Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 86

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Д.О-ийн ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 1  сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.О

Нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Нэхэмжлэгч Д.О  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 онд төрсөн, 50 настай. Улсад 21 жил ажилласан. Үүнээс 1985 оны 1 сарын 1-нээс 1992 оны 2 сарыг дуустал  Дундговь амйгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Ар-Урт бригадад мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу, 1989 оны Ар-Урт бригадын цалингийн 70-р данс устсанаас тухайн үед ажиллаж байсан үеийн архивын баримт олдохгүй байгаа тул дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.О  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Д.О-ийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу,  зөрчилтэй, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 1 сарын 24-ний өдрийн 63 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Гэрч Д.Б : “ ... Д.О нь 1985 оны 2 сараас 1992 оны 2 сар хүртэл Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Ар-Урт бригадад малчинаар ажиллаж байсан. Бид хамт ажилладаг байсан учраас сайн мэдэж байгаа юм. Би тухайн үед тус нэгдэлд ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,

 Гэрч Б.Д :“... Д.О-х манайх 2 нэг дор үхэр маллаж, үхэр саадаг байсан. Д.О  нь 1985 оны 2 сараас 1992 оны 2 сар хүртэл Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Ар-Урт бригадад малчинаар ажиллаж байсан юм. Бид хамт ажилладаг, нэг газар нутаглаж байсан учраас сайн мэдэж байгаа юм. Би тухайн үед тус нэгдэлд адуучинаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,

 Гэрч  Ж.Ц : “... Д.О нь 1982 оноос 1992 оны 2 сар хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчинаар ажиллаж байсан. Би тус нэгдэлд саальчинаар ажиллаж байсан. Бид хамт ажилладаг байсан учраас сайн мэдэж байгаа юм. Нэгдэл тараад л хувийн мал аж ахуй эрхэлсэн хүн байгаа юм...” гэх мэдүүлэг, 

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 1 сарын 24-ний өдрийн 63 дугаартай “  Тус архивын сан хөмрөгт байгаа Дундговь аймгийн  Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1985 оны 1 сарын 1-нээс 1992 оны 02 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай холбогдох баримт байхгүй байгаа тул Д овогтой О-т холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 1 сарын 24-ний өдрийн 08/61 дугаартай “ Адаацаг сумын  Амьдралын туг нэгдэл нь 1991 оны 4 сарын 25-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 11 сарын 4-нд Амьдралын туг ХК, 1996 оны 4 сарын 30-нд Амьдралын туг хоршоо болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа болно” гэх тодорхойлолт,

4.Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 1 сарын 24-ний өдрийн 55 дугаартай “Адаацаг сумын 2-р багийн иргэн Д  овогтой О-ийн 1985-1992 оны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу тул  хөдөлмөрийн дэвтрийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна.” гэх тодорхойлолт,

5.Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс Д-ийн О-т олгосон “1985 -1990 оны хөдөлмөрийн хөлсний бичилтэй” , тус нэгдлээс 1991 оны 1 сарын 2-ны өдөр олгосон “ 1991 он, 1992 оны 1, 2 сарын хөдөлмөрийн хөлсний бичилттэй” хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарууд,

6.Ногоод овогт Д-ийн О-ийн 0814000015 дугаартай “1992 оны 03 сараас 2000 оныг дуустал  ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон” Баталгаажуулалтын хуудасны нотариатаар батлуулсан хуулбар,

7.Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 1 сарын 23-ны өдрийн 2/35 дугаартай “ Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан Д овогтой О-ийн 1985-1988, 1990 оны баримт 70-р дансны баримтаас хуулбарлан олгосон нь үнэн болно” гэх тодорхойлолт, хавсралтаар ирүүлсэн Д.О-ийн 1985-1988, 1990 оны цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,

7.Д.О-ийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар баримтууд болно.

Дээрх бичгийн баримтуудаар  Д.О  нь  1985 оны 1 сарын 1-нээс 1992 оны 2 сарын 28-ныг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.О нь 1985 оны 1 сарын 1-нээс 1992 оны 2 сарын 28-ныг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ