| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0981/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1033 |
| Огноо | 2018-12-03 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1033
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүү Г.Ганбаатар даргалж, Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, Улсын яллагч М.Сансарсайхан, Шүүгдэгч Ч.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдаан танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Ч С холбогдох 1808030211129 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ***оны ** дугаар сарын **-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, эмэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-*, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, *** дугаар худгийн задгай тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Харчин овогт Чулуунбаатарын Сарантуяа, РД: ****** Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.С нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт дэвсэрт байрлах "Алтай” худалдааны төвд иргэн Б.Б тус худалдааны төвийн чихрийн лангуун дээр мартаж үлдээсэн "Самсунг Жэй-7” маркийн гар утас, бичиг баримт зэрэг эд зүйлсийг бусдын гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшиж, 697.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. |
| ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Шүүгдэгч Ч.С нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт дэвсэрт байрлах "Алтай” худалдааны төвд иргэн Б.Б тус худалдааны төвийн чихрийн лангуун дээр мартаж үлдээсэн "Самсунг Жэй-7” маркийн гар утас, бичиг баримт зэрэг эд зүйлсийг бусдын гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшиж, 697.500 төгрөгийн хохирол |
| учруулсан болох нь:
|
| холбогдолгүй, бусад хоёр хэсэг файл нь хохирогч утсаа мартаж байгаа болон, худалдагч араас нь очиж Сарантуяад тухайн гар утсыг хүлээлгэн өгч байгаа талаар бичигдсэн байна. Бичлэгийн эхлэх хугацаа хяналтын камерны дэлгэцэнд тоглож байгаа цагаар 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19 цаг 00 минутаас 19 цаг 45 минут хүртэл бичигдсэн нэг байгууллагын 3 ширхэг 3 талыг харсан камерын нийт 3 бичлэг байх ба хохирогч Б.Бат-Эрдэнээс та аль лангуун дээр эд зүйлээ мартаад хэн аль бичлэгт таны гар утсыг авсан бэ гэхэд камер 13 гэсэн бичлэгийг тоглуулж, 19 цаг 21 минут дээр би чихрийн лангуунаас юм худалдаж авахдаа гар утсаа үлдээж байгаа гэсэн хэсгийг харуулав. Үүний дараа 15 секундын дараа үл таних 2 хүн миний хажууд ирээд юм худалдаж аваад үлдэх ба би түрүүлж яваад үүний дараа худалдагч миний гар утсыг бариад үүдний хэсэг рүү гүйж байгаа талаар дүрслэгдсэн гэв...гэх /хх-66/,
|
| авчих, нийт 600.000 төгрөг болох юм байна” гэж хэлэхэд эхнэртэйгээ зөвлөлдөж байгаад болно гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш хохирогч холбоо бариагүй... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.Сг гээгдэл эд хөрөнгө завшсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй. Хохирогчид гэмт хэргийн улмаас 697.500 төгрөгийн хохирол /хх-30-31/ учир байх ба шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэ| үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Бусад асуудал Уг хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг С^ хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 3 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
|
|
| зааснаар шүүгдэгч Ч.Сгаас 697.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бат- Эрдэнэд олгосугай.
|
| ДАРГАЛАГЧ ШҮҮГ Ч Г.ГАНБААТАР |