| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2017/04079/и |
| Дугаар | 3298 |
| Огноо | 2017-12-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 3298
1. Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.К холбогдох гэрээний үүрэг 1.924.147 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.К нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,1.924.147 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож, заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохирч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 11 дугаар сарын 29-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжидурьдчилан төлсөн 46000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23000 төгрөгийг, хариуцагч О.К нь улсын тэмдэгтийн хураамжид 23000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.