж хүүхдийн 100-ын тэнд төв Хаан банкны үүдэнд хүлээн зогсож байхад 20 гаран насны залуу ирээд “эгчээ таныг С...............го гэдэг үү” гэхэд би тийм гэсэн. Тэгээд Хаан банкны хажуугийн хаалгаар орж хоёр давхарт гарч нотариатаар батлуулсан итгэмжлэл хийж өгсөн. Тэр залуу тэгээд яваад өгсөн. Би итгэмжлэлээ авсан. Маргааш нь О..............л гэх ах над руу залгаад бичиг баримтаа аваад ир уулзъя, таньдаг газраараа шалгуулна гэсэн. Би газрын гэрчилгээ, газрын кадастрын зургаа хийлгэсэн итгэмжлэлээ аваад Саппоро дээр очиход байгаагүй. Нилээн удаан хүлээсний эцэст ирээд уулзаад, 49 сая төгрөгөөр өгчих гэж шууд тулгаж хэлсэн. Тэр үед би тулгамдаад тэг тэг гэж О..............л гэх ахад зөвшөөрсөн. Намайг дагуулаад нотариат ороод бичиг баримтыг шалгуулаад худалдан авахад болох нуу гэж шалгуулсан. Итгэмжлэлийг үзээд намайг иргэний үнэмлэхээ гаргаад ир гэсэн. Нотаритаар батлуулан гэрээгээ хийгээд бичиг баримтаа аваад гараад явахад нь би О..............л гэх ахад надад ядаж эхлээд урьдчилгаа мөнгөө өгөхгүй муу гэсэн. О..............л гэх ах за би хүүхэд рүүгээ яръя гээд хэлээд, дараа нь чи ямар ч байсан явж бай гэж хэлсэн. Манай нөхөр Мөнхбатын А............рын Хаан банкны 5084111208 дансны дугаар бичиж авч үлдээд бүх бичиг баримтыг авч үлдсэн. Би тэр хүнээс салаад явсан ба, нэг цаг гарангийн дараа нөхөр Мөнхбатын А............рын данс руу 10.000.000 төгрөг шилжин орж ирсэн юм. Үүнээс гурав дөрөв хоногийн дараа Сонгинохайрхан дүүргийн газрын албаны үүдэн дээр уулзаад үлдэгдэл 39.000.000 төгрөгөө бэлнээр авч ирээд газрын алба бичиг баримтаа хүлээн авлаа асуудалгүй гэсэн бичиг өгдөг. Тэгэхээр нь ах нь мөнгө өгнө гэсэн. Би О..............лийг дагуулж ороод бичиг баримтаа газрын албаны бичиг баримт хүлээн авдаг эмэгтэй хүнд үзүүлэхэд хороо хариуцсан байцаагчтайгаа уулзаад ир гээд явуулсан. 32 дугаар хороо хариуцсан байцаагч О..............л дээр явж очин бичиг баримтаа үзүүлэхэд байцаагч О..............л газрын татвараа төлөөгүй байна татвар хариуцсан байцаагч дээрээ очоод ир гэхэд хариуцсан эмэгтэй байцаагч дээр очиход 5.000.000 төгрөг тушаа гэсэн. О..............л гэх ахыг дагуулж гараад Лабораторын хажууд байдаг Улаанбаатар банкинд тушаагаад буцаж ирээд бичиг хэргийн эмэгтэйд бичиг баримтаа өгөөд явсан. Хэд хоногийн дараа О..............лийн охин Б..............рын нэр дээр гарна гэсэн бичгийг, бичиг хэргийн эмэгтэй хийж өгсөн. О..............л бид хоёр газрын албанаас гарч О..............лийн машинд сууж байгаад 33.000.000 төгрөг хүлээн авч, тэр О..............л гэх ах надад хүлээлгэн өгөөд явсан. Авсан мөнгөө тэр дор нь Т..............лд өгөхдөө өмнө нь урьдчилгаа гэж авсан 10.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг данснаас бэлнээр авч 33.000.000 төгрөг дээр нэмж 39.650.000 төгрөг болгож өгсөн. Т..............л надад тэр авсан мөнгөнөөсөө надад баярлалаа гэж 2.000.0000 төгрөг өгсөн юм. Тэгээд Т..............л мөнгөө аваад явсан. ...Т..............лыг дуудаж түүнд 39.000.000 тоолж өгөөд түүнээс надад 2.000.000 төгрөг шагнал гэж надад өгсөн юм. ...Энэ газрыг зараад нийт 6.000.000 төгрөгний ашиг гаргаж авсан юм. Түүнээс биш би өөр мөнгө төгрөг бол аваагүй. ...Би тухайн үед газар зарахаар болоод өөрийн нөхрийн данс руу эхлээд 10,000,000 төгрөг хийлгэсэн юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65-71),

 

13. Хохирогч О.Б..............рын эцэг нь Б.О..............л болох тухай төрөл садангийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 21), Б.С............гын /Gazar гэж тэмдэглэсэн/ 95006392 дугаарын утаснаас  О.Б..............рын 99085967 дугаарын утас  руу илгээсэн мессэж буюу захидлуудын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 117-1893 дугаар тал ),

 

14. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Уулын дөрөлж хаягт байрших 18000 мкв газрыг 5 жилийн хугацаагаар аж ахуйн зориулалтаар Б.Батбаатарт эзэмшүүлэх тухай 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгогдсон 000517397 дугаартай гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 185-186, 197), Б.Батбаатарын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дөрөлж гудамж дахь газрын байршлын кадастрын зураг (хавтаст хэргийн 191, 199, 200), 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албатай газрын төлбөрийн 5,313,600 төгрөгийн тооцоог нийлсэн акт (хавтаст хэргийн 198), 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр  Батбаатар, С...............г нарын хооронд хийгдсэн  итгэмжлэл (хавтаст хэргийн 196), 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Б.Батбаатар, Б.С...............г нараас О.Б..............рт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Уулын дөрөлж тоот хаягт байрлах аж ахуйн зориулалттай 18000 мкв газрын эрх шилжүүлэх гэрээ (хавтаст хэргийн 194),

 

15. Шүүгдэгч Б.С............гийн нөхөр М.А............рын Хаан банкинд эзэмшдэг дансны хуулга дахь /2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр газрын үнэ урьдчилгаа 10.000.0000 төгрөг шилжүүлсэн тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 73),

 

16. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 88, 87), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 97, 99) ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 114), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 115-116) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.С............гийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг.

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр нь гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: Анх цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан хүн нь иргэн С.О.................г байдаг ба энэ хэрэгт хохирогчийг зөв тогтоогоогүй байна. Мөн газар худалдан авах ажиллагаанд оролцсон иргэн Б.О..............л нь нас барсан байх ба түүний охин О.Б..............р нь шууд хохирогч болох эрх зүйн үндэслэлгүй, тус этгээд нь хохирлоо барагдуулах тухай мэдүүлэг өгөөгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд зааснаар хохирогч нас барсан бол хууль ёсны төлөөлөгч тогтоох талаар заасан байтал хохирогчийг буруу тогтоосноор үндэслэлгүйгээр хөрөнгөжих үр дагавар гарах магадлалтай тул хохирогчийг зайлшгүй зөв тогтоох нь чухал байна.

Мөн хэрэгт цугларсан баримтаар Д.А..............л, Д.Т..............л, Б.С...............г нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа явагдсан байдаг. Тухайн зарна гэсэн гэх газрын байрлалын талаар талууд маргадаг тул энэ талаар мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийж төөрөгдлийг арилгаж залилангийн хэрэг үйлдэгдсэн үү гэдгийг тодорхой болгох ажиллагааг хийгээгүй. Түүнчлэн иргэн Б.Батбаатарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох эсэх асуудлыг шийдвэрлээгүй. Нөгөө талаас газрын хууль ёсны эзэмшигч Б.Батбаатар газрын төлбөрийг төлөөгүй, түүний өмнөөс Б.С...............г газрын төлбөрийг төлсөн байхад төлбөрийн асуудлыг нэг мөр тогтоогоогүй зэрэг ажиллагаа дутуу зэрэг үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах санал дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

 

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.С...............гд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.С...............г нь иргэн Э.Т..................нын машинд сууж хүргүүлэх явцдаа “миний нэг зарах гэсэн газар байгаа, замын хажууд тэгш газар байгаа, худалдан авах хүн байна уу, манай дүүгийн газар байгаа юм, дүү С...............гс улсад байдаг, мөнгө хэрэгтэй болоод зарах гэж байгаа юм” гэж хэлснийг Э.Т..................на нь өөрийн худ болох буюу хохирогч О.Б..............рын эцэг Б.О..............л /нас барсан/-д хэлж, Б.О..............л нь газрыг худалдан авахаар болж Б.С...............гтой ярихад  Б.С...............г нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, тус хорооны байрны харалдаа байрлах засмал замын дагуу тэгш газрыг зааж, өөр газрын кадастрын зураг буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Уулын дөрөлж гэх хазгай байрлалтай газрын кадастрын зургийг үзүүлсэн байна. Үүний дараа хохирогчийн эцэг Б.О..............лээс чиний зааж өгсөн газар кадастрын зураг дээрх газар биш байна гэдгийг хэлэхэд Б.С...............г нь газрын албаныхан буруу зураг гаргасан байна, заримдаа буруу гаргаад байдаг юм, миний зарах гэж байгаа газар бол та нарт анх үзүүлсэн газар гээд дахин эхний үзүүлсэн замын хажуу дахь тэгш газрыг үзүүлэх зэргээр хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан шунахай сэдэлтээр иргэн Б.О..............лээс газрын төлбөр гэж Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 39.000.000 төгрөг, нийт 49.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

-хохирогч О.Б..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....манай хадам Т..................на ирээд сая наашаа явж байсан чинь замын хажууд нэг эмэгтэй гар өргөхөөр нь зогстол газар авах уу гэж асуухаар нь тухайн газрыг нь очиж үзлээ, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эмээлт”-ийн орчимд яг төв замын хажууд том газар байна, авна гэж ярьсан. Би өөрийн төрсөн эцэг Б.О..............л рүү залгаж хадам аав хямдхан гайгүй газар олсон гэж яриад байна, та асуугаад үз гэж хэлсэн. ...2-3 хоногийн дараа манай аав, хадам аав хоёр нөгөө газрыг нь үзэхээр явж, С...............г гэх газар зарна гэж байсан эмэйгтэйтэй уулзаад газрыг нь очиж үзээд аав худалдаж авахаар болсон. Бямбадорж овогтой Батбаатарын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг гэсэн зураг авч ирсэн. ... 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай аав Б.О..............л манай гэрт ирээд Б.С...............г Сонгинохайрхан дүүргийн газрын албаны орчимд байна гэнэ газрынхаа мөнгийг өгөөд газрын гэрчилгээг нь чиний нэр дээр авна, цуг явъя гэхээр нь ...та очоод өгчих гээд аавыг явуулсан. 2-3 цагийн дараа аав Б.О..............л өөрийнхөө дугаараас залгаад аав нь мөнгөө өгчихлөө хэд хоногоос газрын гэрчилгээ гарна гэж байна... гэж ярьсан. ...тэгтэл манай ээж С.О.................г над руу залгаад нөгөө аавын чинь авах гэсэн газар кадастрын албаар газрын цэгүүдийг нь тогтоолготол яг авах гэж байгаа газар нь өөр хүний нэр дээрх газар байна, нөгөө Бямбадорж овогтой Батбаатар гэсэн кадастрын зураг нь хуурамч юм шиг байна, тэр кадастрын зурган дээр нэр нь байгаа Б.Батбаатарын эзэмшлийн газар нь уулын орой хэсэгт юм байна гэнэ, аав чинь хулхидуулсан юм биш үү гэсэн. ...аавд хандаж “та хулхидуулсан юм биш үү” гэхээр гайгүй байх Б.С...............г надад газрын албаныхан дандаа буруу зураг хийгээд байдаг юм, засаад өгнө гэсэн гэж хэлсэн. ...Б.С...............г гэх хүн рүү ярьж мессеж бичихээр өөдөөс нь удахгүй гэрчилгээ гарна, заримдаа болохоор гэрчилгээ нь гарсан байгаа гарын үсэг дутуу байна гэх зэргээр худлаа хэлсэн. ...Тухайн хүн нь анх зарна гэж газраа үзүүлээд, газрын кадастрын зураг гээд Б.Батбаатар гэсэн ...кадастрын зураг бидэнд өгч, энэ манай дүүгийн газар гэхээр нь овог нь өөр байна шүү дээ гэхэд манай хамаатны дүү байгаа юм, өөрөө С...............гс улс руу явсан, надад итгэмжлэх хийлгээд үлдээсэн гэж хэлсэн. ...сүүлд нь Сонгинохайрхан дүүргийн газрын албаны байцаагч Ю.О..............л гэх хүн дээр ороод Б.С...............г гэх эмэгтэйгийн бидэнд өгсөн кадастрын зургийг бид нар энэ газрыг авсан гээд шүүлгэхэд “энэ зураг чинь хуурамч, ямар ч бүртгэлгүй байна, ... гэж хэлсэн. ...залилан мэхэлж 49,000,000 төгрөг авсан Б.С...............г гэх хүнээс өгсөн мөнгөө эргүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),

-гэрч С.О.................гийн (Б.О..............лийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2017 оны 05 сарын үед манай худ Т..................на гэх хүн манай нөхөр Б.О..............л рүү залгаад нэг газар байна очиж үзэх үү гээд ...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх газрыг очиж үзсэн байсан. Б.С...............г гэх эмэгтэйтэй уулзаад газар үзсэн, гайгүй газар байхаар нь авахаар болсон гээд ирсэн. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б.С...............г гэх хүнтэй уулзаад газар авах бэлэн 49,000,000 төгрөгийг өгсөн гэж ирсэн, Сонгинохайрхан дүүргийн тамгын газрын тэнд өгсөн гэж хэлж байсан. ... 2, 3 хоногийн дараа Б.С...............г манай нөхөртэй ярьсан чинь “материалаа өгсөн юм чинь гэрчилгээ удахгүй гарна газар дээрээ хашаа барь” гэхээр нь кадастрын албаны хүмүүс аваад газар дээрээ очоод кадастрын зураг хийлгэх гэтэл бид нарт зарсан газар өөр хүний нэр дээр эзэнтэй газар болж таарсан. Тэгэхээр нь С...............гтой ярьсан чинь газрын албаныхны буруу, зургийг нь буруу хийсэн байна, хэд хоногоос янзлаад гаргаж өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш С...............г гэх эмэгтэй утсаар ярихаар худал хэлээд уулзахгүй зугтаад алга болсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),

-гэрч Э.Т..................ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Мөнгөн бид хоёрыг хотоос Эмээлт орох гээд хуучин 22-ын товчоо руу машинтай явж байхад хоёр эмэгтэй гар өргөсөн. ...Машиндаа суулгаад явж байхад ...С...............г гэгч “миний нэг зарах гэсэн газар байна, газар авах хүн байна уу” гэж хэлсэн. Мөнгөн бид хоёр үзье гэхэд тэр эмэгтэй замын хажууд тэгш газар байгаа, манай дүүгийн газар байгаа юм, дүү С...............гст байгаа, мөнгөний хэрэг болоод зарах гэж байгаа гэсэн. ...ажлын газрынх нь харалдаа зам дээр машиныг зогсоолгосон. ...зарах гэж байгаа газар маань энэ гээд замын урд талд засмал замын яг хажууд байгаа тэгш газрыг заасан. ...орой нь худтайгаа уулзаад, их аятайхан газар байна гэж хэлсэн. ...Манай худ тэр С...............г гэх эмэгтэйтэй уулзаад нэг кадастрын зураг өгсөн гэсэн. Тэр дагуу нь манай худ О..............л, худийн найз Жагаа бид гурав кадастрын хүн аваад очиход, тэр заасан газар биш, өөр газар байсан. ...Би түүнд “чиний энэ зураг дээрх газар биш байна, зураг дээрх газар чинь уулын энгэр газар байна” гэхэд “наад зураг чинь биш байна, газрын албаныхан буруу зураг гаргасан байна, заримдаа буруу гараад байдаг юм”, миний “та нарт зарах гээд байгаа газар болохоор хэд хоногийн өмнө зааж өгсөн тэр газар чинь энэ шүү” гээд анх Мөнгөн бид хоёрт үзүүлж байсан газраа манай худ О..............л, Эрдэнэжаргал бид гуравт дахин хэлж зааж өгсөн юм. ...С...............г нь “би гэрчилгээний хамт кадастрын зургийг нь засаад өгчихье надад таньдаг хүмүүс зөндөө байгаа газрын гэрчилгээ гарахад кадастрын хамт засагдаад гараад ирнэ” гэж итгэлтэй хэлж байсан юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-51),

-Гэрч Ж.Мөнгөний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...5 дугаар сарын эхээр байсан байх, би өөрийн машинаа бариад Т..................натай хамт хуучин 22-ын товчоо руу явж байхад хоёр эмэгтэй хүн гар өргөсөн, ...тэр хоёрыг суулгаад хөдлөөд явж байсан. Замдаа машин дотор ... та хоёр газар үзэх үү” гэсэн. Хаана байдаг газар бэ гэхэд тэр эмэгтэй замдаа явж бай, одоохон замд замын хажууд ил байгаа гэсэн. Сонгинохайрхан дүүргийн аюулгүйн тойрог тойроод өнгөрч баруун тийш эмээлт рүү чиглэн явах замд ороод 32 дугаар хорооны харалдаа өнгөрч яваад замын хойд талд энд зогсчих гэж хэлсэн. ...тэр хоёр эмэгтэйн нэг араас “зарах газар маань энэ байна, энэ цахилгааны төмөр шийтнээс баруун тийш баруун талын хашаагүй модон байшин хүртэл 1 га газар“ гэж зааж өгч байсан. Тэр зарна гэж зааж өгч байсан газар нь засмалын замын урд талын залгаа хашаагүй ил газар байсан юм. Түүнээс биш уулын энгэр газрын хажууд байгаа энэ, тэр газар гэж бол зааж өгөөгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53) ,

-гэрч Л.Эрдэнэжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...манай найз О..............л нь над руу утсаар яриад найз нь худтайгаа нийлээд газар авсан юм, ...машинтайгаа хүрээд ирээд ирээч гэсэн. ...гэрт нь очиж түүнийг аваад Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны гадна байрлах кадастрийн зураг хийнэ гэсэн хаягтай газар орж нэг залууг багаж болон өөрийг нь аван Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байх түүний авсан гэх газар очиж кадастрийн зураг үзүүлээд цэгээ тавиулах гэхэд ...анх С...............г гэх эмэгтэйн заасан газраас шал өөр замаас хол уулын бэл, толгод орсон, толгод дээрээ овоо босгосон газар нь цэг нь таарсан. ...манай найз О..............л нь “энэ миний авах гэсэн газар биш байна, С...............г надад замын наад талын тэгш газрыг зааж өгсөн шүү дээ, энэ газар биш байна” гээд худ руугаа ярьсан. Газар зарсан гэх С...............г руу утасдаад “энэ чиний зааж өгсөн газар биш байна, энэ кадастрийн зураг дээр байгаа газар нь уул, толгод орсон, овоо орсон, замаасаа хол газар байна, чи хаана байна хурдан хүрээд ир” гэж түүнд хэлсэн. С...............г ирээд …“энэ газрын албаныхан андуураад өөр газрын кадастрийн зураг өгчихсөн юм байна л даа, ...таны газар чинь тэр тэгш газар шүү дээ” гээд анх манай найзад болон түүний худ хоёрт зааж өгсөн гэсэн газраа дахин зааж өгч байсныг би сонсоод хараад зогсож байсан юм. …С...............г гэх эмэгтэй...би наад зургийг чинь дор нь янзалж, солиод энэ тэгш газрын чинь зургийг гаргаад нэг дэх өдөр гэхэд бэлэн болгоод таньд өгнө санаа зоволтгүй, би энэ хороонд ажилладаг, энэ хавийн газраа мэдэж байгаа, ...ах хүлээж бай өнөө маргаашгүй дүүргийн захирамж гарна, нөгөө зургийг чинь солиулах гээд өгчихсөн байгаа” гэж хэлээд явуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45),

-Гэрч Г.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...С...............г нь хамт явъя гээд, ...С...............г гар өргөхөд нэг машин шууд зогсоод хаана хүрэх талаар асуухад “эмээлт рүү явж байна, хороо ороод буучихъя” гэхэд тэг гээд машиндаа суулгаад хөдлөөд явсан. ... Тэр гурав юм ярьж явж байгаад газрын талаар хэн нэгэн ярьсан байх, ...явж байгаад “аль газар билээ гэж машин барьж явсан залуу асуусан. ...С...............г машин дотроос энэ газар гэж хэлээд машин дотроос зааж өгч байсан. ...Түүнээс биш нэг их хол бол заагаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-57),

-гэрч Ю.О..............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн О.Б..............р нь Бямбадоржийн Батбаатарын дүүргийн засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан, гэрчилгээгээ иргэн О.Б..............рт шилжүүлэхээр гэрээ байгуулан орж ирсэн. Тухайн газар эзэмших, эрх шилжүүлэх асуудлыг итгэмжлэл олгон иргэн Б.С...............г нь хөөцөлдөж байсан. Б.С...............г нь Нийслэлийн газрын албанд удаа дараа гомдол гаргаж газар эзэмших, эрх шилжүүлэх хүсэлтээ манай албанд хүргүүлсэн. ... Сүүлд 09 дүгээр сард О.Б..............р нь ээжтэйгээ ирж уулзаад танай энэ кадастрын зургийн мэдээллийн санд байгаа энэ газар нь бишээ, газар шилжүүлэх гэрээ хийсэн хүн чинь анх бидэнд өөр газар үзүүлж байсан юм гэж хэлсэн. ...би тэр хүмүүст гэрээ хийсэн хүн чинь ямар газар үзүүлснийг би мэдэхгүй, гэрээ хийсэн газар чинь энэ байна гээд зургийг нь үзүүлсэн. ... анх гэрээ хийсэн хүн чинь та нарыг хуурч мэхэлсэн бол хуулийн байгууллагаар шалгуул гээд явсан юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 37-39),

Гэрч Д.Т..............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2016 оны зун байх, 32 дугаар хорооны хэсгийн ахлагч Б.С...............г нь надтай тааралдаад хайрханы шил дээр байгаа 1 га 800 метр кв газар чинь байгаа юу гэж асууж байсан. Тэр надад түүгээр хүмүүс яваад газар асуугаад байна, чи зарах уу гэхээр нь би зарна гэхэд бичиг баримтыг нь канондаад өгөөч гэхээр нь Б.С...............гд канондож өгсөн. ...2017 оны 05 дугаар сард С...............г над руу утасдаад танай газар зарагдахаар боллоо, хүн авах гэж байна, үзүүлэх хэрэгтэй байна, 35.000.000 төгрөгөөр авъя гээд байна газрын төлбөр нь энэ 35.000.000 төгрөгөөс хасагдана гэж надад хэлсэн. Би А..............л гэх ах руугаа яриад 35.000.000 төгрөгөөр хүн авъя гээд байна, газрын төлбөр нь уг мөнгөн дүнгээс хасагдана гэхэд, ах А..............л...хэлж байгаа мөнгөнд нь өгчих гэсэн. ...Би С...............гд наад авах гэж байгаа мөнгөн дүнгээс нь газрын төлбөрыг хасаад зар гэж  хэлсэн. ...С...............г надад уг газрыг зарах итгэмжлэл хийгээд өг гэж хэлсэн. Үүнийх нь дагуу А..............л ахад хэлэхэд өөрийн хүргэн Батбаатарыг явуулан итгэмжлэл хийж өгсөн байдаг юм. Итгэмжлэл хийлгэсний дараа С...............г нь над руу утасдаад итгэмжлэл хийлгэчихлээ, удахгүй зарна гэж хэлсэн. ...Би дүүрэг дээр ирэхэд С...............г нь газрын төлбөрөө тушаасан мөнгөн баримтыг надад үзүүлсэн. Би нөгөө газар авах хүмүүс чинь хаана байна гэхэд С...............г нь надад энэ цагаан машин дотор байгаа, чи уулзаад хэрэггүй машиндаа байж бай, би мөнгөө аваад очъё гэсэн. ... Б.С...............г нь надад ууттай мөнгө гаргаж өгөөд надад май гэсэн. ...би мөнгөө аваад Б.С...............гд баярлалаа гээд 2.000.000 төгрөг бэлнээр өгөөд явсан. Түүнээс авсан мөнгөө би ах А..............лийн гэрт очиж ...27.000.000 төгрөг гээд өгсөн. А..............л ах надад өөрөө 7.000.000 төгрөг тоолж өгсөн юм. ...Б.С...............г надад 35.000.000 сая төгрөгөөр зарагдлаа гэж хэлээд 29.000.000 төгрөгийг өөрийнхөө машинд суулгаж байгаад нөхрийнхөө хажууд өгсөн юм. ...Түүнээс биш тэр надад 39.650.000 төгрөг бол бэлнээр өгөөгүй. Тэр өөрөө залилан хийж зарах ёстой үзүүлсэн газрыг заралгүй, өөр газар үзүүлж бусдыг залилан мэхэлсэн байна. ...Би Б.С...............гд зарах газраа өөрийг нь дагуулаад ...очин энэ газрыг зарах гэсэн юм гэж түүнд харуулан зааж өгч байсан юм. ...түүнээс би 32 дугаар хорооны өмнөх баруун аймаг руу явах засмалын урд талд байх газрыг бол би мэдэхгүй, түүнд тийм газар зараад өгөөч гэж хэлж зааж өгч байгаагүй. Тэр худал хэлж байна. ...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 26-29),

- Д.Т..............лын иргэний хариуцагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

-гэрч М.А............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Би Хаан банкнд 5084111208 дугаарын данс эзэмшдэг. Миний Хаан банкны карт манай эхнэр С...............гд байдаг. ...2017 оны 5 дугаар сард 10.000.000 төгрөгийн орлого орсон байхаар нь эхнэр С...............гос асуухад Т..............л газар заруулаад тэгээд урьдчилгаа болох 10.000.000 төгрөгийг түр хийсэн юм гэж байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 13-15) ,

-Иргэний хариуцагч Д.А..............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Т..............лд Дөрөлж уулын бэлд газар байгаа шүү авах хүн байвал сураглаж байгаарай гэж хэлж байсан. Бямбадорж овогтой Батбаатарын нэр дээр газрын гэрчилгээгээ гаргуулж авсан юм. ...2017 оны 05 сард Т..............л гэнэт “хүн газар авахаар боллоо, 35.000.000 төгрөгөөр худалдаж авна гэнэ гэж хэлсэн. Хүргэн Б.Батбаатарыг явуулсан. ...С...............г гэж эмэгтэй ирж байна, тэр хүнд итгэмжлэл хийж өглөө гэж хүргэн хэлж байсан. ... Т..............л манай гэрийн гадаа ирээд намайг дуудаад би гарч очиход С...............гд шагналд 2.000.000 төгрөг өгсөн. Би өөрөө 7.000.000 төгрөг авлаа гэж хэлээд надад бэлнээр 20.000.000 төгрөг өгсөн.  ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22),

-Гэрч Б.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18000 м2 талбайтай эзэмшлийн газрыг манай хадам аав Д.А..............л 2015 оны үед миний нэр дээр гэрчилгээг гаргуулж авч байсан. ...Тэр газар нь замаасаа зүүн урагш 500 метрээс 1 киломтер орчим зайд уулын бэлд байрлалтай газар байсан. ...манай хадам аав А..............л нэг өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг хүн авах гэж байгаа юм байна, чи энэ хүнтэй утсаар ярьж уулзаад итгэмжлэлийг нь хийгээд өгчих гэхээр нь би аавын өгсөн утасны дугаараар залгаж Т..............л гэх хүнтэй ярихад тэрээр мөн нэг утасны дугаар өгөөд чи энэ утсаар яриад итгэмжлэл хийгээд өгчихээрэй гэхээр нь би Т..............лын өгсөн утасны дугаар руу залгаж С...............г гэх эмэгтэйтэй утсаар ярьж баруун дөрвөн зам дээр уулзаад нотариатын газарт очиж би итгэмжлэл хийж өгч байсан....” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 16-18) ,

-Шүүгдэгч Б.С............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2015 оны үед Т..............лаас энэ газрын бичгийг аваад зарах гэж хүмүүст үзүүлж, уг газрын кадастрын зургийн хуулбарыг аваад өөрт байлгаж байсан. ...2017 оны 04 дүгээр сарын дунд үе байсан байх, ... зам дээрээс гар өргөхөд хар өнгийн суудлын жижиг тэрэг ирж зогсоход би зам дөхөөд бууя гэхэд тэг гэсэн. Жолооч ах энэ хавьд зарах газар байна уу гэсэн. ...Маргааш нь над руу 99390472 дугаарын утаснаас залгаад “нөгөө газрыг сонирхож үзэж болох уу” гэхээр нь зарах гэж байгаа газрыг үзүүлсэн.  ...Өвөрмонгол хүнээс гадна хоёр монгол 40 гаран насны эрэгтэй хүмүүс байсан. 3-4 хоногийн дараа над руу 99994610 гэсэн дугаараас залгаад газрыг чинь үзэх гэсний манай Өвөрмонгол хүн урагшаа хятад явчихсан байгаа, чиний газрыг сонирхоод авахаар болсон, бичиг баримт чинь байгаа бол хот руу аваад ороод ир, ах нь наад бичиг баримтыг чинь шалгаж үзье гэсэн. ...Т..............л руу утасдаад нөгөө газрыг чинь хүн авъя гэж байна гэж хэлэхэд ...манай хамаатны хүүхдийн нэр дээр итгэмжлэх хийгээд өгье, зарвал чиний 10 хувийг би өгнө гэсэн. ...20 гаран насны залуу ирээд ...нотариатаар батлуулсан итгэмжлэл хийж өгсөн. Маргааш нь О..............л гэх ах над руу залгаад бичиг баримтаа аваад ир уулзъя, таньдаг газраараа шалгуулна гэсэн. ...49 сая төгрөгөөр өгчих гэж шууд тулгаж хэлсэн. Тэр үед би тулгамдаад тэг тэг гэж О..............л гэх ахад зөвшөөрсөн. ...Манай нөхөр Мөнхбатын А............рын Хаан банкны 5084111208 дансны дугаар бичиж авч үлдээд бүх бичиг баримтыг авч үлдсэн. ...нөхөр Мөнхбатын А............рын данс руу 10.000.000 төгрөг шилжин орж ирсэн юм. Үүнээс гурав дөрөв хоногийн дараа Сонгинохайрхан дүүргийн газрын албаны үүдэн дээр уулзаад үлдэгдэл 39.000.000 төгрөгөө бэлнээр авч ирсэн. ...татвар хариуцсан байцаагч дээрээ очоод ир гэхэд хариуцсан эмэгтэй байцаагч дээр очиход 5.000.000 төгрөг тушаа гэсэн. О..............л гэх ахыг дагуулж гараад Лабораторын хажууд байдаг Улаанбаатар банкинд тушаасан.  ...Хэд хоногийн дараа О..............лийн охин Б..............рын нэр дээр гарна гэсэн бичгийг, бичиг хэргийн эмэгтэй хийж өгсөн. О..............л бид хоёр газрын албанаас гарч О..............лийн машинд сууж байгаад 33.000.000 төгрөг хүлээн авч, тэр О..............л гэх ах надад хүлээлгэн өгөөд явсан. Авсан мөнгөө тэр дор нь Т..............лд өгөхдөө өмнө нь урьдчилгаа гэж авсан 10.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг данснаас бэлнээр авч 33.000.000 төгрөг дээр нэмж 39.650.000 төгрөг болгож өгсөн. ...Т..............лыг дуудаж түүнд 39.000.000 тоолж өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65-71),

-Б.Батбаатарын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дөрөлж гудамж дахь газрын байршлын кадастрын зураг (хавтаст хэргийн 191, 199, 200), 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албатай газрын төлбөрийн 5,313,600 төгрөгийн тооцоог нийлсэн акт (хавтаст хэргийн 198),

-Шүүгдэгч Б.С............гийн нөхөр М.А............рын Хаан банкинд эзэмшдэг дансны хуулга дахь /2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр газрын үнэ урьдчилгаа 10.000.0000 төгрөг шилжүүлсэн тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 73) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч, иргэний хариуцагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Залилан мэхлэх гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах зэрэг арга хэлбэрээр үйлдэгддэг ба эдгээр нь тухайлбал үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, худал хэлэх, эсхүл итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг санаатайгаар зөрчиж, төөрөгдүүлэх гэх зэргээр илэрдэг бөгөөд шууд санаатай, шунхайн сэдэлттэйгээр, ашиг орлого олох зорилгоор үйлдэгддэг байна.

Тухайн гэмт хэргийн хувьд шүүгдэгч Б.С...............гд анх иргэн Д.Т..............л газар худалдах тухай хэлж, улмаар Д.Т..............л нь түүнд Б.Батбаатарын нэр дээрх газрын кадастрын зургийг хуулбарлан өгч, Б.Батбаатарын эзэмшлийн газрын байрлалыг Б.С...............гд газар дээр нь очиж зааж өгсөн байна. Хэрэгт авагдсан газрын гэрчилгээ, кадастрын зургаар Б.Батбаатар нь  Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Уулын дөрөлж гэх газар 18000 мкв газрыг эзэмшдэг байна. Гэтэл шүүгдэгч Б.С...............г нь Б.Батбаатарын эзэмшлийн газрын байрлалыг мэдсээр байж, тус газрыг бус өөр газрыг иргэн Б.О..............лд зааж өгч, Б.Батбаатарын газрын кадастрын зургийг ашиглаж, иргэн Б.О..............лийг залилан мэхэлжээ. Нөгөө талаас шүүгдэгч Б.С...............г нь “БНСУ-д байгаа дүүгийнхээ газрыг мөнгөний хэрэг болоод зарах гэж байгаа” гэж худал хэлж, хохирогчийн мөнгийг эргүүлэн төлөх санхүүгийн эх үүсвэргүй, өөрөөр хэлбэл буцаан төлөх бодит баталгаагүй гэдгээ мэдсээр байж, Б.О..............лд итгэл төрүүлж хуурсан, улмаар Б.О..............лийн охин О.Б..............рын гар утас руу удаа дараа захидал илгээхдээ Сонгинохайрхан дүүргийн газрын албан дээр хөөцөлдөж байна, газрын гэрчилгээ гарсан, гарын үсэг дутуу байна гэх зэргээр  бодит байдлыг нууж, төөрөгдүүлэх замаар худал хэлж залилсан байна.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б.С...............г нь А............р хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай, шунхайн сэдэлтээр үйлджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С............гийг  хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилан мэхэлж хохирогчид 49.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт нь холбогдуулан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Б.С...............г нь 2017 оны 5 дугаар сард бусдын 49.000.000 төгрөгийг залилах гэмт хэргийг үйлдсэн байх ба энэ үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.

Гэвч Б.С...............гд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа ба уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялын хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

 

Шүүгдэгч Б.С............гийн бусдын 49.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг нь онц их хэмжээний хохирлын дүнгээрээ 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт хамаарч байх ба, тус зүйл хэсэгт заасан оногдуулах ял нь эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.

Харин 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар түүний үйлдсэн гэмт хэрэг нь 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад хамаарахаар байх ба, тус зүйл, хэсэгт заасан оногдуулах эрүүгийн хариуцлага нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Дээрх хуулиудын холбогдох зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг харьцуулан үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг нь хорих ялтай, хорих ялын доод хязгаар 10 жил ба түүнээс дээш хорих ялтай, харин 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, хорих ялаас сонгох, хорих ялын доод хязгаар нь зургаан сар байна. 

Түүнчлэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хохирлын хэмжээг бага хэмжээний, үлэмж хэмжээний, их хэмжээний хохирол гэж хуульчилсан ба “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг /50.000.000 төгрөг/, түүнээс дээш хэмжээг” тодорхойлж тогтоосноос гадна мөн хуулиар 2002 оны Эрүүгийн хуульд заасан “онц их хэмжээний хохирол” гэх хууль зүйн үр дагавар үүсгэсэн зохицуулалтыг халсан байна.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.С............гийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрх хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргийн шинжид бүрэн нийцэж буй нь тогтоогдсон, тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг хөнгөрүүлсэн, тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул тус хуулийг хэрэглэхээр шийдвэрлэв.

Иймд прокуророос шүүгдэгч Б.С...............гд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан санал, дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:

Шүүхээс хохирогчийг зөв тогтоосон эсэх талаар холбогдох ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасны дараа Б.О..............лийн /нас барсан/ эхнэр С.О.................гээс тус хэрэгт тодруулан дахин гэрчийн мэдүүлэг авахад “...өөрийн төрсөн охин О..............лийн Б..............рыг өөрийн болоод гэр бүлийнхээ өмнөөс хохирогчоор оролцохыг зөвшөөрч оролцуулж байгаа. ...” гэж мэдүүлсэн (2 хавтаст хэргийн 11-12), мөн О.Б..............р нь Б.О..............лийн төрсөн охин болох талаар садан төрлийн лавлагаа хэрэгт авагдсан байх тул О.Б..............рыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор оролцуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг дахин хийлгэх тухай саналыг өмгөөлөгч гаргах боловч шүүгдэгч Б.С...............г нь “Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны харалдаа засмал замын хажууд тэгш байрлалтай газрыг” үзүүлсэн талаар, мөн хашаа барихаар газрын албанаас мэргэжилтэн аваад заасан газар нь очиход Б.О..............лд /нас барсан/ өгсөн кадастрын зураг, заасан газар хоёр өөр өөр газар байсан талаар хохирогч, гэрч нараас тогтвортой мэдүүлдэг, улмаар зарна гэж заасан газар, хуулбараар өгсөн кадастрын зураг нар хоорондоо зөрж байгаа талаар Б.С...............гд хохирогч талаас хэлэхэд “газрын албаныхан буруу зураг гаргадаг, кадастрын зургийг засаад өгье” гэх зэргээр худал хэлж хуурсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

Түүнчлэн тус хэрэгт Б.Батбаатарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй болох нь түүний мэдүүлгээр тогтоогдсон болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогчид 49.000.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүнийг иргэний хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулахаар хуульчилсан.

Мөн  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” талаар Иргэний хуульд зохицуулсан байдаг.

Шүүгдэгч Б.С............гийн хохирогч Б.О..............лээс залилан авсан 49.000.000 төгрөгийн зарим төлбөрийг хариуцах этгээд болох иргэн Д.А..............л, Д.Т..............л нарыг тус эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явцад 49.000.000 төгрөгөөс иргэний хариуцагч Д.А..............л нь бэлнээр 20.000.000 төгрөг авсан болох нь иргэний хариуцагч Д.А..............л, гэрч, иргэний хариуцагч Д.Т..............лын нарын мэдүүлгээр, мөн Б.Батбаатарын нэр дээрх Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дөрөлж гудамж дахь газрын төлбөрт 5.313.600 төгрөг төлөгдсөн болох нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албатай газрын төлбөрийн 5,313,600 төгрөгийн тооцоог нийлсэн акт (хавтаст хэргийн 198)-аар тус тус тогтоогдсон байх тул иргэний хариуцагч Д.А..............лээс 25.313.600 төгрөгийг гаргуулж;

-иргэний хариуцагч Д.Т..............лаас газар зарсан ашиг гэж авсан 7.000.000 төгрөг, мөн газрын төлбөр төлснөөс үлдсэн 390.000 төгрөг нийт 7,390,000 төгрөгийг гаргуулж,

-мөн шүүгдэгч Б.С...............гос өөрийн нөхөр М.А............рын Хаан банкинд эзэмшдэг дансаар 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр газрын үнэ урьдчилгаа гэж шилжүүлсэн авсан 10.000.0000 төгрөг (1 дүгээр хавтаст хэргийн 73) болон шагнал, зээл гэж тус тус авсан мөнгийг нэмж, нийт 16,296,400 төгрөгийг гаргуулж бүгд 49.000.000 төгрөгийг хохирогч О.Б..............рт олгохоор шийдвэрлэв. 

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.С...............гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулах саналыг гаргасан ба, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгаагүй тул түүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах боломжгүй, мөн зорчих эрхийг хязгаарлах ял хуульд байгаа боловч хэрэгжиж эхлээгүй тул хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяраас эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлага нь сонгож хэрэглэж болохоор байна.

Шүүгдэгч Б.С...............г нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, бага насны хүүхэдтэй, жирэмсэн, гэрлэлтээ батлуулаагүй, ажил эрхэлдэг зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзнэ үү. Мөн шүүх Б.С...............гос 16.296.400 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул шүүгдэгчид торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зохимжгүй байна. Эрүүгийн хуульд 6 сараас 3 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял гэж оногдуулж болохоор заасан байгаа тул энэ ялыг сонгож хэрэглэх  боломжтой. Хохирол төлбөрийн хувьд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.                               

Шүүгдэгч Б.С...............г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч Б.С...............г нь “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд хэсгийн ахлагч”-аар ажилладаг болох нь түүний мэдүүлэг, ажлын газрын тодорхойлолт зэргээр ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь тогтоогдож байх хэдий ч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг барагдуулах арга хэмжээг аваагүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.С...............гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.С............гийн төрүүлсэн хүүхэд С.Сайханбилэг нь 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 10 настай, С.Сарангоо нь 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн 3 нас 3 сартай байх тул шүүгдэгчийг гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эх гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн өмгөөлөгч Б.Батбаяраас шүүгдэгч Б.С...............г нь жирэмсэн тул шүүхийн тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэх боловч энэ талаар хэрэгт нотлох баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оноос хэрэглэхээр заасан тул уг ялыг хэрэглэх эрх зүйн үндэслэлгүй байгаа болохыг тус тус дурдав.

 

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1708 0166 40280 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.С...............г нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  тогтоолд дурдаж шийдвэрлэв. Шүүхээс шүүгдэгч Б.С............гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт гаргасан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйл,  36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хиад боржигон овогт Б............дын С............гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар шүүгдэгч Б.С............гийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С...............гд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С...............гос 16.296.400 төгрөгийг (арван зургаан сая хоёр зуун ерэн зургаан мянга дөрвөн зуу) төгрөгийг;

- иргэний хариуцагч Д.А..............лээс 25.313.600 (хорин таван сая гурван зуун арван гурван мянга зургаан зуу) төгрөгийг;

-иргэний хариуцагч Д.Т..............лаас 7.390.000 (долоон сая гурван зуун ерэн мянга) төгрөгийг тус тус гаргуулж, нийт 49.000.000 (дөчин есөн сая) төгрөгийг хохирогч О.Б..............рт олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.С...............гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С...............гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ