Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 3437

 

     1.Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 09 сарын 23-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч М.Ц 10.300.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Д олгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Д улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179.750 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч М.Ц улсын тэмдэгтийн хураамжид 249.950  төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Д олгосугай.

 

            3. 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 1825 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасны дагуу хариуцагч М.Ц эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмилж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан болохыг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.ОЮУНТУУЛ