Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/769

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,  

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогч Б.О,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан гэмт хэрэгт Ч.Н-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808016660667 дугаар хэргийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 34 настай, боловсролгүй, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Одонтын ** дугаар гудамж, ** тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 167 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

Төв аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 93 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг 2 жилиээр хойшлуулсан, Ү овогт Ч-гийн Н /РД:*****/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ч.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 14, 15-ны үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Одонтын*** дугаар гудамжны ** тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Б.Оын нүүрэн тус газарт нь цохиж шүдийг нь унагаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2017 оны 12 дугаар сар, 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Одонтын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хөгжлийн бэрхшээлтэй эхнэр Б.О-ыг байнга зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирласан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг бага насны хүүхэд болох О.Б, О.Х, ахмад настан Л нарын эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэг орой гэртээ ирээд унтах гэтэл эхнэр “хүсээд байна” гээд унтуулаагүй. Гэтэл том хүүхэд сэрсэн. О “2 хүүхдээ аваад явна” гэхээр нь явуулахгүй гээд гараараа цохисон. Шүд унасан эсэхийг нь би мэдэхгүй, маргааш нь 1 шүд авахуулсан. Уурандаа алгадчихсан. Цус гарахыг нь харсан. Архи ууж агсан тависан нь үнэн, түүнээс биш цохиж зодоогүй. Настай хүнийг зодоогүй, хэл амаар доромжилсон нь үнэн. Эхнэрээс болоод архи уудаг байсан. 3 дугаар сарын 12-нд хүүхдээ цохисон эсэхээ санахгүй байна. Т байсан. Б салгаж байсан нь үнэн, үгэнд орохгүй болохоор нь бөгс, нуруу уруу нь цохиж байсан нь үнэн. Дахиж ийм хэрэг хийхгүй. Нэг хэсэгтээ тусдаа амьдарна. Тэнсэж өгнө үү” гэв.

Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 14, 15-ны орой согтуу ирсэн. Яагаад архи уугаад байгаа юм гэхэд “би архиа ч ууна, ажлаа ч хийнэ” гээд намайг ор уруу түлхэж унагасан. Тэгээд гараа зангидаж байгаад ам уруу цохисон. 1 шүд унасан, 1 шүд хугарсан, 1 шүд хөдөлгөөн орсон. Хүүхдүүд орилоод “болиоч” гэсэн. 2017 оны 12 сард согтуу орж ирсэн. Аавтай хэрүүл хийгээд боож унагасан. Болиоч гэхэд над уруу тоосго шидсэн ч оноогүй. 2018 оны 3 дугаар сарын 11-нд аавын зурагны өмнө алцайгаад суугаад байхаар нь болиоч гэхэд хэрүүл хийсэн. Тэгээд унтаад өгсөн. 3 дугаар сарын 12-нд Бийг наашаа хар гээд харахгүй болохоор нь толгой уруу нь цохисон. Эгчийг хэл амаар доромжилсон. Ээжийг бас доромжилсон. Над уруу архины шил бариад дайрсан. Энэ хүнийг цааш нь явуулмааргүй байна. Дахиад ийм байдал гаргахгүй юм бол тэнсэж өгнө үү” гэв. 

 

Эрүүгийн  1808016660667 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Оын: “Би Нтой 2005 онд танилцаад хамтран амьдарч эхэлсэн. Гэр бүл болоод хоёр хүүхэдтэй болсон. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орчим Н согтуу орж ирээд миний нүүр рүү нэг удаа цохиж, нэг үүдэн шүдийг унагааж байсан. Дараа нь эмнэлэгт ёзоорийг нь авахуулахаар очтол хажуугийн 2 шүд нь хөдөлчихсөн байна, авахуулах шаардлагатай гээд авсан. Нийт 3 шүд унасан. Сандлаар баруун талын гар уруу цохиж хөхрүүлсэн. Гичий, банзал, янхан минь, чи өрөөл татанхай юм чинь удахгүй хэвтэрт орж үхнэ гэж доромжлоод байдаг. 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр би аавыхаа зурагны өмнө зул асаагаад тавьчихсан байсан чинь Н зурагных нь өмнөөс айлцайгаад суугаад байхаар нь “хөлөө буулгаач, чамд муу шүү дээ” гэсэн чинь хөлөө буулгасан. Нөгөө өрөөнд ороод надтай маргалдаад чиний ээж, та хоёрын ааш авирыг олохгүй юм. Чи намайг амарч байхад зурагт үзүүлсэнгүй хөл гараа ингэ тэг гэж хэлээд эрх чөлөөтэй байлгасангүй гэж хэлж унтаж амарсан.

2018 оны 3 дугаар сарын 12-ны орой 16 цагийн орчим Н утсаар яриад хүүхдээ би авна ирээд хэрэггүй гэж хэлсэн. Би авчих байх гээд байж байсан чинь багш Мяриад “та хүүхдээ ирж ав, энэ хүн чинь согтуу хүүхдээ авч явах чадваргүй байна” гэхээр нь хүү Бий хамт очиж хүүхдээ авсан. Такси бариад явж байхад Н 11 настай Б-ийг цээж, толгой уруу нь 1,1 удаа цохисон. Гэртээ ороод тал шилтэй архи гаргаж ирээд цохих гээд над уруу дайрсан. Тэгэхэд нь хүү Б түлхэж холдуулаад эгч Т дундуур нь орж зогсоосон. Тэгээд манай эгч Т “чи яагаад архи уугаад танхайраад байгаа юм бэ” гэхэд “чи яах гэж манай гэрт ирсэн юм бэ, пизда, гичий, банзал” гээд доромжлоод байсан. Ор засаж өгөөд унтуулах гээд аргадсан чинь унтахгүй ээж рүү орилоод “пизда, чамайг ална” гээд дайраад эхлэхээр нь манай эгч Т цагдаагийн байгууллагад дуудлага өгч эрүүлжүүлэхэд өгч явуулсан. Намайг тухайн өдөр зодож цохисон асуудал гаргаагүй. Би маш их гомдолтой байна. Арга хэмжээ авч өгнө үү. Бид байнгын жижиг зүйлээс болж маргалддаг, маргалдахаар намайг хазгар доголон, өрөөл татанхай гэх зэргээр доромжлоод байдаг. Манай хамтран амьдрагч Ч.Н урьд нь тийм асуудал гаргаж байгаагүй 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр намайг цохиж авсан. Миний хувьд Ноос нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-35-38/,

Насанд хүрээгүй хохирогч О.Б-ий: “...Ээж бид хоёр дүүг аваад аавын хамт такси бариад гэртээ харих гээд таксинд явж байхад аав Н над уруу хар гээд байхаар нь би харахгүй байсан чинь толгой уруу гараараа нэг удаа, цээж рүү хоёр удаа цохисон. Аав эрүүл ч байсан гэсэн намайг би чамд хайргүй, чи угаасаа миний хүүхэд биш гэж дайраад загнаад байдаг. Заримдаа зодох гээд дайрдаг. Суран бүсээр ороолгох гэж оролддог. Ээжийг маань согтуу үедээ нэг удаа хутга бариад дайраад байсан. Бас нэг удаа ээжийг ор уруу түлхэж унагачихаад шүд рүү нь цохисон, сандлаар нэг удаа цохих гэж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-47-48/,

Насанд хүрээгүй хохирогч О.Хгийн: “Манай аав согтуу байхдаа намайг “чи яагаад байгаа юм бэ” гээд загнаад айлгаад байдаг. Ээжийг аав зодоод шүдийг нь унагаачихсан. Ээжийг аав загнаад орилоод намайг, ахыг айлгаад байдаг. Аав бас эмээг “чи ч гэсэн яагаад байгаа юм бэ” гээд загнаад айлгаад орилоод байдаг. Аавыгаа намайг айлгаад байхаар нь би авдрын араар ороод нуугдчихдаг” гэх мэдүүлэг /хх-51/,

Хохирогч Н.Лгийн: “Хүргэн Н архи дарс их уудаг. Архи уухаараа агсраад хэл амаар дайрч доромжилдог. О уруу дайрна, хүүхдүүд рүүгээ бас дайрч давшлаад байдаг. Он сарыг нь санахгүй байна, над уруу “пизда” эсвэл “алчихна шүү” гэж нэг бус удаа дайрч байсан. Согтуудаа зан харьцааны хувьд маш догшин, ширүүн зантай. Гэртээ бага зэрэг хэрүүл гарсан л бол гараад архи уучихдаг. Намайг цохиж зодсон, гар хүрсэн зүйл байхгүй. Миний зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал гээд байх зүйлгүй. Охин Оыг зодсонд гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-44-45/,  

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.03.16-ны өдрийн 3637 дугаар шинжилгээний дүгнэлтэд:1.Б.О-н биед 3 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь ...журмын 2.3.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 15% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэжээ /хх-57/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.03.16-ны өдрийн 3638 дугаар шинжилгээний дүгнэлтэд:1.О.Б-н биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ /хх-60/,

Шүүгдэгч Ч.Н-ийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө шиг санаж байна, гэртээ 22:00 цаг өнгөрөөгөөд ирсэн. Би тэр өдөр архи дарс хэрэглээгүй эрүүл байсан. Ажлаасаа тарж ирчихээд хоол унд идээд хэвтсэн. Эхнэр бараг 10 минутын дараа намайг татаад тэврээд байхаар нь би ядраад байна гэсэн чинь эхнэр О уурлаад босоод хувцас хунараа өмсөж баглаад явлаа гэсэн. Эхнэрээ явуулахгүй гээд чи намайг ойлгохгүй байна гээд одоо харанхуй шөнө болсон, гаргахгүй гэсэн чинь бараг л гараад явчих гээд байхаар нь би уурлаж орилоод нүүр рүү нь нэг удаа алгадсан. Тэгээд би уучлалт гуйгаад хэвтсэн.

Тухайн үед эхнэрийн шүд унасан барьсан зүйл огт болоогүй, мэдэгдээгүй, өөрөө ч надад хэлээгүй өнгөрсөн. Ямар учраас хэзээ шүд нь унасныг одоог хүртэл би мэдэхгүй. Эхнэр маань надад чи шүд цохиод унагасан гэж өнөөг хүртэл надад нэг ч үг хэлээгүй л байгаа. Тийм учраас би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд О-тай хамт амьдраад 9 жил орчим болж байна. Энэ хооронд би эхнэр хүүхдэдээ ямар нэгэн байдлаар гар хүрч барьж байсан асуудал огт байхгүй. Хааяа нэг маргалддаг асуудал байсан болохоос биш би ямар нэгэн байдлаар архи дарс уучихаад агсам согтуу тавиад, гар хүрээд зодоод байдаг асуудал огт байхгүй. 2018 оны 3 дугаар сарын 10-ны хавьцаа шиг санаж байна, өдрөө яг нарийн хэлж мэдэхгүй байна. Орой 17:00 цагийн орчимд шиг санаж байна, өөрийн охин Хгийн цэцэрлэг дээр ирээд хүүхдээ авах гэсэн чинь багш нь надаас архи үнэртээд байна, эрүүл хүнд хүүхэд өгнө гэсэн. Тэгээд хэсэг байж байтал эхнэр маань хүү Бтэй хамт ирсэн. Хг цэцэрлэгээс нь авчихаад бид 4 таксинд суугаад харьцгаасан. Гэртээ ирэхдээ би машинд яг ямар авир гаргасан талаараа огт санахгүй байгаа. Т эгчтэй маргалдаад байснаа санаж байна. Яг юунаас болоод маргалдсанаа санахгүй байна. Тухайн өдөр би хүүхэд болон эхнэр, мөн хадам эгч Т нарт ямар нэгэн байдлаар гар хүрээд зодож цохисон зүйл огт байхгүй. Би өөрийгөө бас гайгүй хүмүүжилтэй хүн гэж бодож байна. Дахин хэлэхэд би эхнэрээ би нэг л удаа алгадсан. Түүнээс би хамт амьдарснаас хойш ямар нэгэн байдлаар гар хүрсэн, гэмтээсэн зүйл байхгүй. Харин тэр 2017 оны 10 дугаар сарын 14, 15-ны хавьцаа ...шөнө гар хүрсэн. Тэрнээс болоод эхнэрт маань гэмтэл учирсан байхыг үгүйсгэхгүй...” гэх мэдүүлэг /хх-102-103/,

Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл /хх-6-7/, өргөдөл /хх-8, 9/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол /хх-46, 49/, гэрч Ч.Аварзэдийн мэдүүлэг /хх-52-54/, хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-66/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-70-71/, гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-72-76/, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-77-78/, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны тодорхойлолт /хх-79, 81/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-80/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-86/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-88-89, 90/, хохирогч Б.О, Н.Лгийн хүсэлт /хх-130, 131/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Талуудын шинжлэн судалсан гэрч Б.Тын мэдүүлэг /хх39-40/, хохирогч Б.Оын мэдүүлэг /хх-29-34/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн, шүүгдэгч Ч.Нийн мэдүүлэг /хх-22/ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар холбогдогчоос авсан мэдүүлэг байх тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болно.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.Н 2017 оны 10 дугаар сарын 14, 15-ны үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Одонтын ** дугаар гудамж, ** тоот гэртээ эхнэр Б.Оын нүүрэн тус газарт цохиж 3 шүдийг нь унагасан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Оын “...Н согтуу орж ирээд миний нүүр рүү нэг удаа цохиж, нэг үүдэн шүдийг унагааж байсан. Дараа нь эмнэлэгт ёзоорийг нь авахуулахаар очтол хажуугийн 2 шүд нь хөдөлчихсөн байна, авахуулах шаардлагатай гээд авсан. Нийт 3 шүд унасан...” гэх мэдүүлэг /хх-35-38/, насанд хүрээгүй хохирогч О.Бий “...Нэг удаа ээжийг ор уруу түлхэж унагачихаад шүд рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-47-48/, насанд хүрээгүй хохирогч О.Хгийн “...Ээжийг аав зодоод шүдийг нь унагаачихсан...” гэх мэдүүлэг /хх-51/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 3637 дугаар  “1.Б.О-н биед 3 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. ...3.Дээрх гэмтэл нь ...журмын 2.3.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 15% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх шинжилгээ /хх-57/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлий 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Харин прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг Ч.Нийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд бичигдсэнээр буюу 2017 оны 12 дугаар сард, 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гэртээ эхнэр Б.Оыг байнга зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирласан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг бага насны хүүхэд О.Б, О.Х, ахмад настай Н.Л нарын эсрэг үйлдсэн гэх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. Тухайлбал хохирогч Н.Лгийн “...Хүргэн Н архи уухаараа агсраад хэл амаар дайрч доромжилдог. О уруу дайрна, хүүхдүүд рүүгээ бас дайрч давшлаад байдаг. Намайг цохиж зодсон, гар хүрсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-44-45/, насанд хүрээгүй хохирогч О.Бий “...Аав эрүүл ч байсан гэсэн намайг би чамд хайргүй, чи угаасаа миний хүүхэд биш гэж дайраад загнаад байдаг. Заримдаа зодох гээд дайрдаг. Суран бүсээр ороолгох гэж оролддог...” гэх мэдүүлэг /хх-47-48/, насанд хүрээгүй хохирогч О.Хгийн “Манай аав согтуу байхдаа намайг “чи яагаад байгаа юм бэ” гээд загнаад айлгаад байдаг. Аав бас эмээг “чи ч гэсэн яагаад байгаа юм бэ” гээд загнаад айлгадаг...” гэх мэдүүлэг /хх-51/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.03.16-ны өдрийн 3638 дугаар “1.О.Б-н биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжилгээ /хх-60/, хохирогч Б.Оын “...2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр би аавыхаа зурагны өмнө зул асаагаад тавьчихсан байсан чинь Н зурагных нь өмнөөс айлцайгаад суугаад байхаар нь “хөлөө буулгаач, чамд муу шүү дээ” гэсэн чинь хөлөө буулгасан. Нөгөө өрөөнд ороод надтай маргалдаад чиний ээж, та хоёрын ааш авирыг олохгүй юм. Чи намайг амарч байхад зурагт үзүүлсэнгүй хөл гараа ингэ тэг гэж хэлээд эрх чөлөөтэй байлгасангүй гэж хэлээд унтаж амарсан. Бид байнгын жижиг зүйлээс болж маргалддаг, маргалдахаар намайг хазгар доголон, өрөөл татанхай гэх зэргээр доромжлоод байдаг. Манай хамтран амьдрагч Ч.Н урьд нь тийм асуудал гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-35-38/ зэрэг нотлох баримтуудаар тухайн цаг хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Ч.Нийн дээрх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болголоо.   

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүний “...Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт, мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Б.О хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Нид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах саналтай байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирогчийн 3 шүдийг унагасан эсэхийг сайтар шалгаж тогтоох шаардлагатай. Хэргийн үйл баримтад дүгнэлт хийж 3 жилээр тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын гарцаагүй зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Нийг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад шийдвэрлэв.     

Хохирогч, гэрчүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт авч, энэхүү мэдүүлэг нь өөр хоорондоо болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдож байгаа, дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Н гэмт хэргийн үйл баримтыг /3 шүд унагаагүй гэж/ хүлээн зөвшөөрөхгүй байх тул түүнд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Н урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Ч.Нийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ү овогт Ч-гийн Нийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Нийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Нид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Н урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.О хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Нид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Л.БААТАР