| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0186/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1060 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1060
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, Улсын яллагч Т.Нансалмаа Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Б Б холбогдох 1808049231411 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, ** настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ жолооч ажилтай, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 55а байрны 89 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Сонгинохайрхан дүүргийн 05 дугаар хороо, Баянголын 34-18 тоотод оршин суух хаягтай, урьд 2000 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 30.000 төгрөгийн торгох ялаар, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 1341 дугаартай шийтгэх тогтоолоор 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Х овогт Б Б, РД:*****, Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 34-18 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн "намайг түлхэж унагалаа гэх шалтгаанаар” хутгаар зүүн гарын сарвуун тус газар нь хутгалж, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 34-18 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ииргэн С.Г "намайг түлхэж унагалаа гэх шалтгаанаар” хутгаар зүүн гарын сарвуун тус газар нь хутгалж, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: - хохирогч С.Гийн мөрдөн байцаалтад өгсөн:...ээж ирээд усны карт Баттулгын гэрт байгаа Баттулга өнөөдөр согтуу байгаа болохоор гэртээ харьж хононо гээд бид хоёр Баттулгын гэрт |
| ортол Баттулга согтуу гэртээ унтаж байсан. Бид хоёр усны карт аваад гартал ээж "би гэртээ хонох юм чинь хөнжил гудсаа аваадхъя” гээд буцаад хамт ортол ээж Баттулга ахаас "би энд хонох юм уу, яах юм” гэхэд Баттулга ах "чи хүүтэйгээ хамт яв” гэхээр нь би "та дуртай үедээ ээжийг авч хоночихоод дүргүйгээ хүрэхээр хөөж явуулаад байж болохгүй” гэхэд өөдөөс маргалдаж эхэлсэн. Би Баттулга ахыг заамдаж байгаад хойшоо ор луу нь түлхэж унагаатал босч ирээд гал тогооны шүүгээнээс хүрэн иштэй хутга аваад над руу дайрсан. Би хутгыг нь булааж авах гэж ноцолцож байхдаа гарынхаа ар хэсгийг эсгүүлчихсэн. Миний биед учирсан гэмтлийг Баттулга ах хутгаар зүсэж учруулсан...гэх мэдүүлэг /хх-9/
Гансүхийн гэрт очиж хонолоо шөнө унтуулдаггүй гэхэд Баттулга "яв яв том хүүгийнхээ гэрт оч” гэсэн. Тэр үед хүү Гансүх "та яагаад ээжийг дандаа хөөдөг юм” гэхэд "чи наадхаа дагаад яв” гээд тэр хоёр маргалдах гээд байхаар нь би "хүү Гансүхийг аваад гараад явж байхдаа нөмрөх хөнжил аваагүй” юм байна гээд буцаж ороод би "хөнжил гудас авч байхад” тэр 2 хоорондоо маргалдаад барьцалдаад Баттулгыг түлхээд унагаасан. Баттулга босоод гал тогооны шүүгээнээс бор өнгийн үзүүр нь хугархай хутга аваад Гансүх рүү явахаар нь би урдуур нь ороод тэвэрсэн. Би Баттулгыг болиулах гээд дийлэхгүй байсан. Баттулга бага зэргийн согтолттой байсан гартаа барьсан хутгаараа хүү Гансүхийн гарыг гэмтээчихсэн. Тэр үед хүү Гансүх хутгыг булааж авсан...гэх мэдүүлэг /хх-11/
өдрийн №12809 дугаартай:... С.Гийн биед зүүн гарын сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-16/
том дагавар хүүхэдтэй эмэгтэйтэй танилцаад хамтран амьдарч эхэлсэн. 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой ажлаа тараад гэртээ ирээд ганцаараа 0.33 литрийн архи уучихаад эхнэр Соёл-Эрдэнийг ажлаа тараад эрт ирсэнгүй гээд хэдэн үг утсаар хэлчихээд унтчихсан. Нэг сэрсэн Соёл-Эрдэнэ хүү Гансүхийг дагуулан орж ирээд "архи уулаа гээд намайг загнаж хүүгийндээ очиж унтлаа” гэхээр нь "би тэгээ тэг” гэж хэлсэн. Гансүх ээжийгээ өмөөрч намайг зодох гэж дайраад ор луу түлхсэн. Би зодох нь гэж айгаад ойрхон байсан хутгаар Гансүхийг айлгах санаатай гартаа барьж ноцолдож байхдаа Гансүхийн зүүн гарын сарвууг зүсчихсэн. Би гэмтлийг хоол иддэг хутгаараа зүсэж учруулсан. Гансүхээс уйчлалт гуйж хоорондоо эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-26-28/ болон шүүхийн хэлэлцүүлэг хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдсонгүй. Нотлох баримтын хууль ёсны эх сурвалжуудаас үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол ба шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр буюу хүч чадлаа дайчилсан хүсэл зориг, идэвхтэй үйлдлийн хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ. Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 750.000 төгрөг төлсөн гэх ба хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-61, шүүхийн хэлэлцүүлэгт/ гэжээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч талд учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. |
| Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд "шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримт зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Бусад асуудал Уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
|
ДАРГАЛАГЧ Ш ҮҮГ Ч Г.ГАНБААТАР