| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2017/0019/э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2017-03-17 |
| Зүйл хэсэг | 126.2.3., |
| Улсын яллагч | Д.Удвал |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 20
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-д заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын Газраас шүүгдэгч О.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.3 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгож ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Ш овогт О-гийн Б-ыг бага насны хүүхэд хүчиндсэн, хүчиндсэний улмаас хохирогчид хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-д зааснаар шүүгдэгч О.Б-од 20 /хорь/ жил хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч О.Б-од оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан шүүгдэгч О.Б-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүйг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-д зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.6-д зааснаар шүүгдэгч О.Б-од өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ Б.ГАНСҮХ
С.БОЛОРТУЯА