| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 181/2017/01036/и |
| Дугаар | 240 |
| Огноо | 2018-01-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 240
| 2018 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2018/00240 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 8 дугаар байр 8-42 тоот хаягт оршин суух, Шарайд овогт Лхамсүрэнгийн Н******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Ш д к” ХХК /УБД:*******, РД:*******, Баянзүрх дүүргийн дугаар хороо, в, хаягт байрлах/-д холбогдох,
1.050.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Л.Н,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П******* /ШТ№*******/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* /ШТ№*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Д******* /ШТ№/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч С.П*******ийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Анх Урлан” ХХК-ийн архитектор Л.Н миний бие 2007 оны 04 сарын 04-ний өдөр “Ш д к” ХХК-ийн захирал Б.Бын хүсэлтээр уулзаж, түүний гуйлтаар Баянзүрх дүүргийн дугаар хороо, , “ ” ын машины дулаан зогсоол, давхар 2 орон сууц, ажлын байр /оффис/-ны барилгын зөвлөх үйлчилгээний, барилгын зураг төсөл, техникийн хяналтын ажлыг хийж, барилгын ажлыг хийж дуусгаад ажлын хөлсөнд орон сууц, зоорийн давхрын зогсоолыг авахаар амаар тохиролцсон.
Миний бие 2008 оны 02 сарын 26-ны өдөр бичгээр гэрээ хийх санал тавихад захирал Б.Б: “Бид багын найз юм чинь санаа зоволтгүй, чамд хэлснээрээ орон сууц, зоорийн давхрын зогсоолыг ажлын хөлсөнд чинь өгнө” гэхээр нь итгэсэн юм.
“Ш д к” ХХК-ийн “ ” барилгын орон сууц, зоорийн давхрын зогсоолын барилгыг 2010 оны 07 сарын 06-ны өдөр,
“ ” барилгын ажлын байр /офиссын/ барилгыг 2012 оны 01 сарын 13-ны өдөр тус тус Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах Улсын комисст хангалттай үнэлгээтэй хүлээлгэн өгсөн.
2007-2012 онуудад буюу барилгын ажил гүйцэтгэх явцад болон ажлаа хийж гүйцэтгэсний дараа ч гэсэн “Ш д к” ХХК, захирал Б.Б нь надад ажлын хөлс огт өгөөгүй.
“ ” ын барилгын санхүүжилтгүй болсон тул улсын төсвөөс санхүүжилт авч 2008-2012 онд Тагнуулын ерөнхий газрын захиалгаар “Техникийн сургалт, судалгааны газар”-ын 3 давхар барилгыг барихад мөн зөвлөх үйлчилгээ, зураг төсөл, техникийн хяналтын ажлыг үнэ хөлсгүй хийж өгсөн.
Энэ барилгыг 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусган захиалагчид хүлээлгэн өгсөн.
“Ш д к” ХХК, түүний захирал Б.Б миний ажлын хөлсөнд “ ” ын в байр, 15 давхрын 1503 тоот, 202.87 кв.м талбай бүхий 5 өрөө орон сууц, зоорийн В2 давхарт орших 31 тоот 13 м.кв талбай бүхий авто зогсоол зэргийг өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг гартал эзэмшиж бай гэсний дагуу 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Б.Боос өөрөөс нь ачааны автомашиныг авч нүүж ороод эзэмшиж байсан.
Б.Бын өгнө гэсэн орон сууцанд ороод амьдарч байтал 2010 онд харуул гэнэт таныг граш руу оруулахгүй бай гэж захирал хэлсэн гэсэн. Тэгэхээр нь Б.Бтой уулзтал чамд граш өгөөгүй, орон сууц өгсөн гэхээр нь тэгвэл гэрээгээ хийе гэж нэхэж байж 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” хийсэн.
Энэ байранд орсон 2010 оны 08 сараас эхлэн 7 жилийн турш миний бие байрны мөнгө, “ ” СӨХ-ийн мөнгийг төлж байсан.
Миний бие “ ” барилга, авто граш, оффисын барилга болон техникийн сургалт, судалгааны газар зэрэг 2 барилгын зөвлөх үйлчилгээ, зураг төсөл, техникийн хяналтын ажлыг хийсэн учир ажлын хөлсөө нэхэмжилсэн.
Барилгын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т: “барилга байгууламжийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээг заавал авна” гэж заасны дагуу миний бие дээрх 2 барилгын ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлж, ил, далд бүхий л ажлыг баталгаажуулж, гарын үсэг зурсан. Ийнхүү гарын үсэг зурснаар миний бие бүх хариуцлагыг хүлээдэг юм.
Хариуцагчийн өөрийнх нь гаргаж өгсөн баримтаар барилгыг улсын комисс хүлээн авсан нь тогтоогдож байх бөгөөд “ ” барилга нь 2010 онд шороон үхэр жилийн “ШИЛДЭГ БАРИЛГА”-аар шалгарсан, Л.Н миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавьяат Барилгачин” цолоор шагнагдсан.
Б.Б надтай анх уулзаж, барилгыг бариулах талаар ярилцахдаа ажлын хөлсөнд 500.000 ам.доллар өгнө гэж амаараа хэлсэн боловч барилгын ажил явагдаж байх явцад 500.000 ам.доллар өгөхөө болилоо, орон сууц ав гэж хэлсэн бөгөөд түүний өгсөн орон сууцанд 7 жил амьдарсан.
Барилга баригдаж байхад Б.Б 15 давхрын зургийг өөрчил, өөрчилсөн байрны нэгийг өөрөө ав, нөгөөг нь өөрийнхөө хүүхдүүдэд өгнө гэснийх нь дагуу барилгын зургийг өөрчилсөн.
Дээрх орон сууц, авто зогсоол, судалгааны газрын барилга зэргийг барихад 5 жилийн турш шударгаар, цалин, хөлсгүй ажиллаж, барилгын зөвлөх үйлчилгээний ажил, зураг төслийг хийж, текникийн хяналт хийж, эдгээр барилгуудыг бариулсан ажлын хөлсөндөө дээрх орон сууцыг авсан шударга эзэмшигч гэж үзэж байсан.
Барилгын ажлын явцад “Ш д к” ХХКомпани, захирал Б.Бын зүгээс миний хийж гүйцэтгэсэн ажлын талаар ямар ч гомдол, шүүмжлэл гаргаж байгаагүй.
Б.Б нь 2015.07.21-ний өдөр намайг байрны үнэ төл гэж өөрийн ажилтнаараа гэнэт анх удаа мэдэгдэхэд түүнтэй уулзаж учраа олох гэтэл уулзахгүй зугтааж байгаад 1 жил болсон.
Миний ажлын хөлсөндөө авсан орон сууц, зоорийн давхрын зогсоолыг “Ил тод байдлын тухай” хууль хэрэгжих явцад “Ш д к” ХХК-ийн захирал Б.Б өөрийн нэр дээр 2015 онд “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж 2015 оны 12 сарын 18-ны өдөр орон сууц өмчлөх улсын бүртгэлийн 000473718 дугаартай гэрчилгээ болон зоорийн давхрын зогсоол өмчлөх улсын бүртгэлийн 0004737 дугаар гэрчилгээг гаргуулж авсныг нь 2016 оны 05 сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлээс анх мэдэж, өөрийн өмчлөх буюу шаардах эрх зөрчигдсөнийг мэдсэн.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/069 дүгээр шийдвэрээр дээрхи орон сууц, зогсоолыг миний эзэмшлээс албадан чөлөөлөх шийдвэр гарсан учир миний бие уг байрыг 20.06.-ны өдөр сайн дураараа чөлөөлж өгсөн.
“ ” барилгын зөвлөх үйлчилгээний, зураг төсөл, техникийн хяналтын ажлын зардлыг төсөвчний гаргасан үнэлгээгээр тооцоход 495.000.000 төгрөг, “Техникийн сургалт, судалгааны газрын барилгын зөвлөх үйлчилгээний, зураг төсөл, техникийн хяналтын ажлын зардал 80.000.000 төгрөг болсны дагуу ажлын хөлсөнд 575.000.000 төгрөг,
“Траст трейд” ХХК-иас миний ажлын хөлсөнд өгсөн 20.000.000 төгрөгийг “ ” ын барилгын ажил санхүүжилтгүйгээс зогсох үед барилгын бетон худалдан авахад зориулж захирал Б.Быг байхад өгсөн.
“Техникийн сургалт, судалгааны газар”-ын барилгын санхүүжилт мөнгө байхгүй, барилгын ажил зогссон үед “Вотер орижен” ХХК-иас надад өгсөн 30.000.000 төгрөгийг сантехникийн тоног төхөөрөмж,салхивчийн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж өгсөн.
Дээрх байдлыг үндэслэн “Ш д к” ХХК-иас барилгын зөвлөх үйлчилгээний, зураг төсөл, техникийн хяналтын ажлын хөлс 575.000.000 төгрөг, барилгын ажилд зориулан өгсөн 50.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг нэхэмжилсэн байсан.
Энэ ажлынхаа хөлсийг Б.Боос хэзээ ч нэхэмжилж байгаагүй бөгөөд түүнийг бүх насаар нь идэх хоолтой болгосон.
барилгыг хэд хэдэн байгууллага нийлж барьсныг үгүйсгэхгүй, энэ бүх ажлыг би хийсэн гэсэн үг биш.
Миний нэхэмжлэлийн шаардлага нь зөвлөх үйлчилгээ, техникийн хяналтыг хийсний ажлын үнэлгээ нь тусдаа гарсан, үүнийг нэхэмжилж байна.
Техник, сургалт, судалгааны төвийн барилга нь 3.600.000.000 төгрөгийн өртөгтэй, Б.Б бүх мөнгийг аваад надад нэг ч төгрөг өгөөгүй, харин ч би өөрөөсөө 30.000.000 төгрөг өгсөн.
Дээрх 2 барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Л.Н ажилласан, бусад туслан гүйцэтгэгчтэй холбоотой хөлсийг Л.Н өгсөн талаарх баримт хэрэгт авагдсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ю Би Пропертиз” ХХК-ийн 20.07.24-ний өдөр гаргасан 35 дугаартай шинжээчийн дүгнэлтээр миний хийж гүйцэтгэсэн ажлыг 1.635.080.014 төгрөг болохыг гаргасан бөгөөд энэ үнэлгээг Эрүүгийн хууль сануулсан, үндэслэлтэй зөв гарсан үнэлгээ гэж үзэж байна.
Гэхдээ энэ дүгнэлтийн дээд хэмжээгээр биш зөвхөн өөрийн хийсэн ажлын хөлсийг 1.000.000.000 төгрөгөөр тооцон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн.
Иймд “ ” барилгын зөвлөх үйлчилгээний, зураг төсөл, техникийн хяналтын ажил хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 7.000.000 төгрөг, “Техникийн сургалт, судалгааны газрын барилгын зөвлөх үйлчилгээний, зураг төсөл, техникийн хяналтын ажил хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 275.000.000 төгрөг, миний өөрийн ажлын хөлс болох “Траст трейд” ХХК-иас өгсөн 20.000.000 төгрөг, “Вотер орижен” ХХК-иас өгсөн 30.000.000 төгрөг, нийт 1.050.000.000 төгрөгийг хариуцагч “Ш д к” ХХК-иас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч “Ш д к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч Л.Д*******гийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Л.Н нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлд 1.050.000.000 төгрөгийг хариуцагч “Ш д к” ХХК-ийн “ ” , “Техникийн сургалт, судалгааны газар”-ын барилгын архитектороор ажилласан, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн тул хөлсөө өгөх ёстой гэж шаарджээ.
“Ш д к” ХХК нь нэхэмжлэгч Л.Нтэй ямар нэгэн ажил гүйцэтгэх талаар гэрээ байгуулаагүй бөгөөд зөвхөн захирал Б.Б түүнтэй найз нөхөд байсны хувьд амаараа тохиролцон хийсэн ажилд тохирсон хөлс болох 56.475.000 төгрөгийг төлсөн, энэ талаарх баримт үйлдэгдсэн.
Нэхэмжлэгч Л.Н нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардсан байсан боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлсэн байна.
Шинжээчийн дүгнэлт нь зураг төслийн хүрээнд хийгдсэн ажлын үнэлгээг гаргасан болохоос биш нэхэмжлэгч Л.Н тус үнэлгээт ажлуудыг хийсэн гэдгийг тогтоосон дүгнэлт биш гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Л.Нгийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг түүнд бүрэн хүлээлгэж өгсөн бөгөөд тэрээр өөрийн хийгээгүй ажлыг өөрөө хийсэн мэтээр үндэслэлгүй нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.
“ ” , “Техникийн сургалт, судалгааны газар”-ын барилгын ажилд “Анх Урлан” ХХК-тай гэрээ байгуулан ажилласан, уг гэрээний дагуу төлбөрөө төлсөн, Л.Н уг хуулийн этгээдийн архитектор учраас уг байгууллагыг төлөөлөн зураг төслийг гаргах, түүнтэй холбоотой ажлыг хийж гүйцэтгэсэн.
“Ш д к” ХХК нь дээрх барилгын ажлын хүрээнд “Анх урлан” ХХК-тай гэрээ байгуулсан учраас гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө уг компанид төлж дуусгасан.
Гэтэл Л.Н уг хуулийн этгээдтэй байгуулсан гэрээт ажлаас гадна хийгдээгүй ажлуудыг өөрөө хийж гүйцэтгэсэн мэтээр нэхэмжлэл гаргажээ.
Тодруулбал, төсөл хэрэгжих үеийн орон сууц, граж, оффисын барилгын зарагдах үнийн судалгааг хийсэн гэх баримтыг гаргаж өгсөн боловч энэ нь Барилга.мн, Барилга сэтгүүл дээр гарчихсан, нийтэд илэрхий болчихсон бэлэн баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Ийм зүйлийг судалгаа хийсэн гэж тооцуулж ажлын хөлс нэхэж байна гэж үзэж байна.
“ ” барилгын ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгө, санхүүжилтийн тооцоо, орон сууцны ба гражийн борлуулалтын тооцоо, оффисын барилгын түрээсийн төлбөрийн тооцоо, барилга баригдаж дуусах үр ашгийн тооцоог хийж “Петровис” ХХК-ийн захирал н.Оюунгэрэлд танилцуулсан гэх боловч түүнд танилцуулах ямар шаардлагатай байсан гэдэг нь тодорхойгүй. Түүнээс гадна энэ тооцоо хийгдсэн эсэх, хийгдсэн боловч энэ ажлуудыг Л.Н хийсэн гэх баримт тодорхой бус байна.
Гэрчээр асуугдсан н.Гэрэлмаа мэдүүлэхдээ түүнийг барилгын ажилд оролцоод явсныг мэдүүлдэг боловч дээрх өртөг бүхий ажлуудыг Л.Н хийсэн гэдгийг нотлохгүй юм. Мөн “Траст Трейд” ХХК-иас 20.000.000 төгрөгийг хэн хүлээж аваад, юунд зарцуулсныг тодорхой мэдэхгүй гэдгээ хэлсэн байдаг.
Л.Н нь өөрийн өмнө эрхэлж байсан албан тушаал, танил тал, найз нөхдийн хүрээг ашиглан газар олгох зөвшөөрлийг шийдвэрлүүлсэн, газрын хэмжээг өөрчлүүлсэн, газрын зориулалтыг өөрчилж, газрын асуудлыг шийдвэрлэсэн, газрын гэрээг бусадтай байгуулсан, барилга барих тусгай зөвшөөрлийг бүрдүүлсэн, барилгын зургийг өөрчилсөн, шатахуун түгээх станцын барилгыг буулгасан, шав тавихад лам авчирч газар аргадсан гээд яриад байгаа зүйлийг нотолсон баримт байхгүй байна.
Тухайн үед бол Л.Н нь “Анх Урлан” ХХК-ийн архитекторын хувьд зарим ажил нь түүний зайлшгүй хийх ёстой ажлын хуваарьт багтсан.
Түүний эдгээр тайлбар нь зөвлөх үйлчилгээ, техникийн хяналт хийсэн гэдгийг үгүйсгэж байна гэж үзэж байна.
“ ” барилгыг 2011.04.03-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн үед үйлчилж байсан 2008 оны Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д: “Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байхыг шаардана.
Үүний үндсэн дээр зураг төслийг тусгай зөвшөөрөлтэй “Анх Урлан” ХХК-тай гэрээг байгуулсан. Тэгэхээр барилга зөвхөн Л.Н гэх хүний үйл ажиллагааны үндсэн дээр биш, маш олон байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд ашиглалтад орсон. Энэ олон байгууллагын хамтын ажиллагааг зөвхөн би, ганцаараа, хувь хүн хийсэн гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Шинжээч дүгнэлт гаргахдаа 2 талыг байлцуулаагүй мөртлөө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч зөвшөөрсөн гэж үндэслэлгүй зүйл тусгасан байхаас гадна хэрэв бид зөвшөөрсөн бол биднээс тайлбар авах ёстой, бидэнтэй уулзах байсан, гэтэл ийм зүйл огт болоогүй.
Нэхэмжлэгч Л.Н нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлэхдээ шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн гэж тайлбарлаж байх бөгөөд талуудын хоорондох маргаан нь тохиролцсон гэрээ, хэлцлийн дагуу төлөгдсөн ажлын хөлсний тухай байгаа учраас барилгын бүх ажлыг дангаараа хийсэн мэтээр тайлбарлаж, шинжээчийн дүгнэлтийг үндэслэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
“ ” ын зураг төслийг 6 компани хийж гүйцэтгэсэн, энэ нь иргэн Л.Нгийн хийж гүйцэтгэсэн ажил биш юм. Тэрээр дээрх барилгын ажлыг хийж гүйцэтгэхийн тулд өдөр шөнөгүй ажилласан, уг барилгын ажилд оролцсон гээд тайлбарлаж байгаа боловч энэ нь “Анх Урлан” ХХК-ийн архитекторын хувьд зайлшгүй хийгдэх ажил нь байсан.
Түүнээс гадна хариуцагчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаагүй, гагцхүү анхнаасаа Л.Нтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. 2 барилгын нэг нь улсын төсвөөс санхүүжсэн, нөгөө нь “Ш д к” ХХК-ийн захиалан бариулсан барилга бөгөөд уг барилга дээр “Анх урлан” ХХК-тай гэрээ байгуулсан.
Мөн техник, сургалт судалгааны төвийн барилга нь улсын төсвөөс санхүүжиж байгаа учраас тэр санхүүжилтийг хэрхэн зохицуулж ажиллах нь тухайн компанийн асуудал бөгөөд түүнтэй холбоотой туслан гүйцэтгэх компаниуд, хөмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнууддаа ажлын хөлсийг гэрээний дагуу төлөх нь тухайн компанийн асуудал юм.
Барилга хот байгуулалтын сайдын 19 оны Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрмийн Монгол Улсын барилгын норм ба дүрэм /2003.08.01-ний өдрийн БНбД 11-06-03/ Зургийн ерөнхий инженер /ерөнхий архитектор/-ын дүрмийн 3.3, 3.4, 3.5-д захиалагчтай зураг төсөл, хайгуулын ажлын гэрээ байгуулахад шаардлагатай өгөгдлүүдийг бэлтгэх, инженер, техникийн ажилтны бүрэлдэхүүн зураг төсөл, хайгуулын ажлын үнийг тодорхойлох, түүнийг зураг боловсруулах байгууллага байгуулах, хэсгүүдийн хооронд хуваарилах ба зураг төсвийн баримт бичгийг боловсруулах графикийг байгуулах зэргээр заасан байгаа Л.Нгийн ерөнхий архитекторын хувьд баримтлан ажиллах ёстой, түүний хийх ёстой ажил нь байна.
Тагнуулын ерөнхий газрын захиалгаар баригдсан Техникийн сургалт судалгааны газрын барилга нь тусгай объект учраас түүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн Л.Нгийн өөрийнх нь ажлын хөлсөнд “Траст Трейд” ХХК, “Вотер Орижин” ХХК-иас өгсөн гэх 20.000.000 төгрөг, 30.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг дээрх 2 барилгын ажил санхүүжилтгүйн улмаас зогсох үед барилгын ажилд зарцуулсан гэх баримтгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “Ш д к” ХХК-иас ажлын хөлс 1.000.000.000 төгрөг, барилгын ажилд өөрөөсөө зарцуулсан гэх 50.000.000 төгрөг, нийт 1.050.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа учир түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч “Ш д к” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад
“ ” барилгын зөвлөх үйлчилгээний, зураг төсөл, техникийн хяналтын ажил хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 7.000.000 төгрөг,
“Техникийн сургалт, судалгааны газар”-ын барилгын зөвлөх үйлчилгээний, зураг төсөл, техникийн хяналтын ажил хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 275.000.000 төгрөг,
“ Дөл” барилгын ажлын явцад бетон худалдан авахад “Траст трейд” ХХК-иас өөрийн ажлын хөлсөнд авсан 20.000.000 төгрөгийг,
“Техникийн сургалт, судалгааны газар”-рын барилгын ажлын явцад халаалтын систем, тоног төхөөрөмж худалдан авахад “Вотер орижен” ХХК-иас өөрийн ажлын хөлсөнд авсан 30.000.000 төгрөгийг тус тус зарцуулсан тул нийт 1.050.000.000 төгрөг гаргуулах болгон нэмэгдүүлсэн, энэхүү шаардлагаа шүүх хуралдаанд дэмжсэн болно.
Нэхэмжлэгч Л.Нгийн хүсэлтээр “Цээнтэй-Ателиер” ХХК-ийн зөвлөх архитектор Ц.Батцэрэн нь 20 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “ Дөл” барилгын зураг төслийн ажлыг 303.873.574 төгрөг, “Техникийн сургалт, судалгааны газар”-ын барилгын зураг төслийн ажлыг 74.570.702 төгрөг гэх үнэлгээг,
Шүүгчийн 20 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ20/11106 тоот захирамжаар шинжээчээр томилогдсон “Ю Би Пропертиз” ХХК-ийн мэргэшсэн төсөвчин Г.Гансүрэн, Ц.Оюунсайхан нар 4 ширхэг барилгын зураг төслийн ажлын үнэлгээ 752.346.366 төгрөг, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн ажлын үнэлгээ 882.733.648 төгрөг, техникийн хяналтын зардал 309.550.6 төгрөг гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан байна.
/хх-ийн I хавтас 80-82, II хавтас 61-64, 196-206 дугаар тал/
Нэхэмжлэгч Л.Н нь “Ш д к” ХХК-ийн захирал Б.Бтой “ Дөл” барилгын зөвлөх үйлчилгээний, барилгын зураг төсөл, техникийн хяналтын ажлыг хийж гүйцэтгэх ажлын хөлсөнд 500.000 ам.доллар өгөх талаар амаар тохиролцсон, үүний дагуу тэрээр уг барилгад орон сууц, автомашины зогсоол өгснийг эзэмшиж байтал Б.Б орон сууц, авто зогсоолыг өөрийн өмчлөлд бүртгүүлж, шүүхийн шийдвэрээр буцаан авсан тул ажлын хөлсийг дээр дурдсан зөвлөх архитекторын үнэлгээ болон шинжээчийн дүгнэлт зэргийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон шаардсан гэж тайлбарлажээ.
Хариуцагч “Ш д к” ХХК нь Л.Нтэй ажил гүйцэтгүүлэхээр тохиролцоогүй, тэрээр дээрх 2 барилгын ажилд зураг төслийн байгууллагын архитекторын хувьд оролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №605 тоот “Эзэмшил газрын зориулалт өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” захирамжийн дагуу “Ш д к” ХХК-д орон сууцны барилга барихад зориулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.22 га талбайд зөвшөөрөл олгож, уг газарт зоорийн давхар бүхий 15 давхар төмөр бетон каркасан барилга барих 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №БЗД/58/07 тоот “Архитектур төлөвлөлтийн даалгавар” батлагджээ.
Дээрх “Архитектур төлөвлөлтийн даалгавар” болон Зураг төсөл, хайгуул, судалгааны ажлын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №511/2010 тоот улсын экспертизийн дүгнэлт, 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдөр №115/2008 тоот “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-д төсөл захиалагч “Ш д к” ХХК, зураг төслийн ерөнхий гүйцэтгэгч, зургийн шифр “Анх Урлан” ХХК 03/07, архитектор Л.Н гэж тусгасан байх ба уг барилгад зохиогчийн хяналтын нэгдсэн дүнг 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Анх Урлан” ХХК-ийн захирал Д.Бадамханд хийсэн байна.
/хх-ийн II-11-15, 21-22, 22-23 дугаар тал/
Цогцолбор баригдах явцад 2009 оны 06 дугаар сарын -ны өдөр “Захиалагч, гүйцэтгэгч, зураг төслийн байгууллага”-ын хамтарсан хуралдааны шийдвэрт зураг төслийн байгууллагыг төлөөлж Л.Н гарын үсэг зуржээ.
/хх-ийн I-56 дугаар тал/
Түүнчлэн 2010.02.11-ний өдрийн 10/01/2010 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт”-аар Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, А, Б дугаартай 70х2 айлын орон сууц, машины дулаан зогсоолын барилгыг “Арх Урлан” ХХК-д боловсруулсан 03/07, 03/08, 05/07 дугаартай зураг төслөөр 2008 оны 06 сараас барьж эхэлсэн, 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр барьж дууссан болох нь,
2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №01/07/2011 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисын акт”-аар дээрх барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь тус тус тогтоогдож байх ба дээрх актуудад хөрөнгө оруулагч, Захиалагч, ерөнхий гүйцэтгэгч “Ш д к” ХХК, Барилгын зураг төсөл: “Анх Урлан” ХХК болохыг тусгасан,
“ Дөл” дулаан зогсоол, 2х75 айлын орон сууц, ажлын байрны зургийг /зургийн шифр 03/07, 05/07, 03/08/ “Анх Урлан” ХХК-ийн захирал Д.Бадамханд баталгаажуулан гарын үсэг зурсан байна.
/хх-ийн I-58-60, 158-184, хх-ийн II--27 дугаар тал/
Үүнээс гадна “Ш д к” ХХК, “Анх Урлан” ХХК-ийн /Арх Урлан ХХК гэх тамга дарсан/ хооронд 2008 оны 06 дугаар сарын -ны өдөр “Техникийн сургалт, судалгааны газрын барилгын зураг төслийг боловсруулах аж ахуйн гэрээ”,
2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээ” тус тус байгуулагдаж, дээрх гэрээгээр Хан-Уул дүүрэг, 8 хороо, Техникийн сургалт судалгааны газрын барилга”-ын барилгын зураг төслийг 2008 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр, уг барилгын ажлын явцад зохиогчийн хяналтыг 500.000 төгрөгт багтаан хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.
/хх-ийн I-207, 242-244 дүгээр тал/
2012 онд “Техникийн сургалт, судалгааны газар”-ын ажлын байрны барилгын зургийг /зургийн шифр 07/08/ “Арх Урлан” ХХК гүйцэтгэжээ.
/хх-ийн I-127-142 дугаар тал/
2008 оны Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д: “Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ” гэж заасан байна.
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Арх Урлан” ХХК-д Зураг төсөл: 1.1.2.Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа, 1.1.3. 16 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, 1.2.8.КИП, автоматик ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгожээ.
/хх-ийн II-10 дугаар тал/
Дээр дурдсан байдлаас үзэхэд “Ш д к” ХХК нь дээрх 2 барилгын барилгын зураг төсөл, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих ажлыг гүйцэтгүүлэхээр тусгай зөвшөөрөл бүхий “Арх Урлан” ХХК-тай гэрээ байгуулсан, уг гэрээний үндсэн дээр хөлс төлсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд харин Л.Н нь уг ХХК-ийн архитекторын хувьд дээрх 2 барилгын ажилд оролцсон гэх үйл баримт тогтоогдож байна гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д: “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”,
343.2-т: “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж тус тус заажээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримт, гэрч А.Цогтгэрэл, Ч.Сумъяабазар, Б.Гэрэлмаа нарын мэдүүлгээр Л.Н нь “Ш д к” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан “ Дөл” барилга болон “Техникийн сургалт судалгааны газар”-ын барилгын зөвлөх үйлчилгээ, зураг төсөл, техникийн хяналтын ажил хийж гүйцэтгэх, үүний үндсэн дээр хөлс авахаар тохиролцсон болох нь тогтоогдсонгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл Л.Н нь тусгай зөвшөөрөл бүхий “Арх Урлан” ХХК-ийн архитекторын хувьд /2008 он/ Барилгын тухай хуулийн дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр тэрээр дээрх 2 барилгын ажлын зөвлөх үйлчилгээ, зураг төсөл, техникийн хяналтын ажил хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
Түүнээс гадна Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм /19 он/-ийн 1.4, 1.5, 1.9, 1.11-д тус тус заасны дагуу зохиогчийн хяналт хийх эрхийг “Арх Урлан” ХХК-иас түүнд олгосон, түүний бусадтай байгуулсан гэрээний үүрэг шаардах эрхтэй гэдгийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүнийг уг гэрээний үүрэг шаардах эрхтэй гэж үзэх боломжгүй байна.
Нэгэнт талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байх тул “Ш д к“ ХХК-ийн зүгээс Л.Нд хөлс төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх боломжгүй.
Нэхэмжлэгч Л.Н нь “ Дөл” барилга, “Техникийн сургалт судалгааны газар”-ын барилгын ажлын зөвлөх үйлчилгээ, зураг төсөл, техникийн хяналтын ажил хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
Энэ байдлаас үзвэл Л.Н нь архитекторын хувьд дангаараа хариуцагч “Ш д к” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан дээрх 2 барилгын зөвлөх үйлчилгээ, зураг төсөл, техникийн хяналт тавьж, гүйцэтгэсэн гэх ажлаа “Ш д к” ХХК-д хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэх үндэслэл болж байна.
Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д: “Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно” гэж зааснаас үзэхэд талууд ажил гүйцэтгэхээр тохиролцсон бол уг ажлыг гүйцэтгэхдээ төсөв зохиож болох бөгөөд энэ нь ажлын үнийг урьдчилан тодорхойлж буй үйл явдал юм.
Ажлын үнэ нь тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулах зардал, ажил гүйцэтгэгчид олгох хөлснөөс бүрдэх бөгөөд төсөв нь ажлын хөлсний хэмжээг тодорхойлох үндэслэл болохын зэрэгцээ бодит үнэлгээ, үнэн зөв тооцоонд үндэслэсэн байхыг шаардана.
Дээр дурдсан байдлаар ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэж эхлэхээс өмнө төсөв зохиосны үндсэн дээр ажил гүйцэтгэх, ингэснээр захиалагчаас хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу хөлс төлөхийг шаардах эрхийг бий болгоно.
Гэтэл Л.Н нь дээрх барилгын зөвлөх үйлчилгээ, зураг төсөл, техникийн хяналтын ажил хийж гүйцэтгэсэн ажлын төсөв гэх дээрх барилгын ажил дууссан 2012 оны 01 дүгээр сарын 13-ны болон 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш буюу 20 онд зохиосон төсвийг үндэслэн хөлс шаардсан нь үндэслэлгүй болжээ.
Нэхэмжлэгч Л.Н нь “Траст Трейд” ХХК-иас өөрийн ажлын хөлсөнд авсан 20.000.000 төгрөгийг “ Дөл” ын барилгын ажлын явцад бетон худалдан авахад зарцуулсантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд гэрч Б.Гэрэлмаагийн 20 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд өгсөн: “...Би Траст Трейд ХХК-ийн нягтлангаас 20 сая төгрөгийг хүлээж авч байсан. Авсан мөнгөө шууд барилгад оруулсан бил үү Л.Н гуайд өгсөн эсэхээ сайн санахгүй байна. Ямар шалтгаанаар Траст Трейд ХХК-иас мөнгө авсан гэдгийг би мэдэхгүй. Би ямар ч байсан тэр мөнгийг хүлээж авсан” гэх мэдүүлгээр “Ш д к” ХХК-ийн барилгын ажилд зарцуулагдсан гэж үзэх боломжгүй байна.
/хх-ийн I-195-196 дугаар тал/
“Вотер Орижин” ХХК-иас ажлын хөлсөнд авсан 30.000.000 төгрөгийг бараа материал авахад зарцуулсан гэх боловч хэргийн 75-77 дугаар талд авагдсан баримтаар 13.133.000 төгрөгийг Л.Н төлсөн гэж үзэхээр байна.
/хх-ийн I-75-77 дугаар тал/
Дээр дурдсан байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч Л.Н нь “ Дөл” барилга, “Техникийн сургалт судалгааны газар”-ын барилгын ажлын зөвлөх үйлчилгээ, зураг төсөл, техникийн хяналтын ажил хийж гүйцэтгэхээр хариуцагч “Ш д к” ХХК-тай тохиролцсон, үүний үндсэн дээр хөлс авахаар тохиролцсон, “Траст Трейд” ХХК-иас авсан гэх 20.000.000 төгрөг, “Вотер Орижин” ХХК-иас авсан 30.000.000 төгрөгөөс үлдэх 16.867.000 төгрөг, нийт 1.036.867.000 төгрөг шаардсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.
Иймд нэхэмжлэгч Л.Н, хариуцагч “Ш д к” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба харин хариуцагч “Ш д к” ХХК нь нэхэмжлэгч Л.Нгийн бусдаас ажлын хөлсөнд авсан 13.133.000 төгрөгийг барилгын ажилд зарцуулсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч “Ш д к” ХХК-иас 13.133.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.036.867.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Л.Н нь дээрх 2 барилгын зөвлөх үйлчилгээ, зураг төсөл, техникийн хяналтын ажил хийж гүйцэтгэсэн гэх байдлаа нотлох баримтаар нотолж чадаагүй учир зөвлөх архитекторын үнэлгээ, “Ю Би Пропертиз” ХХК-ийн мэргэшсэн төсөвчин Г.Гансүрэн, Ц.Оюунсайхан нарын дүгнэлт зэрэг баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлох боломжгүй тул дээрх баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Ш д к” ХХК-иас 13.133.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.036.867.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “Ш д к” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 223.615 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилөн төлсөн 5.185.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ