| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 181/2017/03669/и |
| Дугаар | 165 |
| Огноо | 2018-01-11 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 165
| 2018 оны 01 сарын 11 өдөр | Дугаар 101/ШШ2018/00165 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, А******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амармэнд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батмөнх,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амармэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06954 дүгээр захирамжаар Д.Агаас 500.000.000 төгрөг гаргуулж, С.Од олгохоор шийдвэрлэсэн.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ч.Батмөнхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 197 тоот шинжээч томилох тухай тогтоо******* дагуу “Хөрөнгө эстимэйт” ХХК нь төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ******* *******, ******* тоотод байрлалтай 960 м2 талбайтай обьект, манаачийн байр, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, /*******, ******* ******* тоот/ байрлалтай эзэмших эрхийн газар зэрэг эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнийг тогтоохоор шинжээчээр томилсон.
Тухайн компанийн мэргэшсэн үнэлгээчин Р.Мөнхтуяа нь обьект дээр ирж ажилласан бөгөөд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ******* *******, ******* тоотод байрлалтай 960 м2 талбайтай обьект, манаачийн байр, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, /*******, ******* ******* тоот/ байрлалтай эзэмших эрхийн газрыг 758.980.200 төгрөгөөр буюу зах зээлийн бодит ханшаас хэт доогуур буюу 2 тэрбум гаруй төгрөгөөр багаар үнэлж, Д.Агийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар албадан дуудлага худалдааны доод үнийг тухайн шинжээчийн дүгнэлтэд дурдсан үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоодог тул дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг хэт үнэгүйдүүлсэн гэж үзэж байна.
Хөрөнгийн үнэлгээг дараах байдлаар зөвшөөрөхгүй байна. “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийг 2017.06.28-ны өдөр шинжээчээр томилсон байхад үнэлгээний тайланд 2017.07.24-ний өдрийн шинжээч томилох тогтоо******* дагуу үнэлгээг хийсэн гэсэн нь үнэлгээг дээрх тогтоо******* дагуу хийгээгүй гэж үзэхээр байх ба Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг зөрчсөн.
Тухайн үйлдвэрийн байр, барилга, манаачийн байр 20.000 м.кв газар бүхий блокон хашаан дотор баригдсан үйлдвэрлэлийн цогц байгууламжийн гол хэсэг нь байдаг. Энэ үнэлгээ хийгдсэн байгууламж болон манаачийн байрнаас гадна маш олон үл хөдлөх эд хөрөнгүүд энэ блокон хашаан дотор байдаг. Энэхүү үйлдвэрлэлийн байгууламжаас зөвхөн 2 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Д.Агийн гэр бүлийн хүн Я.Б нь “Ё******* ” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд захирлаар нь ажилладаг юм. “Ё******* ” ХХК, Я.Б, Д.А нар иргэн С.Оаас тухайн үед зээл аваад шүүгчийн захирамжаар 450.000.000 төгрөгийг “Ё******* ” ХХК, Я.Б нар, 500.000.000 төгрөгийг Д.А нь С.Од тус тус төлөхөөр эвлэрсэн. Эдгээр захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр гуравдагч этгээд Шийдвэр гүйцэтгэлийн албанд хандсанаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үйлдвэрлэлийн байгууламж нь “Ё******* " ХХК, Я.Б, Д.А нарын өмчлөл, эзэмшлийнх болохыг, мөн иргэн С.Од төлбөр төлөхийг мэдсээр байж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийлгэхдээ 2 тусдаа үнэлгээний байгууллагыг сонгож хийлгэснээс гадна зарим үл хөдлөх эд хөрөнгийг огт үнэлүүлэхгүй орхигдуулснаас зах зээлийн бодит үнээс маш доогуур үнэлэгдэх нөхцөл бий болсон. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь үнэлсэн тохиолдолд зах зээлийн бодит үнэнд нийцэх юм.
Уг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгээд төлбөр төлөгчийн өмчлөл, эзэмшилд байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууламжид цогцоор нь нэг байгууллагаар үнэлгээ тогтоолгосны эцэст бүхэлд нь дуудлага худалдаанд оруулахад татгалзахгүй.
“Хөрөнгө Эстимэйт” ХХК нь 700 м.кв талбайтай зуслангийн газрыг үнэлэхдээ уг газар дээр баригдсан байшин, блокон хашаа, төмөр гүйдэг хаалгыг огт үнэлээгүй орхигдуулсан нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т заасныг зөрчсөн.
Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.4-т заасны дагуу үнэлгээ хийлгэж байгаа газар дээр баригдсан байшин нь нэхэмжлэгчийн эзэмшлийн эд хөрөнгөд хамаарч байгаа. Гэтэл үнэлгээний тайлангийн 2-т үнэлж буй хөрөнгийн төлөв байдал гэсэн хэсэгт блокон хашаатай, төмөр гүйдэг хаалгатай гэсэн мөртлөө, 5-т үнэлж буй өртгийн тодорхойлолтыг зах зээлийн жишиг үнэ гэсэн хэсэгт хашаа, төмөр хаалганы талаар огт үнэлээгүй орхигдуулсан. Зөвхөн газрыг үнэлснээс тухайн газар дээр барьсан байшин, блокон хашаа, төмөр гүйдэг хаалга нь огт үнэгүй, байхгүй зүйл болж хувирсан. Дуудлага худалдаанд оруулах тохиолдолд дээрх хөдлөх эд хөрөнгө хэрхэх нь тодорхойгүй болж үлдсэн.
Мөн 960 м.кв барилга, манаачийн байрны үнэлгээ нь 751.880.200 төгрөг буюу төлбөр авагчийн төлбөрийг төлөхөд хангалттай байхад зуслангийн газрыг хамтад нь дуудлага худалдаагаар худалдах зорилгоор үнэлүүлж, албадан дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-т заасантай нийцээгүй.
Ер нь энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж үзэж байна.
Түүнээс гадна Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.4-т “Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, Стандартчил******* төв байгууллага, Сангийн яамнаас баталсан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно" гэж заасан байдаг.
1/ Үнэлгээний тайлангийн Дөрөвт “Хөрөнгө эстимэйт" ХХК-ийн боловсруулан мөрдөж байгаа аргачлалыг баримталж үнэлгээг хийсэн гэж байгаа нь уг хуулийн заалтыг зөрчсөн.
Мөн Үнэлгээний тайлангийн Дөрөвт “орлогын хандлага, өртгийн хандлага, жиших хандлагын аргуудаар тооцож үнэлгээг тооцов” гэсэн атлаа Газрын үнэлгээг тооцохдоо “Суурь үнийн арга, орлогын хандлага, зах зээлийн хандлага” гэсэн аргаар үнэлгээг тооцсон байгаа нь ойлгомжгүй байгаа.
2/ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1-т “Хөрөнгийн үнэлгээг ...өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно.” гэж заасан.
Үйлчилгээний обьект, манаачийн байрны үнэлгээг тогтоохдоо “орлогын хандлагын арга, зард******* хандлагын аргаар үнэлгээ тогтоосон байдаг. Харин хуулиар тогтоосон жишиг үнийн аргыг нь хэрэглээгүй.
Үнэлгээний аж******* зорилго нь болохоор “зах зээлийн үнэ цэнийг тогтоох зорилгоор үнэлгээг хийв” гэсэн байгаа. Гэтэл гол аргачлал болох жишиг үнийн буюу зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлгээ хийгээгүй байх тул энэ үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 он/ 55 дугаар зүйлийн 55.7-т “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэжээ.
Шийдвэр гүйцэтгэгч Ч.Батмөнх үнэлгээний талаарх тайланг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан тул хуульд заасан дээрх хугацааны дотор шүүхэд хандсан болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 20/01 дугаартай эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батмөнх шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 6954 дугаар шийдвэрээр Даваажавын А*******гаас 501.473.692 төгрөгийг гаргуулж С.Од олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Агийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, ******* *******, ******* тоотод орших эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 960 м.кв талбайтай үйлчилгээ, 12 м.кв талбайтай манаачийн байр, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, *******, ******* ******* тоот 700 м.кв талбайтай газар тус тус 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 161/001, 161/002 дугаартай битүүмжпэх тогтоолоор битүүмжилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т заасны дагуу хугацаа тогтоож уг тогтоо******* нэг хувийг төлбөр төлөгч Д.Агийн нөхөр Я.Бт хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан.
Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулж, төлбөр төлөгч Д.Агийн нөхөр Я.Быг байлцуулан 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 161/003, 161/004 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолоор барьцаалан хурааж тогтоо******* нэг хувийг өмчлөгч, төлбөр төлөгч Д.Агийн нөхөр Я.Бт хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан.
Төлбөр төлөгч Д.Агийн өмчлөлийн барьцаалан хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийн үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу авахад Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, ******* *******, ******* тоотод орших эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 960 м.кв талбайтай үйлчилгээ, 12 м.кв талбайтай манаачийн байрын хамт 3.000.000.000 төгрөг, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, *******, ******* ******* тоот 700 м.кв талбайтай газрыг 200.000.000 төгрөгөөр үнэлж байгаа тухай 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр албан бичгээр ирүүлснийг төлбөр авагч С.О хүлээн зөвшөөрөөгүй тул тус албанаас 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө Эстимейт” ХХК-иар тогтоолгоход Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, ******* *******, ******* тоотод орших эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 960 м.кв талбайтай үйлчилгээ, 12 м.кв талбайтай манаачийн байрын хамт 751.880.200 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, *******, ******* ******* тоот 700 м.кв талбайтай газрыг 7.100.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Ад 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 3/19583 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр авагч С.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэнд 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 3/19584 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Д.А дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг нэгтгэх тухай хүсэлт гаргаж байгаагүй болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62-р зүйлд заасан эрхийг төлбөр төлөгч Д.Ад танилцуулж энэ тухай тэмдэглэлд тусгасан болно.
Иймд нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Азааяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаргаж ирж чадахгүй, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай үндэслэлээ нотолсонгүй. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Түүний нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас харахад хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг төлүүлэхийн тулд зөвхөн төлбөр төлөгч Д.Ад холбогдох хөрөнгө буюу барьцаанд байгаа хөрөнгийг үнэлэхээс биш өөр бусад хүний эзэмшил, өмчлөлд байгаа, хэнийх гэдэг нь тодорхойгүй байгаа хөрөнгийг үнэлэх боломжгүй. Ийм учраас тухайн хөрөнгүүдэд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Д.Агийн нөхөр Я.Б болон түүний “Ё******* ” ХХК-д холбогдох төлбөр төлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай нэгтгэх ёстой гэж байна.
Тухайн үл хөдлөх эд хөрөнгө, объекттой холбоотой асуудлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа компани дээр явж байх үед нэхэмжлэгч тал нэгтгэх тухай хүсэлт огт гаргаж байгаагүй мөртлөө шүүхэд болохоор нэгтгэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл биш юм.
Д.А нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн явуулах тухай хүсэлтээ гаргах бүрэн боломжтой байсан. Түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцээгүй болно.
Бүхэл бүтэн цогц байгууламжийг тус тусад нь худалдан борлуулах боломжгүй гэсэн нь мөн адил үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэл биш гэж үзэж байна.
Төлбөр авагч, төлбөр төлөгч ямар хөрөнгөө барьцаалсан, төлбөр авагч нь ямар хөрөнгөөр барьцааг хангаж байна, түүнийгээ аваад цаашид яах нь төлбөрөө авч байгаа хүний эрх хэмжээний асуудал байгаа. Үүнээс үзэхэд төлбөр төлөгч нь төлбөрийг төлж барагдуулахгүй, Монгол Улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулах гэсэн санаа зорилго гэж үзэж байна.
Дуудлага худалдаагаар ороод бусдад зарагдах тохиолдолд хямдаар үнэлэгдэх болчихлоо гэж яриад байгаа болохоос биш, төлбөр төлөх ёстой учир төлбөрөө төлж барагдуулахыг огт хүсэхгүй, энэ талаар ярихгүй байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т хөрөнгийн үнэлгээг хийлгэх арга аргачла******* талаар зохицуулсан байх бөгөөд үүнийг зөрчсөн гэх зүйл хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдаагүй байна.
Хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд буюу мэргэжлийн байгууллага гаргасан байхад энэхүү үнэлгээг ямар баримтаар няцааж байгаа нь тодорхойгүй, энэ тайлбараа нотолсон баримт буюу өөрсдөө үнэлгээ хийлгэсэнтэй холбоотой баримтгүй байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан мэргэжлийн байгууллагаар шинжээч томилуулах хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн аваагүй. Гэтэл энэ талаар нэхэмжлэгчээс ийм хүсэлт огт гаргаагүй мөртлөө тусгай мэдлэг шаардсан мэргэжлийн байгууллагын хөрөнгийн үнэлгээг өөрийн бодсоноороо хүчингүй болгох ёстой гэж тайлбарлаад байгаа нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл биш байна.
Иймд Д.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэж “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20/01 дугаартай үнэлгээг хүчингүй болгох тухай шаардлага гаргажээ.
Хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан учир үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06954 дугаартай захирамжаар Д.А нь 500.000.000 төгрөгийг С.Од 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсан байх ба шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
/хх-ийн 65-67 дугаар тал/
Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Д.Аг сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч С.Оын хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2017/08395 тоот шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдөр №835 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байх бөгөөд үүний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг №17261263 тоот тогтоолоор үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
/хх-ийн 62-64, 68-90 дүгээр тал/
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Д.Агийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204053926 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, ******* *******, ******* тоот байршилтай, үйлчилгээ, манаачийн байр зориулалттай, 960 м.кв талбайтай үйлчилгээ, 12 м.кв талбайтай манаачийн байр,
Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, /*******, ******* 6-5 а тоот/ 700 м.кв эзэмших эрх бүхий газрыг битүүмжилсэн, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хураасан тогтоол тус тус үйлдсэн байна.
/хх-ийн 71-74, 76-77, 80-84 дүгээр тал/
Дээрх хөрөнгийн талаарх үнийн саналыг төлбөр төлөгч Д.Агаас 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр авсан байх бөгөөд уг саналыг төлбөр авагч С.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч үл зөвшөөрч, шинжээч томилуулан зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргажээ.
/хх-ийн 87-89 дүгээр тал/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №197 тоот шинжээч томилох тогтоолоор Д.Агийн эзэмшил, өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204053926 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, ******* *******, ******* тоот байршилтай, үйлчилгээ, манаачийн байр зориулалттай, 960 м.кв талбайтай үйлчилгээ, 12 м.кв талбайтай манаачийн байр, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, /*******, ******* 6-5 а тоот/ 700 м.кв эзэмших эрх бүхий газрын зах зээлийн үнэлгээг тогтоож, дүгнэлт гаргах шинжээчээр “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийг томилсон байна.
/хх-ийн 90 дүгээр тал/
Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Хөрөнгө Эстимэйт” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Д.Агийн өмчлөл, эзэмшлийн үйлчилгээний талбайтай объектыг 685.679.000 төгрөг, эзэмших эрхтэй газрыг 7.100.000 төгрөг, манаачийн байрыг 6.200.300 төгрөг, тоног төхөөрөмжийг 60.000.000 төгрөг, нийт 758.980.200 төгрөг гэх хөрөнгө үнэлгээний №20/01 тоот тайланг гаргажээ.
/хх-ийн 91-107 дугаар тал/
Д.А нь зээлийн гэрээний барьцаанд Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, ******* *******, ******* тоот байршилтай, үйлчилгээ, манаачийн байр зориулалттай, 960 м.кв талбайтай үйлчилгээ, 12 м.кв талбайтай манаачийн байр, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, /*******, ******* 6-5 а тоот/ 700 м.кв эзэмших эрх бүхий газар барьцаалсан барьцааны гэрээг 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр С.Отай байгуулсан болох нь тогтоогдож байна.
/хх-ийн 75-79 дүгээр тал/
Хэдийгээр талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан боловч зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06954 дүгээр захирамжид үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлээгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 53 дугаар зүйлийн 53.1, 53.6-д төлбөрийг төлбөр төлөгч-иргэний өмчлөлийн эд хөрөнгө болох түүний банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулах бөгөөд дээрх эд хөрөнгө байхгүй, эсхүл төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулахаар заажээ.
Хариуцагч НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2, 53.3, 53.4-т заасан ажиллагаа явуулсантай холбоотой баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй болно.
Тодруулбал, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Д.Агаас төлбөрт ямар эд хөрөнгийг өгөх хүсэлт байгаа эсэх, үүний үндсэн дээр түүний хүсэлтийг харгалзан үзсэн эсэх нь тодорхойгүй байх ба гүйцэтгэх баримт бичгийн дагуу эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулах ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Хуульд заасан төлбөр барагдуулах дараал******* дагуу дээрх ажиллагааг явуулсны эцэст төлбөр төлөгчийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байвал төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах бөгөөд хариуцагч НШШГГ нь төлбөр төлөгчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах боломжтой юм.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар тусгагдаагүй байхад Д.Агийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрх бүхий газар зэргийг төлбөр барагдуулах үүднээс битүүмжлэн, хурааж, үнэлгээ тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч та******* хүсэлтээр шинжээч оролцуулах ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шижилгээний байгууллагаас гадуур хийлгэхийг заасан байх ба хуулийн 9.1-д: “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна”,
9.2-т: “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж заажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дүгнэлт гаргахаар шинжээчээр томилогдсон этгээдэд дүгнэлт өгөхөөс татгалзах, зайлсхийх эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж гарын үсэг зуруулсан гэж тайлбарласан боловч энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй юм.
Тодруулбал, шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу эрх, үүргийг тайлбарлаж, уг ажиллагаанд оролцоход хувийн сонирхолгүй этгээд гэх байдлыг урьдчилан тодруулсан зэрэг хуульд заасан дээрх ажиллагааг явуулсаныг баримтаарнотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.
Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т: “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заажээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Агийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, /*******, ******* 6-5 а тоот/ 700 м.кв эзэмших эрх бүхий газар нь блокон хашаатай, гүйдэг төмөр хаалгатай, 10х11 хэмжээтэй амьдран суух зориулалттай байшин баригдсан болох нь тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргасангүй.
Үүнээс үзэхэд шинжээч үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үнэлээгүй, орхигдуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д: ”Үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг, эсхүл бусдын өмчлөлд шилжээгүй уг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт албадан дуудлага худалдаагаар худалдана” гэж заасантай нийцсэн гэж үзэх боломжгүй болжээ.
Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.-т: “Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно”,
8 дугаар зүйлийн 8.1-д: “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж тус тус заажээ.
Шинжээч “Хөрөнгө Эстимэйт” ХХК нь Д.Агийн эзэмших эрх бүхий газрыг “суурь үнийн арга, орлогын хандлага, зах зээлийн хандлага”-ыг,
Үйлчилгээний объект, манаачийн байрыг “орлогын хандлагын арга, зард******* хандлагын арга”-ыг баримтлан үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-д заасантай нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн хариуцагч нь дүгнэлт гаргах шинжээчийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №197 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор томилсон байхад “Хөрөнгө Эстимэйт” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №197 тоот тогтоо******* дагуу мөн өдөр дүгнэлтээ гаргасан нь ойлгомжгүй болжээ.
Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ201706954 дүгээр захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20/01 тоот үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар /2017 он/ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06954 дүгээр захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20/01 тоот үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 пугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжд 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШЗ2017/15977 тоот захирамжаар авсан “Хүсэлт шийдвэрлэх тухай” арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ