Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1084

 

 

 

 

 

 

       2018           12          12                                          1084

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч Д.Н........н, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0938) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Сартуул овогт Д............рын Н........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 0296 20094 дугаартай 2 хавтаст хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Сартуул овогт Д............рын Н........н, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Булнай суманд 1967 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дүүргийн ..................... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Д.Н........н нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .............. тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Т.............гийг зодсон, мөн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .............. тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Т.............гийг зодсон, мөн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .............. тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Т.............гийг зодсон, мөн 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .............. тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Т.............гийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн ......... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Т.............гийн нүүр, толгойн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж зодсон, мөн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн ......... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Т.............гийн нүүрэн тус газар цохиж байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Бусад нь худал. Би үйлдсэн хэргээ хүлээж байна. Намайг эрүүл байхад хохирогчийг өөрийг нь аваад явсан. Үнэн худлыг нь шалгуулах хүсэлтэй байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан хэргийн талаар;

- Хохирогч Т.Т.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд

2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...Н........н бид хоёр 2011 онд танилцаж тэр жилээсээ хамтран амьдарч 2012 онд хүүхдээ төрүүлж байсан....2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 15 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 11 дүгээр гудамжны 10 тоотод очиход Н........н архи уусан бололтой халамцуу байсан бөгөөд хүүхдийнхээ гацуур модыг засах гээд байж байсан...намайг ирэхэд Н........н...хонох юм байгаа биз дээ..гэхээр нь юу гэж хонодог юм, эгчийндээ очиж хононо гэхэд чи яасан их хааж боодог юм гээд нүүр, нүд, толгойны ар дагз руу гараараа хэд хэдэн удаа цохиж хөл гар руу хөлөөрөө өшиглөж, зодоод өмсөж байсан куртик, гутал, цүнхэн доторх иргэний үнэмлэх, виза карт, гар утсыг маань аваад зуух руу хийгээд шатаачихсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25),

2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 09-нд гэртээ очоод байж байгаад явах гэтэл намайг “чи хоноод яв” гэхээр нь би “чи согтуу байна. Би хонохгүй явлаа” гэж хэлсэн. ...Тэгтэл өмсөж явсан куртик, гутал, иргэний үнэмлэх, виза карт галд шатаагаад толгой руу маш олон удаа цохиод өшиглөж болох бүх газар руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 129-130),

- Гэрч Т.С...............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Т.............г гэртээ очоод зодуулаад хамаг хувцсаа шатаалгачихсан гээд өвлийн хүйтэнд табчиктэй ирсэн. Куртикийг нь шатаах гээд төслийн зууханд хийж...байхад нь зугтаасан гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 133-134),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 54 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, хаван хавдартай, нилэнхүйдээ хөх ягаан өнгийн цус хуралттай, дагзны хуйханд хаван хавдартай, баруун шууны гадна дээд хэсэгт 5х8см, 3х5см, хөх ягаан өнгийн цус хуралттай.

1. Т.Т.............гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32),

4. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болохыг баталсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 51), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 53-54), Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 83-89)

 

2. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний байнга зодсон хэргийн талаар;

1. Хохирогч Т.Т.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд

- 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...Н........н бид хоёр 2011 онд танилцаж тэр жилээсээ хамтран амьдарч 2012 онд хүүхдээ төрүүлж байсан....Н........н;

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр...намайг орой ирэхэд чи шөнө орой болтол хаагуур яваад ирж байгаа юм гэж хардаж сэрдэж уурлаад...миний толгой руу цохиод авахаар нь би гараад зугтаахад араас үүдний амбаарт гүйцэж ирээд амбаарт байсан хувинтай нүүрсийг миний дээрээс асгачихсан. Тэгээд би гарч яваад цагдаад мэдэгдсэн...,

2017 оны 8 дугаар сарын 24-ний өглөө намайг ажилдаа явах гэхэд битгий яв, хүүхдээ хар гэхээр нь юу гэсэн үг юм, миний ажил ажил биш, чиний ажил ажил байдаг юм уу, өөрөө хүүхдээ хар гээд хоёулаа хүүхдээ харахаас болоод хоорондоо маргалдсан тэгтэл Н........н уурандаа нуруу руу гараараа 2-3 удаа цохиж авсан...,

2017 оны 10 дугаар сарын 16-ны өглөө манай хүү цэцэрлэг дээрээ тоглож байгаад хөлөө гэмтээчихсэн гэхээр нь би маргааш нь гэртээ хүүгээ эргэж очоод хүүтэйгээ ярилцаад сууж байтал Н........н чи хүү бид хоёрыг хаяж явлаа, хүү бид хоёроос уучлалт гуй гээд миний хүзүүнээс бариад хүзүүнд зүүлттэй байсан ороолтноос татаж байгаад больчихоор нь би хувцсаа өмсөөд гараад зугтаасан. Энэ үед миний хүзүүнд үүссэн боолтны ором тогтсон байсныг гар утасныхаа камераар дарж баримтжуулж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25),

- 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...2017 оны 5 дугаар сард...19 цагийн орчим гэртээ очиход нөхөр Д.Н........н...хүүгийн хамт байсан. Намайг оройтож ирлээ гэж уурлаад пизда минь зайл гэж хэл амаар доромжлоод байхаар нь явах гээд үүдний амбаарт ортол араас гарч ирээд үсдээд толгойн тус газар гараараа 2-3 уудаа цохихлоор нь нүүрээ хамгаалаад доошоо суусан чинь үүдэнд байсан хувинтай нүүрс аваад толгой дээр асгасан. Тэгээд би гараад хажуу талын Жаамаа ахын гэрт ороход охин Идэрчимэг нь зурагт үзээд сууж байхаар нь ус халаалгаад хамарнаас гарсан цусаа угаагаад цагдаа дуудуулсан...,

2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүү Сүхболдыг харах хүнгүй асуудлаас болж хэрэлдсэн. Хажуу айлын охиноор харуулъя гэсэн чинь миний толгой руу Н........н гараараа 2-3 удаа цохисон...,

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр...хүүгээ эргэхээр гэртээ очсон. ...Хүүтэйгээ эрхлээд байж байтал зүүж явсан саарал өнгийн нимгэн ороолтоор миний хоолойг улайтал боосон. Хүүг...уйлсан чинь больсон...,

2018 оны 3 дугаар сарын 09-нд ажил дээр миний толгой өвдөөд байхаар нь гэртээ эртхэн очсон чинь найзынхаа эхнэртэй нэг оронд унтаж байсан ба толгой руу 2-3 удаа нуруу руу 2-3 удаа цохихлоор нь би гарч зугтаад цагдаа дуудсан...

2018 оны 03 дугаар сарын 18-нд зээл авч байгаад худалдаж авч өгсөн машиныг эгчийнхээ хашаанд орхисон байхаар нь хоёулаа явж машинаа авч ирэх үү гэхэд чадахгүй гэсэн. Би очоод багажнуудыг чинь аваад ирье гэхэд намайг хэл амаар доромжлоод баруун нүд рүү цохиод хөхрүүлсэн...

2018 оны 4 дүгээр сарын 01-нд над руу залгаад машины багажнууд аваад ир гэхээр нь очтол намайг гудамжинд толгой руу 1-2 удаа, буйл руу цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 129-130),

- 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зээлээ төлөх гээд гэртээ ирээд...сууж байтал манай нөхрийн найз Нэргүй утсаар залгаад...Чингэлтэй дүүргээс машинаа авчирах уу гэхээр нь...зөвшөөрсөн. ...Тэгээд Н........нд Чингэлтэй дүүрэгт байдаг эгч С...............лийн хашаанаас машинаа аваад ирье гэтэл Н........н урдаас уурлаад янхан минь зайл гээд элдэв үгээр доромжилсон. ...Тэгээд би буцаж гэртээ очоод...юм аа авах гэтэл Н........н миний юмыг өгөхгүй гээд миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 207-208)

- 2018 оны 10 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр эгчийн хашаанд байсан Н........нгийн машины тээшнээс багажуудыг нь аваачиж өгсөн чинь багаж дутуу байна гээд хамар руу цохиод гудамжинд тоосго бариад дайраад байхаар нь зугтаад цагдаад өргөдөл гаргаж шүүх эмнэлэгт үзүүлэхэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул хаагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 124-125)

2. Гэрч Ж.Идэрчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Он сарыг нь санахгүй байна. Т.............г манай нөхөр намайг зодоод толгой дээр нүүрс асгачихлаа гээд гэрт орж ирсэн. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан ба Т.............г толгойгоо угаасан. Толгой нь нүүрс л болсон байсан болохоос цус гарсан гэмтсэн зүйл харагдаагүй. Манайх тэнд амьдарч байх хугацаанд нэг удаа л орж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 131-132),

3. Гэрч Т.С...............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 16-нд дүү Т.............г нөхөр Н........нд нүүрс, хоол хүнс аваачин өгсөн чинь зүүж явсан ороолтоор нь хоолойг нь боогоод зодсон байсан. Би өөрийн утсаар 2017 оны 10 дугаар сарын 18-нд зургийг нь авч баталгаажуулсан. ...ер нь байнга л нөхөртөө зодууллаа гэж байдаг одоо тусдаа амьдарч байгаа. 2018 оны 03 дугаар сарын 21-нд нүүр нь хавдаад зүүн нүд нь хөхөрсөн зураг байна. Би зодуулаад ирэх үед нь зураг авч бичлэг хийдэг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 133-134),

4. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Дуудлага лавлагааны №-PCIE12980239 хуудас “...дуудлага мэдээлэл хүлээн авсан цаг хугацаа: 2017-05-05 өдөр 19:10:36...” гэх баримт  (хавтаст хэргийн 91)

5. Гэрэл зургийн үзүүлэлт буюу 2017 оны 10 дугаар сарын 18-өдөр, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр авахуулсан гэх зураг (хавтаст хэргийн 4, 138-139)

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4446 дугаар дүгнэлт: "...1.Т.Т.............гийн биед дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийн сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 241),

7. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээн авсан тухай баримт (хавтаст хэргийн 194-195), Прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 198, 222, 235), Эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол (2 хавтаст хэргийн 6)

8. Шүүгдэгч Д.Н........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр айлд байшингийн шал цутгаад өгөөч гэхээр нь талхны таван төгрөг нь хаа юм гэж бодоод эхнэрээ дуудаад хүүхдээ харж байгаач би шал цутгах гэсэн юм гэж хэлсэн чинь эхнэр маань ядаргаатай юм хүн ажил хийлгэхгүй гээд уурлаад байхаар нь чи хүн, хүүхэд бид хоёр хүн биш юм уу гэж хэлэхэд өөдөөс уурлаад байхаар нь би жоохон уусан байсан болоод маргалдаж эхэлсэн...би уурандаа эхнэрээ цохиж аваад зодсон гэсэн яг хаана нь хэдэн удаа цохиж авсан гэдгээ согтуу байсан болохоор өөрөө санахгүй байна. Мөн куртик, гутал, бичиг баримт гар утас зэргийг нь шатаасан гэдгээ санахгүй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72),

“...2017 оны 5 дугаар сарын 19-нд байх гэртээ ирээд интернэтэд ороод хэвтээд байхаар нь чи хүүхдэдээ хоол хийгээд өгчиж болдоггүй юм уу гээд би хонины гуя аваад шидсэн чинь оноогүй. Гараад гүйхээр нь араас нь гараад ноцолдсон чинь дээрээс нь савтай нүүрс асгарсан. 2017 оны 8 дугаар сарын 24-нд...миний данснаас мөнгө авчихсан байхаар нь энэ асуудлаас болж маргалдаад хүүхдийн исгий тавчикаар 1-2 удаа толгой руу нь цохисон. 2017 оны 10 дугаар сарын 18-нд миний дансанд байсан мөнгийг авсан асуудлаас болж зүүж явсан ороолтоос нь татсан чинь хоолой нь боогдоод улайсан байсан. 2017 оны 11 дүгээр сард өөрөө ирж нүүрс буулгаж өгөхөөр нь би өөрийнхөө мөнгөөр авч өгсөн ээмгээ буцааж авсан. Би 2 ээмэг авч өгсөн ба нэгийг нь өөрөө алга болгочихсон байсан. 2017 оны 12 дугаар сарын 9-нд хүү хөлөө хугалчихаад 2 сар хүүхдээ харж суусан. Ганц өдөр айлд ажил хийгээдхий гэхэд ирчихээд намайг гуйлгачин минь хүүхдийн хөл хугаллаа гэж янз бүрээр хэлээд байхаар өөрийнхөө авч өгсөн хувцсыг шатаасан.  Яг хаана нь цохиж зодсоноо санахгүй байна. 2018 оны 03 дугаар сарын 09-нд манай найз Отгоо эхнэр Минжийн хамт ирээд хамт ууж байгаад Отгоо архинд гарсан байхад эхнэр Минж нь танайх чөтгөртэй юм байна гээд хөшиг хаагаад лаа асаагаад сууж байхад ирчихээд чи найзынхаа эхнэртэй унтаж байна гээд гараад явсан. 2018 оны 3 дугаар сарын 10-нд гэртээ ирэхэд Т.............г миний түрийвч жолооны үнэмлэх багажнуудыг машинтай аваад явсан байсан тул авмаар байна гэсэн чинь хохин гээд гараад цагдаа явах гэсэн чинь гудамжинд надтай хэрэлдээд айлын хашаа толгойгоороо мөргөөд үсрүүгээ шороо цацаад байсан. 2018 оны 3 дугаар сарын 18-нд би хүний машин янзалж байсан чинь миний багажнуудыг авч ирнэ гээд хүн дуудаад явсан. Чи хүүхдээ аваад зайл гэхэд гудамжинд орхиод явсан байсан...Надаар машинаа янзлуулж байсан Отгонзориг гэх хүн чи нөхрийгөө цагдаад өгчихөөд цэргийн баяр тэмдэглэнэ гэж утсаар яриа биздээ гэсэн. 2018 оны 4 дүгээр сарын 01-нд надаас машины бичиг баримтаа авах гэхээр нь гагнуурын аппаратаа авмаар байна гэхэд байхгүй байсан гэж худлаа хэлсэн. Тэгэхээр нь муудалцсан чинь гудамжаар нэг орилж хашгираад цагдаатай яриад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 135-136, 231-233)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 36, 38), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 39) ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 44-50) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч Д.Н........нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Нямцэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгчийн өмгөөлөгч мэтгэлцээгүй болно. 

Шүүгдэгч Д.Н........н нь Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 11 дүгээр гудамжны 10 тоотод, 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр, гэртээ хоносонгүй, яасан их хааж боодог юм гэх сэдэлтээр, хохирогчийг өөрийн эрхшээлд оруулах зорилгоор, гэр бүлийн таарамжгүй шалтгаан нөхцөлөөр, шууд санаатай үйлдлээр Т.Т.............гын нүүр, нүд, толгойны ар дагз руу гараараа хэд хэдэн удаа цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Т.Т.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр өгсөн: “...Н........н...хонох юм байгаа биз дээ..гэхээр нь юу гэж хонодог юм, эгчийндээ очиж хононо гэхэд чи яасан их хааж боодог юм гээд нүүр, нүд, толгойны ар дагз руу гараараа хэд хэдэн удаа цохиж хөл гар руу хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25),

2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...явах гэтэл намайг “чи хоноод яв” гэхээр нь би “чи согтуу байна. Би хонохгүй явлаа” гэж хэлсэн. ...Тэгтэл...толгой руу маш олон удаа цохиод өшиглөж болох бүх газар руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 129-130),

- Гэрч Т.С...............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Т.............г гэртээ очоод зодуулаад хамаг хувцсаа шатаалгачихсан гээд өвлийн хүйтэнд табчиктэй ирсэн. Куртикийг нь шатаах гээд төслийн зууханд хийж...байхад нь зугтаасан гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 133-134),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 54 дугаар дүгнэлт: “...1. Т.Т.............гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ....3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32)

- Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болохыг баталсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 51), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 53-54), Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 83-89) зэрэг нотлох баримтаар.

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 11 дүгээр гудамжны 10 тоотод, 2017 оны 5 дугаар сарын 05, 8 дугаар сарын 24, 10 дугаар сарын 16 өдрүүдэд, хувийн таарамжгүй сэдэлтээр, өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор, хамтран амьдрагч нарын хэн альны гэр бүлийн таарамжгүй шалтгаан нөхцөлөөр, шууд санаатай үйлдлүүдээр Т.Т.............гын бие махбодид удаа дараа халдан гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн болох нь,

1. Хохирогч Т.Т.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр өгсөн: “...Н........н бид хоёр 2011 онд танилцаж тэр жилээсээ хамтран амьдарч 2012 онд хүүхдээ төрүүлж байсан....Н........н;

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр...намайг орой ирэхэд чи шөнө орой болтол хаагуур яваад ирж байгаа юм гэж хардаж сэрдэж уурлаад...миний толгой руу цохиод авахаар нь би гараад зугтаахад араас үүдний амбаарт гүйцэж ирээд амбаарт байсан хувинтай нүүрсийг миний дээрээс асгачихсан....,  2017 оны 8 дугаар сарын 24-ний өглөө намайг ажилдаа явах гэхэд битгий яв, хүүхдээ хар гэхээр нь юу гэсэн үг юм, миний ажил ажил биш, чиний ажил ажил байдаг юм уу, өөрөө хүүхдээ хар гээд хоёулаа хүүхдээ харахаас болоод хоорондоо маргалдсан тэгтэл Н........н уурандаа нуруу руу гараараа 2-3 удаа цохиж авсан..., 2017 оны 10 дугаар сарын 16-ны өглөө манай хүү цэцэрлэг дээрээ тоглож байгаад хөлөө гэмтээчихсэн гэхээр нь би маргааш нь гэртээ хүүгээ эргэж очоод хүүтэйгээ ярилцаад сууж байтал Н........н чи хүү бид хоёрыг хаяж явлаа, хүү бид хоёроос уучлалт гуй гээд миний хүзүүнээс бариад хүзүүнд зүүлттэй байсан ороолтноос татаж байгаад больчихоор нь би хувцсаа өмсөөд гарууд зугтаасан. Энэ үед миний хүзүүнд үүссэн боолтны ором тогтсон байсныг гар утасныхаа камераар дарж баримтжуулж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25),

- 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...2017 оны 5 дугаар сард...19 цагийн орчим гэртээ очиход нөхөр Д.Н........н...хүүгийн хамт байсан. Намайг оройтож ирлээ гэж уурлаад пизда минь зайл гэж хэл амаар доромжлоод байхаар нь явах гээд үүдний амбаарт ортол араас гарч ирээд үсдээд толгойн тус газар гараараа 2-3 уудаа цохихлоор нь нүүрээ хамгаалаад доошоо суусан чинь үүдэнд байсан хувинтай нүүрс аваад толгой дээр асгасан..., 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүү Сүхболдыг харах хүнгүй асуудлаас болж хэрэлдсэн. ...Н........н гараараа 2-3 удаа цохисон..., 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр...хүүгээ эргэхээр гэртээ очсон. ...Хүүтэйгээ эрхлээд байж байтал зүүж явсан саарал өнгийн нимгэн ороолтоор миний хоолойг улайтал боосон. Хүүг...уйлсан чинь больсон..., 2018 оны 03 дугаар сарын 18-нд зээл авч байгаад худалдаж авч өгсөн машиныг эгчийнхээ хашаанд орхисон байхаар нь хоёулаа явж машинаа авч ирэх үү гэхэд чадахгүй гэсэн. Би очоод багажнуудыг чинь аваад ирье гэхэд намайг хэл амаар доромжлоод баруун нүд рүү цохиод хөхрүүлсэн..., 2018 оны 4 дүгээр сарын 01-нд над руу залгаад машины багажнууд аваад ир гэхээр нь очтол намайг гудамжинд толгой руу 1-2 удаа, буйл руу цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 129-130),

- 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зээлээ төлөх гээд гэртээ ирээд...сууж байтал...Н........н урдаас уурлаад янхан минь зайл гээд элдэв үгээр доромжилсон. ...Тэгээд би буцаж гэртээ очоод...юм аа авах гэтэл Н........н миний юмыг өгөхгүй гээд миний зүүн талын нүд лүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 207-208)

- 2018 оны 10 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр эгчийн хашаанд байсан Н........нгийн машины тээшнээс багажуудыг нь аваачиж өгсөн чинь багаж дутуу байна гээд хамар луу цохиод гудамжинд тоосго бариад дайраад байхаар нь зугтаад цагдаад өргөдөл гаргаж шүүх эмнэлэгт үзүүлэхэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул хаагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 124-125)

- Гэрч Ж.Идэрчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Он сарыг нь санахгүй байна. Т.............г манай нөхөр намайг зодоод толгой дээр нүүрс асгачихлаа гээд гэрт орж ирсэн. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан ба Т.............г толгойгоо угаасан. ...Манайх тэнд амьдарч байх хугацаанд нэг удаа л орж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 131-132),

- Гэрч Т.С...............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 16-нд дүү Т.............г нөхөр Н........нд нүүрс, хоол хүнс аваачин өгсөн чинь зүүж явсан ороолтоор нь хоолойг нь боогоод зодсон байсан. Би өөрийн утсаар 2017 оны 10 дугаар сарын 18-нд зургийг нь авч баталгаажуулсан. ...ер нь байнга л нөхөртөө зодууллаа гэж байдаг одоо тусдаа амьдарч байгаа. 2018 оны 03 дугаар сарын 21-нд нүүр нь хавдаад зүүн нүд нь хөхөрсөн зураг байна. Би зодуулаад ирэх үед нь зураг авч бичлэг хийдэг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 133-134),

-Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Дуудлага лавлагааны №-PCIE12980239 хуудас “...дуудлага мэдээлэл хүлээн авсан цаг хугацаа: 2017-05-05 өдөр 19:10:36...” гэх баримт  (хавтаст хэргийн 91)

- Гэрэл зургийн үзүүлэлт буюу 2017 оны 10 дугаар сарын 18-өдөр, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр авахуулсан гэх зураг (хавтаст хэргийн 4, 138-139)

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4446 дугаар дүгнэлт: "...1.Т.Т.............гийн биед дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийн сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 241),

-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээн авсан тухай баримт (хавтаст хэргийн 194-195), Прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 198, 222, 235), Эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол (2 хавтаст хэргийн 6) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Н........н нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Т.Т.............гийг байнга зодсон, мөн хохирогчийг зодсоноос болж хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийг байнга буюу хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа бие махбодын хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна.   

Нөгөө талаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг тодорхойлсон бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт хамтран амьдарч байсан хүнийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах...сэтгэл санаанд нь дарамт учруулах...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж тус тус хуульчилсан байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Д.Н........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн”,  мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга үйлдэж зодсон” гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Д.Н........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 10 сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 сарын хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож түүний нийт эдлэх ялыг 11 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул тэрээр бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгчээс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч Д.Н........нг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.                                    

Шүүгдэгч Д.Н........нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр...удаа үйлдсэн...”, мөн хэсгийн 1.6 дахь заалтад заасан “...эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн...” байгааг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.   

Шүүх Д.Н........нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу тэрээр урьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх шатанд дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байгааг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг дүгнэлтийг хүндрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн шүүгдэгчид шүүхээс Эрүүгийн хуульд заасан өөр өөр төрлийн ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар Д.Н........нг оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх 360 цагийн ялыг ажлын 8 цагаар тооцож нийт хорих ялыг 45 хоногоор тогтоож, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлсэн 45 хоногийг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 45 хоногийн  хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Н........нгийн биечлэн эдлэх 1 жил 45 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн 1708 0296 20094 дугаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Д............рын Н........нг

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Д.Н........нг

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.Н........нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, түүний хорих ялын хугацааг 45 хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н........нд оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, 45 хоногоор тогтоосон хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 1 (нэг) жил 45 (дөчин тав) хоногоор тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Н........нд оногдуулсан 1 жил 45 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Н........нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ